Эрхэм Хамгаас Хайрт Их Багш - Хамгийн Агуу Тим Ко Тү болон Суприм Мастер Телевизийн хамт олон! Би 2025 оны 7-р сарын дундуур Арьяабалын бясалгалын үеэр харсан дотоодын ахуй ойлголтынхоо талаар Их Багштай хуваалцахыг хүслээ. Би Их Багшийг цагаан нөмрөгтэй агаарт зогсож байхыг харав. Гараа сунгаж, Дэлхийг тэвэрсэн байгаа нь нарны шуургануудаас хамгаалж байгаа мэт. Нарны шуурганы долгион Дэлхийг чиглэн харваж, Таны нөмрөгийг нэвтлэн, том нүхнүүд үүсгэж байхад Та тэднийг хаахын тулд чадах бүхнээ хийж байсан. Тэр мөчид би Бурханд залбирч, Диваажингаас Их Багшид туслаач, энэ аюултай цаг үед хүн төрөлхтнийг өршөөнө үү гэж залбирсан. Удалгүй араас нь би Нарны Хааныг Галактикийн Элч нар, Аншарын нэгдлийн Маримын Дээд Зөвлөл, Хөх Шувууны угсаатны хамт гарч ирэхийг харсан.Тэд бас туслахаар ирсэн бөгөөд Нарны Хаан надад нөмрөг бэлэглэв. Нөмрөг нь гялтганасан утаснууд шиг гялалзаж байв. Босоо Гэрлийн туяа доош гэрэлтэж, дугуй дүрс үүсгэв. Дараа нь би энэ Нарны Нөмрөгөө Дэлхийг тойруулан байрлуулсан. Хүчтэй халуун бага зэрэг буурч, Нарны Хаан надад “Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн шавь нарт! Та нар Түүний шавь болсон нь үнэхээр азтай бөгөөд нэр төрийн хэрэг. Өөрсдийгөө хамгаалахын тулд бясалгалдаа үргэлж шамдаарай.” Тэгээд Нарны Хаан бүх л Орчлон ертөнцийн Хамгийн Агуу Тим Ко Тү, Их Багшид гүн хүндэтгэл үзүүлэв. Эргэн Нэгдсэн Хамгаас Хүчирхэг Гурвын Нигүүлслийн ачаар Дэлхий одоог хүртэл өөрийнхөө амьдралыг хадгалж чадсан.Би мөн Суприм Мастер Телевиз болон Өдөр Тутмын Хамгийн Хүчирхэг Залбирлын талаар хуваалцахыг хүсэж байна. Эдгээр нь энэ үед Дэлхийд маш их ач тустай бөгөөд байгалийн гамшгууд, ослуудыг багасгах мөн сөрөг соронзон орныг саармагжуулахад тусалдаг. Ялангуяа Залбирлыг нарны эрчим хүчээр ажилладаг чанга яригчаар гадаа тасралтгүй тоглуулах үед Нарны оршин суугчид Их Багшийн дуу хоолойг анзаарч, улам хүчирхэгжүүлдэг. Их Багш Танд болон Эргэн Нэгдсэн Хамгаас Хүчирхэг Гуравт би чин сэтгэлээсээ, гүнээ талархаж байна. Диваажин, Хамгийн Хүчирхэг Бурхад, Оройн Дээд Хүч Таныг үргэлж хамгаалж байх болтугай. Танд эрүүл энх, амар амгаланг хүндэтгэн хүсэн ерөөе. Таны шавь, Ау Лак (Вьетнам) улсаас Чан ВимГэх мэт...
Хүчирхэг Гурвал болон Диваажингийн Баг, Диваажингийн Ажилтнууд энэ гарагийн бүх гамшиг аюулыг бууруулж чадаж мэднэ. Тэгсэн байсан ч та нар сүнсээ авруулж, гэтлэх ёстой. Эс бөгөөс та амар тайван газар амьдарч байлаа ч, хэрэв асар хүнд үйлийн үртэй бол, нас барсан хойноо түүнийг өөрчлөх аргагүй тул үхэх цагт там руу явчхаж магадгүй. Тамд байхад Буддагийн Нэр, Есүс Христийг санана гэдэг амаргүй. Зарим тамд тасралтгүй залхаан цээрлүүлэгдэх тул ерөөс юуг ч санахын арга байхгүй. Зүгээр л өвддөг, өвддөг, өвддөг, аймшигтай өвдөнө, тасралтгүй, амралтгүй өвдөнө, нэг хормын ч амралт үгүй, тиймээс юу ч санахын аргагүй. Тийм учраас энэ төрлөө дуусгаад гэтлэгдэхийн төлөө залбираарай. Энэ л та нарын цорын ганц найдвар. Будда нарт, Эзэн Есүст, Бурханд залбираарай. Мөнхийн амьдралын урсгалынхаа дараагийн мөчид зовлонгоос ангид байх ганц найдвар тань энэ.Үйлийн үрээс зайлсхийх маш амар. Үйлийн үр нь та нарын юмсыг хийх дадлаас ирдэг, эрхэлсэн байдлаас тань, сургуульдаа онцгой сайн байснаас, бүр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй мисс байснаас ч ирдэг. Үүгээрээ та нар бардамнаж, бахархаж, улмаар хүмүүст эелдэг зөөлөн ханддаггүй. Юмсыг билиг ухаан, логикийн дагуу хийдэггүй. Өөртөө хэт бардам байдаг учраас юмсыг хийдэг. Тэгээд өөрийгөө алдар нэр, хий хуурмаг байдалд умбуулж, өөрийгөө шилдэг нь мэтээр боддог, ядаж л салбартаа, эсвэл сургуульдаа тийм гэж боддог. Эсвэл хамгийн хөөрхөн нь учраас эрчүүд хөлд тань сөхөрч, маш их мөнгө амлаж, магтаж, мөн компаниуд сурталчилгаагаа ч юм уу хийлгэх гэж өндөр цалин хөлс санал болгодог. Гэх мэт жишээтэй.Улмаар та нар өөрсдийнхөө амьдралын хугацаанд жинхэнэ “Би” үгүй болдог. Юмсыг бардамнал, зуршлын дагуу хийдэг - та нар хэр дураараа вэ гэдгээс хамаарч – аажмаар амьдралаа сүйтгэдэг. Эргээд хүүхдийн цэвэр ариун байдалдаа орж чаддаггүй. Тэгвэл магадгүй бүр Бурханыг мартаж, Гэгээнтнүүдийг мартаж, Эзэн Есүсийг мартаж, Буддаг мартаж, сайн, энгийн бүхнийг мартах болно. Яагаад гэвэл та нар хэт дураараа дургиж, хэт алдартай болж, анхаарлын төвд сайхан байж бусад бүхнийг мартдаг. Тэгээд л дуусаа. Та нар Диваажинд очихгүй. Тамд унана, ядаж л эргээд материаллаг амьдралд хүн болж төрнө. Аз таарвал шүү дээ, магадгүй бүр доогуур түвшний амьтан-хүмүүс, могой-, бүр арслан-, матар-хүн ч юм уу болж төрөл авна. Амьд байхдаа хэр муухай авирласнаас хамаардаг. Тиймээс энэ бүхнийг бодоорой. Оршиж болох өөр өөр сонголтыг өөртөө ойлгуулаарай.Цаг зуурын, хуурмаг хоосон зүйлийн араас бүү хөөцөлдөөрэй. Ирж л байдаг, явж л байдаг. Үхэх цагт бүгд оршихоо болино. Зөвхөн тамд авралгүйгээр тарчлан зовох л үлдэнэ. Би сүрдүүлж байгаа юм биш шүү. Олон хүн Бурханы Зарлигаар там руу очиж ирээд, бусад хүнд там гэж байдаг, тэнд байх үнэхээр тамтай гэдгийг мэдүүлэхийн тулд ярьсан байдаг. Тийм ч учраас үхлийн дараа Диваажин, эсвэл там руу очиж үзсэн олон хүн үүнийгээ бусдад ярьж, бусдын гүтгэлэг, доромжлол гэх мэт элдэв үйлдэл, зарим тохиолдолд биед нь аюул учруулж ч мэдэх эрсдэлтэй бодит байдлыг үл тоомсорлодог. Тэд ингэхээс өөр аргагүй. Учир нь Бурхан тэднийг тэгээсэй гэж хүсдэг.Үнэн Ёсыг та нарын хаа байгаа газарт сонин, интернэт, ном, лекцээр дамжуулан хүргэхдээ зөвхөн Агуу Их Багш нараар дамжуулах төдийгүй бас Бурханы зарлигаар эгэлгүй гарамгай зүйлийг хийсэн, та нартай яг адилхан энгийн хүмүүсээр ч бас дамжуулан хүргэх гэж чармайж буй Бурханы Өршөөл, Аврал, Хайр Энэрэл хэдийнээ хэчнээн их билээ. Гэхдээ Бурхан тэдэнд хайрыг түгээх, Үнэнийг түгээх, Бурханы Хүсэл Зоригийг түгээх, Бурханд сүсэгтэй сүсэггүй бүх хүнд зааж сургах Адис ерөөлийг хайрладаг. Бурхан шашингүй хүмүүсийг ч бас Диваажин, эсвэл тамд аваачин, энэ биет хөшигний цаана буй бодит байдлыг тэдэнд үзүүлж, тэднийг материаллаг оршихуйд эргэж очоод бусад хүмүүст Бурхан хэрхэн мунхаг хүүхдүүдийнхээ төлөө өршөөнгүйгээр, хичээнгүйлэн санаа тавьдаг тухай тэрхүү Сайн Мэдээ буюу Үнэн байдлыг яриулахын тулд Үнэнийг ухааруулдаг.Photo Caption: Зоригтой Нэгэн ХоворТайвны Хаан ба Ялалтын Хааны талархал, 11 цуврал лекцийн 9-р хэсгийг
2025-10-02
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Зөвхөн Будда нар л үүрдийнх, Бурхан үүрдийнх, Есүс Христ үүрдийнх. Бурханыг шүтдэг, Бурханыг хүндэлдэг, Будда, Есүс гэх мэт Гэгээнтэн Мэргэдийг хүндэтгэдэг нэгнийг хүлээн зөвшөөрч болохуйц. Өөр хэн ч бай хуурамч, доод түвшнийх гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэд та нарт туслах юу ч хийж чадахгүй. Өөрсдөдөө ч тэд тусалж чаддаггүй. Тэд Буруу зүгт явж байна. Буруу зүйлс ярьж, эцэст нь тамд унацгаах болно. Тиймээс хэнийг хүндэтгэж, Их Багшаа болгон суралцахаар сонгох вэ гэдэг дээр хашир байгаарай.Үнэхээр та эхлээд өөрт тань таалагдсан зарим нэг “-изм”-ийн талаар судалж үзэж болно. Буддын, Христийн, бүр Бахауллагийн Сургаалын утгыг ойлгохын тулд суралц. Гэхдээ тийм ч ойлгомжтой биш. Учир нь хэрэв та үнэхээр өндөр түвшинд хүрч гэгээрээгүй л бол өнгөрсөн үеийн Будда нар, өнгөрсөн үеийн Гэгээнтнүүд, өнгөрсөн үеийн Христүүдийн Сургаалын гүн гүнзгий утгыг тийм ч их ойлгохгүй. Жишээ нь: Христ, Есүс Христ их сургуульд зааж чадахаас илүү дээд, янз бүрийн зүйлийг сургадаг. Гэвч та үүнийг ойлгохын тулд тэр түвшинд байх ёстой. Тиймээс залбирах нь хамгийн дээр. Бурханд, Их Багш нарт, Будда нарт, Гэгээнтэн Мэргэдэд өөрийг тань илүү өндөр түвшинд хүргэж, Тэднийг та харж, сонсож чаддаг болохын төлөө залбир. Тэгээд тэр Их Багш буюу Бурханаас илгээсэн Их Багш нар таныг өөрт тань тохирох жинхэнэ Их Багш руу хөтөлнө.Үгүй бол та нар энэ материаллаг ертөнцөд юм уу өөр бусад материаллаг ертөнцөд үүрд эргэлдэж, хаа ч хүрэхгүй, байнгал зовж, маш бага аз жаргал мэдрэх болно. Баян чинээлэг, үзэсгэлэнтэй эхнэртэй, царайлаг нөхөртэй, гайхалтай хүүхдүүдтэй боллоо ч тэгээд л гүйцээ, үүнийхээ төлөө та нар хөдөлмөрлөх ёстой болно, дээрээс нь харилцаагаа сайн байлгахын тулд тэдний зан байдалд нийцүүлэх ёстой болдог. Ингээд л та нар энэ амьдралдаа, мөнгө гээд, материаллаг харилцаа хайр дурлал гээд завгүй байх болно. Улмаар цаг хугацаа ямар хурдан өнгөрдгийг мартаж, та нар ямар ч Багшийг, ямар ч Диваажинг эрж олоогүй, дотооддоо юу ч хараагүй байдаг. Гадна талдаа ч ямар ч Их Багшийг олоогүй. Тэгээд өөд болоод л та нар дуусна. Хэрэв сайн байж, материаллаг амьдралаа дуусгавал та нар энэ тэрүүгээр хэсүүчилсэн тэнэмэл сүнс болно. Харин муу байвал нүгэл тань ирнэ. Муу, нүгэлтэй үйлийн үр агуулагддаг амьдралын нугалаанд хүрэх юм уу эсвэл нүгэлт үйлийн үрийн мөч тань та нарыг хүлээж байдаг, яг л гол мөрөн өөр өөр зүгт урсдаг шиг - заримдаа сайхан, амар амгалан, жигд газар урсаж, заримдаа уулсыг давж, чулуун дээгүүр урж, эсвэл бүр газар доогуур ороод алга болдог. Яг л үйлийн үртэй тань адилхан: зарим өдөр сайн байж, зарим өдөр муу байдаг; зарим он жилүүд сайн байж, зарим нь муу байдаг. Амьдрал үүрд үргэлжилнэ. Тэгээд муу үйлийн үрийнхээ мөчлөгт хүрэхэд үүнээсээ бараг л гарч чаддаггүй. Тиймээс өөрт тань туслах, буянаа зээлдүүлэх, адислалаа хүртээх, Бурхантай холбогдсон холбоогоо зээлэх Их Багшийг эрж олохгүй л бол та нар найдваргүй.Та нарыг над дээр ирэг гэсэндээ ингэж хэлээгүй юм шүү. Би тийм зүйл хүсээгүй, ингэх хэцүү гэдгийг би мэднэ. Гэвч та нар энэ тухай бодож Бурханд залбирах ёстой, Буддад, Эзэн Есүст, хамгаас хүчирхэг гэж итгэсэн, өөрийг тань замчилж, туслах, дагуулаад явах, тухайн цаг үед сүнслэг түвшинд тань тохирох Их Багш дээр хүргээд өгөх Гэгээнтэнд залбирах ёстой. Тэгэхгүй бол та нарт ямар ч найдвар алга.Өнгөрсөн төрөлдөө та нар буян ихтэй байсан болохоор энэ төрөлдөө амьтан-хүмүүсийн мах идэж, архи ууж, хар тамхи хэрэглэж амьдарч байхад тань тийм ч ноцтой юу ч тохиолдохгүй байлаа ч дараа төрөлдөө яах вэ? Өөд болсныхоо дараа яах вэ? Та нар хаашаа явах вэ? Өөрсдөөсөө өдөө асуултууд асууж шийдвэрлэхийг, шийдлийг нь олохыг хичээх хэрэгтэй. Энэ материаллаг ертөнц дээр эдүгээ цагт юмс үнэхээр хэцүү байгаа.Диваажин сонгож байгаа. Зөвхөн буянтай, чин сэтгэлтэй, гэмшиж наманчилсан, ариун сэтгэлтэй хүмүүс л Диваажинтай хамт ажиллаж, Диваажинд суу алдар нь дуурьсаж, Бурханаар үнэхээр адислагдан, энэ насныхаа дараа илүү эрхэм ариун амьдрахаар сонгогдох боломжтой.Энэ цаг үе бол үнэхээр хүнд цаг үе. Магадгүй Диваажингийн Баг, тэр дундаа би, мөн мэдээж, Гэгээн, Ивээлт, Хамгаас Хүчирхэг Гурвал бүхий Баг л та нарын зүгээс энэ дэлхийд тогтвортой байдал авчрах буюу шуурга, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтийг багасгахыг хүссэн залбирлын дагуу энэ дэлхийд тус болж магадгүй.