Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тайвны Хаан ба Ялалтын Хааны талархал, 11 цуврал лекцийн 8-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Гэвч үүнтэй адилаар олон шашинд хүмүүс зүгээр л хүлээсээр, жишээ нь Эзэн Есүсийг өмнө нь төрсөн газраа ахин мэндэлнэ гэж хүлээсээр. Үүнийг тэд яаж мэдэх вэ? Эзэн Есүс мэндэллээ ч тэд яаж мөн гэж таних вэ? Тэр өөр улс оронд төрж мэднэ. Эмэгтэй хүн болсон байж мэднэ. Түүнийг эрэгтэй дүрээр ирнэ гэж хэн хэлээ вэ? Урьд нь Америкт хаа нэгтээ нэг сэтгүүлээс би Есүс Христ зөгнөн, “Би эмэгтэй хүн болж төрнө, тэд намайг танихгүй” гэж хэлсэн байсныг олж уншсан.

Тэгэхээр хэрэв бид зөрүүдэлсээр байж, Будда хэрхэн харагдах ёстой, Эзэн Есүс ч юм уу Их Багш хэрхэн харагдах ёстой тухай, эсвэл ямарваа Их Багш ахин төрвөл ямар харагдах тухай тогтсон ойлголт, үзэл бодолтой байвал бид үүрд буруу зүгт хөтлүүлэх болно. Тиймээс та нар бүгд энэ тухай бодоорой гэж зөвлөе. Хараахан ямар ч Их Багшийг олоогүй байгаа хүмүүс бодоод үзээрэй. Бурхан, Их Багш та нарыг өөрсдөд тань хэмжээлшгүй ач тустай сүнслэг Эх ундаргад хүргэх болтугай гэж дотооддоо залбираарай.

Жишээлбэл Төвөдийн Буддизмд олон Тулкус буюу амьд Будда нар төрж байсан. Гэвч хүмүүс тэднийг таньж, Төвөдийн лам нарын бүлэгт болон багш нар дээр авчирч тэрхүү шинэ Тулку-д шинэ Будда ахиад шинээр заах ёстой. Агуу Далай Лам, Төвөдийн лам гэлэнмаа болон Буддын шашинтнуудын удирдагчийг хүртэл эрж олж, урт удаан хугацааны турш зааж сургах ёстой болсон. Тэр зуураа тэрээр улс орноо удирдаж, ард түмнээ залж байсан.

Тэгэхээр хэрэв та нар өөрсдийгөө Будда гэж зарлаад л эсвэл хэн нэгэн гэж зарлачхаад Будда болж чадна гэж бүү бодоорой, нэг хүн саяхан өөрийгөө “Бурханы отгон Ханхүү” гэж тунхагласан. Бурхан минь. Яг л Бурхан эгэл гэр бүлтэй мэт, олон эхнэртэй мэт, тийм үү! Ар араасаа цуварсан олон хүүхэдтэй мэт! Алдартай болох гэж яагаад ингэтлээ аргаа барж, юу ч хамаагүй хэлж, үнэхээр тэнэг, шоолмоор төрөл бүрийн юм хэлдэг байна? Та нар бүгд л бүхий л шашин, бүхий л -изм тоглож болдог тоглоом, та нарыг оргилд гаргах, дунд нь хүргэх, алдартай болгох, шүтэгдэх, мөнгөний өргөл авахад хүргэх дээгүүр нь гишгээд гардаг зүйл гэж бодож байвал дахиад бодоорой. Жаахан нэр төртэй, үнэнч шударга байх хэрэгтэй. Үгүй бол та нар хамгийн гүн тамд унана, та нар хараахан мэдээгүй учраас төсөөлөхийн ч аргагүй. Үүнд итгэдэггүй болохоор юу хүссэнээ хийж байна. Та нар юу ч хэлж, хийж зүрхэлж байгаа юм.

Гэтэл там Диваажин сонсож байдгийг та нар мэддэггүй. Үүнийг мэдэх цаг нь ирнэ ээ. Тэр үед хэт оройтсон, зутгахад хэт оройтсон байх болно. Одоо турш, амьдралынхаа зүгийг ахиад бод. Сүнсээ аврахын тулд шударгаар, чин сэтгэлээсээ залбирч, гэмээ наманчил. Сувдаг чөтгөр болохын хувьд та нар гэмээ наманчилж, сайнаар өөрчлөгдөх нь юу л бол. Миний илчлэх үнэн үгс зарим эмзэг гэнэн нэгнийг эргээд жинхэнэ Сургаал Номдоо ирж, үнэ цэнтэй хүний богино амьдралд эрч хүч энергиэ хог сурахад гарздахгүй гэж найдъя! Өөрөөр бол би та нарт туслах аргагүй. Та нарыг ирж миний шавь болог гэсэндээ энэ бүхнийг яриагүй юм шүү. Тэгэхгүйг тань мэдэж байгаа, учир нь эго тань дэндүү том. Та нар угаасаа 82%-ийн эго-той, дарангуйлагчийнхаас ч илүү. Бурхан минь! Тэгээд энэ бүх утгагүй, хуурамч зүйлсийг ярьж, хүмүүсийг ингэж хуурч байгаа үйлийн үр тань хэдийнээ дэндүү том. Ямар ч Их Багш та нарыг хүлээн авахгүй! Над дээр ирлээ ч би та нарыг энэ бүх үйлийн үр эготой тань хүлээн авах эсэхээ мэдэхгүй байна.

Өөрийгөө чи “Диваажингийн Хааны отгон Ханхүү” гэж хэллээ ч - tiếng Việt là Con Út của Ngọc Hoàng Thượng Đế.” Энэ бол өөрийн тань л үг, ичгүүргүй! Тэгчхээд жижиг цөөрөм рүү зоос шидвэл аз авчирна гэж хүмүүс зааж байдаг. “Хүссэн бүхэн тань биелнэ.” гэдэг. Тоглоогүй биз дээ? Жижиг зоос яаж хувь тавиланг тань өөрчлөх вэ? Ийм төрлийн сургаал номлолыг сүнслэг гэгээлэг гэх гээ юу? Үүнийг Бурханаас зааж буй гэдэг байж, хүмүүст аз өгөхийн тулд зоосонд найдаа юу? Тиймээс чи үнэхээр Тэг хүчтэй!!! Илт байна, хүмүүсийн хуурахын тулд чи зүгээр л хэрэггүй хог ярьдаг. Хүмүүсийг тэнэг мэт, өөрөөс тань дор, нэр төр ашиг хонжооны төлөө хуурахад хялбар гэж үл хүндэтгэн бодохоо боль!!! Тэгээд Будда шаардлагагүй, Есүс Христ шаардлагагүй, зүгээр л нүгэлтэй амьдар, тэгээд цөөрөм рүү зоос шидээд хүссэн авах боломжтой гэдэг?? Ингэж заадаг гэж үү? Ичгүүргүй?!!! Чи бол үнэхээр Маяагийн ажилтан, Буддагийн эсрэг, Христийн эсрэг! Тэгчхээд өөрийгөө Багш гэж дууд гэж хүмүүст хэлж зүрхэлж байдаг! Бурхан минь гэж. Өөрийгөө, “Диваажингийн отгон Ханхүү?” гэж нэрлэж. Бурхан минь, ямар ч логик алга, материаллаг логик алга, сүнслэг зүг чиг гэх мэтийн талаар ярилтгүй. Чи юу ч мэдэхгүй, юу ч зааж чадахгүй. Чи юу ч сураагүй байж, яаж хүмүүст зааж сургах вэ?

За, чамд ойлгоход хялбар болгож өгье, цэцэрлэг шиг. Хэрэв хүмүүс мухар сүсгээр сургаалыг тань дагаж, цөөрөм рүү зоос шидээд байвал яах вэ, төсөөл дөө, усны урсцыг хааж, энергийн урсгалыг хааж, дээрээс нь засгийн газрууд явж гуйх юм уу, хоорондоо тэмцэлдэн зоос хийх металл олж авна, зүгээр л тэднээр ус руу шидүүлэх гэж шүү дээ! Тэгээд хүмүүс ажиллахыг хүсэхгүй, зүгээр л илүү олон зоос шидэх олон цөөрөм эрж хайх болно, чиний хэлсэн зүйлд итгэсэн болоод тэр шүү дээ- энэ үйлдэл нь бүхий л азыг, авахыг хүссэн бүхнийг нь авчирна гэж итгээд!!! Сайн гэж үү?!?! Ингэх сайн уу? Өө Бурханд залбир. Будда нарт гэмээ наманчил. Чамайг өрөвдсөндөө би үүнийг хэлж байна. Чи нэр алдартай болох гэж байж ядсандаа өөрийгөө хохироож, өрөөл бусдыг дагуулан там руу явж байна!

Тиймээс үүнийг зогсоо, явж гэмээ наманчил, Их Багш олох юм уу ямар нэг зүйл хий. Бурханд залбир, Будда нар гэмээ наманчил. Чамайг өрөвдсөндөө үүнийг хэлж байгаа юм шүү, чи алдартай болох гэж цөхрөнгөө барж, хүмүүсийг татах гэж, өөрийгөө хүндлүүлж, шүтүүлэх гэж, өөртөө мөнгө эд баялаг энэ тэр өгүүлэх гэж утгагүй зүйл ярьж, худал хэлж өөрийгөө хохироож байна. Жинхэнэ бясалгагч хүн ингэж авирлах учиргүй - гэмгүй хүмүүсийг там руу хөтлөх ёсгүй. Хэрэв хүн өөрөө буруудвал ганц өөрийгөө л хохироож өрөөл бусдыг хохироохгүй. Гэвч чи томрохыг хүсвэл олон хүн татахыг хүсвэл, үйлийн үр тань аварга том, тэнгэрээс ч том байх болно. Энэ тухай бодоод үз. Хэрэв ямар нэг шалтгаанаар хүмүүсийг буруу залж байвал үүнийгээ зогсоох учиртай, яагаад гэвэл чи Асурын Түвшинд ч хүрээгүй байна. Мэдээж, Асурын Түвшинд хүрвэл, асура, А-ту-ла-д хүрвэл жаахан бусдыг татах чадвартай болно, өөртөө хэдэн хүн татаж чадах байх. Гэвч хэт бардах хэрэггүй, өөрийгөө хуурах хэрэггүй. Чи хамгийн доод Диваажинд ч хүрээгүй байна, тийм учраас хэн ч ID-г тань тамаас өөр газраас олж чадахгүй. Чи өөрийгөө болон өөрт тань итгэдэг хүмүүсийг бас тамд унагах болно.

Өөрт тань анхааруулаагүй гэж бүү хэлээрэй. Бүх хуурамч, доод түвшний оршихуйнууд, хууран мэхлэгчид, гэмгүй хүмүүсийг мөлжигсөд, утгагүй зүйлс ярьж хүмүүсийг там руу хөтөлж, могой шүтэж, худал хуурмагийг шүтэж, гэнэн нэгнийг хуурагсад бүгд зогсоцгоо. Жүжгээ одоо больцгоо үгүй бол Диваажингийн хамгаалагчид та нарыг удахгүй гинжилж, тамын шийтгэл оногдуулна. Гэмээ наманчилж, Бурханаас уучлалт гуй, тэгвэл хэт оройтохоос нь өмнө там та нарыг явуулна. Бүх хуурамч багш нар, хуурамч будда нар, Фалун Гонг, бас энэ “Бурханы отгон ханхүү” - могой-садгүрү гэх мэтүүд - бүх худал хуурмаг, маяагийн урхи зангаа больцгоо, тэгвэл Диваажингийн шүүлт зөөлөн хандаж, нүглийг тань уучилна. Өөрийгөө Гэгээнтэн хэмээн худал тунхаглах нь байж болох хамгийн том нүгэл. Үүнийг мэдэхгүй бол Буддын судар уншиж болно. Үүнийг Буддын сударт бичсэн байгаа.

“Ананд аа, эдгээр нь утгагүй таамаглалд хүргэдэг даяаны арван төлөв байдал юм. Учир нь бясалгагч эндүү ташаа зүйлд найдан, бүрэн бус ололт амжилтаа бүрэн ухаарал гэгээрэл гэж үздэг. Эдгээр нь ухамсрын тав дахь нэгдэл бясалгасан сэтгэлтэй холилдсоноос үүдэлтэй юм. Өөрсдийн чадвараа мэддэггүй, төөрөлдөж мэхлэгдсэн хүмүүс урьдын дадал зуршлууддаа сохроор автан, эдгээр илэрч буй төлөвт сэтгэл амарч, үүнийгээ эцсийн орших газар гэж эндүүрдэг. Тэд Төгс Дээд Бодь мөрийг ухаарсан гэж буруу тунхаглаж, худал хэлэхгүй байх сахилаа зөрчин, улмаар тэрс үзэлтнүүд болон муу ёрын чөтгөрүүдийн муу үйлийн үрийг бий болгодог бөгөөд энэ нь тэднийг завсарлагагүй там руу илгээнэ.” ~ Баатараа явагч нэрт их хөлгөн судар

