Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Би дараагийн асуултыг ноён Данёо Коами Хагбалегийн нэрийн өмнөөс асууя. Тэрээр Нутгийн удирдлагын яамны Бүс нутаг ба орон нутгийн хяналтын хэлтсийн даргаар ажилладаг. Асуулт нь: “Африкт модны нүүрс нь байгалийн хийг бодвол хямд байдаг тул гэр ахуйн зориулалтаар ихэвчлэн тогтмол ашиглагддаг эрчим хүчний эх үүсвэр юм. Гэвч үүнийг хэрэглэснээр олон цэцэрлэгт хүрээлэн модгүй болж, дахин ойжуулаагүй орхисны зэрэгцээ нүүрс шатаах нь агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг. Их Багш аа, та бидэнд боломжийн үнэтэй, ой модыг сүйтгэдэггүй, агаарын бохирдлоос зайлсхийхэд туслах өөр бусад эрчим хүчний эх үүсвэрийн талаар зөвлөгөө өгнө үү?” Master: Сайн байна уу, ноён Данёо дарга аа? Тийм ээ, би ойлгож байна, тан шиг хүмүүс ой модоо хамгаалж үлдээхэд санаа тавьж байгаад би баяртай байна. Бид чадлаараа модыг хамгаалах ёстой. Байгаль орчны Грийнпийс байгууллагын мэдээлснээр дэлхийн ойд хамаарах нүүрстөрөгчийн 8% нь Төв Африкийн Конго мөрний ай сав дагуух өргөн уудам ширэнгэн ойд хадгалагддаг. Эрдэмтдийн таамаглалаар Конгод ой модыг үргэлжлүүлэн устгасаар байвал Их Британи улс сүүлийн 60 жилд ялгаруулсантай тэнцэх хэмжээний CО2 ялгаруулах болно! Үүнийг төсөөлөөд үз дээ. Тиймээс, дэлхийн дулаарлыг шийдвэрлэхэд тусалдаг тул бид чадал байгаа дээрээ ой модыг хамгаалах нь чухал юм. Ой модыг устгахаас сэргийлэх өөр нэг хувилбар бол Сенегал улсад нэвтрүүлсэн ногоон нүүрс буюу био нүүрс юм. Энэ нь хөдөө аж ахуйн хаягдал бүтээгдэхүүнээр хийгдсэн, боломжийн үнэтэй бөгөөд ой модыг устгахаас сэргийлдэг. Энэ нь мөн CО2-ыг шингээж авдаг, тиймээс уур амьсгалын эрдэмтэд үүний хэрэглээг дэмждэг юм. Энэ нь CО2-ийг маш сайн шингээдэг. Энэ бол нэг хувилбар. Мэдээж, хэрэв боломж нь байвал илүү аюулгүй, агаарын бохирдол үүсгэдэггүй нарны эрчим хүчээр ажилладаг зуух хэрэглэх зэрэг эрчим хүчний тогтвортой хувилбарыг ашиглаж болно. Тиймээс эдгээр нь бидний туршиж, бие биетэйгээ хуваалцаж болох боломжийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн цухас жишээ юм. Өөр олон байгаа нь гарцаагүй. Та интернэтээр нэмж судлаад илүү сайн, шинэлэг шийдлүүдийг олж мэдэж болно шүү дээ. Гэвч хамгийн чухал, хамгийн яаралтай нь дахиад л веган хоолны дэглэм юм. В-Е-Г-А-Н хоолны дэглэм. Гаргаа бүхэлд нь аврахад таны тусалж чадах сайн үйл энэ юм. Учир нь энэ нь дэлхийн дулаарлыг хамгийн хурдан бууруулах болно. Бас зөвхөн үүгээр ч зогсохгүй. Үнэндээ, веган байх нь хүлэмжийн хийг багасгах төдийгөөр зогсохгүй. Энэ нь амьтан-хүмүүсийн зовлон, зовлон зүдүүрийг, тэдэнд хүнлэг бус харгис хандлагыг цэглэх тухай юм. Бид эрхэм дээд төрөлтнүүд байх ёстой; бид эрхэмсэг хүмүүн байх ёстой. Энэ бүхний л тухай юм, бид хүний ёсноос гажуудаар амьтан-хүмүүст хандахыг зогсоох ёстой. Хэрэв бид Африкт хамтдаа нэгдэж веган болбол, бүх Диваажин биднийг ивээх болно. Сайн шийдлийн энэ мэдээг түгээнэ үү. Сайхан асуулт тавьсанд баярлалаа, ноён Данёо. Бурхан таныг ивээг. (Таны хариултад баярлалаа, Их Багш хх.) Зүгээр ээ. Дараагийн асуултыг ноён Коудахе Косси асууна. Тэрээр Того улсын КООПЕК Солидарите хэмээх бичил санхүүгийн байгууллагын захирал. Mr. Koudahe Kossi: Төгс Гэгээрсэн Их Багш аа, үдшийн мэнд. (Үдшийн мэнд хүргэе.) Хүн төрөлхтөнд үйлчилдэг Таны хичээл зүтгэлд бид хайртай. (Танд баярлалаа.) Миний асуулт: Веган хоолны дэглэм дэлхийг аврах болно гэдгийг тодорхой харуулсан. Гэвч, урьдын зуршлаараа хооллодог бид гэр бүлийнхээ гишүүд, хүн амын хооллолтыг хаанаас эхэлж өөрчлөх ёстой вэ? Та бидэнд дагаж болох өөр алхмуудыг бодит байдлаар харуулж болох уу? Төгс Гэгээрсэн Их Багш Танд маш их баярлалаа. Master: Тийм ээ, эрхэм Коудахэ, би баяртайяа хариулъя. Та үүнийг ойлгож, олон нийтийн хооллолтыг өөрчлөх манай гарагт сайн болгон өөрчлөхийг хүссэнд баярлалаа. Эрүүл мэнд, эрчим хүч, аз жаргал, хамгааллын сайжрал гээд бүх зүйл бидний ач тусын төлөө юм. За, бид хамгийн их нөлөө үзүүлдэг газраас эхэлж болно – өөрөөсөө болон гэр орноосоо. Үүний дараа бид олон нийтийн сонирхлыг илүү хурдан өдөөж чадах ба ялангуяа органик хүнс тариалах зэрэг дадлагад хоёр шалтгааны улмаас сонирхолтой болгож чадна. Нэг дэх нь эдгээр аргууд нь маш үр өгөөжтэй бөгөөд богино хугацаанд ургацаа өгдөг нь олон хүнд ашиг тустай байдаг. Бүр ажиллагаа хүртэл багатай. Нөгөөх нь, энэ төрлийн олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн нь бас хүмүүсийн амьжиргааг залгуулдаг. Тиймээс жимс, хүнсний ногоог тариалж, идэхийн ашиг тус нь илэрхий бөгөөд харахад хялбар байдаг. Та мөн бусдыг сэрээхэд нь туслах зорилгоор СOС веган шийдлийн хуудас тарааж, төр засаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд захидал бичиж болно. Орон нутгийн арай ойр түвшинд та хоолны хичээлийг ивээн тэтгэж болно. Энэ нь хүмүүст өөрсдөдөө болон гэр бүлдээ зориулж, амттай, тэжээллэг веган хоол хийх нь хэчнээн амархан болохыг ойлгоход тусална. Эдгээр бүх зүйл тустай. Та чадахыгаа хийгээрэй, эрхэм Коудахе. Бид бүгд яг одоо чадах бүхнээ хийж байна. Бид хүмүүст веган байхын жинхэнэ үнэ цэнэ, ашиг тусыг ойлгоход нь тусалж, эх дэлхийгээ өөрсдөдөө ба бидний хамгаална гэж найдаж буй бусад бүх Диваажингийн бүтээлүүдийг аврахын тулд чадах бүхнээ хийнэ. Бидэнтэй хамт байгаад баярлалаа, бид бүгдээрээ өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ төлөө эх дэлхийгээ аврахын тулд энэхүү шилдэг, хамгийн ашигтай веган хоолны дэглэмд нэгдэхийг хүсэж байна. Төгс Гэгээрсэн Их Багш аа, Танд баярлалаа. Interviews1: (Өглөөний мэнд, эрхэм ээ.) Өглөөний мэнд. (Та өөрийгөө танилцуулна уу?) [Миний нэр] Оухбавине Фател. (Бидний дөнгөж сая оролцсон энэ бага хурлын талаар та юу гэж бодож байна вэ?) Энэ нь өнөөгийн, маш чухал асуудлыг хөндсөн учраас тун сургамжтай бага хурал боллоо. Энэ бол байгаль дэлхий, орчлон ертөнц, улмаар төрөл зүйл, ялангуяа байгалийн бусад зүйлийг зүй бусаар мөлжсөний улмаас өнөөдөр зовж шаналж буй хүн төрөлхтний оршин тогтнох тухай юм. Энэ бага хурлын зорилго нь зэрлэг амьтан(-хүмүүс), тэр дундаа загас(-хүн) зэрэг амьд амьтдыг хэрэглэхгүй байх замаар байгаль орчноо хайрлан хамгаалах хэрэгцээг ухааруулах явдал юм. (Энэхүү бага хурлаас дэвшүүлсэн шийдэл буюу эх дэлхийгээ аврах веган хоолны дэглэмийг баримтлах шийдлийн талаар та юу гэж бодож байна вэ?) Энэ бол миний олж мэдсэн үр дүнтэй шийдэл гэдэг нь эргэлзээгүй. Учир нь та нэгэнт л веган болсон бол, та үнэндээ амьтан(-хүмүүс)-ийн мах гэх мэтийг хэрэглэхээ болино. Үүний үр дүнд энэ нь байгаль дээрх бусад амьтдыг зүй бус ашиглалт болон тэдгээрийг захирах хүний эрх мэдлийг бууруулахад туслах болно. Учир нь үргэлж л махны хэрэглээнээс үүдэн бид заримдаа гал гэх мэт тодорхой түлш хэрэглэхэд хүргэдэг. Учир нь галыг бий болгосноор бидэнд үржүүлэх тухай санаа төрсөн. Үржлийн ажил нь биднийг махаар хангах зорилготой байсан. Нэгэнт веган болсон бол, энэ нь физиокраси руу буцахтай адил. Энэ нь сайн шийдэл юм. Гэхдээ тийм ч амар биш байж магадгүй, учир нь энэ бол одоо бидний хүн нэг бүрээс хүчин чармайлт шаардаж байна. (Энэ бага хурлын дараа та веган болох хүсэл эрмэлзэлтэй байна уу? Мөн та эх дэлхийгээ аврахын тулд эргэн тойрныхоо хүмүүсийг веган болоход зоригжуулах уу?) Үнэнийг хэлэхэд, ингэх нь, тэр байтугай урам зоригтой байх нь миний хувьд эрхэм зорилго юм, учир нь ийм байхад бүх шалтгаан бий. Байгаль болон хүн төрөлхтнийг хамгаалах тухайд бол илүү том золиослол гэж байхгүй гэж би үнэхээр итгэдэг. Учир бид өөрсдөө үүнийг биднээс өмнө ирсэн хүмүүсээс өвлөж авсан. Тэгэхээр үүнийг хойч үедээ үлдээх нь эрхэм үүрэг юм. (Танд баярлалаа, эрхэм ээ.) (Зүгээр ээ.) Interviews2: (Өглөөний мэнд, эрхэм ээ.) Өглөөний мэнд. (Та өөрийгөө танилцуулна уу?) Намайг Гаторет Батаоу гэдэг. (Дөнгөж сая Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай хийсэн энэ бага хурлын талаар та юу гэж бодож байна вэ?) Энэ бага хуралд би үнэхээр гайхширсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Өмнө нь бид веган гэж юу байдгийг мэддэггүй байсан учраас энэ нь маш их мэдээлэлтэй байлаа. Өнөөдөр би веган будаа идэж байгааг та харж байна. Энэ нь бидний ихэвчлэн иддэг будаанаас тийм ч их ялгаатай биш. Ганц ялгаа нь мах байхгүй байна. Гэхдээ дүпүний мах бэлтгэх өөр нэг арга байдаг бөгөөд энэ нь таны идэж байсан мах, үхрийн мах гэх мэттэй адилхан шүүслэг шар буурцгийн мах гэсэн үг юм. Гэхдээ үүнийг шар буурцгаар хийсэн бөгөөд амт нь бараг адил. Ямар ч ялгаа байхгүй. Хэрэв та анзааргагүй байвал, энэ нь үхэр, хонины, эсвэл ямар нэг зүйлийн мах биш гэдгийг та бүр мэдэх ч үгүй. Тийм ээ, өөрөөр бол, энэ нь үнэхээр очихыг хүсэж байсан бага хурал юм. Учир нь би үүний тухай их сонссон. Би бага зэрэг эргэлзэж байсан ч өнөөдөр би үнэхээр итгэлтэй байна, би үүнд аль хэдийн орж эхэлсэн. Одоо би хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх болно. Энэ бол бид бүгд устгахад тусалсан тогтсон дэг журам руугаа үнэхээр буцаж орох ёстой дэглэм гэж би бодож байна. Харж байна уу, хүн бүр үнэхээр байгальд ойр байдаг веган хоолны дэглэмд эргэн орвол сайн хэрэг болно гэж би бодож байна. Хэрэв бид байгальд ойр байх тухай ярьж байгаа бол, веганизм бол байгальд хамгийн ойр байдаг загвар юм. Энэ бол будаа. Манай будаа, хүн бүрийн авдаг будаа. Зүгээр л өөрөөр бэлтгэсэн. Танд маш их баярлалаа. (Танд баярлалаа.) Зүгээрээ. Interviews3: (Өглөөний мэнд, хатагтай.) Өглөөний мэнд. (Та өөрийгөө танилцуулна уу?) Намайг Ноллиа Сассе гэдэг. (Дэлхийн дулаарлын талаарх энэхүү бага хурлын талаар та юу гэж бодож байна вэ?) Энэ нь сайн хэрэг гэж бодож байна. Нэмж дурдахад энэ нь манай дэлхийн төлөө юу хийж байгаагаа ойлгоход тусалдаг. (Энэхүү бага хурлаас дэвшүүлсэн гол шийдэл, тухайлбал, эх дэлхийгээ аврах веган хоолны дэглэмийн талаар та юу гэж бодож байна вэ?) (Би үүнийг сайн зүйл гэж боддог. Учир нь би өөрөө үүний нэг хэсэг юм. Тэгэхээр энэ нь бас сайн хэрэг. Веган болох нь дэлхийд сайн. (Энэ бага хурлын дараа та веган болж, эргэн тойрныхоо хүмүүсийг веган болоход нөлөөлөх хүсэл эрмэлзэлтэй болсон уу?) Тийм ээ, энэ бага хурлын би бүрэн веган болох хүсэл эрмэлзэлтэй болсон. (Маш их баярлалаа.) Баярлалаа. Photo Caption: Соёлт Хүнийг Бэлгэдэн, Бид Орчин Тойрондоо Амар Амгаланг Авчирдаг