Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Олон янзын улс орнуудад Эзэн Бурхан, тэр байтугай Будда хүртэл өөр өөр нэр томьёотой байдаг. “Будда” гэдэг нь санскрит нэр бөгөөд “Будда” гэж дуудагддаг. Харин Ау Лак (Вьетнам) улсад тэд Фат, эсвэл Бут, эсвэл Тэ Тхонь, эсвэл Диэү Нгү, Во Түөн Сү, Во Түөн Си гэх мэтээр дууддаг. Мөн олон янзын улс оронд бид олон төрлийн шашинтай агаад тэд янз бүрийн нэрээр “Эзэн Бурхан” гэж хэлдэг. Ау Лак (Вьетнам)-т бидэнд бас “Эзэн Бурхан” байдаг. Тэр (Тик Нят Тү) гэгч этгээд Бурхан гэж байдаггүй гэж хэлж байгаа нь итгэгч аулак (вьетнам)-чуудыг үнэхээр доромжилж, тэнэг мэт санаж байгаа хэрэг. Учир нь бид Тик Нят Түгийн бодлоор оршин байдаггүй Бурханд итгэдэг болж таарч байна.Аулак (вьетнам) хүмүүс өдөр бүр Эзэн Бурханд залбирч, Диваажин Тэнгэрт залбирдаг. Тэр ч байтугай тэд Эзэн Бурхан, Будда хоёрыг хооронд нь холбодог. Трои Фат бол “Будда”, “Эзэн Бурхан” гэсэн утгатай. “Синь Фат Трои фу хо” гэдэг нь Будда, Бурхан минь, бидэнд тусална уу.” гэсэн утгатай. Тэд үргэлж “Эзэн Бурхан болон Буддадаа залбир.” гэж хэлдэг. Лаи трои, лаи Фат, Фү хө. “Буддад залбиръя, Эзэн Бурханд залбиръя. Биднийг хамгаалж хайрла.” гэсэн үгс юм. Үргэлж иймэрхүү байдалтай байдаг. Тэд Ау Лак (Вьетнам)-т ингэж залбирч, Эзэн Бурхан болон Буддаг ийнхүү магтдаг. Гэхдээ мэдээжийн хэрэг та үргэлж Эзэн Бурханыг дуудах шаардлагагүй. Будда бол Эзэн Бурханы Төлөөлөгч тул та мөн Их Багш, Буддаг шүтэж болно.Будда гэдэг нь Их Багш, Гүрү гэсэн утгатай. Тэгээд мэдээж Тэд ямар ч байсан хоорондоо холбоотой байдаг. Хэрэв Их Багш жинхэнэ бөгөөд агуу бол Тэр ямар ч байсан Эзэн Бурхантай нэг юм. Дотооддоо. Энэ нь Тэд алга болсон гэсэн үг биш юм. Дотооддоо Тэд нэгэн Хүчтэй хамт, Орчлонгийн Агуу Их Хүчтэй нэгэн цогц болж цуг байдаг гэсэн үг юм. Гэвч Тэд гадна талдаа мөн Диваажинд ч тэр хувь хүн хэвээрээ байна. Авид Бурхан жишээ нь зүгээр Эзэн Бурхан руу уусаад алга болчихгүй, Авид Бурхан хэвээрээ л байна. Эзэн Бурхан ч Эзэн Бурханаараа л байна.Буддын шашинд Будда өөрөө өөртөө найдах хэрэгтэй гэдэг. “Би зөвхөн Сар руу хуруугаараа зааж өгөөд байгаа болохоос биш би Сар биш шүү дээ. Тиймээс та миний заасан чигт Сарыг олж, Сарыг хараарай.” Өөрөөр хэлбэл Тэрээр хүмүүст хэрхэн гэгээрч, гэгээрэх зорилгоо санаж байхыг заасан. Гэвч хэрэв бясалгал дадал хийхгүй бол Тэр танд бүрэн гэгээрлийг өгч чадахгүй. Та өөрийнхөө Их Багш байх ёстой. Энэ бол гарцаагүй.Бүх Их Багш яг адил зүйл заадаг. Тэд замыг зааж байгаа бол тэр зүг рүү нь алхах хэрэгтэй. Гэхдээ хааяа ямар нэг шалтгаанаар өвдөж, ядарсан үед тань Их Багш, Будда таныг үүрч явдаг нь мэдээж. Өөрөөр хэлбэл тийм үед таныг илүү их Ивээж, эдгэртэл тань илүү их Хүчийг өгдөг юм. Учир нь Тэд ингэж тусалж, аврахын тулд Эзэн Бурханыг төлөөлж байдаг. Харин та Тэднийг дагаж, Тэдэнтэй хамт, Тэдний Сургаалаар явах хэрэгтэй.Мэдээж Тэднийг хаа сайгүй биечлэн дагана гэсэн үг биш. Тэгсэн ч болно л доо. Гэхдээ мэдээж эрт цагт бидэнд утас, зурагт, юу ч байхгүй байсан учраас ингэх нь илүү чухал байсан тул өдөр бүр Түүний сургаалыг шууд авахын тулд хэн боломжтой нь Буддагийн хажууд хамт амьдарч, өдөр бүр Түүний Сургаал Номлолыг хүртэхийн тулд лам, гэлэнмаа болдог байв. Харин хол байвал хэцүү байсан байх нь. Тиймээс лам хуврагууд Буддатай хамт үлддэггүй юм гэхэд байнга ирж, Буддад бараалхдаг байсан юм. Эсвэл дияан болбол сууж, Буддагаас аливаа зүйлийн талаар, оюун санааны ахиц гэх мэт зүйлийн талаар асуудаг байжээ. Мөн хол амьдардаг эгэл хүмүүс Түүнтэй аль болох олон удаа уулзах арга замыг хайж олохыг хичээдэг байв. Буддагийн төрсөн эцэг нь хүртэл Шагжамуни Буддатай уулзахаар байнга ирдэг байсан. Ямар ч Будда адилхан. Тэдэнд өмнө нь ижил зүйл тохиолдож байсан.Одоо бид илүү дэвшилтэт технологитой болсон тул ямар ч агуу Их Багшийг алсаас харах боломжтой болсон нь бас сайн хэрэг. Тиймээс Будда “Өөртөө найд. Бясалгах хэрэгтэй.” гэсэн юм. Мэдээжийн хэрэг бүх Их Багш үүнийг заах болно. Энэ нь маш учир зүйтэй. Улсын тань хамгийн агуу англи хэлний багш заасан ч та зааж байгааг нь дагаж мөрдөхгүй, даалгавраа хийхгүй бол та хичээлийг нь сайн ойлгохгүй, тэр танд мэддэг бүхнээ, англи хэлний аялга зэрэг чадварыг бүгдийг нь сургаж, дамжуулж чадахгүй шүү дээ. Үүнтэй төстэй. Бүх зүйл маш учир зүйтэй.Гэхдээ энэ нь Бурхан байхгүй, эсвэл өөр бусад Хүч байхгүй гэсэн үг биш юм. Бурхны нэгэн том, агуу Хүч байдаг. Үүний ачаар Будда нар энэ дэлхий дээр тэнхээтэй, эрүүл, хүчирхэг хэвээр үлдэж чадна. Энэ нь мэдээж тухайн улс орноос шалтгаална. Зарим улс орон Их Эзэн Есүс Христийн тохиолдолд Тэднийг шууд л хөнөөдөг. Ээ, Эзэн Бурхан минь! Эсвэл бусад олон Их Багшийг. Их Багш нарын ихэнх нь хэрцгийгээр алагдсан. Жишээ нь: Есүсийн үеийнх шиг шавь нарыг нь хүртэл хороосон. Өнгөрсөнд байсан Их Багш нарын хэнийг ч дурдлаа гэсэн Тэднийг төрийн засгийн нэрийн өмнөөс харгис хэрцгийгээр хороосон байдаг. Тэгэхээр одоо Ау Лак (Вьетнам), эсвэл бусад олон орны хүмүүс сүмд Есүс болон Эзэн Бурханыг шүтэн, мөргөж байгаадаа баяр жаргалтай байх хэрэгтэй. Буддын шашинтнууд сүмд Буддаг шүтэж болно. Лам, гэлэнмаа нар хэрэн хэсэж, хүссэнээрээ хүмүүст зааж сургах, эсвэл зүгээр л онлайнаар заахад чөлөөтэй хэвээр байна.Гэхдээ энэ Тик Нят Тү ламын бүх зүйл буруу байна. Тэр өөр ямар буруу зүйл хийснийг би мэдэхгүй. Би Ау Лак (Вьетнам)-т байхгүй. Түүнийг өдөр шөнөгүй дагаагүй. Гэвч түүний олон нийтийн өмнө хэлсэн олон зүйл, зан чанар нь маш дорд, түвшин доогуур байгааг илтгэхэд хангалттай. Буддагийн эсрэг өчнөөн нүгэлт үг хэлж байгаа бол тэр чөтгөрийн түвшинд байгаа нь гарцаагүй. Пап Христийн эсрэг байдаг шиг тэр Буддагийн эсрэг байдаг. Учир нь тэр Христийн шашны дээд албан тушаал болох пап болохын тулд Есүсийн сүсэгтнийг түшиж, Эзэн Бурханы алдар, Есүсийн алдрыг хүртэх зуураа Их Эзэн Есүс болон Эзэн Бурханыг гутаан доромжилдог. Тэр Есүсийг доромжилж, бүр Эзэн Бурхан руу дайрч, ам нээсээр л байна. Хэрэв тэр Христийн эсрэг үзэлтэн биш бол өөр хэн гэж? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэ лам ч мөн адил. Тик Нят Тү ч адилхан. Номлож байгааг нь үзвэл Буддын шашны талаар тэр юу ч мэдэхгүй. Зөвхөн “Өө, мөнгө өг, мөнгө өг.” гэж номлодог.
Thích Nhật Từ asking for donations from philanthropists: Өнөөдөр, жишээлбэл, А, Б, В газарт хандив өргөх төлөвлөгөөтэй, мөн эдгээр хандивтаа зориулж жил бүр тодорхой хэмжээний хандив тусгайлан хадгалж байсан бол бүгдийг нь над руу өгч болно. Бүгд тэртээ тэргүй адилхан болно.
Ихэнхдээ би ийм зүйл л сонсдог. Ийм лам олон бий. Өө, тэгээд зүгээр л мөнгө нэхэж, өөр яадаг ч үгүй бол санаа зовох хэрэггүй. Гэтэл бүх насаараа бий болгосон сүсэг бишрэлийг нь хулгайлдаг бол энэ нь нүгэл, маш хүнд нүгэл юм.Би тэдэнд, лам, гэлэнмаа нарт хэрэв та нар их юм мэдэхгүй юм уу юу ч мэдэхгүй бол чимээгүй бай гэж зөвлөдөг. Дотооддоо илүү ихийг мэдэж аван, Будда нарт зааж сургаач хэмээн залбирч гуй, тэгээд сурч чадвал тэдэнд жаахан ч атугай мэдэгдэн, урам зориг өгөгтүн. Будда нар үргэлж өглөө ч тэднээс Сургаал, Адислалыг хүлээн авна гэдэг амаргүй. Эзэн Бурхан үргэлж өгдөг ч хүн бүр Эзэн Бурханы Адислал, хариулт, замчлалыг хүлээн авдаггүй. Асуудал нь энэ. Буддагийн буюу Бурханы Сургаал Номлолыг хүлээн авахын тулд та чин сэтгэлтэй, цэвэр ариун, буянтай байх ёстой. Жинхэнэ унд ууя гэвэл шилэн аяга тань цэвэр байх ёстой шиг юм.Хэн нэг хүн “Бурхан байдаг юм уу, Бурхан байхгүй юу?” гэж асуухад Будда “Ийм Эзэн Бурхан гэж байдаггүй.” гэж хэлэхдээ хүн төрөлхтөн, хүний нэр томьёо, хүний төсөөллөөрөө дүйцүүлэн тайлбарласныг байдаггүй гэж хэлсэн юм. Тэр үүнийг л хэлэх гэсэн юм шүү дээ. Тиймээс Тэрээр “Тийм Эзэн Бурхан гэж байдаггүй. Гэхдээ бүх зүйлийн үүссэн бөгөөд бүх зүйл эргэж очдог нэгэн зүйл байдаг.” гэж хэлсэн. Будда Бурханы сударт ингэж хэлсэн байдаг. Тэр нэгэн зүйл нь Эзэн Бурхан биш бол өөр юу гэж? Энэ нь зүгээр нэгэн зүйл юм бол бид бүгд хаанаас ирсэн байх вэ? Бурхан байхгүй бол...Бид Түүнийг Бурхан гэж нэрлэх ч албагүй. Энэ бол агуу, хамгийн агуугаас Агуу Өгөөмөр, Нигүүлсэнгүй, Өршөөнгүй, Хайрлангуй, Энэрэнгүй, Сэтгэшгүй, Хамгийг харж болгоогч – Энерги гэж хэлж болно. Бид Үүнээс л үүсэн гарч, хүн төрөлхтөн, Гэгээнтэн Мэргэд болцгоосон. Тэгээд аажим аажмаар, бид энэ асуултын гүнд нэвтэрч, “бид хэн бэ” гэдгийг мэдэхийг хүсэх юм бол хариултыг олох л болно. Золтой бол шашны судраас, магадгүй гэгээрсэн агуу Их Багшаар дамжуулан хариултыг олох болно.Эзэн Бурханыг хэтэрхий олон өөр нэрээр дуудаж байгаа нь улс орнуудын ялгаанаас болоод л тэр. Мөн тухайн хүний гэгээрлийн түвшнээс шалтгаална. Учир нь заримдаа тэд Бүхнийг Чадагч Бурхантай шууд холбогдож чаддаггүй. Ээ дээ, энэ бол хэн нэгний тэр бүр олж чадах зүйл биш. Гэхдээ тэдэнд Бурханы Төлөөлөгч байж болно. Жишээлбэл: Будда, эсвэл Христийн шашны Их Багш нарын ихэнх нь Эзэн Бурханы тухай номлодог. Бодит байдал дээрээ Тэд бол Диваажин дахь Өөрсдийн Гэртээ байгаа Агуу Гэгээнтнүүд, Бурханы агуу Хөвгүүд, Охид юм. Тиймээс Тэдэнд итгэдэг бол Эзэн Бурхан таныг бас адислах болно.Яг л улс орны хаан шиг. Түүн дээр шууд очоод ярилцах боломжгүй байдаг. Гэвч хаанд төрөл бүрийн асуудлыг, улс орны янз бүрийн асуудлыг хариуцсан олон янзын яамдын сайд нар байдаг бөгөөд түүний төлөө улс орныг удирддаг. Гэхдээ хаан үргэлж тэнд байдаг. Хаангүй бол ерөнхий сайд ч байхгүй, сайд ч байхгүй. Хаан бол бэлгэдэл, байнгын засгийн газар, байнгын удирдагч юм. Өнөө үед ерөнхийлөгч, ерөнхий сайд гэх мэт бий. Ижил төстэй боловч хаан шиг байнгын биш юм. Тиймээс олон улс орон хааныг илүүд үздэг. Тэдэнд энэ нь илүү тогтвортой, илүү найдвартай санагддаг. Зүгээр л илүү тогтвортой, ямагт байж байдаг гэдгийг мэдэрдэг хэрэг. Ерөнхийлөгч, ерөнхий сайд нар ирж л байдаг, явж л байдаг. Тэр нь миний хувьд хааяа толгой эргэмээр байдаг юм. Дандаа л ийм тийм сонгууль, сонгууль болж, хэдэн жил тутамд ерөнхийлөгч болохын тулд маш их мөнгө, маш их цаг хугацаа гарган, маш их тэмцэл хийж, заримдаа бүр хүч хэрэглэдэг. Тэгээд хэдэн жилийн дараа хөөж гаргаад өөр нэгийг нь шүтдэг. Ингэх нь зарим талаар сайн байж магадгүй юм. Ерөнхийлөгч сайн биш бол өөрчлөх нь дээр байх нь мэдээж.Харин хаант улсад хэрэв хаан сайн бол түүнийг үүрд байлгахыг хүснэ. Энэ бас маш сайн. Тэдэнд тогтвортой, эх орон нь тогтвортой санагдана. Хаантай олон оронд бид Хаан, Хатад, Ханхүү, Гүнж нар одоо ч дэлхий дээр байсаар байгааг хардаг. Тэд мөн ажлаа ч сайн хийж байгаа. Би бас хаант улс, хаан, хатан хаантай улсад амьдармаар байна. Энэ нь нэг талаараа илүү тогтвортой санагддаг. Гэхдээ энэ хамаагүй. Улс орон сайн, цэцэглэн хөгжиж байвал бид ерөнхийлөгчөө сольсон ч хамаагүй. Энэ нь бас сайн, магадгүй шинэ санаанууд, илүү үр дүнтэй ажил хийх гэх зэрэгт сайн байж болно. Үгүй бол тун эмх замбараагүй болно. Өрсөлдөөний л тухай юм. Энэ бол Цагаан ордон “ягаан”, “үзмэн ягаан”, ямар ч ордонд байсан зөвхөн албан тушаал эзлэх тухайд юм. Гэхдээ хаантай олон улс орон маш тогтвортой байдаг. Тэд биеэ зөв авч явдаг, сайн хаантай гэдгээрээ бахархдаг. Мөн тэдний улс орнууд ямар нэг байдлаар маш тогтвортой, цэцэглэн хөгжиж байна. Тэгвэл хаан, хатантай байвал бас их сайн хэрэг.Мөн бидний мэддэгчлэн бүх улс орон шашинтай ч бай, шашингүй ч бай өөрсдийн гэсэн Бурхантай. Бурхан байдаг гэдгийг тэд мэддэг бөгөөд амьдралдаа гарсан асуудал ч юм уу хэрэгцээтэй юу л байна тэр бүхнээ Бурханаас гуйн залбирдаг. Тэр байтугай бүр Бурханы төлөө, Бурхан шүтлэгийнхээ төлөө хоорондоо тулалддаг. Энэ бол муу хэрэг. Хүмүүс хэт хэнээрхэж, жинхэнэ сургаал номлолыг ойлгож дагадаггүйн асуудал энэ.Photo Caption: Ялгаа нь ямар ч ялгаа гаргахгүй