Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 1-р сарын 7
Овьёос нь гэдэсний эрүүл мэндийг сайжруулж, энергиэр тэтгэдэг. “Ургамалд суурилсан мэдээ”-ний нийтлэлд веган өглөөний цайны долоон санааг онцолж, тэдгээрийн олон талын хэрэглээ, хүйтэн цаг агаарт тав тух өгөх талыг онцолжээ. Эдгээр эслэгээр баялаг жорууд нь хялбар бэлтгэж, удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлэх байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Тэдгээр нь: 1. Нэрс, овьёостой өглөөний цайны жигнэмэг 2. Хулуу овьёосны гранола 3. Гадил, хушга, шоколад, самрын соустай агшаамал 4. Давхар шоколадтай шөнө дэвтээсэн овьёос 5. Овьёостой жигнэмгийн гранола 6. Алимтай шөнө дэвтээсэн овьёос 7. Цавуулаггүй овьёосны бичил бин (Ургамалд суурилсан мэдээ)
Арабын Нэгдсэн Эмират Улс Йемений хурцадмал байдлыг намжаах үүрэг, амлалтаа дахин илэрхийлж, тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх, цаашдын хурцадмал байдлаас зайлсхийхээ онцолжээ. (Йемен Онлайн)
Европын Холбооны шинэ Орох/ Гарах Систем (ОГС) нь биометрийн шалгалт эвдэрч, нисэх онгоцны буудлууд багтаамжаа дийлэхгүй байгаатай холбоотойгоор Британийн аялагчдын хувьд хүнд, удаан саатал үүсгэж байна. Португал улс Лиссабоны нисэх онгоцны буудал дээр зургаан цагийн дараалал үүссэний дараа ОГС үйлчилгээгээ түр зогсоосон бол [Испанийн] Малага болон бусад томоохон төвүүдэд киоск эвдрэх, хэт олон хүн бөөгнөрөх, аюулгүй байдлын асуудал тулгарч байна. (inews)
Тайвань (Формоса) дахь Тайванийн Гадил жимсний судалгааны хүрээлэн Панам өвчний эсрэг тэсвэртэй байхаар бүтээгдсэн TC9 төрлийн гадил жимсний сортыг хөгжүүлж, дэлхийн гадил жимсэнд хамгийн их хохирол учруулдаг өвчний нэгийг шийдвэрлэх зорилгоор ажиллаж байна. (Тайбэй Таймс)
Хонконгод 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн хүүхэд асрах төв, асрамжийн газар, сургууль, эмнэлгээс 3 метрийн зайд хүртэлх тамхигүй бүсийг өргөтгөн, торгуулийг хоёр дахин нэмэгдүүлж, ойролцоогоор 386 ам.долларт хүргэхээр болжээ. (Тин түк)
Хажуу тийшээ алхах нь хэвийн алхалтын үед сул хэрэглэгддэг ташааны булчингуудыг идэвхжүүлдэг бөгөөд судалгаагаар ердөө 6 долоо хоногийн дасгал нь ахмад настнуудын тогтвортой байдлыг мэдэгдэхүйц сайжруулж, унах эрсдэлийг бууруулдаг болохыг судалгаа харуулжээ. (Тань Ньень)
Их Британийн насанд хүрсэн 150,000 гаруй хүнийг хамруулсан судалгаагаар өдөрт 4 ба түүнээс дээш удаа жимс иддэг эмэгтэйчүүд (бага иддэг хүмүүстэй харьцуулахад) PM2.5 агаарын бохирдлоос үүдэлтэй уушгины үйл ажиллагааны бууралтад бага өртдөг ба үл исэлдүүлэгч, үрэвслийн эсрэг нэгдлүүд нь уушгины эдийг хамгаалдгийг тогтоожээ. (Ургамалд суурилсан мэдээ)
Мексикийн өмнөд болон төв хэсэгт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хоёр хүн нас барж, 12 хүн гэмтэж бэртсэн бол дунд зэргийн хохирол учирч, хөрсний гулсалт үүссэн байна. (BBC)
Хэт халуун, ган гачиг нь Йорданы чидун жимсний салбарыг сүйтгэж, 2025 онд агаарын температур дунджаас 10-15 хэмээр өндөр байсан бөгөөд ургацын 70 орчим хувийг устгасан тул тариаланчид сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн муу улирал болсон гэж мэдээлж байна. (Гардиан)
[АНУ]-д Колорадо мужийн Баруун налууд ер бусын ган гачиг тохиож, 2025 оны 12-р сар түүхэн дэх хамгийн халуун сарын нэг болж, муж улсын хэмжээнд цасны хуримтлал дунджийн ердөө 59%-тай байгаа нь усны нөөц болон өвлийн спорт, аялал жуулчлалд аюул занал учруулж байна. (Аспен Таймс)
Малайзад үерийн байдал хүндэрч, Саравак, Жохор, Паханг мужуудад 1500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Жохорын Муар гол аюулын түвшнийг давж, үерлэх эрсдэлтэй байгаа бөгөөд Теренггану мужид далайн давлагаа 3.5 метр хүрч болзошгүй байна. (VOV)
[АНУ-ын Калифорни мужийн] Сан Диего хотод хэдхэн цагийн дотор нэг сард орох хэмжээний бороо орж, гудамжнууд үерт автаж, машинууд гацсан бөгөөд аврах багууд машинд болон голд гацсан олон хүнийг аварчээ. (Таймс Нау)
Саяхан нийтлэгдсэн судалгаагаар шүрэн хад нь бактери, бичил замаг зэрэг хүрээлэн буй орчны бичил биетүүдийн өдөр тутмын мөчлөгийг зохицуулдаг болох нь тогтоогджээ. Эдгээр мөчлөгийг хянах нь далай тэнгисийн дулаарал, бохирдол, шүрний цайралтаас үүдэлтэй шүрэн арлын стрессийн эрт үеийн анхааруулах шинж тэмдэг, дохиог өгөх боломжтой юм. (Бао Тин түк)
Их Британийн малын эмч, профессор Эндрю Найт (веган) зөв тохируулсан веган хоол нь таргалалт, харшил, хоол шингээх асуудлыг бууруулахад нь туслах тул Вегануариг нохой-, муур-хүмүүст зориулан өргөтгөхийг уриалжээ. (Jacksonville.com)
Хэрэглэгчдэд веган болон цагаан хоол олоход нь туслах зорилготой дэлхийн хамгийн том аппликейшн болох HappyCow нь Барселона дахь Испанийн Асанте веган кафег бодитой веган өндгийг магтсан сая сая хэрэглэгчийн сэтгэгдэлд үндэслэн 2025 оны дэлхийн хамгийн шилдэг веган ресторанаар өргөмжилжээ. (Ургамалд суурилсан мэдээ)
Австрали улс Камбож, Тайландын хооронд саяхан болсон хилийн мөргөлдөөний үеэр дүрвэсэн орон нутгийн иргэдийг ус, ариун цэвэр, хоол хүнс, орон байраар хангах зорилгоор Камбожийн Оксам ашгийн бус байгууллагаар дамжуулан 250,000 ам.доллар олгохоо амлажээ. (Кхмер Таймс)
Энэтхэг улс 1898 онд малтан гаргаж, дараа нь гадаадад авч явсан боловч саяхан эх орондоо буцаан авчирсан [Энэтхэгийн Уттар Прадешийн] Пипрахвад Шүтэн бишрэгдсэн Шагжамуни Будда (веган)-гийн чандартай хамт булагдсан 300 гаруй үнэт чулуу, гоёл чимэглэлийг дэлгэн үзүүлж байна. (ВнЭкспресс)
[АНУ-ын Миссури мужийн] Сент-Луис хотын Гудамжны амьтдыг аврах газар Шинэ жилийн өмнөх өдөр 4 удаа буудуулсан Уоллес нэртэй нохой-хүнийг аварсан ба тэрээр зөөлөн, найрсаг зан чанараа хадгалан, эдгэрч байна. (People)
Өдрийн гэгээрүүлэгч эшлэл: “Хуруу сарыг заавч Сар хурууны үзүүрт оршдоггүй. Үг үнэнийг заавч, үнэн үгэнд оршихгүй.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Дээрхийн Гэгээнтэн Зургаадугаар Өвөг Хүй Нөн (веган)
Би маш их айж, хэн нэгнээс гарыг минь бариач гэж гуйхыг үнэхээр хүссэн. Тэгээд би үхлийг хүлээсэн. Америк инженер, шашингүй үзэлтэн асан Хосе Эрнандез гэнэтийн осол түүний амьдрал, үхэл, харилцаа холбоог ойлгодог байдлыг нь өөрчилсөн мэдрэмжид хэрхэн хүргэсэн талаар хуваалцаж байна. Хосе цахилгааны инженерээр ажиллаж, өргөгч сагстай ачааны машинаас шугам хоолой ажиллуулдаг байжээ. Ажил нь хоцорч байсан тул хамтрагчийнхаа хамтаар цаг хэмнэхийн тулд Хосег сагсанд үлдээхээр шийджээ. Цахилгаанд цохиулах вий гэж санаа зовж байсан хамтрагч нь дээшээ харах үед тэр мод мөргөв. Хосе сагсанд цохигдон, баруун талынх нь бүх хавирга хугарчээ. Яаралтай тусламжийн тасагт Хосе амьсгалахад хүндрэлтэй байв. Сувилагч ирээд, тэр даруй цэнхэр код [амь насанд аюултай яаралтай тусламж]-ыг даржээ.
“Хэрэв энэ жинхэнэ бол яах вэ? Миний гэр бүлд юу тохиолдох бол?” гэж мэдрэгдэж эхэлсэн. Би Бурханы тухай бодож эхэллээ. “Юу гээч, хэрэв Та намайг энэ явдлаас амьд үлдээвэл, би өөрчлөгдөх болно. Би илүү сайн хүн болно.” Би хүлээж байсан ч юу ч болсонгүй. Тэгээд: “Тэр жинхэнэ биш гэдгийг би мэдсэн юм аа.” гэх уур хилэнгийн энэ мэдрэмжийг мэдэрсэн. Дараа нь би маш их айдас мэдэрсэн. Учир нь үхэх үед надад очих газар байхгүй нь гэж бодогдсон. Би юунд ч итгэж байгаагүй. Зүгээр л чийдэн шиг унтарч, юу ч биш болно гэж боддог байсан. Тиймээс би маш их айж, хэн нэгнээс гарыг минь бариарай гэж гуйхыг үнэхээр хүссэн. Тэгээд би: “Аав маань надаас ичнэ, тиймээс би тусламж гуйж чадахгүй нь.” гэж бодож эхэлсэн. Учир нь би хатуужилтай байх ёстой, би үүнийг даван туулах ёстой. Тиймээс би хөшүүн болж, үхлийг хүлээв.
Би ханын цаасыг харж байсан ба үүнийг хэзээ ч мартахгүй. Учир нь миний нүд маш хурц байсан тул би ханын цаасны ширхгийг харж чадаж байлаа. Дотор минь ийм гайхамшгийн мэдрэмж болохтой зэрэгцээд би үхэж байгаагаа, айснаа мэдэж байлаа. Аймшигтай гэдэг нь илүү дээр үг байж мэднэ. Тэгээд би хаалганы дэргэдэх энэ сүүдрийг анзаарсан бөгөөд тэр зүгээр л тэндээ зогсож байв. Тэгээд би: “Юу гээч, би ийм хүнд, хэцүү амьдралыг туулсан, магадгүй тавьж явуулах нь зүгээр байх. Магадгүй үнд ичих хэрэг байхгүй байх. Би болиогүй, би бууж өгөөгүй, зүгээр л энэ үйл явдлын гинжин хэлхээг зогсоохын тулд би юу ч хийж чадахгүй гэдгээ ухаарч байна.” гэж бодож эхлэв. Би: “Зүгээр дээ, үхэхэд зүгээр” гэж хэлсэн. Тэгж хэлж, бодох мөчид энэ сүүдэр зүгээр л хөдөлж, тэр өрөөнд байгаа бүх хүнийг тойрон эргэлдэж, оюун ухаандаа би гар над руу сунан, хөлийн минь хуруунд хүрэхийг харав. Энэ миний хөлийн хуруунд хүрэх мөчид би асар их тайтгарал, тайвшрал, амар амгалан, хайр, тайван байдлыг мэдэрсэн. Мөн дахин амьсгалах гэж тэмцэлдсэнгүй. Би аз жаргалд умбаж, энэ сэвшээ салхи – үнэхээр дулаахан энэ салхи зүгээр л үлээж байгааг мэдэрч байсан. Би урт үстэй байсан тул: "Хөөх, миний үс салхинд хийсэж байгаа байх, энэ үнэхээр гайхалтай юм!” гэж бодож байлаа. Тэгээд би өөрийгөө өргөгдөж, дээшилж буйгаа мэдэрч, эцэст нь өрөөний буланд очсоноо олж мэдэв.
Хосе CPR (зүрх уушгины сэхээн амьдруулах) багийнхан доор нь түүний бие дээр ажиллаж байсныг харснаа ярьжээ. Би өөр рүүгээ хараад: “Энэ бол би, би үхсэн, гэвч хэрэв энэ би юм бол би өөрөө хэн юм бэ?” гэж хэлсэн. Тэгтэл хажууд минь нэг хоолой: “Биеэ машин гэж бод үз дээ. Тэр машин 5 сая миль явсан, бид үүнийг засахын тулд юу ч хийж чадахгүй. Тиймээс чи одоо биедээ баяртай гэж хэлэх хэрэгтэй.” гэж хэлэхийг би сонссон. Амьдралдаа анх удаа би өөрийгөө хэн байсан, хэн болж амьдарснаа хайрлаж, талархан, надад амьдралаараа амьдрах боломж олгосон тэр бие махбодод, тэр хөлөг онгоцонд үнэхээр их талархсан. Тэгээд би өдөр тутмын гэмгүй зүйлсийн талаарх эдгээр дурсамжуудаа олж авч эхлэв: Хэн нэгэн инээмсэглэж байгааг, дүүгээ, би түүнийг гарыг атгаж, үнсэж байгааг, энгийн зүйлсийг, гайхалтай хайраар дүүрэн харцаар таныг ширтэж буй хүүхдийг, хүүхдүүдээ гээд л. Учир нь эдгээр нь өдөр бүр тохиолддог зүйлс бөгөөд зүгээр л агаар амьсгалахад ямар гайхалтай, ямар гайхамшигтай билээ дээ, тийм ээ? Тиймээс би хэн байсан, хэн болж амьдарсандаа үнэхээр их талархсан.
Оршихуй Хосед цааш явах цаг болсныг хэлэв. Тэд асар том харанхуй нүх рүү алхлаа. Доод талд нь хүрээд, миний хамгийн түрүүнд харсан зүйл бол энэ асар том өнгө байсан бөгөөд тэр өнгө зүгээр л хөдөлж, дотроо асар их амьдрал агуулж байсанд би тэр даруй гайхан бишрэв. Энэ өнгө амьд байсан! Тэр амьд, хөдөлж, надтай ярьж байсан. Сая сая дуу хоолой мэт надтай ярьж байсан ч ямар нэгэн байдлаар би ойлгож байв. Тэгээд энэ нь нээгдэж, би энэ гайхалтай ойг харсан. Би энэ гайхалтай үзэмжийг харсан. Би нисэж байгаагаа ухаарч, “Өө бурхан минь, би нисэж байна!” гэж хэлэхэд, энэ хоолой надад: “Энэ бол энд хэвийн үзэгдэл” гэж хэлэхийг сонссон.
Хосе хүүхдүүдийнхээ төлөө санаа ##зовж байв. "Миний хүүхдүүдэд юу тохиолдох бол? гэж намайг асуухад, тэр хоолой надад: “Санаа зоволтгүй, чи тэднийг эндээс харж болно” гэж хэлсэн ба үүнийг сонсоход энэ нь миний сонсож байсан хамгийн гайхалтай зүйл байсан юм. Тэгээд би нисэж, энэ газрын дээгүүр өнгөрч, доошоо харж, гайхалтай амар амгалан, тайван байдал, үүнтэй хамт ирдэг энэхүү гүн гүнзгий хайрын мэдрэмжийг мэдэрч эхэлсэн. Би доош хартал гайхалтай тохой булан, далайн эрэг харагдсан, би усан дотор нэг хүн харсан тэр өвдөг хүрэхүйц усанд байв. Тэр баруун гартаа зургаан хүүхэд цувруулан, нэг эгнээ болгон барьж, зүүн гартаа нэг хүүхэд барьсан байлаа. Хосе түүнийг харахаар доош нисэв. Тэр эр эргэж харахад энэ түүний аав байжээ.
Аав бид хоёрын харилцаа маш, маш хэцүү байсан. Бид тун их маргалддаг, тэр архи уудаг, бас нэлээн хүчирхийлсэн ширүүн зантай байсан. Түүний арга барил тун хатуу байсан тул бид тэврэлдэж чаддаггүй байсан, эрчүүд ингэдэггүй гэж тэр үздэг байв. Түүнд эр хүн хоосон, сэтгэлгүй, мэдрэмжгүй, ... байх ёстой гэсэн дүр зураг байдаг байсан. Хөөх, амьдралдаа хэзээ ч хэлж чадаагүй зүйлээ аавдаа хэлэх ямар гайхалтай боломж вэ. Тэгээд бид маш их сэтгэл хөдөлгөм яриа өрнүүлсэн ч тэр надад хайртайг би ойлгож, намайг ч бас түүнийг хайрладаг гэдгийг тэр ойлгосон гэж би бодож байна. Тиймээс энэ нь биднийг хачин байдлаар дахин нэгтгэсэн юм. Бид тэнд зөвхөн уулзаад зогсохгүй, илүү сүнслэг үүднээс авч үзвэл бид нэг болсон. Ямартай ч, энэ бүх гайхалтай цаг хугацааны дараа тэр над руу хараад: “Хар даа, чи буцах хэрэгтэй” гэж хэлэв. Би түүн рүү харж байхдаа: “Тэгж бодохгүй байна, надад энд үнэхээр таалагдаж байна” гэж хэлэв. Тэр: "Үгүй ээ, чи буцах хэрэгтэй. Одоо чиний цаг биш.” гэж хэлэв.
Тэгээд би цээжин дотор атлаа нуруунаас минь ирж буй мэт татах мэдрэмжийг мэдэрч, татагдаж эхэлсэн бөгөөд би буцаад бие рүүгээ орсон. Би нүдээ нээтэл, эмч CPR хийж байсан бөгөөд тэр гайхширч, толгойгоо бага зэрэг хойш өргөхөд, би аав дээрээ очтол дахин очиж, энэ орон зайд дахин орсон. Тэр надад: “Хар даа, чиний цаг болоход, би чамайг аваад явна гэж амлаж байна” гэж хэлсэн. Би яаж үгүй ​​гэж хэлж чадах билээ дээ? Тэгээд би үүнийг хүлээн зөвшөөрч, буцаад явсан. Хосе үхэл бол төгсгөл биш гэсэн бат итгэл үнэмшилтэйгээр биедээ буцан иржээ.
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх