Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Түвшин бүрийг удирддаг бурхан гэж бий. Удирддаг ч биш л дээ, тэндхийн төрөлтнүүдээ захирч, тусалж байдаг. Асурийн дараа энэхүү “Шалтгаан Үр дагаврын” Түвшин байдаг. Тэнд Акашийн бүртгэл байдаг учраас бүгдийн амьдралыг төрөхөөс үхэх хүртэл нь харах боломжтой. Ирээдүйг ч харж болно– аливаа зүйл болох бүрд тэд бүртгэж байдаг. За тэгээд Шалтгаан Үр дагаврын Түвшний дээр нь Брахма хэмээх бас нэгэн бий. Тэр бол Гуравдугаар Түвшний оршихуйн Эзнээс гадна Тэрээр бас бүх гурван түвшний дээд Эзэн юм: Асур, Шалтгаан Үр дагавар, Брахма Түвшний эзэн. Тэр мэдээж маш хүчирхэг.Энэ гурван түвшин дотор хүмүүс бидний одоогийн байгаа энэ Дэлхийн түвшнийхээс илүү аз жаргалтай, хүчирхэг байдаг. Мөн дээшээ, эдгээрийн аль нэг түвшинд хүрэхэд л та нар ингээд л гүйцээ гэж итгэнэ. Үүнээс илүү дээр зүйл байхгүй гэж боддог. Үнэндээ энэ дэлхийд амьдарч байгаа хүмүүс л гэхэд Дэлхийгээс илүү дээр зүйл үгүй гэж итгэн илүү байр сууринд очих гэж, илүү баян чинээлэг, тав тухтай, нэр алдартай болох гэж өөр хоорондоо тэмцэлддэг. Учир нь энэ дэлхийн түвшнээс хавьгүй илүү бусад түвшнүүд байдгийг тэд мэддэггүй. Тийм ч олон хүн Гуравдугаар Түвшинд хүрч чаддаггүй ч хэрэв энэ дэлхийгээс Гуравдугаар Түвшинд очвол тэд “Аан, энэ Бурхан юм байна. Хамгийн дээд Диваажин, Оройн Дээд Эзэн Бурхан юм байна.” гэж боддог. Тэгээд дээшээ энэ Брахма Түвшнээс ч дээш түвшнүүд байдгийг мэддэггүй. Тийм учраас олон Хиндү хүмүүс Брахмаг шүтэж, Брахминчууд болдог. Брахмад итгэгчид, Брахмаг шүтэгчид гэсэн үг.Эрт дээр үед үргэлж их багштай учраад байдаггүй байсан болохоор, эсвэл ямар ч их багштай учирдаггүй байсан болохоор PR, олон нийтийн харилцаанаас болоод хүмүүс өөрчлөгдөж, магадгүй эхэндээ тэдэнд зааж байсан багш буюу гүрү нь Брахма Түвшнийх байсан болохоор тэднийг даган, Брахманууд болцгоосон. Тиймээс энэ нь тэр үед үнэхээр алдартай болж, өдийг хүртэл үргэлжилсэн. Брахма Түвшинд хүрэхэд ай даа, үнэхээр их хүчтэй болдог. Дээрээс нь бас ид шидийн хүч бий, бүхний талаарх өргөн уудам мэдлэг, бүр эм тариа, дээд-аялал, гэрлэн биеэрээ өөр өөр ертөнц рүү аялах аялал бий. Энэ бүх хүчнээс болоод хүмүүс Брахмад үнэхээр их итгэдэг. Тэрхүү их багшдаа маш их итгэдэг. Тиймээс Брахма гэж байгаа юм. Нийлээд, ерөнхийдөө тэд сүүлд Хиндүизм гэдэг болж, Брахма Бурхан гэдэг болсон.Гэвч энэ ертөнцөөс Брахма Түвшин хүртэл хэчнээн агуу байлаа ч устаж сүйрэх боломжтой бүс гэдгийг тэд мэддэггүй. Тэгэхээр эндээс эхлээд Брахма хүртэлх бүх бүс үүрдийнх биш. Энэ нь зуурдын хугацаанд орших материалаар хийгдсэн бүс юм. Гэвч зуурдын гэдэг нь бас үүрд гэсэн утгатай, урт, уртаас урт, олон эрин, галав хугацаа юм. Тийм учраас л бид энд нэр алдар, эд хөрөнгийн төлөө өөр хоорондоо тэмцэн байсаар. Гэвч Брахмаг мэдэх нь ч зарим хүмүүсийн хувьд хэдийнээ аз юм. Эсвэл бүр Шалтгаан Үр дагаврын ертөнцийг мэддэг нь ч азтай. Учир нь энэ бүс болгоныг харж ханддаг бурхан бий. Тиймээс өөрсдийг нь адисалж, тусалдаг бурхан тэнд байдгийг мэдээд тэд тэрхүү бурханыг шүтдэг.Асурийн Түвшинд удаан байх боломжгүй ч Асураас дээш, Асур болон Шалтгаан Үр дагаврын ертөнцийн дунд нэг ертөнц бий. Мөн Шалтгаан Үр Дагаврын болон Брахма ертөнцийн дунд бас завсрын-ертөнц, түвшин хоорондын ертөнц гэж байдаг. Зарим Их Багш нар шавь нараа Өөрсдийнхөө хүрсэн хамгийн дээд ухамсрын түвшинд хүргэх боломжгүй байдаг. Тиймээс Тэд заагт нь Асураас дээр, эсвэл Шалтгаан Үр дагаврын ертөнцийн дээр, Брахма Түвшний дээр нэг төрлийн Диваажин бүтээдэг. Яг л би өөр өөр хүмүүст оршихуй бүтээж өгсөнтэй адил юм. Эелдэг зөөлөн, сайн болж, бясалган дадуулж, Бурханыг таньж мэдэхийг хүссэн чөтгөрүүдэд хүртэл хариу болгон би оршихуй бүтээн өгсөнтэй адил. Чөтгөрүүд оршин байж дэлхийн хүмүүсийг хохироохын оронд тэд хэрэгтэй бүхэн нь бэлэн, аюулгүй байх тийм оршихуйд очдог. Мөн хэрэв тэд хүсвэл үргэлжлүүлэн бясалган дадуулж болно.Гэвч зарим нь статусаасаа болоод илүү дээш явах боломжгүй. Жишээ нь тэдэнд хүний сүнс гэж байдаггүй. Тэр тохиолдолд Их Багш нь тэднийг илүү дээш хүргэх боломжгүй ч тэднийг аз жаргалтай, амар амгалан байх газрыг байгуулдаг. Эдгээрийг гэгээрсэн Их Багш нар тусгайлан ертөнц хооронд, хоёр түвшний дунд, байнга оршин байхаар бүтээдэг. Тэдгээр оршихуйнууд материаллаг биш учраас мөнх юм. Мөнх бус доторх мөнх. Энэ нь хийсвэр маягийн зүйл тул ойлгоход амаргүй байх. Гэхдээ яагаад зарим Бурханы нэр өөр байдгийг, бас өөр өөр хэлнээс болоод өөр өөрөөр үг хэллэг ашигладгийг мэдэг гэж тайлбарласан юм шүү.Зөвхөн тодорхой түвшнүүдэд л хүрдэг зарим нэг Их Багш нар бий учраас тэндхийн бурхдад бид нэр цолыг нь тэгж өгдөг. Гэлээ ч энэ нь Оройн Дээд Эзэн Бурхан гэсэн үг биш. Ямартай ч хэрэв тэд эелдэг сайн, ёс суртахуунтай байж, Ертөнцийн хуулийг дагаж, Бурханыг шүтвэл бас алзахгүй. Магадгүй нэг өдөр тэд жинхэнэ агуу гэгээрсэн Их Багштай учирна. Тэгвэл Тэднийг бас улам бүр дэвшүүлсээр байх болно. Яагаад гэвэл жинхэнэ, агуу Их Багш хаа сайгүй, шаардлагатай газар болгонд ном айлддаг. Тэр очоод тэдэнд заадаг. Тиймээс Их Багш гэгээрснийхээ дараа Эцгийнхээ Гэр рүү явж, юу ч хийдэггүй гэж бүү бодоорой. Тийм биш шүү. Гэхдээ хамаагүй.Их Багш өөр өөр ажил хийх нэмэлт биетэй байх боломжтой тул тийм ч завгүй байдаггүй. Бүр маш их олон төрлийн ажил хийх нэмэлт бие махбодтой байдаг. Тэр нэмэлт бие махбод нь хэн ч байх боломжтой: ерөнхийлөгч байж мэднэ, ерөнхий сайд байж мэднэ, сайд байж мэднэ, хаан, хатан ч байх боломжтой. Учир нь Их Багш бие махбодоороо, Асурийн биеэрээ тийм их зүйл хийх боломжгүй. Жинхэнэ Их Багш бас Асурийн биетэй байх боломжтой. Гэвч гэгээрсэн агуу “Би” Нирваан дүр үзүүлснийхээ дараа, эргэж ирээд ганцхан биед байх шаардлагагүй. Өөр өөр түвшний хүмүүст зааж сургахын тулд өөр өөр хувилгаан биеэр гарч ирэх боломжтой. Энэ нь зөвхөн хамгаас дээд гэгээрэлд хүрсэн, төгс гэгээрсэн Их Багшийн, эсвэл Бурханы Хүүгийн давуу эрх юм. Их Багш болгонд ийм чадвар байдаггүй.Гэхдээ олон Их Багш Гэр рүүгээ буюу Тавдугаар Түвшин рүү буцдаг. Гуравдугаар Түвшнээс дээш бас нэг Түвшин бий. Зарим Их Багш нар онцгойчуудад, шүтэн бишрэгч нартаа, эсвэл Өөрсдөд нь итгэдэг зарим нэгэнд туслах гэж, Өөрсөдтэй нь учраагүй ч биечлэн тэднээс суралцаж чадаагүй ч тэднээр гэтлэгдэх шаардлагатай хүмүүст туслах гэж Гурав Дөрөвдүгээр Түвшний завсарт зарим ертөнцүүдийг бүтээдэг. Тэдэнд итгэдэг бол тэднийг тийшээ хүргэх бас боломжтой. Эдгээр Түвшнүүд нь мөнх оршино, бодитой, хэдийнээ байсан түвшнүүд болон энэ материаллаг ертөнцөөс өөр.Жайнизм гэх мэт зарим шашинд Эзэн Бурханыг дурддаггүй. Эсвэл магадгүй тэд Эзэн Бурхантай нэг болчихсон болохоор тэгж их дурддаггүй байх. Есүсийн айлдсанчлан “Би болон миний Эцэг нэг”, “Надаар дамжихгүй бол хэн ч Эцэг рүү очихгүй.” Та нар тэр Их Багшийг шүтвэл, жишээ нь Эзэн Махавираг шүтвэл Эзэн Бурханыг шүтэж байна гэсэн үг. Яг л Буддатай адил. Тэр Оройн Дээд Эзэн Бурхантай хэдийнээ нэг болчихсон. Өөрийнхөө Будда Чанарыг, дотоод дахь Эзэн Бурхан Чанараа хэдийнээ таньж мэдчихсэн. Тэр тохиолдолд Буддаг шүтсэн ч Эзэн Бурханыг шүтэж байна гэсэн үг. Яагаад гэвэл энэ нь Эзэн Бурханы хувилгаан юм. Тэрээр хүний төрхтэй байлаа ч Туйлын Үнэнийг ухаарчихсан. Энэ талаар үүрд яриад ч барагдахгүй ч энэ энгийн тайлбар та бүхэнд “Бурхан байдаг байдаггүй” тухай тунгаахад хангалттай гэж найдъя.Ихэнх хүмүүс агуу гэгээрсэн Их Багштай болсон үедээ Тэднийгээ бас Эзэн Бурхан мэт шүтдэг. Тэднийг “Эзэн Бурхан” хэмээн дуудна. Ихэвчлэн Их Багш аа гэж дууддаг ч бас “миний Эзэн Бурхан” хэмээдэг. Яагаад гэвэл Их Багшийгаа тэд Эзэн Бурхантай адилд тооцдог. Учир нь Их Багшид Эзэн Бурханы бүхий л өршөөнгүй чанар бий. Эзэн Бурхан гэж хэн болох тухай тэдний итгэл үнэмшлийн дагуу зарим нь үнэхээр Эзэн Бурханы хувилгаан, эсвэл зарим нь Эзэн Бурхантай нэг болчихсон байдаг. Тэгэхээр хэрэв та нар амьд сэрүүн Их Багштай бол, тэр Их Багш тань Эзэн Бурхантай нэг болчихсон бол Түүнийгээ шүтсэн ч болно, эсвэл Их Багшаараа дамжуулан Эзэн Бурханыг шүтэж болно. Нэг их ялгаа байхгүй.Тэгэхээр Христийн шашны бүх хүмүүс өөрийнхөө шашин болон Буддизмыг, эсвэл өөр бусад агуу шашныг бүү ялгаварлаарай. Будда Энх Тайвныг Номлогч байсан. Тэр хэзээ ч харгислалыг сурталчилж байгаагүй. Энэ нь надад таалагддаг. Христийн шашин мөн адил. Гэвч хожим нь Христийн, эсвэл Исламын дагалдагч нар, бусад зарим шашны дагагч нар Христийн сургаал номлолыг буруугаар ашиглан, энэ дэлхийд асар их үймээн самуун тарьж, цус урсгаж байна. Ингэж болохгүй. Үүнийг ямар ч их багш хэзээ ч зөвшөөрөх учиргүй.Photo Caption: Хүнд хэцүү үед тэвчээр ялдаг!