Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Ау Лак (Вьетнам)-т лам гэлэнмаатай, гэлэнмаагүй, эсвэл номлогч, пап лам, бүр амьд Будда байсан байгаагүй аулак (вьетнам) хүмүүс Бурханыг “Трои”, эсвэл “Түөн Дэ”, эсвэл “Дан Тои Као,” “Дан Тоань Нан” гэдэг. Эсвэл бүр зарим овогт тэд Бурханыг “Гиан” гэдэг. Үсэглэвэл G-I-À-N-G гээд А үсгийн дээр зураастай: “Гиан.” Тэд үнэхээр Трои байдаг гэдэгт итгэдэг, Түөн Дэ, Дан Тои Као, Дан Тоань Нан байдаг гэдэгт итгэдэг. Нэг улс оронд, нэг хэлэнд хүртэл Бурханыг өөр өөрөөр нэрлэдэг. Ау Лак (Вьетнам)-ын нэг уугуул овгийнхон л “Гиан” гэдэг байх. Ау Лак (Вьетнам)-ын янз бүрийн хэсэгт 50 гаруй өөр өөр ястан байдаг агаад эрт дээр үеэс тэд хамтдаа амар амгалан амьдарч ирсэн.Улс төрийн ялгаатай үзэл санаа Ау Лак (Вьетнам)-ын амар амгаланг үймүүлж, улмаар маш их цус урсгаж, асар их асуудал тарьсан дайны үеийг эс тооцвол. Мөн өөр бусад улс орнууд Ау Лак (Вьетнам) руу дайрч, тэдний итгэл үнэмшлийн тогтолцоо, сэтгэл зүй, тогтсон нийгмийн амьдралын хэв маяг руу дайрч, эрх чөлөө, нэр төрийг нь дээрэмдэн, бүр Хааныг нь хүртэл хөөж гаргасан. Үүнээс өмнө бид Хаантайгаа болоод л байсан. Тэгээд Хаан байхгүй болсны дараа бүр ч дордсон. Бүх зүйл дордсон. Доошоо уруудсан. Хаан гэр бүлийнхнийхээ хамт цөлөгдөж, Тэр цол хэргэмгүй, улс орон ч үгүй болсон. Хааныг явсны дараа тэд яасан гээч? Үнэхээр гайхалтай. Дэндүү их зовлон, дэндүү их харгис хэрцгийлэл. Энэ тухай дахиж ярихгүй ээ. Намайг энэ үнэхээр маш их, маш их гунигтай болгодог.Тэгэхээр янз бүрийн шашинд Бурханыг янз бүрээр нэрлэдэг. Жишээ нь: Зороастрианизмд Бурханыг “Ахура Мазда” гэдэг, бас Хоромазес ч гэдэг. Нэг шашинд хүртэл заримдаа Бурханыг өөр өөр нэрээр нэрлэдэг. Яагаад болохгүй гэж? Мөн Бурханы Хүч хаа сайгүй бий. Бурханы Хүчний түвшин гэж бас байдаг. Тэгэхээр заримдаа Их Багш нар, эсвэл тухайн шашныг Үндэслэгч өөр өөр түвшний Эрх Мэдэл бүхий Бурхантай учирсан байдаг. Бурхан Өөрөө мөн л дөө. Гэхдээ ухамсрын жаахан өөр түвшнүүд. Хүлээн авч буй хүнээсээ хамаардаг. Хэрэв байж болох хамгийн дээд Бурхан бол Тэрээр шууд Бурханаас Сургаал хүлээн авч, Бурхантай шууд ярьдаг. Гэхдээ энэ нь ховор. Бурханы Хүү тэгж чадна. Есүс Христ жишээ нь боломжтой.Иудын шашинд Бурханыг “Элохим”, “Яавэ”, эсвэл “Иехова”, “Адонай” юм уу “Хашем” гэдэг. Түүнийг бас “Хашем” гэдэг. Олон еврей хүн Бурханыг “Хашем” гэдэг. Харин Христийн шашинд Бурхан хэмээх ганц л үг бий. Зарим хүмүүс мөн Түүнийг “Яавэ” юм уу “Иехова” хэмээн хүндэлнэ. Хуучин гэрээнд тэгж байдаг. Бусад улс орнууд, бусад шашнууд, заримдаа Мормоны шашин гэх мэт Христийн салбар урсгал бас өөрсдийгөө Христчүүд гэнэ. Тэд бас Бурханыг, “Элохим” ба “Иехова” гэдэг. Иеховагийн Гэрчүүд Бурханыг “Иехова” гэж нэрлэдэг. Исламын шашинд, мусульманчууд Бурханыг “Аллах”, эсвэл “Кхуда” гэдэг. Энэтхэгт ч бас Бурханы Нэрийг Кхуда гэнэ. Бурханы нэг нэр нь. Сүфизмд Бурханыг “Хү”, эсвэл “Хүва”, “Парвардигар” гэж нэрлэдэг. Баха’и’ шашинд Бурханыг “Бүхнийг Чадагч”, “Бүхнийг Эзэгнэгч”, “Хамгаас Хүчит”, “Төгс Билиг Ухаант” гэдэг. Тэд Бурханы чанараар, Бурханлаг шинж чанараар нь нэрлэдэг. Би хүмүүстээ хай гэж хэлье. Тэгээд тэд та нарт хэвлээд өгч болно, та нарт жагсааж өгч болно.Өөр өөр шашин дахь Бурханы НэрсБаха’й Оройн Дээд Эзэн Бурхан Төгс – эзэмшигч Төгс – Хүчит Төгс – Ухаант Эгнэшгүй Өршөөлт Туслагч Төгс-Сүр Жавхлант Бүхнийг МэддэгБуддын шашин Будда Чанар Ади-Будда ДармакаяаКаодаизм Дүк Као Даи Дүк Чи Тонь Нок Хоан Түон Дэ Дан Тао ХоаКүнзийн сургаал Тиань (天) Шанди (上帝)Христийн Шашин YHWH Эзэн Элохим Хо Теос, Хо Куриос Адонай Эл-Шаддай Эцэг/АббаХиндүизм Бхагаван Параматма Исвара Дева/ДеватаХоа Хао Буддизм Дүк Фат Трои Онь Трень Дан Тао Хоа Трои Фат Дүк Туон ДэАй-Куань Дао Мин Мин Шанди (明明上帝) Лао Му (老母) Дао (道)Ислам Аллах Ар-Рахман Ар-Рахим КхудаЖайнизм Тиртханкарас ба АрихантасИеховагийн Гэрч нар ИеховаИудаизм Элохим YHWH Адонай ХашемМормонизм Элохим Иехова Ариун Сүнс The Godhead Эцэг Бурхан Ариун Сүнс Тэнгэр Эцэг эсвэл Диваажинд буй ЭцэгСикхизм Акал Пурах Ик Онкар Ниранкар Сатнам Вахегүрү Дата эсвэл Датар Карта эсвэл Картар Диал КирпалСуфизм Хү Хува ПарвардигарДаоизм Дао (道) Шанди (上帝)Язидизм ХведеЗороастрианизм Ахура Мазда ХоромазуудГэх мэт...Эдгээрээс гадна өөр олон шашин бий. Өөр маш олон байгаа. Хэзээ ч дуусахгүй. Гэхдээ би зарим томоос нь уншъя. Жишээ нь: Хиндүизмд “Бхагавад”, эсвэл “Бхагаван” гэж дууддаг. Эсвэл Хиндү нар, “Брахман” юм уу “Параматма” гэдэг. Хиндүизмд тэд Бурханыг ингэж тайлбарладаг. Гэвч жишээ нь миний дотоод мэдлэгээр бол Брахма нь хамгийн дээд Бурхан биш. Тэр бол Гуравдугаар Диваажингийн Бурхан. Гэхдээ том.Зүгээр л Гуравдугаар Диваажин гээд л болчихдог юм биш. Гэхдээ энэ агуу, гайхалтай л даа. Зөвхөн харин тийм ч өндөр гэгээрэлд хүрээгүй Их Багштай, энэ материаллаг оршихуйн эгэл хүмүүс хүрэх боломжтой, хүрч болохуйц нь Брахма Түвшин. Дээр үед тийм байсан. Тиймээс хүмүүс Брахманыг “Оройн Дээд Эзэн Бурхан” гэж нэрлэсэн. Тэд тэгж бодож л дээ. Тиймээс Брахмаг шүтэж, Брахминчууд болдог. Брахмад итгэгчид гэсэн үг. Яг л Буддын шашинд итгэгчид өөрсдийгөө “Буддын шашинтнууд” гэдэгтэй адил юм. Будда харин хэзээ ч өөрийгөө Эзэн Бурханд хүрсэн гэж зарлаж байгаагүй. Тэрээр Нирваанд хүрсэн бөгөөд Нирваан гэдэг нь ямар ч хүсэлгүй ухамсрын түвшинд хүрч, өөрт тань итгэдэг бусад төрөлтнүүдэд туслах аугаа хүчтэй болсон төлөвийг хэлдэг.Олон шашин Энэтхэгээс гаралтай ба хүмүүс Их Багш нартаа итгэдэг. Тэртээ тэргүй тэд Их Багшийгаа “Бурхан” гэж нэрлэдэг. Тиймээс тухайн Их Багш нь ямар түвшинд хүрснээс хамаарна. Ингэж л тэд Бурханыг тэр нэрээр жишээ нь Брахма гэж нэрлэсэн. Гэтэл хүн хүрч болох боломжтой түвшин бол Дэлхийгээс дээш Тавдугаар Түвшин. Бидний амьдарч байгаа Дэлхий байна. Дээрээс нь Асурийн Түвшин бий. Нүдэнд үзэгдэхгүй, яг л бидний хөрш мэт, маш ойрхон. Заримдаа хүмүүс биеэ орхин, Асурийн Түвшин рүү хэсэг хугацаанд явчхаад ирэх боломжтой. Тиймээс үүнийг “Асурийн тусгал”, эсвэл “Асурийн аялал” гэж нэрлэдэг.Зарим Асурийн төрөлтнүүд бас энд хүмүүс дээр богино хугацаагаар зочлон ирэх боломжтой. Тэд дэлхийн ихэнх хүмүүсийг бодвол илүү шидийн хүчтэй учраас хүмүүстэй адилаар, эсвэл өөрөөр хүссэнээрээ харагдаж чаддаг. Энэ тухай би өмнө нь илүү дэлгэрүүлж ярьж байсан даа. Асурийн төрөлтнүүд болон илүү дээд төрөлтнүүд дүрээ өөрчилж чаддаг ба өөрсдийгөө хүссэн дүрдээ хувиргах боломжтой. Арьяабал Бодисадва хүртэл Ахмад лам Куань Жиныг авахаар дэлхийд хэсэг хугацаагаар буун ирэхдээ Түүнийг бидний төсөөлж дассан шиг Арьяабал Бодисадвагийн дүрээр биш өөр нэг ламын дүрээр заларсан.Олж мэдэж, суралцах ихээхэн өргөн хэмжээний мэдлэг бий. Бас ид шид, хүч чадал гээд янз бүрийн зүйл бий. Асурийн Түвшин хэдийнээ гайхалтай. Асурийн Түвшний дараа хоёрдугаар түвшин байдаг. Бид Хоёрдугаар Түвшин буюу Учир шалтгааны Түвшин гэж нэрлэдэг. Түвшин бүрийг удирддаг бурхан гэж бий. Удирддаг ч биш л дээ, тэндхийн төрөлтнүүдээ захирч, тусалж байдаг. Асурийн дараа энэхүү Шалтгаан Үр дагаврын Түвшин байдаг. Тэнд Акашийн бүртгэл байдаг учраас бүгдийн амьдралыг төрөхөөс үхэх хүртэл нь харах боломжтой. Ирээдүйг ч харж болно. Аливаа зүйл болох бүрд тэд бүртгэж байдаг.Photo Caption: Ер Бусын Толбо Онцгой Чимэглэл Болсныг Хараач!