Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Коста Рикагийн лам нар, айлдварын 7-ийн 7-р хэсэг: Асуулт , хариулт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Түүнээс хэзээ лам болохыг хүсэж байгааг нь асуу. (Та хэзээ ламын сахил хүртэхээр төлөвлөж байна вэ?) Маргааш уу? (Яг одоо.) (Одоо, одоо, одоо. Одоо, одоо, одоо.) Тавтай морил. (Тавтай морил.) Маргааш. Маргааш өглөө. (Маргааш өглөө.)

Өглөө. Бид танд хувцас өгнө, жимс худалдаж авна. Хүн бүр таны нэрээр ирэх боломжтой. (Маргааш манай байшинд ирээрэй. Сүүлд та нарт би хаягаа өгнө.) Хаяг мэдэхгүй бол дараа нь гадагш гарах үедээ асуугаарай Өглөө арван цагт. (Маргааш өглөө 10 цагт бид танд үйлчлэхэд бэлэн байна.)

За. Өөр асуулт байна уу? (“Их Багш аа, Та олон жил сүнслэгээр бясалгасан. Та арга, билгийн цар хүрээг хардаг уу? Тэдгээрийн ялгаа юу вэ?”) Хүүхэд байхаасаа би бясалгасан, олон амьдралдаа. Арга билгийн хооронд ялгаа байхгүй. Ялгаа зөвхөн бидний зүрх сэтгэл байдаг. Арга, билиг анхандаа нэг байсан. Цахилгааныг жишээ болгон авъя: энэ бол арга, билгийн хослол. Гэхдээ цахилгаанд та нар аль нь арга, аль нь билиг болохыг харж чадах уу? Тэдгээрийг тусгаарлачихвал, тэнд цахилгаан байхгүй болно. За.

(“Их Багш аа, хэрэв бид Танаас авшиг хүртэх үгүйгээ шийдэж чадахгүй байвал ирээдүйд бидэнд асуулт гарвал Их Багш бидэнд хариулах уу?”) Хэрэв та нар над руу бичвэл эсвэл надтай уулзвал би хариулна. Авшиг хүртсэн хүмүүсийн хувьд, хариултыг тэд шууд зүрх сэтгэлдээ хүлээн авна. Заримдаа бүр бичихээс ч өмнө хариулт хэдийн тэнд байдаг. Тэд асуултаа бичихэд хариулт тэнд байдаг. Учир нь Багш, шавь нарын хооронд шууд холбоо бий. Авшиггүй хүмүүсийн хувьд арай бэрхшээлтэй. Тэгвэл та нар над руу бичээрэй. За юу? Түүнчлэн, нэг долоо хоногийн дараа би хоёр өдрийн лекц тавина. Хэрэв өнөөдөр та нар авшиг хүртэхгүй бол дараа долоо хоногт ахин бодолцож үзээрэй. Үгүй бол дараа жил эсвэл дараагийн амьдрал эсвэл олон амьдралын дараа хүртэл хүлээх болно. Зуун жилийн, зуун эриний дараа, эсвэл мянган жилийн дараа. Хугацаа их байгаа; Яаралтгүй. Төрөл, үхлийн мөчлөгөөр хэсүүчлэх нь мөн нэгэн төрлийн зугаа юм.

(“Их Багш аа, авшгийн дараа хэрэв болгоомжгүйгээр сахилаа зөрчвөл үр дагавар бий юу? Католик шиг үнэнээ өчиж болох уу?”) Нүглээ наманчлах нь тустай, гэхдээ чин сэтгэлээсээ байх ёстой, ахин ижил алдаа хийж болохгүй. Тэгвэл тустай. Авшгийн үеэр, алдаанаас хэрхэн сэргийлэхийг хэлж өгнө, мөн алдсаны дараа юу хийх ёстойг. Би бүгдийг хэлнэ, гэхдээ үүнд илүү хугацаа орно. Үүнд нэг эсвэл хоёр өгүүлбэрээр хариулах боломжгүй. Энэ замаар та нар хэрхэн явахыг мэдэхийн тулд жинхэнэ авшгийн үеэр би бүгдийг тайлбарлана. Энэ зүгээр “ху ла хууп” гээд болчихдог биш. Үүнд хэдэн цаг орно. За.

(“Их Багш аа, энэ дэлхий дээр хүмүүсийг аврах Тантай адил хэдэн амьд Будда байдаг вэ? Учир нь Тайваньд (Формоса) өөрийгөө хүмүүсийг аврахаар дэлхийд ирсэн ийм-тийм бурхан гэж нэрлэдэг хүн байдаг. Тэр мөн сүнслэг бясалгалыг тодотгодог”.) Би мэднэ. “Чин Хай Их Багш гэж хэн бэ?” гэж түүнээс асуугаарай, тэр хэлнэ. Тэр танд миний түвшнийг хэлнэ, миний болон түүний оронд ямар ялгаатайг. За юу?

(“Их Багш аа, зөвхөн Таны авшгаар дамжуулан Диваажинд хүрэх боломжтой юу? Эсвэл Христийн шашны дагуу үхэл ирэхэд (Эзэн Бурхан) Есүс биднийг Диваажин руу авч явахын тулд өдөр бүр залбирч, (Эзэн Бурхан) Есүсийн Сахилуудыг дагаснаар хүрэх үү?”) (Эзэн Бурхан) Есүстэй та холбогдсон байх ёстой. Эхлээд авшиг хүрт, дараа нь Түүнийг та харж чадна, үхэл ирэх цагт Тэр таныг гарцаагүй ирж авна. Түүнийг одоо харж чадахгүй байвал нас барсныхаа дараа яаж харах вэ? Энэ маш хэцүү байх болно. Түүнчлэн, би бол (Эзэн Бурхан) Есүсийн найз. Одоо би Түүний дуусгаагүй ажлыг хийж байна. Та нар намайг дагавал... Тэд мэднэ, харин та үгүй. Иймээс та тэдний алга ташаад байгаа учрыг ойлгохгүй байгаа юм. Учир нь та тэдний мэдэрсэн зүйлийг мэдрээгүй байгаа юм.

Намайг дага, тэгвэл (Эзэн Бурхан) Есүс Христтэй та гарцаагүй уулзана. Энэ амьдралдаа та Түүнийг харна. Үхэх хүртлээ хүлээх шаардлагагүй. (Эзэн Бурхан) Есүс Христийг дагах гэдэг нь ямар утгатай вэ? Энэ сахилуудыг мөрдөж, бясалгаж, билиг ухаан олж авах гэсэн утгатай - зөвхөн сахилаа сахих, зөвхөн залбирах биш юм. Учир нь (Эзэн Бурхан) Есүс Христ шавь нартаа Өөрөө авшиг хүртээсэн. Тэр Өөрөө мөн авшиг хүртсэн. Түүний авшгийн үеэр сүнслэг аура цагаан өнгөөр, цагаан тагтаа шиг Тэнгэрээс бууж ирсэн. Одоо хэрэв бидэнд энэ тэмдэг байхгүй, ийм баталгаажуулалт байхгүй бол Бурхантай холбоотой гэж хэрхэн бид хэлэх вэ? Хэрэв бид Бурхантай холбогдохыг хүсвэл (Эзэн Бурхан) Есүс Христтэй ижил замаар дадуулах ёстой. Бид өөрсдийн чөлөөлөлтөө баталгаажуулахын тулд Бурханыг харж, Бурханы Дуу хоолойг сонсож, (Эзэн Бурхан) Есүс Христтэй үнэхээр нэг болж нэгэн ижил газар амьдрах ёстой. Үгүй бол, Тэр бол Тэр, бид бол бид байна.

Та тэрбумтан болохыг хүсвэл тэрбумтны үүдэнд өдөржин зогсоод түүнтэй уулзахын тулд зүгээр залбираад байж болохгүй. Та түүнтэй адил байх ёстой: бизнес эрхэлж, ажиллаж, хүчин чармайлт гаргах ёстой. Тэр танд хэсэг мөнгө зээлдэж болох ч та өөрөө ажиллах ёстой болно. Та тэнд зүгээр л залбираад байж таарахгүй. Түүнчлэн, тэрбумтан хэдийн нас барсан. Түүний баялаг хаана байгааг та мэдэхгүй. Түүнд залбираад тусгүй. (Эзэн Бурхан) Есүс Христ амьд үед Түүнд залбирах нь тустай байсан. Одоо Тэр явсан, та өөр хэн нэгэнд залбирах хэрэгтэй. Жишээ, өмнө нь агуу чадварлаг эмч нар энд байсан, Хуа Туо, Биен Куэ хүмүүсийн өвчнийг анагааж чаддаг хүмүүс. Харин одоо тэд явсан. Бид өвчтэй үедээ одоо амьд байгаа эмч дээр очих хэрэгтэй.

(Их Багш аа.) Илүү олон бий юу? (Өөр нэг бий.) Бид үргэлжлүүлэн авшиг хүртэх хэрэгтэй, хугацаа богинохон. (Ахиад нэг асуулт.) “Их Багш аа, Таны номд ‘Ахин хэвлэх хориотой’ гэсэн байсан. Таны номыг өөр хүмүүс дахин хэвлэхийг Та хүсэхгүй байна уу? Энэ мөн илүү олон хүмүүс ач буянтай мэдлэг хүртэж, Таны Аргын талаар мэдэхийг Та хүсэхгүй байна гэсэн утгатай юу?”) “Ахин хэвлэх” гэж юу вэ? (Таны номыг ахин хэвлэх, Их Багшийн номуудыг хэвлэн нийтлэх гэсэн утгатай. Дахин хэвлэх.) Өө! Хэн нэгэн нууцаар зөвхөн нэг хэсгийг хэвлээд дээр нь утгагүй тайлбар нэмэх вий гэж бид эмээснийх юм - гэгээрээгүй хүмүүс эсвэл зүгээр бизнес хийхийн тулд. Тэд өөрсдөдөө үйлийн үр үүсгэх болно, бид тэднийг хамгаалахыг хүсдэг. Учир нь Тайваньд (Формоса) их олон зөвшөөрөгдөөгүй дахин хэвлэлтүүд байдаг. Тэд замбараагүй байдлаар хэвлэдэг - тэд нэг, хоёр өгүүлбэрийг авчихдаг, дараа нь их олон тайлбар нэмдэг нь утгагүй, олон нийтэд хохирол учруулдаг. Мөн, тэд миний номын багахан хэсгийг хэвлээд өөрсдийн сурталчилгаа, зэргийг нэмчихдэг, (амьтан-хүмүүсийн) мах, загас(-хүмүүс), архи, эсвэл секс – олон зүйлсийг!

Тэр хүмүүс муу үйлийн үр үүсгэх вий гэж би санаа зовдог. Бусдад уншуулахын тулд миний номыг хэвлэхээс би айхгүй байна. Миний номуудыг хүндлэхгүйгээр үүнийг хийвэл тэд өөрсдөө үйлийн үр үүсгэнэ. Тэдгээр номуудыг хүлээн авах хүмүүс мөн миний сургаалуудыг хүндлэхгүй. Учир нь тэд ийм зүйлсийг хамтад нь харвал намайг ч мөн тэр бүлэгт хамааралтай гэж бодоод хүндлэхээ болино. Хүндлэлгүй бол тэд яаж ирж, суралцах вэ? Иймд энэ тусгүй. Миний номуудыг худалдан авах нь хялбар биш. Намайг лекц тавихад зөвхөн авах боломжтой байдаг. [Тайваньд (Формvза)] намайг амьдарсан зургаан жилийн хугацаанд номуудаа би нээлттэй худалдаагүй. Олон хүмүүс тэдгээрийг зөвхөн мөнгөний төлөө буруугаар ашиглах вий, дараа нь үйлийн үр үүсгэж бусдад хор үүсгэх вий гэж эмээсэн юм. Тэд зөвхөн багахныг иш татаад, ганц, хоёр өгүүлбэрийг аваад дараа нь тэдгээрт тайлбар бичдэг. Энгийн хүмүүс сургаалыг өөрсдөө ойлгодоггүй, гэсэн ч бусдыг шүүмжлэхийг хүсдэг. Үүнээс би айгаад байгаа юм.

(Бид бүх асуултуудаа дуусгачихлаа. Дууссан. Гайхалтай. (Их Багш аа, миний талд нэг асуулт байна.) Асуулт байхгүй байх бол сайн асуулт.

(Их Багш аа, миний зүгээс сүүлийн нэг асуулт байна.) (“Та яагаад бүх үсээ авчихсан юм бэ?”) (“Их Багш аа, Та яагаад үсээ хуссан юм бэ?”) За, тэгвэл ирээдүйд би үсээ ургуулахыг бодно. За юу? (За, ирээдүйд би үстэй байх талаар бодох болно.) Та яагаад үстэй хэвээр байгаа юм вэ? Өдөр бүр угааж, ахин дахин самнаж дараа нь хуурай болтол үлээлгэх асуудал ихтэй... Хими хийлгэх, ороох, дараа нь үүн шиг хатаах. Иймээс надад үсээ хусах нь их тухтай байдаг. Зүгээр л өөр өөр сонирхол. Миний зам илүү хэмнэлттэй, мөнгө хэмнэдэг, хүчин чармайлт хэмнэдэг. Би гэлэнмаа учраас. Анхандаа, лам нар, Буддын лам нар, Энэтхэгийн уламжлалын дагуу үсээ хусах ёстой байсан. Гэхдээ үсээ хусах нь гэгээрэлтэй огт холбоогүй. Та үстэй эсвэл үсгүй гэгээрч чадна. Би зүгээр л хуссан байхад дассан, иймээс үргэлжлүүлдэг. Үгүй бол загатнаад байдаг. Та үстэй байхад дассан бол хусуулахад тухгүй байдаг. Энэ зүгээр дадлын асуудал.

Хүсвэл би үсээ ахин ургуулж, эсвэл ахиад хусаж болно. Энэ чухал биш. Хувьдаа би хусахыг тухтай, цэвэр гэж үздэг. Олон янзын багаж ашиглан үсэндээ хими хийлгэх хэрэг надад байхгүй. Хаа сайгүй лекц тавихаар явахын зэрэгцээ үсээ засахад бүх цагаа зарцуулж байгаагаар намайг та төсөөлж чадах уу? Гарч ярихаасаа өмнө би ядарсан байх болно. Би угааж, буржийлгаж, хатаах хэрэгтэй болно... Тэгвэл хэзээ надад лекц тавих цаг гарах вэ? Үсэндээ хэдэн цаг зарцуулдгаа та мэдэх үү? Маш завгүй, тийм үү? Иймд би бусдад үйлчлэхэд илүү цаг зориулахын төлөө үсээ хусдаг. Надад хөөрхөн байх хэрэг байхгүй. Би бол гэлэнмаа; Надад хөөрхөн харагдах хэрэг байхгүй. Үсээ хусах нь гадаад үзэмжээ огоорсон - би үүнийг цаашид анхаарахгүй гэсэн утгатай. Бусдад үйлчлэхийн төлөө юм. Би сайхан, муухай харагдахыг анхаарахгүй. Энэ цаг хугацаанд их хэмнэлттэй, илүү ариун цэвэр мөн үсэнд хими хийлгэх их мөнгө хэмнэдэг, тийм үү? Би мөн цаг авах хэрэгтэй болно. Утсаар асууна: “Миний үсэнд хими хийх цаг танд байна уу?” Хэрэв тэр “Тийм” гэвэл би явж чадна. Хими хийлгэсний дараа буцаж ирээд орондоо орно, маргааш нь ахиад замбараагүй болсон байна. Хэрэв маргааш нь лекц тавих хэрэгтэй бол би ахиад буржийлгах болно. Энэ маш их цаг, мөнгө гарзаддаг. Иймээс үсээ хусах нь шилдэг нь гэж боддог учраас би үргэлжлүүлдэг. Гэхдээ нэг өдөр дэлхий дээр тонгорог хийхээ боливол би үсээ ахин ургуулах болно.

Иймээс толгой руу минь бүү хар; билиг ухаан руу хар, толгой руу минь биш нүд рүү минь хар. За сайн байна!

(Их Багш аа, зарим хүмүүс өнөөдөр авшиг хүртэхийг хүсэж байна.) Хэр олон? Хэр олон хүн авшиг хүртэхийг хүсэж байна? Та тоолсон уу? (Одоогоор 13 байна.) Ердөө 13. (Тийм. Тэд лекцийн өмнө бүртгүүлсэн; лекцийн дараа хүн ороогүй.) (Авшиг хүртэх ойролцоогоор 13 хүн байна.) Бүртгүүлсэн хүмүүс дээр нэмэгдээд орох хүсэлтэй хүн байна уу? (Хүртэх сонирхолтой…) Тэд одоо бүртгүүлэх боломжтой. (… авшиг, мэдээллийн ширээ рүү очоод бүртгүүлж болно.) Бусад нь гэртээ харьж болно. (Авшиг хүртэхийг хүсэхгүй байгаа хүмүүс одоо явах боломжтой. Оройн мэнд.) Дараа уулзацгаая. (Хүрэлцэн ирсэнд баярлалаа.) Баярлалаа. (Баярлалаа.) (Бид мөн Их Багшид) лекц тавьсанд талархал илэрхийлье.) (Их Багш аа, та амрахыг хүсэж байна уу?) За, хэсэгхэн амаръя. Бэлэн болмогцоо намайг дуудаарай.

(Эхлээд Их Багшийг хүндэтгэлтэйгээр үдэцгээе.) Эсвэл...Өнөөдрийн авшгийн дараа бид тэднийг гэрт нь үднэ. Тээвэр муутай бол дараа нь бид шавь нараар та нарыг хүргүүлэхээр зохицуулж болно, тэгвэл авшиг хүртэхээр оройтсон ч гэртээ түргэн харина. За, сайхан амраарай. Бүгдэд нь удахгүй гэгээрэхийг ерөөе! Баяртай. Дараа уулзацгаая. Боломж гарвал лекц сонсохоор ахин ирээрэй. Авшиг хүртэхийг хүсвэл одоо бүртгүүлээрэй. Би эргээд ирнэ. (Өнөөдөр авшиг хүртэхийг хүсвэл үлдээрэй. Урагшаа яваад бүртгүүлээрэй. Их Багш удахгүй эргээд ирнэ.) Авшиг хүртэхийг хүссэн ч эргэлзэж байвал, эсвэл итгэлгүй байвал Их Багшаас дотооддоо асууж болно. Та нар хэдийн шийдсэн бол энд үлдэж болно. Бусад нь одоо явж болно.

Photo Caption: ГЭРЭЭС илгээсэн Билиг оюуны жимснүүд

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (7/7)
1
Мэргэн сургаал
2025-09-29
1387 Үзсэн
2
Мэргэн сургаал
2025-09-30
1377 Үзсэн
3
Мэргэн сургаал
2025-10-01
1235 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-10-07
776 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-10-07
595 Үзсэн
Онцлох мэдээ
2025-10-06
630 Үзсэн
Богино хэлбэр
2025-10-06
351 Үзсэн
37:57
Онцлох мэдээ
2025-10-06
120 Үзсэн
Гараг дэлхий: Бидний хайртай гэр орон
2025-10-06
120 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-10-06
859 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд