HOST: Ховард Сторм нь Христийн санваартан бөгөөд, уран зураач, мөн “Үхэлд унасан минь: Амьдралд учирсан хоёр дахь боломж” номын зохиогч билээ.Howard Storm: Би үнэхээр Бурхангүй үзэлтэн байсан. Миний итгэл бишрэл материализм байв. Миний итгэдэг байсан зүйл мөн бүх PhD найзууд, бүх найзууд маань хэмжих боломжгүй, харах боломжгүй жинхлэх, тоолох боломжгүй л бол оршин байдаггүй гэж итгэдэг байв.HOST: 38 насандаа сурагчдыг Европын орнуудаар уран зургийн аялалд авч явж байхдаа ухаан алдан унаад эмнэлэгт хүргэгджээ.Howard Storm: Би тэр ухамсаргүй байдлаас сэрэхэд өвчин байхгүй болсон байв. Тэгээд, “Би маш жаргалтай байна. Би дээрдлээ!” гэж бодсон. Би орны дэргэд зогсоод төөрч будилан, айж мэгдэж байсан бөгөөд тэр орон дээр яг над шиг нэг зүйл байсан. Өрөөний гаднаас хүмүүс намайг дуудахыг сонссон, тэд, “Ховард, Ховард, нааш ир! Хурдлаарай. Бид явахгүй бол болохгүй! Явах хэрэгтэй байна!” гэсэн.HOST: Ноён Сторм энэ хүмүүсийг дагаж яваад ихэд хол замыг туулжээ. Эргэн тойрон нь харанхуйлахын хэрээр тэр тамд байгаагаа аажмаар ухаарчээ.Howard Storm: Миний бодсоноор бол намайг яг л ертөнцийн бохирын хоолойгоор доош нь ус татаад асгаж буй мэт санагдсан. Би сайн хүү байгаагүй, сайн эцэг байгаагүй, сайн багш байгаагүй. Хачирхалтай нь би тэнд байх ёстой гэдгээ мэдэж байв. Там бол Бурханаас тусгаарлагдалт бөгөөд тэндхийг муу болгодог ганц зүйл нь тэндхийн хүмүүс. Бурхан тамыг муу болгодоггүй. Үүнийг би ухаарсан бөгөөд хэлэхэд их хэцүү байгаа ч, тэр хүмүүс бол яг л над шиг Бурханаас татгалзсан, Бурханы тухай бүхнээс татгалзсан хүмүүс болохыг ухаарсан.Жаррод Мунни зүрхний шигдээсний улмаас клиник үхэлд орох үедээ шашингүй үзэлтэн байсан бөгөөд тамд хүргэгдэж Галт нуурт бие махбодын шаталтыг мэдэрчээ. Тэрээр ийн дурсаж байна:VOICE: “Миний хөлийн хуруу яг тэр галын ирмэг дээр байгаа юм шиг байсан. Тэгээд гал миний тавхайг даган урсаж эхлэв. […] Хөл маань маш халуун байсан учраас хөлөө мэдрэхээ больсон. Би сандал дээр буцаж суухад гал өвдөг рүү маань дээшлэн урсаж эхлэв. […] Би там руу явж байгаагаа мэдсэн.HOST: Жаррод “Галт нууранд” олон хүн харсан. Үүний учрыг асуухад Бурханыг тэр хүлээн зөвшөөрөөгүй учраас ийм болсныг мэдсэн гэж хэлсэн. Тэр аймшигт тамын тэсэхийн аргагүй зовлонг мэдэрчээ. Яагаад ч юм Жаррод Бурханы Нигүүлсэлд хүрч, ямар нэгэн зүйл түүнийг буцаан татаж, тамд орох бүх замаас түүнийг хамгаалж байв.VOICE: “Би агуйтай төстэй хэсгийн дээд талд байх загалмайг анзаарч эхлэв. Энэ загалмай нил ягаанаар бүдэг гэрэлтэж байв. […] Үүнийг тэнд хөвж байхад, би нэг хоолой сонсов. […] Энэ хоолойд бүрэн эрх байсан ч ямар ч үзэн ядсан зүйл байгаагүй. […] Есүс Христийн дуу хоолой байв. Тэрээр ярьж, “ Би чиний төлөө үхсэн" гэсэн энгийн хэрнээ гүн гүнзгий үгийг хэлсэн.HOST: Жарродын клиник үхэл биедээ хоёр удаа орж гарсан учраас онцгой байсан. Хоёр дахь тохиолдлын үеэр тэр дүүрэн цэцэгтэй үзэсгэлэнт нугад Есүстэй уулзав. Нугад Есүс Амьдралын номыг барин түүн рүү алхаж байв. Жаррод номыг хараад өөрийнх нь нэрийг бичээгүй байгаа тул түүний үхэх цаг хараахан болоогүй байгааг ойлгов. Энэ явдлын дараа Жаррод гүнээ гэмшиж, сүмд очин Библи уншсанаар Бурхан болон Есүстэй харилцаа тогтоож эхэлсэн.Шашингүй үзэлтэн, биотехнологийн гүйцэтгэх захирал асан Рэнди клиник үхэлд орсон нь түүний итгэл үнэмшлийг хэрхэн үндсээр нь өөрчилсөн талаар ярьжээ: Хүндээр өвдсөнийхөө дараа тэрээр өөрийгөө гайхамшигтай Диваажингийн оронд Их Эзэн Есүс (цагаан хоолтон)-ийн хамт буйг мэдэрч, өнгөрсөн амьдралынхаа тод дурсамжийг Түүний замчлалаар эргэн харсан байна. Тэрээр үхэж буй 7 настай хүүг тайтгаруулж байсан зэрэг хүнд дурсамжуудаа эргэн харсан юм. Тэр хүү өөрийнх нь төлөө залбирсан байв. Рэнди Их Эзэн Есүс байдгийг үгүйсгэж байсан ч үргэлж Түүнтэй хамт байснаа ойлгосон юм. Рэнди нэг удаа БУРХАН-ыг үгүйсгэхийг оролдсон боловч энэ явдал түүнийг Бурханд бүрэн итгэхэд хүргэжээ. Тэр одоо бусдад, ялангуяа эргэлзэгчдэд БУРХАН үнэхээр хэн бэ гэдгийг, Тэрээр буруушаагч шүүгч биш, харин нигүүлсэл, баяр хөөр бэлэглэдэг үүрд хайрлагч оршихуй гэдгийг дахин ойлгуулахыг хичээдэг. Түүний захиас маш энгийн: БУРХАН үргэлж дэргэд байсан, зүгээр л Түүнд наманчлан, Түүнд буцаж ирэхийг хүлээж байсан бөгөөд Тэр таныг ч бас хүлээж байгаа.Гэх мэт...
Олон хүн, эсвэл ихэнх нь үүнийг тоодоггүй. Зөвхөн нэр алдар, эд хөрөнгөд санаа зовж, хэн амьдарч, хэн үхэж байгааг тоодоггүй, тэдний идэж байгаа хоол зовлонгоор дүүрэн, өөрсдөд нь наалдах үйлийн үр дүүрэн эсэхийг ч тоодоггүй. Тэд тухайн амьтан-хүмүүс зовсонтой адил зовно, учир нь олон хүнд энэ төрлийнхөө эсвэл дараа төрлийнхөө нүглийг халхлах урьд төрлийн их буян хариулал байдаггүй.Зарим нь Диваажин урьд төрлийн жаахан Диваажингийн буянтай учраас, эсвэл энэ төрөлдөө зарим нэг сүнслэг Их Багшид юм уу сүнслэг бясалгагч нарт, эсвэл Тэдний шавь нарт ямар нэг сайн зүйл хийсэн болохоор доод Диваажинд очих боломжтой. Тиймээс тэд үхлээ ч, эсвэл өөд болохоосоо өмнө их зовлоо ч Бурханы, Эзэн Есүс, Будда гэх мэт Гэгээнтнүүдийг Өршөөлийг хүртэж, Диваажин руу дэвших боломжтой, тэгээд тэд сүнслэг сургамжаа тэндээс үргэлжлүүлж улам бүр дэвших боломжтой. Гэхдээ ховор, ховор.Зөвхөн Бурханы Хайр, Бурханы Ивээл, Бурханы Өршөөл, Бурханы Адислалын амьд тулгуур болсон амьд Их Багштай бол л тэд Гуравдугаар Түвшин болон үүнээс дээш дэвших боломжтой. Ихэвчлэн тэд хамгийн ихдээ Тавдугаар Түвшинд хүрэх боломжтой. Тим Ко Тү шиг Онцгой Нэгэн л шавь нараа үүнээс дээш хүргэж чадна, Арваас дээш, Арван Нэгээс дээш, эсвэл Арван Хоёрдугаар Түвшинд хүргэж чадна. Хүмүүсийн очиж болох хамгийн дээд түвшний хязгаар нь Арван Хоёр. Учир нь тэд урьд нь материаллаг ертөнц болон тамд хэдийнээ их бохирлогдсон.Миний хэлж байгаа зүйлийг та нарын хэд нь сонсож, итгэж байгааг мэдэхгүй ч би хэлэх л ёстой. Та нарт үнэнийг хэлэхгүй юм бол би өөр юу хийх вэ? Та нарын төлөө өөр юу хийж чадах вэ? Тиймээс бүхий л худал гүтгэлэг, миний талаар тарсан бүх муу муухай цуурхал, бүх худал мэдээлэл, бүхий л доромжлол, бие махбодын хохирол, сэтгэл зүйн хохирол, аюулгүй байдлын эрсдэл гэх мэтийг үл харгалзан хэлдэг юм.Хэрэв надад цаг гараад та нарт яривал, үүгээр Холливүүдийн шилдэг бодит амьдралаас сэдэвлэсэн кино хийж болно. Би олон шилдэг борлуулалттай ном бичиж чадах ч энэ бүхэнд зарцуулах цаг зав үгүй. Хүмүүст үнэнийг хэлэх нь үүнээс илүү чухал бөгөөд тэд ямар замыг дагахаа сонгох болно. Өөрийгөө нэр алдартай болгож, ном, кино энэ тэр бичихээс энэ нь илүү.Заримдаа би ном бичмээр санагддаг юм, учир нь миний амьдралд та нарын төсөөлөө ч үгүй маш олон зүйлс болдог: сайн, муу; адислал бас дэлхийн хүмүүсийн үйлийн үрээс болж тамлал. Хэдийгээр тэд миний шавь нар биш ч гэлээ бид Хайраар, Бурханы Хайраар холбогдсон болохоор би тэдний өмнөөс зовдог.Хэрэв үнэхээр итгэл үнэмшилтэй, сайн Их Багштай, миний уламжилдаг Арьяабалын Арга шиг сайн бясалгалын аргатай бол та нар хэзээ нэгэн өдөр өөрийгөө бүх зүйлд байгааг харах болно. Тухайн үед та нар Бурхантай нэг болдог, учир нь Бурхан бүх зүйлд бий.Та нарт бүх сүнслэг амжилтыг хүсье. Бидэнд Суприм Мастер Телевиз бий. Тиймээс би хэллээ л бол дэлхий даяар цацагдан, та бүхний сүнсэнд хүрч, сэтгэлийг тань хөдөлгөж мэднэ. Энэ төрөлдөө ямар нэгэн Их Багшийг олж чадахгүй, эсвэл над дээр ирээгүй байсан ч үр нь суух юм. Та нарын тархи, би үзэл, бодол миний үгийг эсэргүүцэж болох ч сүнс тань хүлээж авна. Үрийг нь суулгасан бол цаг хугацаа өнгөрөхөд түүнээс оюун санааны агуу том мод ургана гэсэн үг. Та тийнхүү гэтлэн чөлөөлөгдөнө. Тэр үед та гэгээнтэн болно. Ядаж л би ингэж л чадна.Өмнө нь би дэлхий даяар явж энэ ч улс, тэр ч улсад ном айлддаг байсан ч дараа нь олон хүн авшиг авах гэж үлдээгүй. Намайг сонсоод л Будда болчихгүй, эсвэл Гэгээрэлд хүрэхгүй. Үгүй, бясалгаж дадуулах ёстой. Тийм учраас лекцийн дараа би хүмүүст заадаг юм, зөвхөн үг хэлээр ч төдийгүй Бурханы шууд Энергийг, Бурханы шууд дотоод Сургаалыг уламжилдаг.Намайг ярьж байхад мэдээж Бурханаас шууд Адислал урсдаг ч авшиг хүртэж, миний Оршихуйгаар дамжуулан Бурханы Энергитэй шууд холбогдохоос хувь нь бага. Тэгвэл та нар илүү хурдан гэгээрч, нэг насандаа баттай гэтлэгдэх болно. Учир нь би авшиг хүртээхэд, эсвэл хүн томилон тухайн авшигт Хүчээ түр өгөх үед та нар тэнд байвал өөр хүчийг өвлөн авч нэг насандаа гэтлэгдэх болно.Photo Caption: Амьдрал Диваажинг Санагдуулам Өнгөлөг БилээТайвны Хаан ба Ялалтын Хааны талархал, 11 цуврал лекцийн 10-р хэсгийг
2025-10-03
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Зөвхөн агуу Их Багш нараар биш, энгийн хүмүүсээр бас Бурхан эгэлгүй, ер бусын, гайхалтай зүйлсийг хийлгэж байсан, яг л та нартай адил энгийн хүмүүсээр шүү дээ. Гэхдээ Бурхан тэдэнд хайрыг түгээх, Үнэнийг түгээх, Бурханы Хүсэл Зоригийг түгээх, Бурханд сүсэгтэй сүсэггүй бүх хүнд зааж сургах Адис ерөөлийг хайрладаг.Бурхан шашингүй хүмүүсийг ч бас Диваажин, эсвэл тамд аваачин, энэ биет хөшигний цаана буй бодит байдлыг тэдэнд үзүүлж, тэднийг материаллаг оршихуйд эргэж очоод бусад хүмүүст Бурхан хэрхэн мунхаг хүүхдүүдийнхээ төлөө өршөөнгүйгээр, хичээнгүйлэн санаа тавьдаг тухай тэрхүү Сайн Мэдээ буюу Үнэн байдлыг яриулахын тулд Үнэнийг ухааруулдаг.