Та нар сайтар сурах хэрэгтэй. Жинхэнэ Буддын шашинтнууд ийм байдаггүй. Жинхэнэ Будда, жинхэнэ Буддизмд гар хөлөө хэсэг даллаад л Будда болчихдог гэсэн утгагүй зүйлс заадаггүй. Диваажингийн хуурамч ханхүү Буддаг шашин байгуулж болохгүй, зөвшөөрөлгүй гэж хэлсэн. Харин энэ худалч, хуурамч ханхүү болно гэнэ!!! Буддаг доромжилж яаж зүрхэлнэ вэ? Чи үнэхээр тамыг санажээ, тийшээ очих гэж тэсэж ядаж дээ!! Чамд зарим нэг хуурамч ач тус байж мэднэ, магадгүй жаахан хар шид гэх мэт байж болно, учир нь бясалгаж дадуулбал, ямар нэг зүйл дээр төвлөрвөл тархи тань бас амарч, улмаар зарим нэг сайн чанарууд тань гарч ирдэг. Гэвч доод түвшин, ихдээ л Асурын Түвшинд хүрнэ. Бас могой энэ тэр шүтэж, олон мянган хүмүүсийн өмнө ил тодоор шүтвэл тэднийг хааш хөтлөх вэ? Могойн нүх рүү юу? Могой шүтдэг ямар нэг Диваажин бий юу? Тийм шашин сонссон уу?

Эсвэл Будда могойн диваажин байдаг гэсэн үү? Есүс могойн диваажин байдаг гээ юу? Могой тэнд нь хаан гээд? Тийм зүйл байдаггүй. Могой удаан мөлхөх л боломжтой, шороон дээр, төрөл бүрийн газраар хүч гарган мөлхдөг. Гэвч могой та нарыг хаа ч хүргэж чадахгүй. Зарим могой-хүмүүс бас сүнстэй бөгөөд жаахан буянтай байдаг. Магадгүй өмнөх аль нэг төрлийнх нь буян байдаг учраас тэд мэддэг зүйлээ үргэлжлүүлэн дадуулдаг. Тэгээд олон зуун жил, эсвэл олон мянган жилийн дараа тэд хүний биед төрөл авах боломжтой. Тэд шидийн хүч энэ тэртэй ч эдгээр нь маш дорд. Хамгийн ихдээ л Асурын Түвшин юм уу чөтгөрийн түвшин. Чи яаж хүмүүсийг тэгж могой шүтэхэд хөтөлж чадна вэ? Айн? Тэгээд үүнийг “өнө мөнхийн бэлгэдэл” гээд нэрлэчихсэн? Тоглож байна уу? Тоглосон байлгүй дээ, эсвэл чи үнэхээр ямар ч IQ-гүй байх.

Могой урт насалдаггүй. Бясалгадаг могой-хүмүүс ч - ихдээ л хэдэн зуун жил, эсвэл мянган жил амьдардаг байх, тэгээд тэд өөрчлөгдөж, хувьсаад өөр зүйл болох юм уу хүн болдог. Хамгийн дээд нь тэр; эсвэл чөтгөрүүд болно. Тэд үүрдийнх биш. Зөвхөн Будда нар л үүрдийнх, Бурхан үүрдийнх, Есүс Христ үүрдийнх. Бурханыг шүтдэг, Бурханыг хүндэлдэг, Будда, Есүс гэх мэт Гэгээнтэн Мэргэдийг хүндэтгэдэг нэгнийг хүлээн зөвшөөрч болохуйц. Өөр хэн ч бай хуурамч, доод түвшнийх гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэд та нарт туслах юу ч хийж чадахгүй. Өөрсдөдөө ч тэд тусалж чаддаггүй. Тэд Буруу зүгт явж байна. Буруу зүйлс ярьж, эцэст нь тамд унацгаах болно.

Photo Caption: Харанхуйд Үргэлж Гэрэл Байдаг, Хаана Вэ Гэдгийг Харуулж Чадах Нэгнийг Эрж Олоорой!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (8/11)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-09-24
3814 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-09-25
3078 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-09-26
2734 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2025-09-27
2979 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2025-09-28
2499 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2025-09-29
2306 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2025-09-30
2114 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2025-10-01
2080 Үзсэн
9
Багш шавийн шүтэлцээ
2025-10-02
1768 Үзсэн
10
Багш шавийн шүтэлцээ
2025-10-03
1508 Үзсэн
11
Багш шавийн шүтэлцээ
2025-10-04
1532 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-10-08
175 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-10-08
191 Үзсэн
Онцлох мэдээ
2025-10-07
903 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-10-07
698 Үзсэн
Онцлох мэдээ
2025-10-06
682 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-06
369 Үзсэн
37:57
Онцлох мэдээ
2025-10-06
199 Үзсэн
Гараг дэлхий: Бидний хайртай гэр орон
2025-10-06
172 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд