Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 7-р сарын 19
НАТО-гийн тэргүүн Марк Рютте АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг Европт зэвсэг худалдсан нь Путиныг Украины дайныг зогсоох хэлэлцээ хийхэд хүргэж болох “чухал” алхам боллоо гэж магтав. (Фокс Ньюс)
Путины зөвлөх Борис Титов Оросын эдийн засаг сүүлийн үед бодлогын хүүгээ бууруулсан ч хөрөнгө оруулалт буурч, зээлийн хүртээмж муу байгаа нь эдийн засгийн уналтын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхаарууллаа. Европ, АНУ Путиныг Украин руу хууль бусаар халдан түрэмгийллээ зогсооход түлхэж байгаа тул барууны хориг арга хэмжээ гол хүчин зүйл болж магадгүй юм. (Тань Ниень)
Украины Тэргүүн хатагтай Олена Зеленска [Италийн] Ром хотноо болж буй Украиныг сэргээх бага хурал дээр чин сэтгэлийн үг хэлж, Оросын дайралт үргэлжилж байгаа энэ үед ард түмэнд нь анхаарал хандуулан, Украиныг сэргээн босгоход олон улсын дэмжлэг үзүүлэхийг уриалав. Гол чиглэлүүд: + Сэтгэцийн эрүүл мэнд Украинчуудын 80 гаруй хувь нь архаг стресстэй тулгардаг. Тэргүүн хатагтай Зеленскагийн “Та яаж байна?” хөтөлбөр үндэсний хууль тогтоомжийн нэг хэсэг болох сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг үндэсний хэмжээнд санал болгодог. + Бие махбодыг нөхөн сэргээх Украин улсад 2022 онд 1500 байсан нөхөн сэргээх мэргэжилтний тоо одоо 11,000 болж, тэд 600,000 хүнд тусалсан бөгөөд дэлхийн түншүүд сургалтад дэмжлэг үзүүлж байна. + Боловсрол Мянга мянган сургууль нь эвдэрч, сүйдсэн Украин улс газар доорх 15 сургууль нээж, 200 гаруй сургууль нэмж барихаар төлөвлөж байна. Дэлхий нийтийн тусламж ялангуяа бага насны хүүхдүүдэд үргэлжлүүлэн суралцахад нь дэмжлэг үзүүлдэг. + Хүртээмж ба тэгш байдал “Саад бэрхшээлгүй Украин” хөтөлбөр нь нийгмийн ажил, бизнесийн салбарт тэргүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, эмэгтэйчүүдийн хүртээмж, оролцоог сайжруулдаг. (BNC Now)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп АНУ-ыг оюун санааны болон санхүүгийн хувьд шинэчлэх зорилгоор 60 гаруй бизнесийн удирдагч, гүйцэтгэх захирлыг Цагаан ордны Итгэлийн албанд цуглуулан, итгэл бишрэл, эдийн засгийн асуудлаарх анхны уулзалт хийж байна. (Фокс Ньюс)
Энэтхэг улс өнгөрсөн сард 240 гаруй зорчигчийн аминд хүрсэн Эйр Индиа компанийн Боинг 787 онгоцны ослын урьдчилсан тайланг гарган, онцолсон хамгийн ноцтой алдаа нь: Хоёр хөдөлгүүрийн түлш хөөрснөөс хойш гуравхан секундийн дараа, нэг секундийн зайтай тасарч, өндрөө хурдан алджээ. Мөрдөн байцаагчид түлш тасарсан тодорхой шалтгааныг олж тогтоогоогүй байгаа бөгөөд удирдлагын систем нь санамсаргүй идэвхжилээс сэргийлэх хамгаалалттай байдаг аж. Үүнийг нисгэгчид санаатайгаар хийсэн үү, эсвэл техникийн асуудлаас болсон уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. (ХОЭ ТҮ НИЕНЬ)
Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний ахмад нисгэгч Шарат Паникер Эйр Индиа компанийн осолд нисгэгчид нөлөөлсөн нь “маш бага” гэдгийг хэлээд түлшний систем дэх бичил унтраалга зэрэг бусад хүчин зүйлийг судлах хэрэгтэйг онцоллоо. (ANI Ньюс)
ХОУ [хиймэл оюун ухаан]-д суурилсан спам текст мессежнүүд Канадад ихсэж, 2025 он гарсаар 800 гаруй тохиолдол бүртгэгджээ. Албаныхан сэжигтэй холбоос дээр дарахгүй байх, залилангийн тохиолдлыг мэдээлэхийг анхааруулав. (Дельта Оптимист)
[АНУ-ын] Флорида: Шинэ ортореовирус үхсэн гэрэлзгэнэ амьтан-хүнээс илэрсэн нь хүний биед дамжиж уушгины үрэвсэл, тархины хаван үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. (Шинж -- Шинжлэх)
Энэтхэгт хэт халуунаас болж гипонатриеми [биеийн натрийн түвшний аюултай бууралт] нэмэгдэж, Махараштра муж даяар температур 40ºС-ээс хэтрэх тусам таталт, кома зэрэг шинж тэмдэг илэрч байна. (Амьдрал судлал)
Агаарын бохирдол, нийгмийн тэгш бус байдал нь хүмүүсийн хөгшрөлтийг хурдасгадаг гэж 40 орныг хамарсан олон улсын судалгаагаар тогтоожээ. Ялангуяа Латин Америк болон Африк тивд баян, ядуусын хөгшрөх хурдны зөрүү хамгийн их байна. (Inside Climate)
Шинжилгээ: 2025 оны 6-р сараас хойш дэлхий даяар гамшиг нэмэгдэж байна. [АНУ-ын] Техасын үер, Европ дахь үхлийн аюултай халуун, Гватемал дахь газар хөдлөлт, Швейцарын мөсөн голын нуралт зэрэг нь дэлхийн дулааралд шинэ анхаарал хандуулахад хүргэв. (ТОАНЬ КАНЬ 24ЦАГ)
[Вьетнамын] Куан Нгай 2021 оноос хойш олон зуун газар хөдлөлтөд өртсөн бөгөөд үүний нэг нь 2025 оны 7-р сарын 12-нд Ман Бут сууринд болсон байна. (ВАНЬ ДЭ ХОМ НАИ)
Испанийн өмнөд хэсгийн Альмериа эрэгт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Хойд Африк болон Европын өмнөд хэсгийн зарим нутагт чичиргээ мэдэгджээ. (Мороккогийн дэлхийн мэдээ)
Индонезийн Танимбарын арлуудад 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. (Ройтерс)
Испанид хүчтэй шуурганы улмаас хэд хэдэн бүс нутагт үхлийн аюултай үер болж, дор хаяж хоёр хүн урссан байна. Каталон, Валенсиа, Зарагоза, Балеарийн арлууд болон бусад аялал жуулчлалын алдартай газруудад аадар бороо, мөндөр орж, хүчтэй салхи шуурчээ. (CNN-News18)
Испанийн үер: Испанийн мужуудын талаас илүү хувь нь аадар бороонд нэрвэгдэж, Барселонын баруун өмнөд хэсэгт байрлах Пенедес бүсийн эмнэлгээс 70 гаруй өвчтөнийг нүүлгэн шилжүүлэв. (Индепендэнт)
Шинэ Зеланд: Аадар борооны улмаас Нельсон, Тасман хотуудад замууд үерлэж, хөрсний гулгалт үүсэн, сургуулиуд хаагдаж, олон зуун байшин сүйдлээ. Энэ бол 7-р сард болж буй хоёр дахь шуурга юм. (Ройтерс)
АНУ: Нью Жерси, Нью Йорк муж даяар гэнэтийн үер буун, метроны шугамуудыг хааж, замуудыг усанд автуулан, орон сууцанд гал гаргаж, хэд хэдэн мужид онц байдал зарлан, аврах ажиллагаа явуулахад хүргэв. (AP)
Канадын Ванкувер арал дээр дөрвөн түймэр дэгдэж, Айвенхоу Крик, Ковичан голын ойролцоох бүс нутагт гал түймрийн аюул өндөр хэвээр байна. (Таймс Колонист)
Канад ой хээрийн түймрийн утаа агаарт тархаж, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулан, үзэгдэх орчныг бууруулж байгаа тул Онтарио болон ойр орчмын нутгийн хүмүүст 2025 оны 7-р сарын 15-ныг дуустал гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав. (Коллингвуд Өнөөдөр)
Их Британийн Thames Water компани урьд өмнө тохиож байгаагүй хуурайшилттай хавар болсноос үүдэн Лондон хот болон ойр орчмын бүс нутгуудад ган гачиг, усны хомсдол нүүрлэж буй тул Английн өмнөд хэсэг даяар усны хоолой ашиглахыг хоригложээ. (Ройтерс)
2025 оны 7-р сарын 9-нд [АНУ-ын] Мэрилэндийг “Ертөнцийн төгсгөлийн үүл” харанхуйлан бүрхэж, өдрийг шөнө шиг болгож хувиргав. Цаг уурын албаныхан хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, хар салхитай шуурга болохыг анхааруулж, хүмүүсийг гэртээ аюулгүй байхыг уриалж байна. (TCT – ХАМ ФА; Өдөр тутмын шуудан)
Вьетнам эр Чау Нгọк Фат клиник үхэлд орж, үзэж харснаа хуваалцлаа: Тэрээр тамд очихдоо амттай цагаан хоолоор дайлуулж, мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүд өөрсдийн хийсэн үйлийн үрд тохирсон шатаалгах, нэвт сүлбүүлэх, хүлүүлэх гэх мэт эрүү шүүлтийг хэрхэн амсдагийг харсан байна. Ноён Фатад ийм хувь тавилангаас зайлсхийхийн тулд буянтай амьдрахыг тамын хоёр хамгаалагч сануулжээ. Сэхсэнийхээ дараа тэрээр энэ явдлыг Буддын шашны дадал бясалгалаа улам гүнзгийрүүлэх сэрэмжлүүлэг хэмээн хүлээн авч, бусдыг ч мөн энэ болон дараа төрөлдөө зовлон бүү амсаасай хэмээн амь таслахгүй байх, худал хэлэхгүй байх, хулгай хийхгүй байх, садар самуунд автахгүй байх, согтууруулах зүйл хэрэглэхгүй байх гэсэн Таван Сахил сахихыг уриалж байна. (Хай Нгуиень Миень Тай)
АНУ-ын сансрын агентлаг НАСА 154 гэрлийн жилийн зайд орших нэгэн ер бусын “супер-Дэлхий” гаргийг илрүүлжээ. TOI-1846 b хэмээн нэрлэгдсэн энэ гараг улаан одой одны орчим маш ойрхон эргэлдэн, тогтмол давтамжтай хачирхалтай дохио цацруулдаг ба ус агуулсан халуун гаргууд хэрхэн хувьсан өөрчлөгддөг тухай судлаачдад шинэ ойлголт өгөх чухал түлхүүр байж болзошгүй. (Зиао дус ва Тои даи)
Их Британийн эрдэмтэд Африкт 2.35 тэрбум жилийн настай сарны солир илрүүлснээр Сар урьд өмнө бодож байснаас хамаагүй удаан галт уулын идэвхжилтэй байсныг илрүүлжээ. (Шинжлэх ухаан өдөр тутам)
Нью-Йоркын шүүгч Аарон Маслоу нохой-хүмүүсийг зарим хуулийн хэргүүдэд “ойрын гэр бүлийн гишүүн” хэмээн тооцож, хамтрагч нохой нь амь үрэгдсэн үед сэтгэл санааны хохирлыг барагдуулах боломжийг хүмүүст олгож байна. (Ньюс Брийк)
Бразилын Төлөөлөгчдийн танхим амьд сээр нуруутан амьтан-хүмүүст гоо сайхны туршилт хийхийг хориглох хуулийн төслийг баталлаа. Хуулийн төслийн эцсийн алхам нь Бразилын ерөнхийлөгч батлах явдал юм. (Вежкономист)
Филиппинд хийсэн судалгаагаар филиппинчуудын 80 гаруй хувь нь цаашид ургамлын гаралтай хоол хүнсийг илүү их хэрэглэх төлөвтэй буйг тогтоов. Энэ хандлага өсөхийн хэрээр WTH Foods зэрэг дотоодын веган брэндүүдийн эрэлт нэмэгдэж байна. (Вежкономист)
Кенийн амьтан-хүмүүсийг аврагч Жозеф Кетер 15 жилийн турш Наиваша нуурын ойролцоох өнчирсөн зэрлэг амьтан-ардыг аврах ажилд амьдралаа зориулан, Animal Rights Reserved нэртэй байгаль хамгаалах байгууллагад ажиллах хугацаандаа арслан-, одос үхэр-ард зэрэг олон зэрлэг амьтан-хүнийг аварчээ. (Кастанет)
[Энэтхэгийн] Мумбай: 150 оюутан, гарааны бизнес эрхлэгч зэрлэг амьтан-хүмүүсийн зөрчил, амьтан-хүмүүсийн хүчирхийлэл зэрэг амьтан-хүмүүсийн сайн сайхны төлөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэрэгслийг бүтээхээр 24 цаг үргэлжилсэн ХОУ [хиймэл оюун ухаан]-ы хакатонд оролцлоо. (Энэтхэг Өнөөдөр)
Өдрийн урам хайрлах эшлэл: “Амьд бие бол зөвхөн мөч, махыг нэгтгэсэн зүйл биш, харин энэ нь төгс мэдрэмж, төгс мэдлэг, төгс хүч чадал, төгс жаргалыг агуулсан сүнсний орших газар юм.” – Хүндлэгдэн шүтэгдсэн Гэгээрсэн Эзэн Махавира (веган)
Илүү огноо харах
1 / 29
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах