Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Дэлхийгээ аврахын төлөө органик веган болцгооё, олон ангит цувралын 13-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Дараагийн асуултыг Того улсын хатагтай Викторин Анкуда асууж байна. Тэрээр Ломегийн цагаан хоолтой (веган) цэцэрлэгийн захирал бөгөөд өөрөө бол веган юм. (Тавтай морилно уу, хатагтай.)

Mme Ankude Victorine: Эрхэм Багш аа, би бага сургуулийн захирал бөгөөд хоолны газартаа хүүхдүүдэд веган хоолоор үйлчилдэг. Мэдээж эцэг эхчүүд зөвшөөрдөг. Гэхдээ миний сэтгэлийг зовоож буй зүйл бол хүүхдүүд зөвхөн сургууль л веган хоол идээд, гэртээ дахиад л махаа идэж эхэлдэг, бүр идэх хүсэлгүй байсан ч хамаагүй. Хүүхдүүддээ үргэлжлүүлэн веган хоол өгөхөд эцэг эхийг урамшуулахын тулд яах ёстой надад зөвлөнө үү? Баярлалаа, Их Багш аа.

Master: Тийм ээ, хатагтай. Үүнийг сонсоод надад ч бас зовлонтой байна. Захирал хатагтай, юуны өмнө хүүхдүүдэд зориулсан таны хайр, эрхэм зүтгэлд баярлалаа. Бурхан таныг маш их ивээг. Таны хийж байгаа ажил хэдийнээ онц сайн байна. Хэрвээ хүүхдүүд өөрсдөө веган болох жинхэнэ тэмүүлэлтэй байгаа бол та тэдэнд өөрчлөлт хийхэд хэдийнээ тусалсан байна. Гэвч энэ зуур эцэг эхчүүдтэй ч хуваалцаж болох хоол бэлдэж болох юм. Эцэг эхчүүдийг нэг үдэш урьж, веган хоол идэн, хөгжилтэй өнгөрөө. Та бас хоолны жорыг гэр лүү нь илгээж, эсвэл аваачиж өгч болно.

Мөн та эцэг эхчүүдэд илүү ухаалаг хүүхдүүд өсөж томроод цагаан хоолтон болох хандлагатай байдаг тухай судалгааны үр дүнг ч дуулгаж болно. Их Британид судлаачид бүлэг хүүхдийг 10 настайд болон насанд хүрэхэд нь IQ-г хэмжиж үзсэн байна. Энд олж тогтоосноор IQ нь 15 нэгжээр нэмэгдэх тутамд тухайн хүн нь цагаан хоолтон байх магадлал 38%-иар өсөж байжээ! Мөн хүүхдүүд өөрсдөө веган хоолны ашиг тусыг мэдэж, баясах боломжийг эцэг эхдээ өгсөн жишээ тохиолдлууд олон байдаг юм.

Бид ч та бүхэнд (амьтан-хүний) махны хор нөлөө, веган байхын ач тусын тухай тараах хуудас өгч чадна, манай Нийгэмлэгийн гишүүд тэдгээр хуудсыг танд баяртайгаар гардуулах боломжтой. Өөр нэг арга бол та хүүхдүүдэд тэд өөрсдөө бэлтгэчхэж чадахуйц энгийн хоолыг зааж үзүүлж болно. Энгийн будаа, гүнждийн үр гэхэд л маш амттай, сэтгэл хангаж чаддаг, бас хийхэд амар. Ийм байдлаар хүүхдүүд илүү хараат бус сэтгэж, тэр бүү хэл өөрсдөө хоол бэлтгэн, эцэг эхдээ амтлуулахаар өгч ч магад. Эцэг эхчүүд энэ ухагдахууныг ойлгож хүлээж авбал тэд улам нээлттэй болж, өөрсдөө веган болж магадгүй. Тиймээс, хүүхдүүдийн тусламжтайгаар ийм харилцааг өрнүүлэх гээд оролдож, эцэг эхчүүд дэлхийг, амьдралыг аврах ийм хүнсэнд зүрх сэтгэлээрээ нээлттэй хандах эсэхийг үзээрэй.

Энэ нь хүүхдүүдэд нь ямар өгөөжтэй байгааг, эрүүл мэнд нь сайжирч, илүү ухаантай, дуулгавартай, хамтач болсон зэргийг хараад сэтгэл хангалуун болсон олон гэр бүл байгаа. Бүр ааш авир нь ч дээрддэг. Тиймээс хожно уу л гэхээс алдах юм юу ч байхгүй. Хатагтай таныг ийм ажил хийж буйд баярлалаа. Бурханыг таныг, бас сурагчдыг тань ивээг. Та эцэг эхчүүдийг амжилттай сэнхрүүлж, тэд өөрсдийгөө, бас хүүхдүүдээ энэрэнгүй, бүхнийг хайрлагч, аз жаргалтай, эрүүл, гайхамшигт веган хоолоор тэтгэх болтугай. (Баярлалаа, Их Багш аа. Таны бүх хариултад маш их баярлалаа.) Зүгээр ээ.

(Багш аа, энэ цагаан хоолтой (веган) сургуулийн хүүхдүүд энэ үдэш Танд зориулж дөрвөн дуу бэлдсэн байна. (Өө.) Та одоо сонсох сон болов уу?) Өө, хөө! Мэдээж! Сэтгэл хөөрчихлөө! […] Хөөх. Маш их баярлалаа. Сэтгэл минь их хөдөллөө! Хөөх. Тэд үнэхээр үзэсгэлэнтэй, ухаалаг юм! Тун хөөрхөн хүүхдүүд. Үнэхээр эрүүл. Өхөөрдөм. Бурхан машид ивээг, хайрууд аа. Баярлалаа, хөөрхөн хүүхдүүд минь, баярлалаа! Бурхан ивээг. (Баярлалаа, Их Багш аа.)

Photo Caption: Хэн нэгэн зүгээр л удирдах ёстой, Гэхдээ хайраар, гоо сайхан, алдар суу

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (13/21)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2025-06-05
683 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-04
1164 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-04
261 Үзсэн
36:31
Онцлох мэдээ
2025-06-04
1 Үзсэн
Эрүүл аж төрөхүй
2025-06-04
1 Үзсэн
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-06-04
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-06-04
1153 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд