Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Нарны Хаантай хийсэн яриа,12 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Уг нь би та нарт Нартай ярьсан гэдгээ хэлэхийг хүссэн юм. Гэтэл одоо өөрийнхөө тухай л яриад байна. Учир нь би үнэхээр жаргалтай, азтай байгаагаа мэдэрч байна. Энэ энергийг та нартай бас хуваалцах хэрэгтэй гэж бодлоо. Энэ бүхнийг сонсож, жижиг зүйлсэд, өчүүхэн зүйлсэд талархах үед та нарын амьдрал улам сайхан болно гэж найдаж байна.

Жишээ нь нүдний дусаалга байна. Та нар сав нь хэчнээн жижигхэн болохыг, тэр савны амсар хэчнээн өчүүхэн, жижигхэн, түүгээр нэлэнхийд нь асгачихгүйгээр нүд рүүгээ тун хялбархан дусааж болохыг мэднэ. Төсөөлөөд үз дээ, миний хувьд энэ бол гайхамшиг. Өнөө цагт өндөр технологиор, машин техникээр хүмүүс ийм жижигхэн лонх хийгээд дотор нь нандин нүдний шингэнийг хийж, хүссэн газартаа нүд рүүгээ дусааж чаддаг нь гайхамшиг мэт санагдаж байна. Ийм зүйл бидэнд байгаад би маш их баяртай байна. Хуучны цагт, тийм ч дээхэн үед биш, бидэнд ийм зүйл байгаагүй.

Өнөө үед та нар утсаа нээж, хаа хол байгаа хүнтэй, жишээ нь та Азид байвал алс холын Европоос, Америк, Австралиас гээд хүссэн хүнтэйгээ холбогдох боломжтой. Та тэдэнтэй нэг өрөөнд, нэг ширээнд нүүр тулан сууж байгаа мэт ярилцаж, нэг нэгнээ харж чадна. Мөн та өөрт тохиолдсон бүх зүйл, эсвэл тэдэнд хэлэхийг хүссэн бүх зүйлийнхээ талаар бие биедээ хэлж, хайраа илэрхийлэн, нэг нэгнээ санаж байгаагаа хэлж болно. Энэ үнэхээр гайхалтай.

Бурхан минь, надад хүмүүс маш их, тун азтай юм шиг санагддаг. Хэрэв та зүгээр л амьдралаа сайхан өнгөрөөж, энэ бүх харгис удирдагч иргэдээ зүгээр орхиж, бусад улсын иргэдийг дарамтлахгүй бол хүн бүр амар амгалан, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч, Бурханы зохицуулсан бүхэнд, бүх эрдэмтний нээж, бүх зохион бүтээгчийн бидэнд санал болгосон амьдралын маш олон шинэ зүйл, тав тухад талархах болно.

Хэрэв хүн бүр веган байх аваас бидний амьдрал дахин хэзээ ч Энхжиний орноосоо хувирч өөрчлөгдөхгүй. Хатсан гол мөрөн хүртэл дахин элбэг дэлбэг урсах болно. Далайн бүх “үхмэл” бүс ч гэсэн дахин сэргэнэ. Мэдээжийн хэрэг агаарын бохирдол ч улам багасна. Учир нь агаарыг сүйтгэх метан хий, уушгийг хордуулах нүүрсхүчлийн хий ч байхаа болино. Маргааш манай улсад дайн хаана нөлөөлөх бол, хөршүүд хэзээ дахин ирж бидэнтэй дайтах бол гэдэгт, эсвэл энэ бүх хорт зүйл, тахал өвчин, бүх вирус гэх мэтэд санаа зовох хэрэггүй болж, бодож сэтгэн, зохион бүтээж, засаж сэлбэн, амрах цаг хугацаа бидэнд байх учраас жаахан хугацаа өнгөрөхөд л бүх зүйл аяндаа сайжирна.

Би хүмүүсийн төлөө үнэхээр харамсаж байна. Хүн төрөлхтөн хүний ​​биетэй төрсөн нь тун их аз заяа. Энэ бол асар их аз. Гэтэл хүмүүсийн 90% нь үүнийг ойлгодоггүй. Бидний өдөр тутмын амьдралд өдий төдий тав тухтай зүйл байна. Хөршийнхөө орон гэр, зэргэлдээ улс орноо устган сүйтгэж, өвчин зовлон, цар тахал үүсгэдэг элдэв юм идэхийн оронд, тархийг гэмтээж, оюун ухааныг гэмтээх бүх төрлийн зүйлийг ууж,

Бурханы ариун сүм болох, бидэнд маш их, тун их баяр цэнгэл өгдөг бие махбодыг хордуулдаг тамхи татахын оронд бид байгаа зүйлсдээ талархаж, баярлан, баясаж явах ёстой. Үл үзэгдэх ертөнц, сүнс сүг зэрэг төрөлтнүүд бидний эдэлж буй зүйлээс таашаал авч чадахгүй ч шүлсээ гоожуулж, маш их хүсдэг. Гэвч тэд бие махбодгүй төрөлтнүүд учраас ​​хүний эдэлж буй зүйлийг эдэлж, таашааж чадахгүй.

Энэ тухай бодох тусам хүн төрөлхтнийг улам өрөвдөж байна. Тийм ч учраас би энэ олон арван жилийн турш хүмүүст дахин сахиусан тэнгэр, дахин Бурханы хүүхдүүд, дахин Будда байхыг, ядаж л ирээдүйн Будда нар байхыг сануулах гэж үнэхээр их хичээж байна. Бид энэ сайхан дэлхийг сүйтгэж, амьдралыг сүйтгэж, бусдын амийг булааж авахын оронд маш их таашаал авах болно. Өчигдөрхөн л найзуудтайгаа үсэрч, инээж, хамт ууж байсан тэд нар өнөөдөр зүгээр л алга болчихдог. Харгис дайны улмаас, дарлал хавчлагын улмаас, хордсон агаараас, хортой хоол хүнснээс, бидэнд заяасан энэ сайхан биеийг, эрдэнэт амьдралыг сүйтгэж буй бүх төрлийн зүйлсээс болж тэр.

Бурхан минь, маш олон үл үзэгдэх төрөлтөн та нарынхтай адил бие махбодтой болохыг машид хүсэж, үнэхээр их гуйдаг ч чаддаггүй. Гагцхүү хангалттай буянтай, хүний ​​биеийг өвлөж чадах, эрдэнэт, сүм болсон хүний ​​биед төрж, сонсох чихтэй, үнэрлэх хамартай, харах нүдтэй, сэтгэх тархитай, хайрыг мэдрэх зүрх сэтгэлтэй байж чадах хүн төрөлхтөнд л боломжтой. Амьтныг идэх гэж алах, дайтах гэж бие биеэ алж хөнөөх, эсвэл ямар нэг зүйлийг нь дээрэмдэх, нэр хүндийг нь унагах гэж гүтгэх зэргээр сүйрүүлэхгүй л бол энэ дэлхий өөрийн тань хамгийн сайн сонголт, хамгийн сайхан бэлэг байж чадна.

Бүр тэд та нарт ямар ч буруу зүйл хийгээгүй байсан ч, хэзээ ч хэнд ч огт буруу зүйл хийгээгүй, ямар ч буруу зүйл хэлж байгаагүй байлаа ч, зүгээр л үнэнийг хэлснийх нь төлөө та нар тэднийг янз бүрийн аргаар хорлохыг оролддог. Энэ харамсалтай биш гэж үү? Ийм сайхан, ерөөлтэй дэлхийг бид өдөр бүр улам бүр сүйтгэсээр байна. Тэгээд магадгүй хэзээ нэгэн өдөр бидэнд сүйтгэх зүйл үлдэхгүй, эрдэнэт хүний бие ч үгүй болж мэднэ. Тэгвэл тэр үед харамсах, гэмших тань хэтэрхий оройтсон байх болно. Тиймээс одоо наманчил, биедээ сайн, цэвэр веган хоол хүнс хэрэглэж, буруу хийсэн гэж бодсон бүхнээ наманчилж, Бурханыг алдаршуулан, талархаж, хайрлан, дуулгавартай дагаарай. Тэгвэл амьдрал яг л сайхан үлгэр шиг болно.

Өөр нэг зүйл гэвэл би удирдагч биш, ямар нэг улс төрийн удирдагч биш байгаадаа Бурханд талархдаг, тэгснээрээ би бодол санаагаа үнэнээр чөлөөтэй илэрхийлж, хүмүүс надад саналаа өгөх болов уу гэж, эсвэл хүмүүс өөрсдийнх нь хүссэнээр ярьсангүй гэж намайг хөөгөөд гаргачих болов уу гэж санаа зовохгүй. Хэдийгээр тэдний буруу байсан ч хүмүүс өөрсдийнхөө байлгах гэдэг. Бидэнд талархах зүйл маш их байна. Миний дээр нь алхдаг тогтвортой газар шороо, нүдэнд илхэн зүлэг ногоо, нарны дор, салхинд инээмсэглэх цэцэгс гэх мэт бүх зүйлс үнэхээр сайхан.

Бүх зүйл үнэхээр сайхан. Энэ бүхнийг үзэж баясах цаг зав байвал шүү дээ. Эдгээр зүйлсийг зааж болох эсэхийг мэдэхгүй. Эдгээр нь зүрх сэтгэлд тань байдаг байх. Эдгээрийг санаж байхыг хичээх ёстой бөгөөд хэрэгжүүлж, хэт завгүй болохоороо ч юм уу эсвэл ямар нэг шалтгаанаар унтаа эсвэл нуугдвал байлгах хэрэггүй. Та нар өөрсдийгөө хайрлах ёстой. Өөрт тань өгөгдсөн, эсвэл эргэн тойронд тань байгаа бүх зүйлд баясах учиртай. Та нар үүнийг өөрсдөө мөнгөөрөө авсан гэдэг. Хамаагүй, үнэн л дээ. Гэвч хэрэв эдгээр зүйлс үгүй бол, эсвэл уур амьсгалын өөрчлөлтөөс болж, дайнаас, гамшгаас болж гэмтвэл, уул овоо шиг их алмаз байгаад ч ямар ч нэмэргүй, тийм үү? Энэ тухай бодоод үз.

Бүх удирдагч нар буцаад эргэж, ухаалаг “би”-гээгээрээ байж, дараагийн сонгуульд ч юм уу сөрөг хүчин нь хүндэлж дагах эсэхэд санаа зовохгүй байна гэж найдъя. Бид ямар ч ийм зүйлд санаа зовох учиргүй. Хэрэв бид дотооддоо амар амгалан байж, Бурханыг эрж хайвал амьдралд тань бүх зүйлс хүссэнээр тань ирэх болно. Гэхдээ Их Багшийн хувьд бол хэрвээ та Их Багш бол асуудал гарна гэж бодоорой. Тэгж бодохгүй байлаа ч асуудал ирнэ. Бусдын үйлийн үр та нар дээр ирнэ. Тэр л асуудал.

За, би та нарт Нартай ярилцаж байхдаа хийсэн тэмдэглэлээ уншиж өгөхийг хичээж байна. Өө, Бурхан минь, уучлаарай, миний хоолой. Тэд надтай мэндлэхдээ намайг юу гэж дууддагийг та нар мэдэх үү? Тэд надад одоо өөр цол өгсөн. Та нар миний нэр цолыг хэзээ ч тоолж дуусахгүй болох нь ээ. Тэд намайг “Дэлхийн Үйлийн үрийн Өрийг Төлөгч Нэгэн” гэж нэрлэдэг. Бурхан минь! За. Тэд намайг өөр юу гэж дууддаг билээ? Тэд намайг Хаадын Хаадын Хаадын Хаан гэж дууддаг. Тэд намайг гэж нэрлэдэг өөр нэг цол бол “Бурхантай Нэгдмэл Нэгэн.” Тэд мөн Суприм Мастер Телевиз Нарны хүмүүст ач тустай гэж хэлдэг. Мөн Нарны дотор амьдардаг бидэнтэй адил 8,000 орчим хүн байдаг.

Дашрамд хэлэхэд, та нар миний нэр цолоос авч болно. Энэ Сарнаас ирсэн. Тэд надтай мэндчилж, ярих үедээ гурван нэмэлт нэр цол хэлсэн. Бид уулзаж байхад, Сарны хүмүүстэй би уулзаж байхад. Намайг дуудсан эхний цол нь Ариун Тэнгэрлэг Энхийг Авчрагч. Би хүслээ болон нэр цолынхоо дагуу байж, биелүүлж чадна гэж найдъя. Намайг дуудахдаа тэд эдгээр цолуудын нэгээр дуудаж байсан. Хоёр дахь нэр цол нь Дэлхийн Хайр Энэрэлт Найз. Гурав дахь нь Тэнгэрлэг Мөнхийн Үнэ Цэнтэй. Үнэ Цэнэ. Ү-Н-Э Ц-Э-Н-Э. Надад тусгайлан ийм хайр энэрэлтэй, нигүүлсэнгүй хандаж байгаад Сарны Хаан болон Ард түмэнд нь баярлалаа. Мөн, энэ материаллаг ертөнцийн хүмүүсийн нэрийн өмнөөс Та бүхэн чадлаараа чимээгүй тусалж байдагт талархъя. Бурхан Таныг болон Танай ертөнцийг, Сарны дотор болон гаднахыг хамгийн сайнаар адислах болтугай.

Би бас Танд, Нарны Хаанд, маш тодорхой, үнэхээрийн гүн хайр энэрэлд нь талархаж байна. Зүрх сэтгэлдээ би Танаас болон Танай ард түмнээс маш их хайр мэдэрдэг. Маш их баярлалаа. Бурхан Таныг адисалж, сайн сайхан байлгаж, ертөнцийг тань бүрэн бүтэн байлгах болтугай.

Photo Caption: Бурханы Хайраар Бүхий л Нөхцөлд Өсөж Хөгжинө

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (3/12)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-05-27
3486 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-05-28
2683 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-05-29
2423 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2025-05-30
2164 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2025-05-31
2403 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2025-06-01
1930 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2025-06-02
1672 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2025-06-03
1426 Үзсэн
9
Багш шавийн шүтэлцээ
2025-06-04
1153 Үзсэн
10
Багш шавийн шүтэлцээ
2025-06-05
683 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2025-06-05
683 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-04
1164 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-04
261 Үзсэн
36:31
Онцлох мэдээ
2025-06-04
1 Үзсэн
Эрүүл аж төрөхүй
2025-06-04
1 Үзсэн
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-06-04
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-06-04
1153 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд