Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Би Наранд үнэхээр маш их талархдаг. Өнөөдөр би Түүнтэй ярилцахыг хүссэн юм. Би Сартай ярилцсаныхаа дараа энэ талаар олон хоног бодсон л доо. Гэвч одоогоор миний амьдралд цаг бол олоход хэцүү, үнэ цэнтэй зүйл. Өөрөөр хэлбэл би Суприм Мастер ТВ-ийн бүх ажлыг дуусгаад бясалгаж, чадах чинээгээрээ 11 цаг хагас, түүнээс дээш цагийг нөхөх хэрэгтэй байдаг. Тэгээд би юм идэх хэрэгтэй. Жимс, магадгүй талх, (веган) бяслаг гэх мэт хүйтэн хоол байсан ч бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ би өөрийгөө үнэхээр азтай гэж боддог. Надад хэрэгтэй бүх зүйл, эрүүл мэнд бий. Их ханиалгах, цус алдах зэрэг ямар нэг шалтгаанаар өвдсөн ч гэсэн. Би өөрийгөө маш эрүүл, азтай, аз жаргалтай гэж боддог. Хэдийгээр өвчин тав тух алдуулдаг ч мэдэрч буй аз жаргалтай харьцуулахад энэ бүхний цаана буй жинхэнэ эрүүл мэндтэй харьцуулахад, тийм ч хэцүү зүйл биш юм.Тэгээд Нар, өдрийн цагаар Нар гарч мандах нь, ай даа, хэчнээн гайхалтай сайхан, гайхалтай билээ. Та нарт үүнийг хэлэхээс өмнө ч заримдаа надад хангалттай тог цахилгаан байдаггүй учраас хүлээх ёстой болдог, Нар хангалттай гараагүй байдаг. Ялангуяа өвлийн улиралд утас миний хүссэн газарт хүрдэггүй. Гэвч үнэндээ би олон хүнтэй холбоо барьдаггүй, цөөхөн, гурав, гурав л байх, тоолбол гарын хуруунд багтахуйц. Гэсэн ч би үнэхээр азтай санагддаг, үнэхээр жаргалтай, сэтгэлдээ талархалтай байдаг. Үүнийгээ ч чанга хэлнэ. Надад цаг гарах болгонд сэтгэлээсээ би үргэлж талархлын үгийг давтан хэлдэг.Олон хүнд минийх шиг амьдрал байдаггүйг төсөөлөөрэй. Эртний хаадад одоо бидэнд байгаа шиг тав тух байгаагүй. Дэлхий бүхэлдээ тэднийх байлаа ч надад байгаа шиг тав тух тэдэнд байгаагүй. Тайганууд нь хоол авчрахыг хүлээж, тэр нь хөрчихсөн ирнэ. Бас энэ нь үргэлж тухайн өдөр идэхийг хүссэн зүйл нь байдаггүй, гэсэн тэд идэх ёстой болно, амтгүй байсан ч иднэ. Би үнэхээр азтай санагддаг. Өлссөн үедээ идэж, юу ч хүлээх шаардлагагүй, хэрэгтэй зүйлээ өөртөө бэлтгэж, хүссэнээ иддэг болохоор амт нь яг л сайхан. Ямар нэг зүйл хүсээд тэр нь биелэхэд хүн маш их баярладаг. Үнэндээ надад их зүйл байхгүй ч их зүйлтэй мэт санагддаг, маш баян, сэтгэл хангалуун, сэтгэл ханамжтай байдаг. Та нарт мэдэгдэх гэж л би үүнийг хэлж байна, надад нэг их санаа зоволтгүй.Эхэндээ тухгүй байсан ч аажмаар би юмсаа зохицуулсан. Урцандаа хүртэл, матрассан доороо хийчихээр орны хажууд халаас гараад ирнэ. Тэндээ би хэрэгтэй бүхнээ хийдэг, жишээ нь тусгай тос гэх мэт байнга хэрэг болдог зүйлс. Бас юмсаа тавих тавиур хажууд нь бий, дээр нь компьютероо тавьдаг. Матрассан дээр суух бас үнэхээр сайхан. Том сандал шаардлагагүй, эсвэл том ширээ энэ тэр хэрэггүй. Хэдэн ном ашиглаад дээр нь компьютероо тавьж, дөрвөлжин матрасан дээр товчлуураа тавьдаг, тэр дөрвөлжин матрасан дээрээ би товчлуураа тавьдаг. Тэгээд л гүйцээ, тэндээ ажилладаг. Үнэхээр тухтай, яг л сайхан болдог. Тог цахилгаан байвал бүх зүйл төгс ажиллана. Бусдаар бол хүлээх ёстой болж, илүү хугацаа ордог. Интернэт сайн ажиллаж байгаа үед бас төгс. Ядаж л би утас, компьютероо цэнэглээд ажиллах боломжтой.Бас заримдаа Нарны гэрэл зургийг авахыг хүсдэг болохоор Нарыг ямар их хайрлангуй юм бэ гэж бодоод л байна. Тэгээд би “Өө, Нар минь, Та байхгүй байна.” гэсэн. Тэгэхэд Тэрээр өтгөн хар үүлийг сэтлэн, миний төлөө гарч ирэхэд надад хэд хэдэн гэрэл зураг авах хангалттай хугацаа гарсан юм. Ай, мод, ургамал, хэрэм-хүмүүс гэх мэт аливаа бүхэн надад маш ойр дотно санагддаг. Мөн Сар, Нар ч маш ойр дотно санагдана. Бас хөрст Дэлхий. Эндээс гараад хашаагаа цэвэрлэх шаардлагагүй. Хамгийн сайхан нь энэ. Ердөө нэг багахан газар, жижигхэн хулдаасан гэр. Зүгээр л орж, гарч яваад л. Цэвэрлэхэд маш амархан. Гэр орны ажилд санаа зовж, нэг их цаг зарцуулаад байх ч шаардлагагүй. Хэчнээн сайхан, хэчнээн эрх чөлөөтэй, хэчнээн азтайгаа үргэлж мэдэрдэг. Яах вэ, ихэнх үед тийм байдаг. Гэхдээ заримдаа хэтэрхий их дарамттай, санаа зовоох зүйл байна аа. Энэ дэлхийн явдал, ямар ч шалтгаангүй үхэж буй хүмүүс, өдөр бүр шаардлагагүйгээр зовж шаналж буй амьтан-хүмүүс. Ээ, Бурхан минь! Би үүн дээр төвлөрөхгүйг байнга хичээх ёстой болдог. Тэгэхгүй бол би ажиллаж чадахгүй.Гэхдээ ихэнхдээ би энэхүү эерэг зүйлсийн талаар бодож, эргэн тойрондоо ургах бүхнийг хараад баяртай байдаг. Өвөл олон зүйл ичээндээ орж, унтдаг. Хавар ирэхэд хаа сайгүй ногоорч, өвс ногоо, нэрийг нь үл мэдэх ургамал, тэр бүхэн ногоорч, маш их баяр жаргалтай байдаг. Би ч гэсэн тэдэн шиг баярлаж, цэцэглэж байгаа юм шиг санагддаг. Нар, Сар хоёр харагдах болгондоо яг л миний аз жаргалтай найзууд шиг байдаг юм. Тэгээд би Тэднээс үргэлж хайрыг мэдэрдэг.Тэнгэр өөд шөнийн оддыг харвал ч, жижигхэн сандал дээр суугаад эсвэл аяны сандал авч болно, суухад тун амар, тэгээд дээш хараарай. Хөөх, үнэхээр... Бүх одод гарч ирэхэд үүнийг юутай ч харьцуулшгүй. Өвлийн улиралд оддыг харвал зунаас ч сайхан. Өвөл модод навчисгүй болж, мөчрүүдийг нэвт харах боломжтой. Тэнгэр дэх одод хотод байхаас тод гэрэлтэх мэт санагддаг ба яагаад ч юм тэдэнтэй илүү ойр мэдрэмж төрдөг. Бие махбодын хувьд гэх гэсэн юм, тэд илүү ойр буй мэт байдаг. Энэ бүх гайхалтай мэдрэмж аз жаргал төрүүлдэг, аз жаргалтай болгож, талархах сэтгэл төрүүлнэ. Тийм учраас би азтай мэт санагдаж, жаргалтай байдаг.Тэгээд би хэчнээн хүн над шиг ийм сайхан зүйлийг хардаг бол гэж бодож байлаа, толгой дээгүүр минь навчис хаа сайгүй, Нар хүртэл гарч ирээд мэндчилэхийг хүсэж, сайхан гэрэл зургууд авах боломж олгодог. Бурханд, бүхий л Гэгээнтэн Мэргэдэд баярлаж талархах сэтгэл төрж, маш их буянаа бидэнд өвлүүлж, эргэн тойрондоо энэ бүхнийг харж баясах боломж олгосонд талархдаг.Хот суурин газарт байхдаа би хаа явсан газраа талархалтай байсан, учир нь би хэрэгтэй зүйлсээ авах боломжтой байдаг, тийм ихээр биш ч маш их элбэг хангалуун байдал мэдэрдэг. Би их жаргалтай хүн байх, тэр нь ч сайн, тэгснээрээ олон гунигтай нөхцөл байдлыг тэсэж, зарим бүр үхлийн аюултай, мөн үнэхээрийн таагүй нөхцөлийг даван туулж чадна. Гэхдээ бүх зүйл өнгөрдөг, аз жаргалтай, гунигтай бүх цаг үе өнгөрнө. Бүгд өнгөрөх учраас бид санаа зовох шаардлагагүй. Үргэлж санаад байх шаардлагагүй. Өдөр болгон л үргэлж ямар нэг өөр өөр зүйлс гарч ирдэг. Ургамлуудыг харахад ургаж, өдөр бүр л жаахан өөрчлөгддөг. Зарим цэцэгс, хуучнууд нь - хуучин байлаа ч тэд өөрчлөгдөж, нас бие гүйцэж илүү сайхан өнгөтэй болдог. Ургалт нь гүйцээд ирэхээрээ тэд заримдаа өөр өнгөтэй болдог. Тэгээд шинүүд нь гарч ирнэ. Үргэлж л бүх зүйлд баясах боломжтой. Ойд маш олон цэцэгс бий. Хэрэв надад цэцэрлэг байсан бол би хэзээ ч тийм олон цэцэг тарьж чадахгүй.Би үнэхээр азтай санагддаг. Надад эелдэг хандаж, өчүүхэн жижиг зүйлс бүрийг минь харж хандаж, бүр ямар эм уухыг хүртэл заадаг Бурхан Танд талархъя. Үүнээс илүү Хамгаалагчтай байх боломжтой гэж үү? Мэдээж, би жаахан зовох ёстой хэвээр ч өөрийг тань ингэж их хайрладаг Хэн Нэгэн байдгийг мэддэг болохоор бүхнийг даван туулах боломжтой, үнэхээр шүү! Үнэхээр, “Бурханы Орныг эхлээд эрж хай, тэгвэл бусад бүх зүйлс танд ирэх болно.”Уг нь би та нарт Нартай ярьж байгаагаа хэлэхийг хүссэн юм. Гэтэл одоо өөрийнхөө тухай л яриад байна. Учир нь би үнэхээр жаргалтай, азтай байгаагаа мэдэрч байна. Энэ энергийг та нартай бас хуваалцах хэрэгтэй гэж бодлоо. Энэ бүхнийг сонсож, жижиг зүйлсэд, өчүүхэн зүйлсэд талархах үед та нарын амьдрал улам сайхан болно гэж найдаж байна.Photo Caption: Аюулгүй Хуучин Гэртээ Хүрэх Зам Дээшээгээ