Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 1-р сарын 4
Тайланд улс гал зогсоох хэлэлцээрийн дараа Камбожийн 18 цэргийг суллажээ. (ВнЭкспресс)
Серби, Япон улсууд хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, шударга харьцаа, нөхөн олговрын журам, үнэгүй хөрөнгө шилжүүлэх, маргаан шийдвэрлэх журмыг тодорхойллоо. (СийНьюс)
Сирийн ерөнхийлөгч Ахмад аль-Шараа Дамаскт Сирийн шинэ мөнгөн тэмдэгтийг гаргаж, шинэчилсэн дэвсгэртүүдийг танилцуулж, хуучин дэвсгэртүүдийг аажмаар солино гэдгээ мэдэгджээ. (Сана)
Канад улс сэнсний дугуйн хэвд согог илэрсэнтэй холбогдуулан, 3000 орчим STIHL BR 800 үүрдэг үлээгчийг эргүүлэн татлаа. (CTV Ньюс)
Индонез улс PP Tunas журам [хүүхдийн дижитал аюулгүй байдлын журам]-ын хүрээнд 2026 оноос эхлэн хүүхдүүдийн олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлахаар төлөвлөж байна. Уг журам нь насны хязгаар тогтоох, мэдээллийн профайл үүсгэхийг хориглох, платформуудад хүүхдийн аюулгүй байдлын функц нэмэхийг шаарддаг байна. Засгийн газар энэхүү журмууд нь илүү аюулгүй дижитал орчин бий болгох зорилготой бөгөөд хэрэгжилтийн удирдамж, платформын эрсдэлийн ангиллыг дагаж мөрдөх ёстой гэж мэдэгджээ. (VOV)
2026 оны аюулгүй байдлын үнэлгээгээр энх тайвны индекс өндөр, гэмт хэргийн түвшин бага, улс төрийн тогтвортой нөхцөл байдалтай орнуудыг онцолжээ. Австрали, Исланд, Канад, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират, Шинэ Зеланд, Дани, Япон, Ирланд, Австри, Нидерланд зэрэг зэрэг улсууд эрсдэл багатай аяллын найдвартай дэд бүтэц, аюулгүй орчныг санал болгодог газрууд хэмээн тайлангууд онцолсон байна. (TTW)
АНУ-д 2025 онд хөхүүл ханиалгын 28,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барсан бөгөөд ихэнх нь нярай хүүхдүүд байжээ. Өвчин нь ханиадтай төстэй шинж тэмдгээр эхэлж, хүнд хэлбэрийн, удаан үргэлжилсэн ханиалга болж даамжирдаг байна. (VTV)
Их Британид шошийн хэрэглээ бага байх нь жилд 9,000 гаруй цагаасаа эрт үхэх магадлалтай холбоотойг судалгаагаар тогтоожээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд гэр бүлүүдэд шош нь эслэг, кали, магни, төмөр, цайраар баялаг тул үүний хэрэглээгээ нэмэгдүүлэхийг уриалж байна. (Миррор)
GLP-1 эмүүд [жин хянах эм] нь шим тэжээлээр баялаг хоолны эрэлтийг нэмэгдүүлж байгаа тул АНУ-ын 2026 оны шим тэжээлийн чиг хандлага нь уургийн хэрэглээнээс эслэгээр баялаг, гэдсэнд ээлтэй хоол хүнсэнд шилжих төлөвтэй байна. (Атлетех Ньюс)
Нармада голоос бохирдсон ус уусны улмаас [Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн] Индор дүүрэгт дор хаяж гурван хүн цочмог суулгалтаар нас барж, 150 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. (ВьетнамПлас)
[Мозамбикийн] Софала мужид аянга цахилгаантай шуурганы улмаас долоон хүн амиа алдаж, хөрш зэргэлдээ Тете мужийн 200 орчим өрхийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн бөгөөд Замбези, Шире, Нгома голын ойролцоо амьдардаг хүмүүсийг үерийн сэрэмжлүүлгийн үед нүүхийг уриалжээ. (Мозамбикийн клуб)
[Индонез улсын] Аче мужийн галт уулын тогооны ойролцоо долоон удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэний дараа тус улс Бурни Телонг уулын түгшүүрийн дохиоллыг 3-р түвшинд хүргэж, 2 километрийн радиуст заавал нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна. (ВьетнамПлас)
Өвлийн Эзра шуурганы улмаас АНУ-ын зүүн хойд, баруун дунд болон Их нууруудын бүсэд бараг 6,000 нислэг хойшлогдож, 750 гаруй нислэг цуцлагджээ. Цаг уурчид уг систем хүчтэй хар салхи болон эрчимжиж болзошгүйг анхааруулж байна. (Ройтерс)
[Ау Лак (Вьетнам)-ын] Да Нангийн Их Сургуулийн оюутнууд хиймэл оюун ухаан болон суурилуулсан мэдрэгч ашиглан хог хаягдлыг автоматаар ангилах хямд өртөгтэй ухаалаг хогийн сав DaNa Green-ийг бүтээжээ. (Түөй Трэ)
Бразилын судлаачид 60 хоногийн турш өдөрт хоёр аяга [500 миллилитр]-аас дээш жүржийн шүүс уух нь үрэвслийг бууруулж, цусны даралтын зохицуулалтыг сайжруулж, илүүдэл жинтэй насанд хүрэгчдийн судалгаанд оролцогчдын өөх тосны солилцоог сайжруулдаг болохыг тогтоожээ. Флавоноидууд нь ашиг тустай нөлөөг бий болгодог гэж үзэж байна. (ВежНьюс)
Bernardo, Save The Duck, Noize, Wuxly, Stella McCartney, Apparis брэндүүд нь дахин боловсруулсан утас, өндөр хүчин чадалтай материалаар ашиглан, үслэг эдлэл, ноос, өд сөдгүйгээр хэт хүйтэнд тэсвэртэй, амьтны гаралгүй өвлийн хүрэм санал болгож байна. (ВежНьюс)
Шинэ Зеландын Аотеароагийн Веган Нийгэмлэг нь Вегануари 2026-г дэмжиж, амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүнийг багасгах нь хүнсний чиглэлийн хүлэмжийн хийн ялгарлыг 50% хүртэл бууруулдаг гэж мэдэгдэн, Шинэ Зеландад төвтэй жор, хоол тэжээлийн зөвлөгөө, өрхийн дэмжлэгийг санал болгож байна. (Скүүп)
Молдавын Засгийн газар 600 гаруй ахмадын ашигладаг, өдөр өнжүүлэх төвүүдийг бэхжүүлэх зэрэг ахмад настнуудад зориулсан өргөтгөсөн үйлчилгээг баталж, эмзэг бүлгийн хүмүүст зориулсан гэрийн асаргаа, мөнгөн дэмжлэг, орон гэргүй хүмүүст зориулсан хоргодох байр, гэмт хэргийн хохирогчдод сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг нэмжээ. (Молдпрес)
Угандагийн оюутнууд нарны эрчим хүчээр ажилладаг, утас цэнэглэдэг, гэрэлтүүлэгтэй, дүрвэсэн гэр бүлүүдийн аюулгүй байдлыг сайжруулдаг, үүргэвч хэлбэрийн майхан зохион бүтээжээ. (Сентрал Ньюс)
[Перугийн] Лорето бүсийн захиргаа бараг 17 сая ам.долларын “Татварын гүйцэтгэх ажил” төслийн хүрээнд 420,000 орчим нэн ховордсон тарикая яст мэлхий-хүнийг Бүс нутгийн байгаль хамгаалах дөрвөн газарт буцаан тавьжээ. Перугийн сайд Денисс Мираллес [Перугийн] Нуэва Вида мужид 105,000 яст мэлхий-хүнийг буцаан тавьсан байна. (NoticiasAmbientales)
Миний сэтгэлд “Одоо надад мэдрэгдэж байгаа энэ мэдрэмж, Бурхантай, Христтэй, Сүнстэй нэгдмэл буй энэ мэдрэмжийн төлөө тэмцэх нь зүйтэй.” гэсэн бодлууд эргэлдэж байв. Энэ бол бие биетэйгээ тэмцэх бус, амьдралдаа өөрийнхөө чөтгөрүүдтэй тэмцэх, өөрийнхөө дутагдлуудтай тэмцэх, өдөр бүр илүү сайн хүн байх явдал юм. Тэрхүү мэдрэмж тэр бүх аялал, байнга хичээж, хүчлэх тэр бүх энергийг бүрэн дүүрэн үнэ цэнтэй болгодог. Шотланд эмэгтэй Беверли Гилмор сард гурав хүртэл удаа клиник үхэлд орсон клиник үхлийн удаан явцтай тохиолдлуудыг мэдэрч, тархины гэмтлийг нь хэрхэн эдгээж, бид бүгд Бурханлаг хайраар бүтээгдсэн гэдгийг түүнд ойлгуулсан тухай өгүүлж байна.
Беверлийн клиник үхлийн тохиолдол (КҮТ)-ууд 1987 онд аяндаа эхэлжээ. Ихэнх хүмүүс ийм явдлыг амьдралдаа ганцхан удаа л туулдаг бол Беверлийнх эмч нарын үзэж буйгаар одоо хүртэл мэдэгдэж байгаа КҮ-ийн удаан явцтай цорын ганц анагаах ухааны тохиолдол бөгөөд оргил үедээ сард хоёроос гурван удаа тохиолддог. Тэрээр үүнийг өөрөө удирдах юм уу санаатайгаар өдөөх боломжгүй. 1992 онд Беверли тархины гэмтэл авч, эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Гайхалтай нь үргэлжилсээр байсан КҮТ-ууд түүний тархины гэмтлийг эдгээхэд тусалж, түүний тохиолдлыг анагаах ухааны хувьд гайхалтай, оюун санааны хувьд гүн гүнзгий болгосон юм. Тэрээр биедээ буцаж ирэхэд сэргэлтийн хугацаа харилцан адилгүй байв. Богино хугацааны КҮ-ийн дараа нэг хоёр цаг, урт хугацааны КҮ-ийн дараа бүтэн өдөр хүртэл болжээ. Нэгэн удаа тэрээр (цагаан хоолтон) Эзэн Есүс Христтэй уулзсан байна.
Би тийшээ нэвтэрч очиход Тэр тэнд байсан. Бид гэрлээр дамжин явсан. Тэрээр намайг суулгаад, надаас нэг энгийн асуулт асуухад би тэнд суугаад асуултад нь хариулсан. Тэгээд бид хамтдаа алхаж эхлэн, энд хүрч ирэхэд Тэрээр надаас миний тухай, миний хайрын тухай дахин нэг асуулт асуухад нь би Түүнд хариулсан. Гэтэл миний энд хариулсан хариулт өмнөхийн худал болгож орхисон. Гэвч Есүс түр азна, энэ худал гэдгийг чи мэдэж байгаа гэж хэлээгүй. Тэрээр намайг эхлэл рүү нь буцаан авчирч, бид аяллаа дахин эхлүүлсэн. Тэрээр надаас эхний асуултыг дахин асуусан. Энэ удаад би хоёр дахь асуултыг мэдэж байлаа. Тиймээс би эхний асуултад хоёр дахь удаагаа хариулахдаа өөрийнхөө доторх үнэнийг олохын тулд арай илүү гүнзгий ухаж, хариулсан. Энэ нь өөр хариулт байсан ч эхнийхээс илүү үнэн байлаа. Тэгээд бид хоёр дахь асуулт руу, хоёр дахь асуулт руу ирэхэд би хариулсан. Дажгүй байсан. Тэгээд бид гурав дахь асуулт руугаа орлоо. Гэтэл гурав дахь нь өмнөхийг [худал] болгосон тул Тэрээр аяллыг хэлж, хийж байгаа бүх зүйлдээ цэвэр ариун сүнстэй болох хүртэл дахин дахин эхлүүлж байлаа. Учир нь Тэрээр үүний талаар зааж байгаа хэрэг л дээ. Бурхан энэ л тухай юм. Бурхан бол таныг илгээхэд байсан тэрхүү цэвэр ариун сүнс буюу Түүн рүүгээ буцаж очих таны тухай юм.
Тэрээр олон удаагийн тохиолдлын үеэр 1982 онд өөд болсон аавтайгаа уулзжээ. Түүнийг өөд болоход би их залуу, ердөө 15 орчим настай байсан. Түүний өөд болсон явдал надад маш их нөлөөлсөн тул би гашуудаж байгаагаа ч мэдээгүй. Би маш азтай байсан. Клиник үхэлд орох үед минь аавтайгаа дөрөв, таван удаа уулзахыг зөвшөөрсөн юм. Тэр үеэр бид хоёр харилцааныхаа тухай, хайрынхаа тухай ярилцсан. Түүний ямар болсныг би харсан. Учир нь тэрээр амьдралдаа өөрийн гэсэн бие махбодын дутагдалтай талуудтай, өөрийн гэсэн чөтгөрүүдтэй, өөрийн гэсэн бэрхшээлтэй байсан. Тэр үнэндээ архичин байсан л даа. Гэвч тэрээр өнгөрөхдөө энэ бүхэнтэй нүүр тулж, өөрийг нь барьж байсан бүх сөрөг энерги, муу муухайгаас өөрийгөө чөлөөлж чадсан. Тэр зүгээр л цэцэг шиг дэлгэрсэн.
Беверли биедээ эргэн орсныхоо дараа аавынхаа эдгэрснийг хараад баяр хөөр болсон олон өдрийн турш түүнийг энэ биет амьдралд байхгүйд гашуудаж, түүнийг энд байгаасай гэж хүссэн хэмээн ярьсан юм. Тэрээр надад “Би энд байна, би чамтай хамт байна, би чиний зүрх сэтгэлд байна, бид хэзээ ч салахгүй.” гэж хэлж байсан. Тэр миний цаг ирэхэд очих гэр бэлдэж байсан. Беверли мөн амьдралдаа дүлий, хэлгүй, хараагүй болсон авга ахтайгаа гээд бусад хайртай хүмүүстэйгээ уулзжээ. Би түүнтэй [авга ахтайгаа] хойд насанд нь уулзсан. Тэр сонсож, харж, ярьж чадаж байлаа. Амаараа биш, бодлоороо ярьдаг гэсэн үг л дээ.
Беверли өөрийн давтан туршлагаараа дамжуулан гол мессеж нь хойд насандаа болон дэлхий дээр хайрын тухай гэдгийг ойлгосон. Амьдралдаа хайрлаж байсан хүмүүс тань тэр хайрыг хуваалцдаг, тэр энергийг хуваалцдаг бөгөөд та үүнийг л мэдэрч байна. Тиймээс та тэрхүү Тэнгэрлэг сүнслэг энергийг мэдэрдэг бөгөөд захиас нь маш энгийн юм. Хэрэв бид үүнийг энд бүтээдэг юм бол амьд байхдаа яагаад энд ашиглаж болохгүй гэж? Яагаад бид клиник үхлийн тохиолдлоо ашиглаж, зүрх сэтгэлээ нээж, амьдралдаа илүү агуу хайрыг мэдрэхийг сурч, тэр хайрыг энд, одоо мэдрэхийн тул дэлхий ертөнцөө дасан зохицуулж болохгүй гэж? Үүний утга нь бид бол хайр, бид бол бидний мэдэрдэг тэрхүү хайр юм.
Энэ нь үнэхээр үзэсгэлэнтэй. Учир нь энэ нь бид төсөөлж байснаасаа ч илүү бие биеэ хайрлах чадвартай гэсэн үг юм. Энэ бол миний сурч мэдсэн зүйлээс маш үнэ цэнтэй зүйл гэж би боддог. Энэ нь зүрх сэтгэлийг тайвшруулдаг. Энэ нь сүнсийг тайвшруулдаг. Бид амьдралдаа маш завгүй байдаг, нэг бол хүссэн зүйлээ авахыг хичээж, эсвэл байх ёстой гэж бодож буй зүйл болохыг хичээдэг ч бид дотроо үнэхээр төгс байдаг. Бид төгс төгөлдөр. Бидний хийх ёстой зүйл бол зүгээр л нээлттэй байх явдал. Энэхүү сүнслэг хайр юуны тухай вэ гэвэл: Таны дотор яг одоо нэг хүүхэд байгаа, тэр хүүхэд таны сүнс, тэр хүүхэд таны бүх бодлыг сонсож байна гэж төсөөлөөд үз дээ. Тиймээс таны амьдралд хийж буй зүйл гэвэл бодож буй бодол бүрээрээ тэр хүүхдэд зааж сургаж байгаа хэрэг юм. Тиймээс та хайрын тухай илүү их бодох тусам дотоод дахь хүүхдэд хайрын талаар илүү ихийг заадаг. Дотор байгаа хүүхэд бол таны сүнс, таныг өөд болоход таны үргэлжилдэг хэсэг юм.
Та толинд харахдаа зүгээр л: “Сайн уу, сайн уу, Беверли. Би бол хайр. Би хайрлуулах эрхтэй хүн. Би бол сайхан сэтгэлтэй хүн.” гэдэг. Сайн хүн байхын тулд супер баатар байх албагүй. Хэн нэгэнд зам хөндлөн гарахад туслах нь сайн зүйл, энэ чинь сайхан зүйл. Энэ таныг урагшлахад тусална. Клиник үхлийн тохиолдол нь биднийг, хүн төрөлхтнийг сургаж чадна гэж би бодож байна. Учир нь бид тэр хайрыг буцааж авчирч, түүгээр амьдарч чадна.
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “Таны хамгийн агуу хэсэг таны дотор оршдог.” Нигерийн нэрт бизнес эрхлэгч, зохиолч Ибукун Авосика
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх