Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тайвны Хаан ба Ялалтын Хааны талархал, 11 цуврал лекцийн 11-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өмнө нь би дэлхий даяар явж энэ ч улс, тэр ч улсад ном айлддаг байсан ч дараа нь олон хүн авшиг авах гэж үлдээгүй. Намайг сонсоод л Будда болчихгүй, эсвэл Гэгээрэлд хүрэхгүй. Үгүй, бясалгаж дадуулах ёстой. Тийм учраас лекцийн дараа би хүмүүст заадаг юм, зөвхөн үг хэлээр ч төдийгүй Бурханы шууд Энергийг, Бурханы шууд дотоод Сургаалыг уламжилдаг. Намайг ярьж байхад мэдээж Бурханаас шууд Адислал урсдаг ч авшиг хүртэж, миний Оршихуйгаар дамжуулан Бурханы Энергитэй шууд холбогдохоос хувь нь бага. Тэгвэл та нар илүү хурдан гэгээрч, нэг насандаа баттай гэтлэгдэх болно. Учир нь би авшиг хүртээхэд, эсвэл хүн томилон тухайн авшигт Хүчээ түр өгөх үед та нар тэнд байвал өөр хүчийг өвлөн авч нэг насандаа гэтлэгдэх болно.

Яриандаа биш юм, учир нь жинхэнэ авшиг хүртээхдээ би дэргэд тань байх ч шаардлагагүй. Арьяабалын элч багшийг илгээж, Түүнд авшгийн Хүчийг өгөх боломжтой. Үгүй, тухайн мөчид би түүн дотор байх болно, яагаад гэвэл шавь болгон өөр энергитэй, өөр зэрэглэлтэй, өөр өөр чин сэтгэлтэй учраас тэдэнд дотоодод нь өөр өөрөөр заах хэрэгтэй. Үг хэлээр бус зөвхөн сүнсэнд нь. Энэ бол хамгийн гүн сургаал, та нар хүлээн авч чадвал Энэ нь жинхэнэ, үнэн Сургаал.

Хэрэв чин сэтгэлгүй байж, дүр эсгэн авшиг хүртэхээр ирвэл та нарт бас авшигтан мэтээр хандах ч их зүйл хүртэхгүй, эсвэл тухайн үед та нар юу ч хүртэхгүй. Хэрэв чин сэтгэлтэй байж, хүсэлт гаргах юм уу ахин залбирвал бид хэрэгжүүлж авшиг хүртээж магадгүй ба тэр үед та нар авшгийг хүлээн авдаг. Зүгээр л орж ирээд авшиг хүртчихдэг юм биш. Би хүртээхийг хүслээ ч та нар өөрсдөө хүлээн авч чаддаггүй. Өөрийгөө тойруулаад хана босгож, дотооддоо татгалздаг тул бид хүчлэх боломжгүй.

Тэгэхээр авшиг ийм байдаг. Энэ нь дотооддоо жинхэнэ “Би”-гээс, өөр нэг жинхэнэ “Би”-д уламжилдаг зүйл. Ганц миний яриа хангалтгүй, яагаад гэвэл жинхэнэ авшиг хүртээх үед бид ярьдаггүй. Тэр үед бид хамтдаа нэг цаг гаруй суудаг ч ярьдаггүй. Яриаг үүнээс өмнө хийж хэрхэн суух ёстой талаар, хаанаас сүнсээ эрж олох, хэрхэн гэтлэгдэх, өдөр бүр хэрхэн ухамсрын улам илүү өндөр түвшинд хүрэх тухай зааварчилгааг өгдөг. Яг л хоолны цэстэй адил юм. Тэгэхээр авшгийн өмнөх шиг, жинхэнэ авшгийн өмнө - дотоодоос гардаг, гадаад байдалтай ямар ч хамааралгүй, юу ч хөдөлгөдөггүй, ямар ч хуруу хөдөлгөдөггүй, юу ч хийдэггүй - шалан дээр, эсвэл ор, сандал дээр олбог тавиад хөдөлгөөнгүй суудаг. Аюулгүй байдал, тав тух чухал. Гэхдээ та нар юу ч хийхгүй. Их Багш бас юу ч хийдэггүй; нүдэнд харагдахуйц бие махбодоороо юу ч хийдэггүй. Заримдаа та нар дотооддоо билгийн Нүдээрээ Их Багш юу хийж байгааг, цаг үргэлж үйлийн үрийг тань авч, шийтгүүлж, та нарын үйлийн үрээс болж тамлуулж байгааг жишээ нь харах боломжтой. Үйлийн үр тань хэр том вэ гэдгээс бас та нар хэр чин сэтгэлтэй байгаагаас хамаарч авшгийн үеэр илүү өндөр түвшинд хүрч, чин сэтгэлгүй байхаас илүү өндөр билиг ухаантай болдог.

Яг л авшгийн үеэр, эсвэл авшгийн дараахан миний та нарт хэлсэн бүхэн, давтан хэлэх зүйл яг л тортны жортой адил бөгөөд торт биш юм. Жорыг унших шаардлагагүй болсон үед торт хийгддэг, эсвэл сурагчдаа жорыг нь заах шаардлагагүй болсон үед хийгддэг. Ямар ч үг яриагүй хийгдэнэ. Зүгээр л явах ёстой газар руугаа явдаг. Диваажин руу явж торт болдог. Тэр үед та нар юу ч хийдэггүй. Тортонд гараараа хүрдэггүй. Торт өөрөө торт болно. Тэгэхээр жинхэнэ бөгөөд аниргүй авшгийн үеэр та нарт юу л ирнэ тийм болдог, тэгээд та нар цааш үргэлжлүүлнэ. Торт болох хүртэл үргэлжлүүлээд дараа нь идэж болно, амсаж болно. “Энэ бол алимын пирог” гэхэд л жорыг нь мэддэг байх жишээтэй. Тэгээд алимын пирог болгосон алимыг амтална. Дээрээс нь алимын пирогтой хамааралтай юу ч байсан амтлах ба энэ нь төгс, сайхан амттай, таатай байдаг.

Гэвч та нарт жорыг уншиж өгч байх үед бол юу ч амтагдахгүй. Магадгүй хэр их сахар, хэр их гурил хийхийг тэмдэглэн авах ч алим, сахар, гурил зэргийг амтлах хараахан болоогүй. Веган сүүтэй, устай, сахартай хольж хутгаж, илүү амтыг нь нэмэхийн тулд чимх давс хийх хэрэгтэй. Тэгээд нэлээд хугацаа зарцуулж, хичээл зүтгэл гаргаж, гурилдаа веган масло хийж зуурчхаад хүлээж байгаад, гурилаа элдэж бялуу хийнэ. Тэгээд хэсэг хугацаанд болгоод үр дүнг нь идэх боломжтой.

Тэгэхээр би та нарт зааж байхад, Суприм Мастер Телевизээр дамжуулан ярьж байгаа ч мэдээж Гурвалаас шууд Адислал бууж байдаг. Гурвал байхгүй ч Их Багш сонсож байгаа хэн бүхнийг адисалж чадна. Тэр хүн Их Багшийн Сургаалд итгэдэг эсэхээс үл хамааран тэрээр тодорхой хэмжээнд адислал хүртэж, үр суугддаг. Тэгээд соёолж ургаад болох ёстойгоороо боловсорно.

Та нарт хэлмээр олон сайн мэдээ байна. Гэхдээ бас та нар бодит энх тайвны үр дүн, бодит сайн сайхан зүйлсийн тухай Өдөр тутмын мэдээ, Онцлох мэдээ зэргээс, энэ бүхнээс гадна миний та нарт ярьж өгдөг бусад зүйлээс мэдэж болно. Гэхдээ та нарт ярихыг надад зөвшөөрдөггүй олон зүйл байдаг. Маш гайхамшигтай, маш сайхан зүйлсийг сонсоод та нар баярлах тул хэлчхэж болдог ч болоосой. Хэчнээн тийм байвч Бурхан тэр бүр зөвшөөрөл өгдөггүй. Тайлбарлахад жишээ нь цэцэрлэгийн хүүхдүүд юм ойлгосон ч наад захын, энгийн, “За, одоо явж амар. Одоо веган бялуугаа идэж, ус, сүүгээ, мэдээж веган сүүгээ уу.” гэх мэт зүйл л ойлгоно. Ердөө тэгээд л тэр. Эйнштейний онолын тухай тэдэнд яривал томчууд хүүхэд хэн хэнгүй цагаа үрэх болно. Яагаад гэвэл тэд юу ч ойлгохгүй. Магадгүй сүнс нь жаахан ойлгож мэдэх ч тухайн цаг үедээ тэдэнд хэрэг болохгүй. Халуун элсэн цөлд үр цацсантай адил зүгээр л идэвхгүй. Ямар ч нахиа гарахгүй, юу ч ургахгүй. Үрээ гарздаж, цагаа барж юу хийх вэ? Одоо ойлгож байгаа биз дээ?

Би нэлээд удаан ярьчих шиг боллоо. Уг нь би ганц нэг сайхан мэдээ хуваалцахаас өөр онц ярих юмгүй гэж бодсон юм. Гэтэл нэлээд ярьчихлаа. Бурханы Нэрээр, Хүчирхэг Гурвалын Авралаар та нартаа оюун санааны тал дээр хамгийн сайн сайхныг хүсье. Би та нарт тансаг байдал, эд хөрөнгө гэх мэт материаллаг зүйлийг огтоос хүсэх шаардлагагүй. Учир нь хэрвээ та нар Бурханыг санаж, Бурхантай уулзахыг эрмэлзэн, Бурхан дээр Гэртээ очихыг хүсэж байх аваас бусад бүх зүйл өөрт тань ирэх болно. Үнэхээр Библид “Эхлээд Бурханы Хаант Улсыг хайх аваас бусад бүх зүйл таных болно.” гэсэн байдаг билээ.

Диваажин, Нирваан, Бурханы Хаант Улс, Буддын Нутаг, Буддын ертөнц эд бүгд цөм нэгэн зүг рүү зааж байдаг. Тиймээс хуврагууд та нар – Буддын хуврагууд, Христийн номлогч нар хэний шашин илүү тухайд бүү маргалд. Тийм зүйл гэж байдаггүй. Ганц л зүйл байна. Хүмүүс Бурханы Оронд хүрэх замдаа эндээс аль түвшинд, аль дэсэд хэдийнээ хүрсэн, мөрийг хөөсөөр хэдийн хэр хол яваад байгаа, тэгэхдээ зориг шийдэмгий юу, эсвэл энд тэнд байнга унтсаар, замдаа байнга амраад дорвитой ахицгүй байгаа юу гэдгээ ойлгож байна уу, үгүй юу гэдэг л байна. Зүйрлэвэл хэрэв та хөдөөгөөс нийслэл хот, эсвэл өөр улсын нийслэлийг зорин, алхах дуртай учраас явганаар, эсвэл дугуйгаар явж байлаа гэхэд хичээгээд яваад байвал, эсвэл бүр тааваараа явж байсан ч тасралтгүй яваад л байвал хүрэх гэсэн газраа хүрэх л болно. Гэтэл хаа явсан газраа зочид буудалд амраад л, кафед сууж алгуурлаад дугуйгаараа явахгүй, алхахгүй бол хаана ч хүрэхгүй. Тэр хавьдаа л байсаар байх болно.

Үүнтэй адилаар минийхээр бол та нар сайтар судалгаа хийж, бас Бурханд, эсвэл өөрийнхөө итгэдэг аль нэгэн Их Багшид даатган, Үнэнийг оносон, өөрт тань туслах Жинхэнэ Билиг Ухаантай Их Багштай учруулж өгнө үү гэж залбирах хэрэгтэй байна. Та нар Бурханыг үнэхээр хүсдэг бол залбирах зүйл тань ердөө л энэ. “Үнэнийг оносон бөгөөд надад Үнэнийг зааж сургах Хэн нэгэнтэй учруулж хайрла.” Тэдгээр нь зүгээр яриад байх биш та нарт баталж чадах ёстой, та нарт авшиг уламжилмагц дотооддоо та нар Үнэнийг, Үнэний нэгэн хэсгийг мэдэж, цаашид улам улмаар нээж ухаарсаар байх болно. Алхаж буй хүнтэй адил замналаа үргэлжлүүлсээр байвал хүссэн газартаа та нар хүрнэ.

Хамгийн сайн сайхан бүхнийг, аз хийморийг хүсье. Бурхан, Эзэн Есүс, Тим Ко Тү гэсэн Хүчирхэг Гурвал Гэр рүү тань, Бурхан өөд замчилж, хүний хэлээр өгүүлшгүй их амар амгалан, аз жаргалыг эдлүүлэх болтугай. Бурхан Танд талархъя. Эзэн Есүс Танд талархъя. Бүх Их Багш нар, Гэгээнтэн, Мэргэд, арван зүгийн Бурхад, Бодисадва Та нарт бүгдэд нь талархъя. Хайрлагдан бүтээгдсэн сүнснүүд та нар бүгд гэтлэн гэгээрч, Бурханы Хаант Улсдаа буцан, мөнхийн аз жаргал, амар амгаланг олж, тийнхүү мөн та нараас болж Есүс Христийн үүрч буй зовлон багасаж, та нараас болж Бурхан зовох шаардлагагүй аз жаргалтай, амар амгалан, тайван байх болтугай. Амен.

Photo Caption: Хүчтэй Биш үү?! Нэг Нэгэндээ Туслаад Хамт Өсөж Хөгжөөрэй!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (11/11)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-09-24
3814 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-09-25
3078 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-09-26
2734 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2025-09-27
2979 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2025-09-28
2499 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2025-09-29
2306 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2025-09-30
2114 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2025-10-01
2080 Үзсэн
9
Багш шавийн шүтэлцээ
2025-10-02
1768 Үзсэн
10
Багш шавийн шүтэлцээ
2025-10-03
1508 Үзсэн
11
Багш шавийн шүтэлцээ
2025-10-04
1532 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-10-08
175 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-10-08
191 Үзсэн
Онцлох мэдээ
2025-10-07
903 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-10-07
698 Үзсэн
Онцлох мэдээ
2025-10-06
682 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-06
369 Үзсэн
37:57
Онцлох мэдээ
2025-10-06
199 Үзсэн
Гараг дэлхий: Бидний хайртай гэр орон
2025-10-06
172 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд