Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
(“Хүндэт Их Багш аа, би Таны сүнслэг сургаалыг маш их сонирхдог. Таны Испани хэл дээрх номыг Коста Рикад би хаанаас олж авах вэ? Таны хариултанд баярлалаа.”) (Тэрээр, “Би Их Багшийн сургаалыг маш их сонирхдог, гэвч хэлний бэрхшээлээс болоод би Коста Рикад испани хэл дээр хэвлэгдсэн Их Багшийн номыг хаанаас олж авах вэ?” гэж асуулаа.) Одоогоор хараахан хэвлэгдээгүй ч ирээдүйд хэвлэгдэх болно. Англи хэл дээр номнууд бий. (Бид испани хэл дээр номын хэвлэлийг хараахан бэлдээгүй байна. Англи хэл дээрх номнуудыг дараа нь испани хэл рүү орчуулах болно.) Энд испани хэлээр ярьдаг шавь нар байгаа. Надад хятад хэл дээрх аудио бичлэг, номууд бий. Таныг нийтийн бясалгалд оролцоход тэд танд нарийн тайлбарлах болно. Ингэх нь адилхан юм. (Баярлалаа.) (“Их Багш аа, авшигтнууд бид сүнслэг байдалд муу нөлөөтэй зүйлсийг хүлээн авч болохгүй гэдэг. Хөгжим эсвэл урлагийн үйл ажиллагааны хувьд ямар вэ? - Сахилтай зөрчилдөх үү?”) Үгүй. Гэхдээ та сонгодог хөгжим гэх мэт илүү улам төгөлдөр болсон хөгжим сонсох хэрэгтэй. Биднийг доош нь татдаг доод хэлбэлзэлтэй хөгжим — бүү сонс. Ийм хөгжмөөс зайлсхийх нь дээр. Тийм хөгжим биднийг доош нь татаж чадна. Жишээлбэл, бид заримдаа “Би чамд хайртай байхад чи намайг яаж орхиж чадаж байна аа” – гэж уйлан, дуу чимээ гарган дуулдаг дуу сонсдог. Иймэрхүү төрлийн. Бид ч бас нулимс унагадаггүй гэж үү? Бид ч бас зовж, гунигладаг. Тэгэхээр бид хөгжим сонсох юм бол, бидний сэтгэл санааг өөдрөг болгох илүү уянгалаг төрлийн хөгжим, дуу сонгох хэрэгтэй. Тэгээд л зүгээр. (“Их Багш аа, ус буцалгахад дотор нь бичил биетэн болон бактери байж байдаг. Тэд бас ч амьтай. Үүнийг нүгэл гэж үзэх үү?”) Тийм ээ, гэхдээ та огт ууж, идэхгүй байж чадах уу? Чадахгүй. Тийм учраас би зөвхөн эелдэг байж, сахил сахих нь хангалтгүй гэж хэлсэн. Учир нь бид сахилыг хэзээ ч бүрэн мөрдөж чадахгүй. Энэ хорвоо бол амьд үлдэхийн тулд бие биеэ алахаас өөр аргагүй дэлхий юм. Ийм болохоор л би Арьяабалын бясалгалын аргын тухай та нарт ярьдаг. Учир нь энэ арга нь өдөр тутмын зайлшгүй гэм буруу, үйлийн үрийг юу ч үгүй цэвэрлэж чаддаг. Тэгээд бид Гэр рүүгээ эрх чөлөөтэйгөөр буцаж чадна. (“Багш аа, веган хоолонд веган тахиа, веган нугас болон веган загас байдаг. Эдгээрийг идсэний дараа үйлийн үр хураах болов уу?”) Үгүй ээ, үгүй. үгүй. Эдгээр хүнс нь веган хооллолтонд шинээр орж буй хүмүүст сэтгэл зүйг нь тайвшруулах зорилготой. Ингэснээр тэд (амьтан-хүний) мах, загас(-хүний) махыг санаж, үгүйлэхгүй юм. Гэхдээ бид сүнслэг бясалгалаа сайн хийх тусам байгаагаа л иддэг болчихдог. Бид веган хоолыг загас- эсвэл тахиа- эсвэл гахай (-хүмүүс)-ийн махтай төстэй хэлбэртэйгээр хийх шаардлагагүй болно. Гэхдээ бид эдгээр хүнсийг бусдад идүүлэх зориулалтаар хийж болох бөгөөд эсвэл зарах замаар тэдгээр хүмүүсийг веган хоолонд оруулж, хөгжилтэйгээр тэднийг “хуурах” боломжтой. Энэ ч бас сайн. (“ Их Багш аа, аллага үйлдэхгүй байх сахилыг ямар утгаар, эсвэл хэр хэмжээнд мөрдөх ёстой вэ? Бидэнд хор хөнөөл учруулж болзошгүй шавж, хорхойг ч устгахгүй байх ёстой юу?” (“Их Багш аа, бид ямар нөхцөл, тохиолдолд аллага үйлдэхгүй байх сахилыг дагаж мөрдөх ёстой вэ? Бид шавж хорхойнуудыг ч устгаж, алахаас зайлсхийх ёстой юу?”) За. Шавжийн тухайд бид ариун цэврийг сайтар сахиж, хүрээлэн буй орчны хувьд шавж их үржихгүй байх нөхцөлийг хангах ёстой. Тэгвэл бид ийм олон тооны аминд халдахгүй байх болно. Гэсэн хэдий ч тариаланчдын хувьд заримдаа шавж устгах бодис хэрэглэхээс өөр аргагүй байдаг. Мэдээж үйлийн үр хураах болно. Гэхдээ үүнээс зайлсхийх боломжгүй. Ийм учраас бид зайлшгүй үйлийн үрээ цэвэрлэхийн тулд Арьяабалын аргаар бясалгах ёстой юм. (“Их Багш аа, хэн нэгэн өдөр тутамд биднийг бие махбод болон сэтгэл санааны хувьд дарамталж, зовоох үед бид ямар ч эсэргүүцэлгүйгээр хүлцэнгүй, чимээгүйгээр тэвчих нь, ёс зүйг төлөвшүүлэх үйл явц болон сүнслэг бясалгалын нэг хэлбэр үү? Эсвэл хувь хүний ёс суртахууны хүмүүжил ба сүнслэг сахилга бат гэж нэрлэгдэж буй зүйлийн хувьд хэрэгжүүлэх өөр арга зам арга бий юу?”) Маш сайн байна. Тэвчих нь сайн. Магадгүй бид өнгөрсөн төрөлдөө түүнд доромж үг хэлж, сүрдүүлсэн эсвэл гутаан доромжилсон байж болно. Тэгэхээр одоо тэр эргэж ирээд биднээс хариугаа авч байж болно. Иймээс бид тэвчих ёстой. Заримдаа энэ нь нь бидний урьд насандаа хураасан үйлийн үр байдаг. Тэр хүн үнэндээ огтхон ч муу хүн биш байж болно. Ийм учир — тийм. Доромжлолыг тэвчин туулах нь зөв. Их Багш.) (“Их Багш аа, ламын хувцас өмсөх зөв цаг нь хэзээ вэ гэдгээ яаж мэдэх вэ?”) Түүний хэлэх гэсэн санаа нь, “Их Багш аа, би хэзээ лам болж болохоо яаж мэдэх вэ?” гэж тэр асуусан.) Та хүссэн үедээ лам болж болно. (Та хүссэн үедээ ламын хувцас өмсөж, (лам болж болно.) Таны эцэг эх тань эсэргүүцэж байна уу, үгүй юу гэдгээс шалтгаална. Хэрвээ та гэрлэсэн бол, таны гэр бүлд санхүүгийн асуудал байгаа юу? Тэд үүнийг тань зөвшөөрч байгаа юу? Тийм бол болно. Тэр яагаад Испаниар асуусан бэ? Тэр Испани хүн юм уу?, (Тийм ээ.) Хэн лам болохыг хүссэн бэ? (Хэн ламын хувцас өмсөж, (лам болохыг) сонирхож байна бэ? Босно уу.) (Танд баярлалаа.) Тэр хараахан лам болоогүй байна шүү дээ. Та нар яагаад алга ташаад байна вэ? (Та бүр ламын хувцас ч өмсөөгүй байхдаа л, одооноос алга ташилт авч байна. Энэ нь зөвхөн түүний би үзлийг нь ихэсгэж мөн түүнд саад болох болно. Та гэрлэсэн үү? Үгүй? Тэгвэл таны эцэг эх үүнийг зөвшөөрөх үү? (Танд гэр бүл болоод эцэгтэйгээ асуудал бий юу?) Үгүй юу, тэгвэл асуудалгүй байхгүй. (Тэгвэл тавтай морил.) Өнөө орой та лам болж болно. Та Католик санваартан болмоор байна уу эсвэл Буддын лам болмоор байна уу? (Та Католик уу эсвэл ...) Та Буддын лам болмоор байна уу эсвэл Католик санваартан болмоор байна уу? (Буддын лам.) Буддын лам минь, тавтай морилно уу! Та бидэнтэй хамт явж болно. Ямар ч асуудалгүй. Та манайд ирж болно. Тайван (Формоса) руу буцаж очвол, надад тэнд жар гаруй гэлэнмаа болон лам нар байгаа – тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй. Эсвэл та хэн нэгний удирдлага дор бүхнээс татгалзахыг хүсэж байна уу? (Та англи хэлээр яриарай. Англи хэлээр ярьж чадахгүй.) Түүнийг яриул даа. Тэгээд та орчуулгыг нь сонсоорой. (Уучлаарай.) (Би англиар биш испаниар ярьдаг. Англи хэлээр ярьж чадахгүй.) Асуудалгүй. Таны төлөө нэг шавиараа орчуулга хийлгэх болно. (Би танд орчуулж өгье.) Тайван (Формаса)-д бидэнд испани хэлтэй шавь нар бий. (Тайван (Формаса)-д бидэнд испани хэлтэй шавь нар байгаа.) Санаа зоволтгүй. Магадгүй ... Энд ч бас байгаа. (Би танд тусалж чадна.) Та ярьж болно. Микрофон хэрэггүй. Яг ингэж л ярь. Тэр юу хэлэх гэсэн бэ? Түүнийг битгий шоол. Тэр та нарыг өөрийг нь таагүйгээр шоолж байна гэж бодож магадгүй. Үгүй, үгүй, үгүй. Тийм. Тэр маш чин сэтгэлтэй хүн. (Надад испани-хятад хэлний орчуулагч хэрэгтэй байна. Тийм.) Тийм. (Ээж ээ, Би Танд нэг зүйл хэлэх гэсэн юм. Би энэ мөчийг маш удаан хүлээсэн.) (Хүндэт Их Багш аа, Би энэ мөчийг маш удаан хүсэн хүлээсэн. Би Таныг маш удаан хугацаанд хүлээсэн.) Та миний тухай яаж мэдсэн юм бэ? Та намайг удаан хүлээсэн гэж үү? (Та Их Багшийг удаан хүлээсэн гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ?) Яагаад? (Яагаад?) (Би хүүхэд байхаасаа л сүнслэг зүйлсийн тухай судалж, мөн эрэлхийлж, хайдаг байсан.) (Би бага наснаасаа эхлэн сүнслэг зүйлсийг эрж хайсаар ирсэн.) Би ойлгож байна. (Би амьдралын бодит талыг харсан мөн энэ ертөнц маш хурдан өнгөрдөг гэдгийг харсан. Би бодохдоо (энэ Саха ертөнцөд (тэсвэр, тэвчээрийн ертөнц) бүх зүйл түр зуурын шинжтэй: бүгд маш хурдан арилна.) Түр зуурынх, тийм ээ. (Бүх зүйл тогтвортой бус.) Тийм, тийм. (Тийм учраас хамгийн чухал цорын ганц зүйл бол гэгээрэлд хүрэх явдал гэдэгт би итгэдэг. Бат итгэдэг. Бусад бүх зүйлс хэрэгцээгүй.) (Хамгийн чухал зүйл бол гэгээрэлд хүрэх мөн гэгээрлийг зааж чадах гэгээрсэн Их Багшийг олох явдал гэж би бодож байна. Ийм гэгээрэл энэ ертөнцийг бүх зүйлийг давж гардаг. Бусад нь хог. Гэгээрлээс илүү чухал зүйл гэж үгүй.) Тийм ээ! (Би өөрийгөө нүгэлтэн мөн олон удаа алдаа гаргаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.) (Би ихэвчлэн олон алдаа гаргаснаа мэдэрдэг.) (Гэвч миний зүрхний гүнд ...) (Гэвч миний сэтгэл дотор ...) (Миний зам бол сүнслэг амьдралын зам гэдгийг би мэдэрдэг.) (Гэсэн хэдий ч, зүрх сэтгэлийн гүндээ миний оюун санааны, сүнслэг аялалд дагаж буй зам бол миний үргэлж эрж хайж ирсэн, үнэхээр надад хэрэгтэй зүйл гэдгийг би байнга мэдэрдэг.) (Та Ээжийн хувьд намайг сүнслэг замыг дагаж чадах эсэх эсвэл үл дагаж чадах эсэхийг харж чадна гэдгийг би би мэдэж байна. Таны хариу болон хүлээн зөвшөөрөлтийг би даруухнаар хүлээж байна.) (Маш сайн.) (Тэр Багшийг Ариун Эх шиг хэмээн зүйрлэн хэллээ. Тэр ингэж асуухыг хүсэж байна: Одоо Их Багшаас авшиг хүртэж болох уу? Түүний хувьд цаг нь болсон уу? Тэр Их Багшаас эелдгээр, нигүүлсэнгүйгээр хариулж өгнө үү? гэж асуусан.) Тийм ээ. (Би бүхнийг орхихоор шийдсэн. Би бүхнээс татгалзана, ямар ч зүйлийг орхих хэрэгтэй болсон ч хамаагүй.) (Хэрэв Их Багш надад авшиг өгөх юм бол Их Багшийг дагахын тулд би бүхнээсээ татгалзахад бэлэн байна.) Мэдээж. Миний цаг ирсэн байгаасай хэмээн найдаж байна. Үгүй бол их итгэлтэйгээр хүлээнэ.) (Тэр хэлэхдээ, Таны хариулт ямар ч байсан, тэр баяртай байх болно гэв. Одоо зөв, тохиромжтой цаг эсэх нь түүнд хамаагүй. Тэр зүгээр л Их Багшаас л авшиг авахыг хүсэж байна. Болох уу?) Зөв байна. (Таныг баяртайгаар угтан авна.) Зөв цаг эсэх нь бидний зүрх сэтгэлээс шалтгаална. Бурхан бидэнд хүчээр тулгахгүй. Тэр зөвхөн замыг л заадаг. Хэрэв бид хүсэх юм бол Тэр бидэнд зам заана. Хэрвээ үгүй бол, бид эндээ үлдэнэ. Түүний лам болох хүслийн тухайд хэлэхэд, ламын туулах зам урт. Лам болохыг эрмэлзэж буй залууг хараад — сэтгэл минь их хөдөлж байна. Зөвхөн нэг секунд, нэг минут, эсвэл нэг цаг байсан ч хамаагүй, энэ бол асар их буян юм. Ламын (амьдралын хэвшил)-ийг өөртөө хэвшүүлэх зам удаан үргэлжилдэг. Би таны шийдвэрээс үнэхээр сэтгэл хөдөллөө, Танд баяр хүргэхийг хүсэж байна. Та оролдоод үзэж болно. (Та туршиж үзээд ажиллах эсэхийг харах боломжтой. Та туршиж үзэж болно. Надад олон лам бий. (Надад олон эрэгтэй шавь нар бий (лам нар).) Тэд таныг таатай хүлээн авч, хамтрах байх. Бид танд ямар ч нөхцөлгүйгээр Хятад хэл зааж өгнө. Мөнгө, мэдлэг эсвэл авьяас шаардлагагүй. Лам болно гэдэг нь бие, хэл мөн сэтгэлээ Бурханд зориулахыг хэлнэ. Буддад. тийм ээ, Бид танд тусалж, дэмжих болно. Тонг, Тайван (Формаса) дах бүх лам нарыг төлөөлж түүнийг баяртайгаар хүлээн авна. (Тавтай морил.) Тэр “Тавтай морил.” гэж хэлсэн. Тэр Тайвань (Формоса) дахь бүх эрэгтэй лам нарыг төлөөлж байна. (Тонг.) (Тэгэхээр тэр бол миний төлөөлөгч, бөгөөд миний шавь…) (Яг энэ удаад бид тохиолдлоор шинэ хувцас авчирсан.) Өө! (Таныг угтан авахын тулд, би танд шинэ нөмрөг авчирлаа.) За. Тэр авшиг хүртсэний дараа лам болж болно. Тийм, тийм. За. Бид нэг сайхан баярын арга хэмжээ зохион байгуулна. Хүр бүр ирж болно – жимс идэж, залбирч мөн бясалгана. Тийм ээ! Хүн бүрийг урьж байна. Чанга яриарай. Бид баярын арга хэмжээ зохион байгуулна. – Хүн бүрийг урьж байна. жимс болон веган хоолоор дайлуулж, хамтдаа залбирч, бясалгах болно. Тийм ээ. Авшигтан болон авшиг аваагүй хүмүүс бүгдийг нь урьж байна. Гэхдээ та бүгд хаягаа үлдээнэ үү. Тэгвэл бид нар танд цагийг мэдэгдэж чадна. Photo Caption: Бүх оршихуй бие биеэсээ хамааралтай, харилцан түшилцэж оршин тогтнодог. Бүхнийг хайрлах нь хүмүүний мөн чанар.