Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Христэд итгэгчдэд зориулсан айлдвар, 7 цуврал лекцийн 7-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Орчин үед бол өөр өөр шашны талаар үнэхээр их мэдээлэл байхад хүмүүс агуу шашнуудын хооронд зааг хязгаар тогтоосоор, мөн өөр өөр улс оронд сүсэгтэн олноо, янз бүрээр мөрдөж мөшгөсөөр байна. Үнэхээр сэтгэл шимширмээр! Хэрэв та Христийн шашинтай бол томоохон асуудалд орж, амь өрссөн аюулд өртөж мэднэ. Хэрэв Буддын шашинтай бол бас адилхан асуудал гарна. Лалын шашинтай бол мөн ижил асуудалтай.

Орчин үед маш их мэдээлэл байдаг болсон. Гэсэн ч хүмүүс бүх шашны гол санааг ойлгодоггүй хэвээр. Ямар зорилготойг нь, бүх шашин юунд чиглүүлж буйг ойлгодоггүй. Заримдаа энэ нь миний хувьд үнэхээр бухимдмаар байх юм. Тийм учраас би яг л одоогийнх шиг үе үе нуугдах ёстой болдог. Тэгээд олон нийтэд ил нээлттэй номлохын оронд харанхуй урц дотроос ярьдаг. Хэдэн жилийн өмнө, амар амгалан байсан үедээ

би нийтэд ил ярьдаг байлаа. Хэдэн жилийн өмнө Суприм Мастер Телевизийг хоёр дахиа эхлүүлэхээс өмнө. Миний бодлоор... Ай даа, цаг хугацаа хурдан өнгөрөх юм. Би хэрхэн ажиллахаа л мэднэ. Сайн санахгүй байна. Бид хоёр дахиа эхлүүлсэн үеэ ч санахгүй байна. Магадгүй зургаа долоон жилийн өмнө бид Тайвань (Формоса)-д дахин эхлүүлж байсан санагдана. Тайвань (Формоса)-д намайг Суприм Мастер Телевизийг хоёр дахиа эхлүүлэхээс өмнө над дээр маяа ирээд энэ ажлыг намайг таван жил л хийж болно гэж анхааруулсан. Таван жилийн дараа хаах ёстой гэсэн. Би түүнээс яагаад гэж асуухад тэр “Та хөдөлж чадахгүй болно.” гэсэн. Тиймээс би “За, магадгүй би тэргэнцэр дээр ч юм уу суумгай болох юм байна.” гэж бодсон. Тэгж л ойлгосон. Тэгээд түүнийг тоогоогүй.

Суприм Мастер Телевизийн ажлыг үргэлжлүүлэн хийгээд байвал 5 жилийн дараа би тэргэнцэр дээр суух юм байна гэж бодсон. Тиймээс би, за бие минь мэдээгүй болбол тэр л биз, ажиллаж чадаж л байвал хамаагүй гэж хэлсэн. Тэр намайг “Ажиллаж чадахгүй.” гээгүй. “Та хаах ёстой.” гэсэн. Тэгээд би зүгээр л бие махбодын гэмтэл байх гэж бодоод нэг их тоогоогүй үргэлжлүүлсэн юм. Харин одоо энэ нь би явах газаргүй болно гэсэн утга байсныг ухаарсан л даа. Одоогоор би хаашаа ч явах боломжгүй ч, ажиллах боломжтой хэвээр байна. Энэ бол сайн зүйл. Харин миний Бурханы шавь нар надтай уулзах боломж алга, тэд намайг маш их санадаг. Гэхдээ намайг телевизээр харах боломжтой. Энэ бол оргүйгээс дээр. Тэдэнд би үнэхээр их хайртай, маш их санаж байгаа. Гэхдээ би хийх ёстой зүйлээ хийх ёстой, өөр өөр нөхцөлд боломжтой зүйлийг хийх ёстой. Ядаж л би энд эсэн мэнд байсаар. Амгалан Дэлхий, Веган Дэлхий болон дэлхийн гамшигт хөндлөнгөөс оролцсоныхоо төлөө хааяа нэг үйлийн үрд ихээхэн, эсвэл багахан нүдүүлдэг.

Би төрөл бүрийн зүйл хийдэг. Өөр бусад ямар ч Их Багш тийм зүйлс хийдэггүй. Гэсэн ч Тэд мөрдүүлж мөшгүүлж, туйлын харгис байдлаар, эсвэл янз бүрийн нөхцөл байдалд алуулж, бүр шоронд хордон үхэх юм уу загалмай дээр, эсвэл дүүжлүүлэн үхсэн. Тэгэхээр би чадахгүй болтлоо ажиллана. Гэхдээ ядаж л одоо би Суприм Мастер Телевизэд ажиллах боломжтой байгаа минь, хүмүүс намайг, Их Багшийгаа эсэн мэнд, амьд байгааг харж мэдэх боломжтой байгаа нь оргүйгээс дээр.

За бүх Христийн шашинтнуудад хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе. Бусад өөр өөр шашны бүх сүсэгтэн олонд сайн сайхан бүхнийг ерөөе. Та бүхэнд хамгийн сайныг буюу гэгээрлийг, Эзэн Бурханыг дотоод гүндээ болон гаднаа үнэхээр таньж мэдэхийг ерөөе.

Энэ бол та бүхэнд хүсэж болох, бүхэл Ертөнц дотроос та бүхний хүртэж болох хамгийн сайн нь. Бүхэл бүтэн вант улсыг өгч, тэр улсынхаа хаан болохыг санал болгосноос ч илүү үнэ цэнтэй. Амьд байхдаа Эзэн Бурханыг таньж мэдэн, гэгээрэлд хүрэхээс илүү зүйл гэж үгүй. Өөрт тань зааж сургах ямар нэг Их Багшийг мэдэхгүй бол зүгээр л залбир. Хэнд ч итгэдэггүй бол зүгээр л Эзэн Бурханд залбир. Би бас та нарын залбирахыг сонссон.

Тэр нэг өдөр, өнгөрсөн долоо хоногт би дэлхий дахинаас маш их залбирал сонссон, ядаж л хэсэг хугацаанд сонссон. Тэгээд би явж ямар нэг зүйл хийх ёстой болсон юм. Үгүй бол үнэхээр зүрх зүсэм, маш чанга байсан, дотоодод чанга. Та нар миний дэргэд суулаа ч үүнийг сонсохгүй, би л сонсоно. Дэлхий дээрх амьдрал мөнх бус гэдэг ухаарлын дараах болсон явдал байх.

Зөвхөн Дэлхийн ч биш, оюун санааны өндөр түвшин, оюун санааны Гуравдугаар Түвшнээс дээш л биш бол хаана ч мөнх бус. Өөр хаана ч аюулгүй биш. Мөнх бус. Хэзээ нэгэн өдөр сүйрэх тавилантай. Бид үүнийг чадлаараа уртасгах боломжтой ч өөрсдийнхөө амьдралыг бол үгүй. Магадгүй Их Багш юм уу Эзэн Бурхан уртасгах боломжтой ч материаллаг амьдралыг тань бол үгүй. Зарим Диваажинд боломжтой, үүрд амьдарч болдог ч энд бол үгүй. Нөхцөл байдлаас хамаараад та нар урт наслах боломжтой байж магадгүй.

Хэрэв энэ дэлхий төрөл бүрийн гамшигт үймээн самууныг даван гарвал, мөн хэрэв хүмүүс ёс журамтай, нигүүлсэнгүй, энэрэнгүй, өршөөнгүй болж, нэгэндээ эелдэг хандаж, нэг гараг дээр орших бүх төрөлтөнд эелдэг хандвал магадгүй хүмүүс эргээд урт насалдаг болох байх. Хоёр, гурван зуун жил юм уу эсвэл найман зуу насална. Эсвэл магадгүй мянгаас ч илүү наслах нь хэвийн үзэгдэл болно.

Яг одоо бол үгүй. Дэндүү их аллагын үйлийн үртэй, үүний төлөөсийг төлөхийн тулд та нар алуулах ёстой. Тиймээс урт наслахыг хүсэх нь боломжгүй зүйл.

Даоист, эсвэл Буддын шашны зарим бясалгагч нар урт наслахыг дадуулдаг. Урт наслахын төлөө тэд цаг үргэлж дадуулдаг. Юуны төлөө тэгж дадуулдгийг нь мэдэхгүй юм. Хэрэв энэ дэлхийд тэдэнд оролцох зүйл байхгүй бол урт наслахыг хүсээд яах вэ? Хэрэв тэд Эзэн Бурханыг үнэхээр мэддэг бол хамаагүй. Тэр тохиолдолд тэдэнд урт наслах эсэх нь хамаагүй болдог. Энэ материаллаг хувцсаа орхих үедээ тэд Бурханыг харах болно. Тэгэхээр яадаг ч бай хамаагүй, та нарын л амьдрал.

Та нар сонго. Гэхдээ буяныг сонгоорой, нигүүлслийг, хайр нинжин сэтгэлийг сонгоорой. Энэ нь та нарыг эрхэм ариун болгож, Диваажин Газар дэлхийн бүхний хайрыг татахад хүргэж, там өөрөөс тань айж, хэзээ ч хүрч чадахааргүй болгодог. Ядаж л өдөр бүр залбираарай. Тэгвэл ядаж л энэ төрөлд тань чөтгөрүүд та нарт хүрч чадахгүй, амьдралыг тань үймүүлж чадахгүй. Улмаар та бүхэн гэр бүл, хамаатан садантайгаа сайхан, амар амгалан амьдарч, илүү урт наслах болно. Энхжиний Оронд олон зуун жил насалдаг шиг биш ч бид уучилж, хэнийг ч гэмтээхээ больж, хэнд ч хор хүргэхээ больж, хэнийг ч хороохоо больж тэрхүү Энхжиний Орныг бүтээх боломжтой.

Хэнийг ч гэдэг нь энэ гаргийн бүх төрөлтнийг хэлж байгаа юм. Бурхан та нарт бүгдэд нь, мөн бүх төрөлтөнд адилхан нэг гараг өгсөн. Та бүхэн үүнийг устгах учиргүй. Энэ гарагт амьдрал бэлэглэсэн нь та нар биш. Устгаж сүйтгэх та нарын ч гараг биш. Зэрэгцэн орших бүх төрөлтний хамтран оршиж буй гараг шүү дээ. Амьтан-хүмүүс бол та нартай зэрэгцэн оршигч, хамтран түрээслэгч. Энэ гараг та бүхнийх биш. Та нар бол зүгээр л түрээслэгчид. Амьтан-хүмүүс бас хамтран түрээслэгчид. Үүнийг санаж яваарай. Тэднийг хүндэлж, тайван орхиорой. Бурхан та бүхнийг харж хандан, тэднийг ч бас харж хандана. Библид Бурхан амьтан-хүмүүст хүртэл хоол тэжээл бүтээсэн гэж гардаг. Библид цагаан дээр хараар бичсэн байгаа. Христийн шашинтнууд та нар дахиад уншаарай. Амьтан-хүмүүс та нарын туслах байх болно гэж Бурхан хэлсэн. Та нар юм мэдэхгүй бол жишээ нь шувуу-, амьтан-хүмүүсээс асуугаарай.

“Дэлхий дээрх бүх амьтдад, тэнгэрийн бүх шувуудад, газар шороон дээр мөлхдөг бүхэнд, амьсгалдаг бүхэнд би ургамал ногоог хоол хүнс болгон өглөө. Тэгээд тэр нь ёсоор болжээ.” ~ Ариун Библи, Эхлэл 1:30

“Тэрээр амьтдад зориулан өвсийг ургуулж, хүмүүст зориулан ургамлыг ургуулдаг нь хоол хүнсийг газар шорооноос гаргахын тулд юм.” ~ Ариун Библи, Дуулал 104:14

“Үнэхээр хүмүүн төрөлтнүүдийн хувь тавилан амьтдынхтай адил. Адилхан тавилан тэднийг хүлээж байгаа: Нэг нь үхдэгийн адил нөгөө нь ч үхнэ. Аль аль нь адилхан амьсгалдаг; Хүмүүст амьтдаас дээрдээд байх юм байхгүй [...]” ~ Ариун Библи, Номлогч 3:19

“Зөв шударга хүн амьтдынхаа амь насыг дээдэлдэг бол хорон муу санаатны өршөөл энэрэл нь ердөө л харгислал.” ~ Ариун Библи, Сургаалт Үгс 12:10

“Эзэн бүгдэд нь сайн ханддаг бөгөөд ажил бүхэнд нь Түүний өршөөл нигүүлсэл агуулагдаж байдаг. [Ажил гэж бүтээгдсэн бүхнийг хэлж байна.]” ~ Ариун Библи, Дуулал 145:9

“Гэвч амьтдаас асуу, тэд танд зааж сургаг. Тэнгэрт дүүлэх шувуудаас асуу, тэд танд хэлж өгөг. Эсвэл Газар дэлхийтэй ярилц, тэр танд зааж сургаг, далай тэнгисийн загас танд тунхаглаг.” ~ Ариун Библи, Иов 12:7-8 Гэх мэт...

Тийм ээ, гэвч одоо үед та нар тэднээс асуулаа ч юу ч сонсдоггүй. Зөн совин тань балартсан. Ухамсар тань хаалттай. Тиймээс та нар ердөө л тархигүй зомби нар шиг авирладаг. Уучлаарай. Үнэнийг хэлсэнд минь уучлаарай. Сэрж сэхээрэгтүн. Бурхан бай. Бяцхан бурхан бай. Агуу Эзэн Бурханы хүүхдүүд минь, Дэлхий дээр Бурханы хүүхдийн нэр төртэй алх, дотооддоо Эзэн Бурханыг агуулдаг сүм хийд шиг бай. Бусад шашны тэнэг лам, гэлэнмаа нар Бурхан байдаг байдаггүй гэж хэлэхийг бүү тоо. Та өөрөө бүтээ. Хэрэв та үнэхээр Бурханд итгэдэг бол Бурхан амьтан-хүмүүст зориулж бүхнийг нь бүтээсэнд, тэдэнд хэрэгтэй бүхнийг бүтээсэнд, мөн хүмүүст зориулж хэрэгтэй бүхнийг нь бүтээсэн гэдэгт итгэх хэрэгтэй.

Тэгээд бид зүгээр л энэ хэвээрээ найзууд, хөршүүд байх учиртай, алуурчид болох биш, эрхэм хүмүүн та нар алуурчид болж, тэдний болон үр хүүхдүүдийнх нь амийг дээрэмдэгч болох учиргүй. Бурхан минь, бид ийм дэлхийд амьдардаг хэвээр байгаа нь, өөртэйгөө адилхан царай төрхтэй нэгнээ хүртэл хороодог нь дэндүү харгис, дэндүү итгэмээргүй, дэндүү үнэмшмээргүй. Дайснууд тань та нартай адилхан харагддаг. Тэдэнтэй очиж, нүүр тулаад, хэдхэн хормын дотор амийг нь егүүтчихдэг. Тэгчхээд жил бүр олон тэрбум амьтан-хүнийг үнэхээрийн чөтгөр шиг аргаар нядалж байгааг би хэлэх ёстой. Энэ бол хэтийдсэн харгислал, чөтгөрийн зам мөр. Зөвхөн тамд л чөтгөрүүд нүгэлт нэгнийг тэгж шийтгэнэ.

Тиймээс энэ дэлхийг орхисныхоо дараа тамд тэгж шийтгүүлэхээс болгоомжил. Үнэхээр их болгоомжил. Энэ бүх аллагын үйлээ зогсоо. Үр хүүхдүүдээ төрөхөөс нь ч өмнө алахаа зогсоо. Амьтан-хүмүүсийг алах, эсвэл тэднийг идэж, шууд бус аллагад оролцохоо боль. Хаа сайгүй маш шим тэжээлтэй үнэхээр их хоол хүнс байна. Энэ бүх үхсэн амьтан-хүмүүсийг идэх нь зөвхөн та нарыг өвчлүүлж, мөнгийг тань улам их үрүүлж, хүний хоолны татаас, засгийн газрын тусламжийг зарлагадан, үхсэн амьтан-хүмүүсийн махыг идсэнээр зөвхөн өөрсдийгөө л хохироож, гэмтээж, хөнөөж, үр хүүхдүүдээ үхэлд хүргэдэг. Тэдний алуулж нядлуулж буй байдал, насан туршдаа тамлуулж байгаа нь та нарыг амгалан тайван байлгахгүй.

Гуйя, Христийн шашинтнууд, Буддын шашинтнууд биеэ зөв авч яваарай. Хүсвэл хэрэгтэй бүх мэдлэгээ олж авахын тулд судруудаасаа илүү суралц. Үгүй бол ёс журамтай, ёс суртахуунтай, сайн, эелдэг байж, веган бай. Та нар ийм байхад л болно. Бусдыг нь хийхэд тань Бурхан та бүхэнд тусална. Хэрэв ингэвэл Будда та нарыг сайн гэдгийг мэдэх болно. Та нар хийд явдаггүй байлаа ч, Будда нарыг биш, аль нэг ламыг шүтдэг байлаа ч, хэрэв та сайн хүн байж, зөв шударга амьдарч байвал Будда нар мэдээд өөрийг тань адислах болно. Бурхан таныг хайрлаж, адисална. Амен.

Есүс Христ, Номлогч Мухамед Тэр Амгалан байг, Авид Бурхан, бүхий л Бурхад, бүх Гэгээнтэн Мэргэдэд, бид бүгдээрээ Та бүхэнд хайртай. Биднийг адисалж хайрла. Биднийг гэгээрэхэд тусалж хайрла. Бидэнд хийсэн гэм нүглээ ухааран наманчлах цаг хайрлан энэ дэлхийг аварна уу. Эрхмүүд, Гэгээнтэн Мэргэд Та бүхэнд Бүгдэд нь баярлалаа. Баярлалаа. Бурхан Та бүхнийг ивээг. Амен.

Photo Caption: Амгалан Сарны Гэрэл Байх Сайхан!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (7/7)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-04-23
2783 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-04-24
2190 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-04-25
2238 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2025-04-26
2173 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2025-04-27
2081 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2025-04-28
1954 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2025-04-29
1995 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-05-24
249 Үзсэн
Онцлох мэдээ
2025-05-23
734 Үзсэн
33:41
Онцлох мэдээ
2025-05-23
3 Үзсэн
Биднийг хүрээлэн буй дэлхий ертөнц
2025-05-23
1 Үзсэн
Бидэнтэй зэрэгцэн орших амьтдын ертөнц
2025-05-23
3 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд