“Бурхан байдаггүй гэж нэгэн лам хэлээд Католик шашны итгэгч эсэргүүцэн хариу илгээсэн нь” хэсгээс эшлэв (аулак (вьетнам) хэлээр) “Будда маш ойлгомжтой хэлсэн: Бурхан хэзээ ч оршин байгаагүй, сахиуснууд ч оршин байгаагүй. Хүмүүс бол эзэд нь бөгөөд энэ Дэлхийн хамгийн чухал төрөлтнүүд. Зөвхөн хүн төрлийг авч байж л Гэгээнтэн болж, гэгээрэлд хүрч, гэтлэгдэх боломжтой.”Снакпро-н “БУРХАНД ИТГЭХ ИТГЭЛ (2-р ХЭСЭГ)” эшлэв – 2012 оны 4 сарын 30 : Хүмүүс Бүхнийг Чадагч, Бүхнийг Энэрэгч, Бүхнийг Мэдэгч гэсэн гурван шинж чанартай Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Гэхдээ бид дүн шинжилгээ хийвэл энэ нь ямар ч бодит шинж чанаргүй болохыг харах болно. Бурхан Өөрийн генетикийн кодын ямар ч хүч чадалгүй байдаг. Иймээс Бурханы Бүхнийг Энэрэхүй гэж нэрлэгдэх зүйл нь бодит бус, зүгээр л практик бус онол юм.Pháp thoại Khai Ngộ-н “БУРХАН ба САХИУСНЫ Эх үүсвэрийн тухай Үнэн вьетнам хэлээр | Тик Нат Ту”-н хэсгээс - 2017 оны 9 сарын 10 : Тиймээс шашныг үндэслэгчдийн Бурханд хамаатай, Бүхнийг Чадагч, Бүхнийг Энэрэгч, Бүхнийг Мэдэгч шинж чанарууд үнэндээ байдаггүй. Сахиуснуудын хувьд ийм хүчийг эзэмших нь бүр ч бага байдаг тул тэднийг шүтэх нь дэмий бөгөөд шаардлагагүй юм.
Мөн зарим тань эсэргүүцэн интернэтэд бичжээ. Би та бүхэнтэй санал нэг байна. Мөн эсэргүүцэл илэрхийлж бичсэн хүмүүстэй ч санал нэг байна. Гэхдээ түүнийг мартаарай. Тэр та нарын тоож анхаарал тавихаар хүн биш. Тэр хүн бүрийн эсрэг байдаг мөнгөний яриа, секс тоглоом, зодооныг эс тооцвол. Хөөрхий эгэл жирийн нэгэн байсан ч тэр шүүхэд өгнө. Энэ бүхэн интернэтэд бий! Хуврагийн орхимж нөмөрснөөс нь хойших түүний хийсэн бүх зүйл бий!Бурханыг харж/холбогдохыг хүсвэл хүн хамгийн багадаа тодорхой сүнслэг түвшинд хүрсэн байх шаардлагатай. Тик Нят Тү шиг ийм доор байхад ямар ч боломжгүй!!! Тийм учраас тэр Христийн болон Буддын шашинтнуудын Бурхан, Диваажин, Будда/Сахиус, Сахиусан тэнгэрүүдээс хүлээн авдаг бүхий л Гайхамшигт Хариуг үл ойшоодог. Эдгээр нь хэмжээлшгүй он цагийн тэртээгээс дэлхий даяар үй олон хүнд хүрсэн, хүмүүсийн гэрчилсэн бодит явдлууд юм. Түүний ярьж байгаа зүйл бол түүний боловсролгүй, харанхуй мунхаг төлөвийн маш тод баталгаа! Энэ бол бүр үндэс суурь нь. Яагаад гэвэл түүнд ямар ч дотоод ахуй ойлголт байхгүй, ямар ч ариун холбоос байхгүй! Өөрийн шашиндаа тэр хангалттай суралцаагүй, ойлгоо ч үгүй. Итгэл бол бүхий л буяны Эх. Гэтэл түүнд энэ ч байхгүй. Юуны төлөө, юугаараа тэр Буддын шашны лам байх учиртай гэж?????? Тийм учраас нөмрөг хүнийг лам болгохгүй гэсэн үг байдаг. Ариун дотоод Жинхэнэ Ертөнцийн талаар тэр юу ч мэдэхгүй мэт ярьдаг.Тэр Бурхан Чанараа олоогүй. Өөрийнхөө Будда Чанартай, эсвэл гэгээрэлд хүрч, тэнгэрт дэвшсэн ямар ч Буддатай өчүүхэн төдий ч холбоос байхгүй. Тун харамсалтай! Тэгэхээр Өөрийгөө Ухаарах Ухаарал түүнд огт байхгүй. Тэр хамгийн ихдээ л хоосон хясаа. Аймшигтай нь тэр хүмүүсийг буруу залж, баттай там руу хөтөлж байна. Хэрэв Христүүд болон Буддынхны хооронд “дайн” дэгдвэл хариуцлагыг нь тэр хүлээх болно. Үгүй гэж найдъя. Учир нь ийм жижиг зүйлсээс болж дайн дэгддэг. Ингэж л олон хүн шашнаасаа болж алагддаг. Тик Нят Тү шиг ийм дорд хуурамч лам нараас болж шүү дээ. Ийм асуудлын-нэрийг би ахин хэзээ ч, хаана ч харахгүй гэж найдаж байна. Тэр Буддын Ариун Хуврагийн Чуулганаас гадна ухаалаг засгийн газрыг хүртэл ийм эсрэг IQ-гээрээ төлөөлж, Тэднийг гутааж байна! Авид Бурхан минь! Амитуофо! А Ди Да Фат! Ахин түүний хог новшноос болж бид үнэт цагаа дэмий үрэхгүй байхын төлөө залбиръя!!! Амен.Тэр олон зүйлийг, тэр дундаа өөрийнхөө шашны хүрээнд ч олон зүйлийг байхгүй гэж хэлсэн. Тэр ямар нэгэн шашин мэддэг юм болов уу?! Тэр ийм хөгшин болчхоод сураагүй л байгаа юм байх даа? Буддын шашинд тэрээр Авид Бурханыг байдаггүй гэдэг. Яагаад ийм юм яриад байдгийг нь мэдэхгүй юм. Учир нь хүн төрөлхтнийг Авид Бурхантай танилцуулсан хүн бол Шагжамуни Будда Өөрөө юм. Авид Бурхан хязгааргүй Гэрэлтэй тул Түүнээс аврал эрж дуудсан хүн бүрийг аврахын тулд Түүний Гэрэл хаа сайгүй тусдаг. Тэрээр Буддын шашинтнуудын хамгийн сайн мэддэг Бурхдын нэг. Буддизмын талаар мэддэг, эсвэл Буддад итгэдэг хүмүүсийн ихэнх нь Авид Бурханыг мэднэ. Япон болон бусад оронд бүхэлдээ зөвхөн Түүнд зориулсан урсгал ч байдаг.Ау Лак (Вьетнам), Хятад, Тайвань (Формоса)-д ихэнх Буддын шашинтан ам нээж тантай ярилцахдаа адислан ерөөх гэж “Авид Бурхан” гэж хэлдэг. Эсвэл мэндлэхдээ “Авид Бурхан. Сайн байна уу?” гэнэ. Жишээ хэлэхэд ийм байна. Эсвэл салах ёс хийхдээ “Авид Бурхан” гэж бас хэлдэг. Эсвэл ярьж дуусаад Үргэлж “Авид Бурхан” гэж хэлдэг. Буддын шашинтнууд, Буддагийн өөр сургаалыг дагаж мөрдөн, Энэхүү Өрнөдийн Диваажингийн Бурхныг дагадаггүй байсан ч тэгж хэлнэ.Энэхүү Авид хэмээх Бурхан Өөрт нь итгэдэг, Түүний Буддын Диваажинд очихыг хүсдэг үй олон төрөлтнийг аврах Өөрийн ертөнцтэй. Би үүнийг чанагууд ертөнцөд өөрөө үзсэн тул мэддэг юм. Хүмүүс Авид Бурханд итгэдгийн учир нь тэдний олонх нь Түүнийг дуудан, Нэрийг нь чин сэтгэлээр уншин залбирч, тэнд дуртай цагтаа очдог. Бүр амьд ахуйдаа хүртэл очиж чаддаг. Тиймээс хүмүүс Авид Бурханд асар их сүжиглэдэг. Гэтэл тэр (Тик Нят Тү) үүнийг үгүйсгэдэг. Энэ нь Язгуурын Багшаа үгүйсгэсэн гэсэн үг юм. Шагжамуни Буддаг бид аулак (вьетнам)-аар Бонь Сү гэдэг. Цорын Ганц учраас “Язгуурын Багш” гэсэн утгатай. Тэрээр хожим Буддын шашин хэмээн бидний нэрлэх болсон энэ номын цогцыг дэлхийд нэвтрүүлсэн анхны хүн юм.Тэр (Тик Нят Тү) тамыг хүртэл үгүйсгэдэг. Өөрөө тэнд очоод шалгах шаардлага түүнд гарахгүй гэж л найдъя.Олон сударт Шагжамуни Будда өмнө нь амьдарч байсан өөр өөр Диваажингуудыг дурдсан байдаг. Номын Хүрд-Эргүүлэгч Хааны дүрээрээ амьдарч байсан Диваажин, мөн Ээж нь өөд болон хальсны дараа зочлон очиж Ээждээ Ном айлдаж байсан Тушита Диваажинг ч дурддаг. Тик Нят Тү ер нь хаанаас юу сурсан юм бэ? Энэ олон жил тэр юу хийсэн юм бэ? Гэвч түүний ярьдаг бүх зүйл болох Авид Бурхан байхгүй, там байхгүй гэх мэт нь түүнийг тийшээ хөтлөх болно. Үүнийг би баталгаатай хэлж чадна. Тиймээс түүнтэй маргалдаж, тэр тамын үйлийн үрийг нь хуваалцах хэрэггүй. Надад өөр арга байхгүй. Би түүний нэрийг нь ч дурсмааргүй байна. Гэхдээ би Христийн шашинтнуудыг Бурханы Аврал, Христийн Хайранд оршиж, Буддын шашинтну удыг шашнаасаа, Авид Бурханд итгэх итгэлээсээ төөрөхгүй байхад нь туслахын тулд оролцохоос өөр аргагүй. Учир нь Авид Бурхан хүн төрөлхтөнтэй маш гүн барилдлагатай байдаг. Тиймээс Тэр тэдэнд тусалж чадна.Илүү олон Буддын шашинтан Авид Бурханд илүү гүн бишрэлтэй болж, Түүний нэрийг уншиж, Түүнийг шүтэж, Түүний Бурханы Оронд очих сон хэмээн гуйн залбирна гэж найдаж байна. Манай гарагийн баруунтаа оршдог учраас бид үүнийг Өрнөдийн Диваажин гэж нэрлэдэг. Манай гарагийн өнцгөөс харахад баруун талд байдаг гэсэн үг. Эсрэг талд нь байгаа бүх Бурхан сайн биш гэсэн үг биш л дээ. Тийм биш шүү. Учир нь Шагжамуни Будда биднийг Авид Бурхантай ийнхүү танилцуулсан бөгөөд Түүнд орчлон ертөнцийн хаа сайгүй харанхуй булан бүрийг гэрэлтүүлж, Өөрийг нь дуудсан хамаг амьтан бүхэнд тусалж чадах агуу Гэрэл, хязгааргүй Гэрэл байдаг. Мөн олон хүн, энэ бүх хугацаанд Түүний Нэрийг уншдаг Буддын шашинтнууд ямар ч нөхцөл байдалд аврагдаж, хамгаалагдсан. Бид үүнийг үзэж туулан мэдсэн байдаг. Мөн Тэр хүн төрөлхтөнтэй илүү ойр барилдлагатай. Тийм л учиртай юм.Бурхан болгон асар их Хүчтэй ч зарим нь арай их, зарим нь арай бага хүчтэй гэдгийг хэлэх ёстой. Энэ нь Тэдний Тангараг, Эрхэм Зорилгоос хамаарна. Гэвч энэ хамаагүй. Хэрэв та өөр Бурхдыг шүтдэг бол тэднийгээ үргэлжлүүлэн шүтээрэй. Та Түүндээ цаг зав, итгэлээ зориулж ирсэн тул үргэлжлүүлээрэй. Тиймээс нэгэн үзүүрт сэтгэлээр бүрэн бишрэн шүтээрэй. Шагжамуни Будда та нарыг харамлаж булаацалдахгүй. Тэр Өөрөө бидэнд тэдгээр олон Бурханыг танилцуулсан шүү дээ.Шагжамуни Буддагийн танилцуулсан Бурхдын жагсаалт уртаас урт тул та нэгийг нь сонгож болно. Иймд бүх Буддын шашинтнууд та нар ямар ч Бурхан шүтдэг бай, түүндээ чин сүжигтэй байгаарай. Өөрсдөд тань тустай. Ялангуяа энэ гараг дэлхий хэт их, дэндүү их үйлийн үр хуримтлагдаж, амьтан-хүмүүсийг хэт их идэж, амьтан-хүмүүсийг хэт олноор хөнөөж, хэт их дайтаж, хэт их буруу зүйл, хэтэрхий их луйвар хийж, хэт их худал хуурмаг зан гаргаж, нэг нэгийнхээ эсрэг хэт их нүгэл үйлдэн, ялангуяа төрөөгүй нялхас, амьтан-хүмүүсийн эсрэг нүгэл үйлдэж буйгаас болж хүнд сорилттой тулгарч буй энэ цаг үед хэрэг болно. Эдгээр нь хийж болох хамгийн хүнд нүгэл юм. Наманчилж, Буддагийн Сургаалд эргэж хандаарай. Веган байгтун. Гамшигт нэрвэгдэгсэд, гачигдалд орсон хөршүүд, эсвэл таны тус хэрэгтэй хэн нэгэн гэх мэт хүмүүст хэрэгтэй үед нь гар сунган, бие биетэйгээ эвтэй байж, бусдад туслаарай.Photo Caption: Бурхан Хайртай шүү Хонгор Минь!Христэд итгэгчдэд зориулсан айлдвар, 7 цуврал лекцийн 1-р хэсгийг
2025-04-23
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ яриагаа би Христийн шашны үнэн сүсэгтнүүдэд зориулмаар байна. Ау Лак (Вьетнам)-ын Тик Нят Тү ламын сүүлийн үед дэгдээгээд байгаа маргаануудыг та бүхэн чихнийхээ хажуугаар өнгөрөөнө гэж найдаж байна. Тэр ердөө л сөрөг хүчин, хуурмагийн хаан маяагийн нэгэн мунхаг бөгөөд маш үнэнч боол нь юм. Тэр Буддын болон Христийн шашинтнуудын хооронд мөргөлдөөн гаргах гэсэн юм байх даа? Одоо тэр Бурхан байдаггүй гэж хэлээд та нарын дунд маш их уур хилэнг төрүүлээд байгаа, мөн тэр анхаарал татах дуртай. Анхаарлыг өөр рүүгээ татах гэж юу ч хамаагүй хэлдэг.