Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Сүнслэг дайн: Сөрөг хүчийг хэрхэн дийлэх вэ, 2-ын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бидний хийсэн сонголт бүр өнөөгийн амьдрал, мөнхийн хувь тавиланд маань томоохон үр дагавар үзүүлдэг. Жинхэнэ буянтай амьдралын хэв маягийг хэвшүүлснээр, бид Бурханы Төгс Дээд Хүчээр хамгаалагдаж, бидний сүнс Диваажинд дэвших нандин боломжийг олж авдаг. Гэсэн хэдий ч, хэрэв бид садар самуун, нүгэл үйлдвэл муу чөтгөрүүдийн нөлөөнд өөрсдийгөө нээн өгч, там руу татагдах болно. Энэ бүлэгт бид дэлхий дээрх энэ эгзэгтэй шүүлтийн цаг үед Диваажинтай холбогдох холбоогоо бэхжүүлэх энгийн аргуудыг хуваалцаж байна.

Ариун Библид Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) ийн хэлсэн байдаг: “Та уруу татагдахгүйн тулд сонор соргог байж, залбир. Сүнс нь мэриймтгий ч, бие махбод сул дорой.” ~ Матай 26:41

Мэри Элизабет Уокер клиник үхэлд орох үедээ Эзэн Есүс түүнд чин сэтгэлийн залбирал чөтгөрийн үйл ажиллагааг хэрхэн устгаж болохыг сургах үед энэ шүлгийг үйлдлээр харуулжээ.

Есүс: "Мэри, Залбирал бол зүгээр л агаарт хэлсэн үг биш юм. Залбирах үедээ юу болохыг ажиглаарай.” гэсэн. Дараа нь тэр надад онцгой анхаарал хандуулж, хүсэл тэмүүлэлтэй байсан саяхны залбирлын хэсгийг үзүүлэв. Намайг залбирахад, энэ яг л Гэрлийн илд барьж буй агуу дайчныг харж байгаа мэт байлаа. Үг бүр нь дайсны бэхлэлтийг яг таг цохиж байв. Чөтгөрүүд миний үгэнд биш, харин залбирлаар дамжуулан ашиглаж байсан Есүсийн Нэр, Эрх мэдлээс айн тарж байв.

Есүс: “Одоо харж байна уу? Яагаад чөтгөр хүүхдүүдийг минь залбируулахгүйн тулд ингэж шаргуу ажилладаг гээч? Итгэлээр залбирсан ганц залбирал 1,000 сүнслэг үйл ажиллагаанаас илүү харанхуйн хаант улсад хор хөнөөл учруулдаг.” гэв.

Тэр тэнгэр элч нар хэрхэн тогтмол залбиран амьдардаг итгэгчдийн ойр тойронд байдгийг илчилсэн юм. Гэрлийн эдгээр дайчид бидний залбирлаар хүчирхэгжин, Бурханы Тааллыг биелүүлж, Түүний хүүхдүүдийг хамгаалахаар бэлэн зогсож байлаа.

Дараа нь Их Эзэн надад сургууль, сүм хийд дэх хамтын залбирал нь чөтгөр эвдэж чадахгүй сүнслэг цайзуудыг хэрхэн бий болгодгийг харуулсан. Итгэгчид нэгдэн хамт залбирах үед тэдний залбирал чөтгөрүүдээс бүрмөсөн зайлсхийдэг нэвтэршгүй сүнслэг хамгаалалтын системийг бий болгосон.

Есүс: “Залбирлын хүчийг миний хүүхдүүдэд хэл. Хэт өчүүхэн залбирал, хэтэрхий сул дорой зүрх сэтгэл, хэтэрхий бага итгэл гэж байдаггүйг тэдэнд хэлээрэй. Би тэдний дуу хоолойг сонсохыг хүлээдгийг, залбирал бүр харанхуйн хаант улсын эсрэг цохилт гэдгийг тэдэнд хэл.” гэж зааварлав.

Мэри Элизабет Уокерын КҮТ-ын гэрчлэл нь чин сэтгэлийн залбирал бидэнд болон бидний залбирч буй хүмүүст авчирдаг сүнслэг хамгаалалтыг үнэхээр онцолж байна.

Бүхнийг Чадагч Бурхантай харилцах харилцаагаа бэхжүүлэх өөр нэг түлхүүр бол даруу зан, чин сэтгэлийн наманчлал юм.

Христийн үнэнч сүсэгтэн Жон сүмд ухаан алдсаныхаа дараа клиник үхэлд орсон бөгөөд амьдралын эдгээр чухал үнэт зүйлсийг үл тоомсорлох нь хойд насанд нь хэрхэн сүйрлийн үр дагаварт хүргэж болохыг нүдээр үзсэн байна.

“Жон” гээд, тэр дүрс гүн хэрнээ тайван хоолойгоор: “Та үргэлж үгүйсгэж байсан зүйлээ харах цаг болсон" гэж хэлэв. "Та хэзээ ч тамд итгэж байгаагүй.” гэж хоолой үргэлжлүүлэн, "Та үүнийг үргэлж л үлгэр домог, нүгэлтнүүдийг айлгах үлгэр гэж боддог байсан. Одоо би чамд харахгүй байхаар сонгосон зүйлийг чинь үзүүлье.” гэлээ.

Миний өмнө ангал нээгдэв. Хагарсан газраас уул мэт өндөр гал гарч ирлээ. Гэвч намайг үнэхээр чичрүүлсэн зүйл бол галын дунд харсан дүрүүд байв. Галд автсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс зовж шаналан хашхирч байлаа. Тэдний тэсэж тэвчсэн өвдөлт эцэс төгсгөлгүй юм шиг л тэдний орилоон зүрх зүсэм байсан юм. Гэхдээ намайг хамгийн цочирдуулсан зүйл бол би заримыг нь таньсан явдал юм. Тэд Христэд итгэгчид, миний таньдаг, надтай хамт залбирдаг, ням гараг бүр сүмд явдаг хүмүүс байсан.

Залбирал уншиж, сүмд явах нь хангалтгүй. Миний дэргэд байсан дүр надад: “Бурхан минь, энд таны харж буй хүмүүсийн олонх нь итгэл нь тэднийг шүүлтийн эсрэг дархалсан гэж итгэн, энэ урхинд унасан. Гэвч би зүрх сэтгэлийг хардаг, Бардам сэтгэл надад ойртож чадахгүй.” гэж хэлэв. “Даруу зан бол гол зүйл, Жон. Өөрийгөө төгс бус гэдгээ, өдөр бүр миний уучлал танд зөвхөн үгээр биш, харин зүрх сэтгэлээр тань хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх даруу зан. Өөрийгөө хэнээс ч илүүд тооцдоггүй, бусдыг шүүмжилдэггүй, харин миний танд заасанчлан, тэднийг хайрладаг даруу зан, мөн хамгийн чухал нь Миний шүүлтийн өмнө та үнэ цэнгүй байж магадгүй гэдгийг байнга ухамсарлан амьдрах, учир нь хэн ч үнэхээр тийм биш. Ямар ч хүн хэчнээн үнэнч байсан ч өөрийгөө аварч чадахгүй.” гэв.

Энэхүү КҮТ нь зөвхөн нүглээ чин сэтгэлээсээ наманчилж, жинхэнэ даруу байснаар л Диваажингийн Хаалга руу нэвтрэх үнэ цэнтэй байж чадна гэдгийг сануулж байна.

Орчин үед хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулах Сатаны хамгийн том хэрэгсэл, сөрөг хүч бол Бурханы хамгийн гол суурь Хууль болох амьтай бүхэнд хүчирхийлэл үйлдэхгүй байх гэсэн зарчмыг гуйвуулж буй явдал юм. Өнөөдөр хүн төрөлхтөн амьтан-хүний мах идэх, дайн өдөөх, үр хөндөлтөөр дамжуулан энэхүү үндсэн Ариун Сургаалын эсрэг явж байна.

Жил бүр 90 тэрбум амьтныг хөнөөдөг. 90 тэрбум шүү дээ. Энэ бол зөвхөн хуурай газрын амьтад. Загас ч ороогүй. Загасыг ч оруулаагүй. Хэрэв загасыг оруулбал, бид хэдэн их наядаар ярих болно. Жил бүр мал аж ахуй, загас агнуурын салбарт. Зөвхөн хуурай газрын амьтдыг авч үзвэл, жилд 90 тэрбум амьтан алж байгаа нь жил бүр нийт хүн төрөлхтний тооноос арав дахин илүүг алж хөнөөж байна гэсэн үг юм. Тэгэхээр энэ бол дэлхий дээрх амьд төрөлтнүүдийн ихэнх нь ийм зүйл амсаж байна гэсэн үг.

Би энэ чөтгөрийн дээр нь асар том гинжнүүдтэй нүхэнд гинжлэгдсэн чөтгөрийг харсан, түүнийг энэ нүхэнд хүлсэн байв. Тэгээд тэр энэ нүхнээс гарч ирэв. Түүний царай хэрцгий догшин байсан. Тэр тэнэг бөжин дээр гардаг Тасманы чөтгөр шиг эргэлдэж эхлэв. Ингэж эргэлдэж байсан, тэр нүхнээс гарч ирэхдээ маш их эргэлдэж байсан. Тэгээд тэр Владимир Путины хэсэг рүү ороход би Владимир Путиныг харсан. Тэр Владимир Путины дотор орчихсон юм шиг л гэж хэлмээр байна. Гэхдээ тэр энэ чөтгөрийн биетэд автсан юм шиг байсан.

Тарнич болон янз бүрийн аврал үзүүлдэг санваартнуудын ажиллагаанд оролцдог хүмүүсийн ярианаас харахад урьд нь үр хөндөлт хийдэг байсан эмнэлгүүд, үр хөндөлт хийдэг байсан газрууд нь чөтгөрүүдийн жинхэнэ хоргодох газар болдог гэсэн маш хөдөлшгүй нотолгоо одоо бидэнд байна. Тэнд чөтгөр язганах нь маш их тохиолддог. Мөн үр хөндөлт гэх мэт зүйлст оролцсон хүмүүс өөрсдийг нь үнэхээр онилсон байхыг олж мэддэг.

Бидний Хамгаас Нинжин Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) хүмүүсийн хийсэн эдгээр сүсэггүй, харгис үйлдлүүд нь чөтгөрүүдэд манай дэлхийд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог гэдгийг илчилсэн юм.

Тухайн улсын хүмүүс, эсвэл (төрийн) албан тушаалтнууд ямар нэгэн муу зүйл хийж, бусдад хор хөнөөл учруулах – амьтан-хүмүүст улам ихээр хор хөнөөл учруулах, эсвэл дайнд юм уу үүнтэй төстэй зүйлд хүмүүсийг хорлон сүйтгэх, ямар нэгэн байдлаар түрэмгийлэн алах болгонд тамын замын хаалга автоматаар нээгддэг. (Тийм ээ, Багш аа.) Тэгээд чөтгөрүүд тэр даруй үсрэн гарч ирдэг. Тэгвэл Бурхан ч үүнийг зогсоож чадахгүй. […]

Тиймээс хүн төрөлхтөн амьдралынхаа хэв маягийг илүү ачлалтай, энэрэнгүй амьдралын хэв маягаар өөрчлөхгүй л бол цаг үргэлж гай зовлон учрах болно.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) Бурханы Нигүүлслээр, Түүнд манай гараг дээрх сөрөг хүчний зарим хэсгийг устгахыг зөвшөөрч, хүн төрөлхтөнд нүгэлт зуршлаасаа ангижрах бага зэрэг хугацаа олгосон тухай хуваалцсан билээ.

Учир нь би амьтан-хүмүүсийн бичлэгийг, тэдэнд учирч байгаа харгислалыг харсан юм. Тиймээс, “Бүх Бурхдад бүх худалдагдсан чөтгөрүүдийг барьж аваад, тамд үүрд түгж гэж тушаасан.” Тэднээс болоод хүмүүс харгис хэрцгий болсон. Тийм учраас би хүмүүст гаслан уйлж, худалдагдсан чөтгөрүүдэд уурлаж байгаа юм. Тэгээд бүх Бурхдыг бүх худалдагдсан эсвэл хор хөнөөлтэй чөтгөрүүдийг барьж ав гэж хэлсэн.

Хэдэн өдрийн өмнө, аалзнууд ирээд, надад, “Гуниглах хэрэггүй. Жаргалтай бай. Чөлөөтэй бай. Аюулгүй бай. Өлөн сүнснүүд там руу буцсан.” гэж хэлсэн. 93% нь. (Хөөх.) Би, “Бүх тусламжид баярлалаа. Бурханд баярлалаа.” гэж хэлсэн. (Баярлалаа, Багш аа. )

Хэдийгээр Диваажин биднийг хамгаалахын тулд бүхнийг хийж байгаа ч гай зэтгэрийг үүрд устгах цорын ганц тодорхой арга зам байгаа нь манай гарагийн хүн, амьтан-хүмүүсийг хайр найргүй алахыг зогсоох явдал юм.

Гэвч энэ амьдрал, энэ цаг үе бол залруулгын, цэвэрлэгээний, шигшилтийн цаг үе юм. Хэн, ямар сүнс Диваажинд очиж, ямар нь тамд унах, эсвэл үүрд төөрөхийг шийдэхдээ Диваажин маш хатуу чанд байх болно. Гэвч эргэн тойрноо харахад хүмүүс тоодоггүй бололтой. Магадгүй тэд айж эмээж байж болох ч өөрсдийгөө харж хандахгүй юм.

Ганц л зүйл байна: Аллагын үйлийн үрээс зугтаа. Тэгвэл тэд аюулгүй байна. Гэтэл тэд сонсохгүй юм. Амьтан-хүмүүсийн махыг л бүү ид. Дайны үйлийн үрээс хол бай. Бусдад хор хөнөөл учруулах бүхнээс хол бай. Тэгвэл амьдрал тань аюулгүй байх болно. […]

Та гэмээ наманчилж, веган байх ёстой. Тэгээд л гүйцээ. Яг одоо та нарт хэрэгтэй ёс журам энэ юм, үйлийн үрийн үр дагавраас үүдэн та нарт ирэх энэ бүх дайралтыг эсэргүүцэх хүч энэ юм. Энэ дайралт нүдэнд харагддаггүй.

Сөрөг хүч хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлдөг, мөн манай гараг дээрх гай зэтгэрийг устгах энгийн шийдлийн тухай үндсэн ойлголтуудыг өгсөн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд бид талархлаа илэрхийлье. Та бүхэн даруй Бурхан руу эргэж, веган болж, наманчлаарай. Тэгж та нар Энэрэнгүй Тэнгэрлэг Хүчинд нэгдэж, манай цаг үеийн жинхэнэ баатар болох болно.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/2)
1
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-11-12
1298 Үзсэн
2
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-11-19
825 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Мэргэн сургаал
2025-11-24
221 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-11-24
265 Үзсэн
Онцлох мэдээ
2025-11-23
500 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-11-23
763 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-11-23
877 Үзсэн
Онцлох мэдээ
2025-11-22
723 Үзсэн
43:34
Онцлох мэдээ
2025-11-22
163 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд