Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Дараагийн асуулт нь ноён Кпонор Мавули асууна. Тэр их сургуулийн зоогийн газарт менежер хийдэг.Mr. Kponor Mawuli: Энэхүү бага хурлаар дамжуулан бидэнд гэрэл гэгээ авчирсанд танд баярлалаа. Зарим цагаан хоолтнууд нь загас,_ өндгийг хоол хүнсэндээ оруулдаг. Дэлхийн дулаарлын ноцтой нөхцөл байдалд, ийм төрлийн цагаан хоолны дэглэмийг Та асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй арга гэж үзэж байна уу? Танд баярлалаа.Master: Үгүй, эрхэм ээ, би тэгж бодохгүй байна, эрхэм Кпонор. Гэхдээ энэ чухал асуудлыг хөндөж байгаад баярлалаа. Танд баярлалаа, эрхэм ээ.Зарим хүмүүст энэ нь өчүүхэн зүйл мэт санагдаж болох ч загас(-хүн) ч гэсэн амьдрал юм. Загас(-хүн) бол хүнсний ногоо биш. Бид өмнө дурдсанчлан дэлхийн дулаарлаас болж далайн экосистем яг одоо томоохон асуудалд ороод байна. Цаашид загасчлах нь асуудлыг улам дордуулна. Мөн мөнгөн усны хордлого нь хүний биед хүрэхээс өмнө далайн амьдралд хүндрэл учруулдаг. Эдгээр нь бидний эрүүл мэндийн тухай ярих биш, эх дэлхийгээ аврахын тулд анхаарах ёстой зүйлүүд юм. Загас(-хүн) идэх нь үүнд тус болохгүй нь гарцаагүй.Одоо бидний явж байгаа замаар, бид тодорхой загас(-хүмүүс)-ийг далайгаас шууд утгаар нь хоосолж байгаа ба мөн тэдэнтэй хамт санамсаргүй байдлаар баригдсан олон тонн загас(-хүмүүс) зүгээр л хаядаг. Тиймээс, хэрэв эдгээр загас(-хүмүүс) бүгд байхгүй болбол, бид бусад далайн амьтдын сүйрлийг харах болно. Эргийн экосистемд мөн хорт бодис ялгаруулдаг өвчин болон замгийн өсөлт ихээхэн нөлөөлнө. Далай бол усыг цэвэршүүлж, шим тэжээлийг бий болгож, нүүрстөрөгчийн давхар ислийг хүчилтөрөгч болгон хувиргах чадвартай гайхалтай дахин боловсруулагч юм. Гайхалтай биш гэж үү? Энэ бол гайхамшиг шиг! Далай бол гайхамшиг юм. Гэхдээ хэрэв бид хэт их загас агнуурын улмаас экосистемийг сүйтгэвэл, энэ нь бидний хувьд сүйрэл гэсэн үг юм. Байгаль орчны тухай ярихад, хоол хүнсний зориулалтаар загасчлах нь хариулт нь огт биш.Өндөгний хувьд ч гэсэн, энэ нь тогтвортой зүйл огт биш. Өнөөдөр хэрэглэж буй өндөгний ихэнх нь олон мянган эм тахиа(-хүмүүс) аюултай бохир, халдвартай нөхцөлд бөөгнөрсөн үйлдвэрийн фермээс гардаг. Мөн сальмонелла, коли зэрэг өвчин зонхилж байна. Тэдний хаягдлаас гарч буй шүвтрийн хий нь ус, агаарын том бохирдуулагч бөгөөд хүний амьсгалын замын өвчин үүсгэдэг. Олон хүн тахиа(-хүмүүс)-тэй хэрцгий харьцдаг тухай мэддэггүй бөгөөд тэдгээр нь давчуу орон зайд хоригддог учраас тэдний бие нь хөхөрч, өд сөд нь унадаг байна. Тэд далавчаа ч дэлгэж чаддаггүй бөгөөд бас эмзэг хошуугаа халуун илдээр огтлуулах стрессийг тэсвэрлэх ёстой болдог, тэд нялх байлаа ч гэсэн, өвчин намдаагч хэрэглэдэггүй. Та энэ зовлонг төсөөлж байна уу?Өндөг нь эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй гэдэг нь нотлогдсон байдаг. Тиймээс түүнийг идэх шаардлагагүй. АНУ-ын 14000 насанд хүрэгчийн дунд явуулсан нэгэн судалгаагаар хоолондоо өдөрт нэг өндөг нэмбэл, зүрхний өвчний эрсдэл 23%-иар нэмэгддэг болох нь тогтоогдсон. Веган бүтээгдэхүүн нь эсрэгээрээ холестерингүй бөгөөд бидний бүх дотоод эрхтэн, оюун ухаанд тустай эрүүл байдаг. Эрүүл биед саруул ухаан оршдог.Загас(-хүн), өндөгнөөс хол байх нь бидний бие махбод, ухамсар, оюун ухаан болон гараг дэлхийд илүү сайн юм. Ямар ч амьтан(-хүний) бүтээгдэхүүн хэрэггүй. Энэ бол хамгийн сайн арга юм. Бид веган байх ёстой. Танд баярлалаа, ноён Кпонор. Бурхан таныг ивээг. (Танд Баярлалаа, Их Багш аа.)(Дараагийн асуултыг ноён Сесу Фердинанд асууна. Тэрээр CEБ Бениний бүсийн орлогч захирал юм.)Mr. Sessou Ferdinand: Сайн байна уу, Их Багш аа? (Сайн байна уу?) Байгальд ээлтэй сайн амьдралын хэв маягийг сурталчлах үйлсэд манлайлагч болсон танд баярлаж байна. Хил хязгааргүй Хайранд Тань баярлалаа, Ээж ээ. Дэлхийн хамаг амьтдыг гэсэн Таны Энэрэл нигүүлсэлд талархаж байна. Дараах асуултад хариулахын тулд бид Билиг ухааны гэрлийг урьж байна: Веган хоолны дэглэм нь хар тамхи, архи, тамхины донтолт гэх мэт муу зуршлаасаа ангижрах эсвэл багасгахад тусалж чадах уу? Ээж танд баярлалаа. (Зүгээрээ.)Master: Тийм ээ, Сэссу захирал. Тийм ээ. Миний ойлгосноор эдгээр хортой бодисыг багасгах нь хангалттай биш. Бид тэдгээрийг бүрмөсөн устгах ёстой.Тамхи болон архины хор хөнөөл нь маш хүнд бөгөөд бусдад ч нөлөөлдөг. Эдгээр нөлөөг анагаах ухаан болон шинжлэх ухаан нь сайн нотолсон байдаг. Тамхитай холбоотой хорт хавдар маш их байдаг. Зөвхөн тамхичинд төдийгүй утаатай агаараар амьсгалах ёстой хүмүүст ч энэ хамаатай. Дам тамхидалт гэж тэд нэрлэдэг. Гуравдагч гарын тамхидалт ч гэж байна. Жишээлбэл, өрөөний хөшиг, буйдан, хувцас хунарт шингэсэн утаа ч хүүхдүүдэд ч гэсэн нөлөөлдөг. Тэд үүнийг гуравдагч гарын тамхидалт гэдэг. Энэ нь үнэхээр цаазын ял юм. Саяхны судалгаагаар нярайн гэнэтийн үхлийн синдром (НГҮС) гэж нэрлэгддэг эмгэнэлт өвчнөөр нас барж буй нярайн 81% нь дам тамхидалтад өртсөн болохыг олж мэдсэн. Харж байна уу? Бид тамхи татаад л нялх хүүхдийг алж болох нь. Ийм хортой хорт бодисыг бидний эрдэнэт бие болох Бурханы сүм рүү оруулах нь гэр бүлийн маань гишүүдэд болон өөрсдөд маань ямар их харгис бөгөөд үхлийн аюултай вэ.Тиймээс бид тамхи татахаа больж, энэ дэлхийг тамхийг бүрэн арилгах хэрэгтэй. Архи нь бас олон, олон залуучуудын амийг авч явсан ба зөвхөн архичдад төдийгүй тэдний эргэн тойронд байгаа хүмүүс, хайртай хүмүүст нь маш олон асуудал, маш их уй гашуу, сэтгэлийн шаналал үүсгэдэг гэдгийг бид аль хэдийн мэддэг. Тиймээс миний бодлоор эрхэм ээ, эдгээр бодисыг бидний амьдралаас бүрмөсөн зайлуулах шаардлагатай байна. Та бусад хүмүүсийн тусын тулд энэ асуултыг тавьж байгаад би маш их баяртай байна.Хүн ямар ч муу зуршлыг 21 хоногийн дотор дийлж чадна гэдгийг би өмнө нь хэлсэн. Тиймээс тэр хугацаанд тамхи, мансууруулах бодис, архинаас гарах боломжтой. Гэхдээ энэ хугацаанд ухаан бодлоо завгүй байлгаж, биеэ донтуулагч бодисгүй байлгахын тулд, тухайн хүн, донтсон хүн нь дуртай хоббигоо хийх, сайн найзууд болон дэмждэг хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, бусад дуртай бүтээлч, тааламжтай зүйлийг хийх гэх мэт бүтээлч зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тиймээс, хийх зүйлүүдийн нэг нь амттай веган хоол хийх арга замыг хайж олох, шинэ жор зохион бүтээх явдал юм. Дасгал хийх, бясалгалын хичээлд суух, иог хийх гэх мэт.Тамхи, архинаас гарахад олон хүнд тусалсан АНУ-ын веган эмч, доктор Габриэль Кусенсийн хэлснээр, эдгээр зуршлаас ангижрах нь шинэ, органик веган хоолны дэглэм барих үед илүү хялбар байдаг. Эдгээр хоол хүнс нь тархины химийг тэнцвэржүүлж, ингэснээр энэ нь хамгийн сайн ажилладаг бөгөөд энэ нь бас донтолтыг багасгахад тусалдаг. Түүгээр ч зогсохгүй бусад шинжлэх ухааны судалгаагаар согтууруулах ундаа болон (амьтан-хүмүүсийн) мах нь тамхийг илүү амттай болгодог бол, жимс, хүнсний ногоо нь амтыг нь сонирхолтой биш болгодгийг тогтоожээ. Веган хоолны дэглэм нь тамхинаас гарах төг с шийдэл юм.Зарим хүмүүс үүнийг ерөнхийд нь хэлэхдээ эрүүл хооллож эхлэхэд сонирхол татдаг гэж боддог байсан муу зүйлс нь сонирхол татахаа больдог гэж хэлдэг. Сайн асуулт тавьсанд баярлалаа, эрхэм ээ. Алс холын Бенинээс ирсэн танд баярлалаа. (Их Багш Танд баярлалаа.) (Их Багшаа, хариултад Тань баярлалаа.) Зүгээр ээ, хайр аа.Photo Caption: Хайр Амьдралыг Үзэсгэлэнтэй Болгодог