Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 11-р сарын 17
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп гэмт хэрэг, хууль бус цагаачлалыг таслан зогсоох зорилгоор Midway Blitz ажиллагааг эхлүүлсний дараа [АНУ-ын] Чикаго хотод буудах гэмт хэрэг 35%-иар, дээрэм 41%-иар автомашины хулгай 50%-иар буурсныг мэдэгджээ. (Пост Миллениал)
АНУ-ын ерөнхийлөгч Трамп орон сууцны үнэ өсөж буй энэ үед залуу америкчуудад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 50 жилийн хугацаатай ипотекийн зээл санал болгожээ. (Хүмүүс)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 2020 оны сонгуулийг хүчингүй болгохоор завдсан хэрэгт буруутгагдсан Нью-Йорк хотын захирагч асан Руди Жулиани, өмгөөлөгч Сидни Пауэлл, Кеннет Чесебро нарын 77 хүнд өршөөл үзүүлжээ. Ерөнхийлөгч хэлэхдээ, уг өршөөл нь "үндэсний ноцтой шударга бус байдал”-ыг зогсоож, үндэсний эв нэгдлийг дэмжих зорилготой гэжээ. (Нью-Йорк Пост)
АНУ-ын сенатч [Ардчилсан намын гишүүн] Жон Феттерман Сенатын цөөнхийн удирдагч [Ардчилсан намын гишүүн] Чак Шумер өөртэй нь засгийн газрын хаалтын талаар "хэзээ ч" ярьж байгаагүй, Ардчилсан намыг хэн удирдаж буйг "хэн ч мэдэхгүй" гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Сенатор Феттерман өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдах намынхантай засгийн газраа дахин нээхээр санал өгсөн Ардчилсан намын гишүүн/бие даагч найман хүний нэг байсан юм. (Нью-Йорк Пост)
АНУ: Антифа [радикал зүүний үзэлтнүүд]-ийн хүчирхийлэлтэй эсэргүүцлийн жагсаал АНУ-ын Эргэлтийн цэг (TPUSA) арга хэмжээг тасалдуулж, тус сургууль консерватив оюутнууд, зочдыг хамгаалж чадаагүйн улмаас Беркли дэх Калифорнийн Их Сургуульд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. АНУ-ын Хууль зүйн яам мөн Беркли зүүний үзэлтнүүдийн жагсаалд өршөөнгүй байгаа нь консерватив үзэлтнүүдийн эсрэг системтэй ялгаварлал үзүүлж байгаа эсэхийг хянан шалгаж байна. (Гэйтуэй Пандит)
АНУ: [Ардчилсан намын муж] Калифорнийн шүүгч хүн амины хэргийн сэжигтнийг нэг ч центийн барьцаа төлбөргүйгээр сулласан нь гэмт бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй, олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан гэх үндэслэлээр прокурор, цагдаа нарын дургүйцлийг төрүүлсэн бөгөөд энэ нь Ардчилсан намын зөөлөн бодлогын аюулыг онцолж байна. (Фокс Ньюс)
Канадын судалгаагаар үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн сэтгэцийн эмнэлэгт хэвтэх магадлал хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдээс хоёр дахиг их байгааг тогтоожээ. Судалгаагаар үр хөндөлт нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, амиа хорлох бодолтой хамааралтай бөгөөд олон удаа үр хөндүүлсний дараа сэтгэцийн өвчний эрсдэл бүр ч өндөр байгааг тогтоожээ. Үр хөндөлтийг эсэргүүцэгч Жанет Морана хууль тогтоогчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үр хөндөлтийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхийг уриалж, "үр хөндөлт нь эмэгтэйчүүдийг гэмтээдэг", ил тод байдал хүний амийг аварч​​ чадна гэж мэдэгджээ. (Гэйтуэй Пундит)
[Ираны] Тегеранд эмэгтэйчүүдэд жолоо барихыг хуулиар хориглосон ч олон эмэгтэй мотоцикл унаж байгаа нь эмэгтэйчүүдийн эрх чөлөө, тэгш байдлын талаарх хандлага өөрчлөгдөж буйг илтгэж байна. (Евро Ньюс)
Их Британийн эрдэмтэд таван салааны хальсны нунтаг нь хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг дэмжиж, муу холестериныг бууруулдаг, зүрхэнд тустай ургамлын эслэг болохыг онцолж байна. Уг нунтаг нь муу холестериныг шингээхээс нь өмнө барьж, зайлуулдаг гелийг гэдсэнд үүсгэдэг. Хоол тэжээлийн нэрт мэргэжилтэн, доктор Майкл Грегер (веган) таван салааны хальсыг В12, D амин дэм болон замгаас гарган авдаг омега-3-тай хамт өдөр бүр уудаг гэжээ. Хоолны дэглэмээ сайжруулахын тулд өдөр бүр нэг халбага таван салааны хальсны нунтгийг ус, смүүтитэй хольж уухад л хангалттай. (Ургамалд суурилсан мэдээ)
Веганизм нэмэгдэхийн хэрээр дэлхий даяар айл өрхүүд энэ сард олон түмэнд таалагдах веган Талархлын баярын зоог хийх болно. Олон сонголтуудын нэг нь: + Цацагт хяруулыг марокко ангаахай шош, эсвэл Франц маягийн мөөг зэрэг дэлхийн амтлагчаар дүүргэсэн баялаг ногооны шөлөөр солих, + Энэтхэг сэвэг зарамтай котлет, Мексик утсан эскитес салат, веган цөцгийн тостой нухсан төмс дээр асгасан умами мөөгний сүмс, ногоо чигжсэн талхтай хослуулах, + Наргилын самрын сүү, хулуутай бялуу, эсвэл алимтай үйрмэгтэй бялуугаар дуусгаарай.
Энэхүү бүгдийг багтаасан баярын зоог нь хүлэмжийн хийн ялгарлыг 72%-иар бууруулахын зэрэгцээ амт, уламжлалаар дүүргэдэг. Судалгаанаас үзэхэд веган хоолны дэглэм нь зүрхний эрүүл мэндийг сайжруулж, таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин болон бусад архаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. (ФОКС 28 Спокэйн)
Тайвань (Формоса)-д Фун-вонг хар салхины улмаас түүхэн дээд хэмжээ буюу 648 мм хур тунадас орж, 1000 гаруй байшин усанд автаж, 50 гаруй хүн бэртэж гэмтсэн тул Илань, Хуалянь мужуудад 8300 гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ. (Ройтерс)
АНУ-ын сансрын агентлаг НАСА дэлхий болон Их Британи даяар хиймэл дагуул, харилцаа холбоо, эрчим хүчний сүлжээг тасалдуулсан, ер бусын буюу 20 жилийн түүхэн дэх хамгийн хүчтэй, "X5" нарны шуурганы улмаас Ангараг гараг руу хөөргөх нислэгийг хойшлууллаа. (Скай Ньюс)
Дэлхий даяар дээд амжилт тогтоон, тасалдал үүсгэсэн X5 дэлбэрэлтээс хэдхэн хоногийн дараа нарны 2025 оны хоёр дахь хүчтэй, өөр нэг супер дөл цацарч, Африк даяар радио долгион тасалджээ. (Space.com)
[Бразилын] Белем хотноо зохиогдож буй НҮБ-ын COP30 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр өөрсдийгөө "уур амьсгалын шийдлийн нэг хэсэг" гэж харуулахыг оролдож буй Бразилын махны үйлдвэрүүд лоббидож, ногоон тархи угаалт хийж буйг шинэ тайлан харуулж байна. Махны үйлдвэрлэлийн тактикт хөдөө аж ахуйн бизнесийг "байгаль орчны хүчирхэг бүлэг" болгон сурталчлах, халуун орны хөдөө аж ахуйн "шударга хэмжүүр" сэдвээр сэтгүүлчдийн семинар зохион байгуулах, газар, агаар, далайд амьтан-хүний махны үзүүлдэг байгаль орчны хортой нөлөөний талаарх шинжлэх ухааны хангалттай нотолгооноос үл хамааран, нөлөөлөгчид, эрдэмтдийн дуу хоолойг худалдан авах зэрэг багтаж байна. Тус тайланд мөн Бразилд мал аж ахуйн салбарт метан хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ дутмаг байхад, уур амьсгалын гол бодлого нь сөрөг лоббины нөлөөгөөр суларч байгааг тэмдэглэжээ. (Вежкономист)
Гэрийн тэжээвэр амьтан-, мал-, халим-ард зэрэг амьтан-хүмүүс генетик, буруу хооллолт, бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан, чихрийн шижин, хорт хавдар, үе мөчний үрэвсэл гэх мэт хүнтэй адилхан архаг өвчнүүдэд нэрвэгдэх нь ихсэж байна. (СкайТехДэйли)
Их Британийн эрдэмтэд “алсын хүрэлцэхүй” хэмээх шинэ мэдрэхүй байж болзошгүйг нээсэн бөгөөд энэ нь хүмүүст элсний хөдөлгөөн зэрэг нарийн хүрэлцэхүйд суурилсан дохиогоор дамжуулан булсан объектыг илрүүлэх боломж олгож байна. (Дэйли Стар)
Шинэ "фишинг" залилан нь iPhone төхөөрөмжөө гээсэн эсвэл хулгайд алдсан хэрэглэгчдийг онилж байна. Луйварчид Файнд Май (минийхийг ол) программ дахь Apple-ийн "Алдагдсан горим"-ыг ашиглаж, хууль ёсны мэт харагдах зурвас илгээн, төхөөрөмжийн байршлыг тогтоож, "байршлыг нь харах" холбоос өгдөг. Хэрэглэгчид энэ холбоос дээр дарж, Apple ID, нууц үгээ оруулах үед халдагчид тэдний хэрэглэгч рүү нэвтрэх боломжтой болдог. Хэрэглэгчид үл таних холбоосноос зайлсхийж, холбоосоор дамжуулан итгэмжлэлээ хэзээ ч оруулахгүй байх, Файнд Май программ, эсвэл iCloud.com хаягаар дамжуулан төхөөрөмжийн статусыг шалгах хэрэгтэй. (Бао Тин Түк)
[Испанийн] Гранадагийн Их Сургуулийн судалгаагаар Газар дундын тэнгисийн хоолноос веган хоолонд шилжих нь хүлэмжийн хийн ялгарлыг 46%-иар бууруулж, газар нутгийг 33%, усыг 7%-иар бага хэрэглэж, хоол тэжээлийн тэнцвэрт байдлыг хадгалдаг болохыг тогтоожээ. (ВежНьюс)
[АНУ-ын Охайо мужийн] Кливленд хотын Еврей веган нийгэмлэг Суккот [ургацын баяр]-ыг кошер веган баярын зоогоор дамжуулан Торагийн сургаалыг нигүүлсэхүй, эрүүл мэнд, байгаль орчны хамгаалалтай холбосон Ургамалд суурилсан ургац хураалт арга хэмжээгээр тэмдэглэлээ. (Кливленд Еврей мэдээ)
Герман, Их Британи, АНУ-д веган хоол хүнс нь амьтан-хүний мах, сүүн бүтээгдэхүүнээс илүү хямд болж буйг шинэ өгөгдөл харуулж байна. (ВежНьюс)
Их Британийн засгийн газар 2030 он гэхэд амьтан-хүн дээр хийх туршилтыг аажмаар халах ажлыг түргэсгэх, түүнийг чип дээрх эрхтэн систем, ХОУ (хиймэл оюун ухаан)-д суурилсан эмийн аюулгүй байдлын таамаглал, 3D био хэвлэмэл эд зэрэг дэвшилтэт технологиор орлуулах 75 сая фунт.Стерлингийн санхүүжилтийн төлөвлөгөө гаргаж буйгаа мэдэгдлээ. (Gov.UK)
[Швейцарын] Базелийн Их Сургуулийн оюутнуудын талаас илүү хувь нь их сургуулийн захиргаанд кампусын хоолны газрыг бүрэн веган болгохыг дэмжиж, тогтвортой, ургамлан хооллолтыг сурталчилж, 2030 он гэхэд веган хоолыг стандарт болгохыг уриалжээ. (SWI свиссинфо)
Хятад улс Филиппин улсад хэд хэдэн хүчтэй хар салхины дараа бэлэн мөнгө, яаралтай тусламжийн хангамж зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. (Синьхуа)
Египетийн 70 дахь “Зад Аль-Эзза” ["Хүндэтгэлийн хангалт"] хүмүүнлэгийн тусламжийн цуваа Газын зурвас руу нэвтэрч, палестинчуудад зориулсан түлш, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний багц зэрэг тусламжийн төрөл бүрийн материал хүргэж байна. (sis.gov.eg)
Америкийн зураач Кейт Крамер амьд үлдэх магадлал нь ердөө 10%-тай байсан Литтл Лийф хэмээх нэртэй өвчтэй ишгийг аварчээ. Одоо тэд улс орноор аялж, явган аялан, сэлүүрт завиар явж, тэр ч байтугай агаарын бөмбөлгөөр аялж, тухтай чиргүүлд гэр бүл шиг хамт амьдарч байна. Кейт бусдад энгийн амьдрах, өөдрөг байх, байгальтай холбогдох урам өгөхийн тулд өөрсдийн адал явдлаа онлайнаар хуваалцдаг юм. (Вашингтон Пост)
Өмнөд Солонгосын Нелсон Чо хэмээх эрэгтэй Сөүл хотын Гупабал өртөөний ойролцоо замын хөдөлгөөн дунд давхиж явсан, чихуахуа үүлдрийн төөрсөн нохой-хүнийг аварч, эрх баригчдад эсэн мэнд хүргэн өгчээ. (Солонгосын тунхаг)
“Бүх зүйл мэдрэмж, сэтгэл хөдлөл, эрч хүчээр дамжиж байсан. Бүх асуулт маань хариултаа авсан, энэ нь бүгд ганц хариултаар ирсэн бөгөөд энэ нь хайр байсан юм.” Америкийн туслах эмч Криста Горман хэрхэн нас барж, амьдралын хамгийн агуу асуултын хариултаа үзсэн тухайгаа хуваалцаж байна.
Криста 2000 оны 7-р сард охиноо төрүүлэх ноцтой хүндрэлийн үед энэ явдал эхэлжээ. Төрөлт нь 13 гаруй цаг зогсонги байдалд орсны дараа түүний хүүхдийн зүрхний цохилт буурч, яаралтай кесар хагалгаа хийлгэх шаардлагатай болжээ. Сувилагч нар түүнийг хүлээн авах өрөө рүү яаран зөөх үед тэр амьсгалж чадахгүй байв. Дараа нь тэр зүрх нь зогсож, найман минутын турш судас нь цохилохгүй байсныг сүүлд олж мэджээ. Энэ хугацаанд Криста ухамсар нь биеэсээ салж, нэг нь хайраар дүүрэн, нэг сүүдэртэй, нөгөө нэг нь амьдралаар гэрэлтсэн олон ертөнцөөр аялж, эцэст нь түүнд үлдэх, эсвэл буцах сонголт өгсөн гэжээ.
Тэрээр анх ухаан ороход төрөх өрөөний дээгүүр хөвж байсан бөгөөд хүн төрөлхтөн, тэр байтугай хүн байх тухай ойлголт ч танил бус байжээ. Эмнэлгийн багийнхан охиныг нь төрүүлэхийг тэр харсан ч зөвхөн сониучирхаж байгаад хэсэгчилсэн харанхуйн хурдтай хонгил руу, дараа нь мэдлэг ухаан түүнд ямар ч бодолгүйгээр цутгаж буй орон зайд татагдан оржээ. "Би үлдэх гэсэн энэ эсэргүүцлээ тавьж явуулмагц, долгионт хана мэт зүйлээр дамжин маш хурдан хөдөлж эхэлсэн бөгөөд орон зайн маш тод цагаан гялбаанд хүрсэн. Тэгээд би гэнэт зогссон. Мөн би энэ мэдээллийг татаж авсан бөгөөд энэ нь надад тулгарч байсан бүх асуултын хариулт байсан юм. Энэ бүхэнд нэг л хариулт ирсэн нь хайр байлаа. Үүнийг ухаарсан тэр мөчид би энэ агуу, бүхнийг багтаасан, аз жаргалтай хайрыг мэдэрсэн. Би энэ мэдрэмжтэй үүрд байж чадахаар байсан.”
Дараа нь цагаан өргөн онгорхой руу татагдсан Криста сүүдрийн оршихуйнуудын эзэлсэн үүл мэт, саарал өрөөнд оров. Тэдний дунд түүний тусламж хэрэгтэй мэт санагдсан бяцхан хүү байгааг тэр мэдэрчээ. Тэр хүү алга болоход, төрөлтнүүд түүнийг чиглэн хурдалж, энергийг нь шавхаж эхлэв. Тэр коридорт ухаан алдахаас өмнөх шигээ, ухаан санаа нь бүдгэрч байгаагаа мэдэрчээ. Явахыг хүсэхэд тэр даруй татагдан гарав. Дараа нь Криста шар тал, ногоон дов толгод, хөх тэнгэр, хөвдөөр бүрхэгдсэн хүрхрээ, гүн мөнх ногоон ой бүхий амьд байгаль руу гарч ирэв. Тэр байгалийн үзэсгэлэнд уусаж, түүнтэй нэгдэж, амар амгалангаар бялхав. “Бүх зүйл маш эрч хүчтэй байсан. Тэгээд би үүнд уусаж, тэр даруй бүх зүйлтэй нь нэг болсон. Энэ бол би, би бол энэ байсан. Энэ нь зүгээр л ер бусын үзэсгэлэнтэй, амгалан байж, би тэнд үүрд үлдэж ч чадахаар байсан.” Гэхдээ Криста чухал шийдвэр гаргах ёстой болов.
“Тэгээд миний хоёр талд эдгээр маш өндөр, шаргал өнгөтэй төрөлтнүүд нийлсэн байсан бөгөөд тэд царайгүй байв. Мөн тэд мэдрэмжээр дамжуулан харилцаж: ‘Хэрэв чи энд үлдэхийг хүсвэл үлдэж болно. Хэрэв үүнээс цааш явахыг хүсвэл тэгж ч бас болно. Эсвэл буцаад явж болно.’ гэлээ. Тэгээд би дараа нь юу болсныг мэдээгүй, надад үүний тухай мэдрэмж байгаагүй, буцах гэдэг нь юу гэсэн үг би болохыг мэдэхгүй байсан. Гэхдээ би үүнийг л сонгосон. Тэгээд буцах хүсэлтэйгээ мэдэрсэн даруйдаа би маш хурдан арагшаа хөдөлж эхэлсэн.” Төрөлтнүүд Кристад эцсийн зааварчилгаа өгчээ. "Тэд эргэж харан харж, ‘Хэрэв чи буцаж очвол, энд олж мэдсэн зүйлээ хуваалцах хэрэгтэй.’ гэж харилцаж байлаа. Тэгэхэд би ‘За’ гэж хэлсэн. Дараагийн агшинд би цээжиндээ аймшигтай өвдөлт мэдэрч байв.”
Криста биедээ эргэн ирээд, эрчимт эмчилгээний тасагт 36 цагийг өнгөрөөсөн бөгөөд зүрх амьсгалын замын саатлаас нь сэргээхийн тулд түүний хоолойд гуурс тавьж, эмнэлгийн шалтгаантай комд оруулжээ. Яаралтай хагалгааны үеэр төрсөн охиныг нь эрчимт эмчилгээ хийлгэхээр өөр эмнэлэгт шилжүүлсэн байна. Дараагийн хэдэн долоо хоногт Криста энэ явдлын тухай юу ч санахгүй байсан ч урьдын А төрлийн [хатуу ширүүн] зангаасаа салж, тайван, яаралгүй болж, хачирхалтайгаар өөрчлөгдсөнөө мэдэрчээ. Тэгээд нэг өглөө тэр гэртээ сэрэхдээ бүх зүйлийг "хэт бодит”-оор дахин дурсах мэт бүрэн дүүрэн, тод санажээ. Хэт их баярласан тэрээр нөхөртөө хэлэхийг оролдсон ч харсан зүйлийнхээ цар хүрээг тайлбарлаж чадсангүй.
Тэрээр ойлголт эрэлхийлж, онлайнаар судалж, клиник үхлийн тохиолдол (КҮТ)-ын эхэн үеийн судлаач доктор Жеффри Лоныг олжээ. "Хамгийн сүүлд тэр: ‘Зүүдэндээ анхаарлаа хандуул’ гэж хэлсэн. Тэгээд би хүлээн зөвшөөрөгдсөнөө мэдэрсэн. Би одоо ч гэсэн сэтгэлдээ зөвшөөрөгдөх гэсэн цөхөрсөн хэрэгцээгээ хүчтэйгээр мэдэрдэг.” Кристагийн бялхсан хайр, нэгдлийн тухай дурсамж түүнтэй хамт үлджээ. Тэрээр олон жилийн турш илэн далангүй ярих гэж тэмцсэн ч аажмаар олон нийтэд хуваалцаж эхэлсэн бөгөөд түүнийг сонссон хүмүүст болон өөртөө өөрчлөлтийн үр нөлөөг олж харжээ.
“Би энэ гүн гүнзгий, бүхнийг багтаасан хайрыг мэдэрсэн ийм гүн гүнзгий тохиолдлыг мэдэрсэн. Бид өөрсдийгөө хайрлаж, нэг нэгнээ хайрлахын тулд л энд байгааг би мэдсэн. Би үүнийг яаж илэрхийлэх вэ, би яаж ийм байх вэ? Ингэж л миний аялал эхэлсэн. Энэ миний амьдралыг бүрэн өөрчилсөн.” (Нөгөө ертөнц КҮТ)
Өдрийн дэвшүүлэх эшлэл: “Хэрвээ би хором мөч бүрээр амьдраагүй л бол тэвчээртэй байх боломжгүй байх байсан. Гэхдээ би зөвхөн одоог л хардаг, өнгөрснөө мартаж, ирээдүйгээ урьдчилан харахгүй байхад маш сайн анхаардаг.” — Хүндэт Гэгээрсэн Лизийн Гэгээн Тереза ​​(цагаан хоолтон)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах