Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Сүнслэг дайн: Сөрөг хүчийг хэрхэн дийлэх вэ, 2-ын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр бид дэлхий дээрх ширүүн сүнслэг тулааны дунд амьдарч байна. Бүхнийг Чадагч Бурхан ба Түүний Гэгээнтэн, Мэргэд, Бошиглогчид, Сахиусан тэнгэрүүд бидний сүнсийг өргөж, Диваажинд хүргэхээр бүх хүчээ дайчлан зүтгэж байхад сатан болон түүний дагалдагчид биднийг тамд хүргэх нүгэл рүү татахаар цөхрөлтгүй оролддог.

Энэ цувралд бид муу ёрын хүч хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлөхийг оролддог, Бурханы хязгааргүй нигүүлсэл, хайраар өөрсдийгөө хамгаалахын тулд бидний хийх ёстой энгийн үйлдлүүдийг онцлон харуулах болно.

Бид Тэнгэрийн ертөнцөд өрнөж буй энэхүү тулааныг харсан Майкл Рейес, пастор Ховард Питтман нарт тохиолдсон клиник үхэлтэй тулгарсан туршлагаас эхэлье.

Би ухаан орж буцаж ирэхдээ дэлхийн гадаргууг, мөн олон өөр хэмжээст орон зай тэнд байгааг харж чадсан. Гэрэлт төрөлтнүүд болон харанхуйн төрөлтнүүд бидний эргэн тойронд, үргэлж, тасралтгүй өөр хоорондоо тулалдаж буйг харсан. Мөн яг одоо хүн төрөлхтний төлөө шууд утгаараа тулаан, шууд утгаараа дайн болж байна. Би үүнийг үгийн бүх утгаар нь хэлж байна. Яг одоо энэ гарагийн гадаргуу дээр Гэрэл ба харанхуйн хоорондох тулаан өрнөж байна.

Тэнд урт ширээ шиг зүйл байсан эргэн тойронд нь бүх оршихуй сууж байв. Чөтгөр өөрөө, төгсгөлд нь сууж байв. Мөн эдгээр бүх сүнс нь харанхуйн ертөнцийн ноёдын удирддаг вант улсуудын хунтайж юм. Энэ бол сүнслэг дайны төлөвлөгөө боловсруулагдаж, бүтээгддэг газар юм. Сатан төлөвлөгөөгүйгээр юу ч хийдэггүй. Тэр бүх зүйлийг төлөвлөдөг, бүх зүйл төлөвлөгөөтэй.

Би үүнийг харж байх үед тэд нэг төлөвлөгөөний хэсгийг үзүүлсэн нь үнэхээр цочирдуулсан.

Энэ нь Иоханы харж чадсантай ижил тойм байсан бөгөөд тэр энэ тухай Илчлэлт номын 13-р бүлэг 7-9-р ишлэлд бичжээ. “Мөн түүнд гэгээнтнүүдтэй дайн хийж, тэднийг ялан дийлэх эрх түүнд өгөгдсөн бөгөөд түүнд бүх овог, хэл, үндэстнийг захирах эрх мэдэл өгөгдсөн. Мөн дэлхий дээр оршин суугчид бүгд ертөнц үүссэн цагаас нядлагдсан Хурганы амийн номд нэр нь бичигдээгүй хүмүүс түүнд мөргөх болно. Хэн нэгэн чихтэй бол сонсогтун.”

Майкл Рейес, пастор Ховард Питтман нар мөн сатаны үндсэн гол зорилгын нэг болох зохион байгуулалттай шашинд нэвтрэх талаарх ойлголтыг мөн олж авчээ.

Би энэ санааг Есүсийн үгнээс ойлгож байна: “Би Сүмд маш их сэтгэл дундуур байна. Сүм хэрхэн өөрчлөгдсөнийг харж би гүнээ гашуудаж байна. Намайг, Есүсийг, Бурханыг олж, Над руу буцах замаа олохын тулд хүн төрөлхтөнд хэрэгтэй бүх зүйлийг Би Сайн мэдээний дотор өгсөн. Гэвч түүнийг гажуудуулсан” гэжээ.

Гэвч Есүсийг Өөрийг нь үнэхээр цочирдуулсан зүйл бол тэд хүмүүсийг Есүсээс холдуулж байсан явдал юм.

Сүмийг эзлэх, дэлхийг эзлэх мастер төлөвлөгөө. Тийм ч учраас өнөөдөр бид хөөсөн чихрийн шашинтай болсон. Өнөөдөр маш олон сүмийн индэр дээрээс чөтгөрийн сургаалыг номлож байна. Тэр сүмийг эзэлсэн. Түүний хийх гэж байгаа зүйл - тэр үүнийг хийсэн, тэр аль хэдийн авсан.

Эдгээр үзэгдэл нь Дэлхийд хүндлэгдсэн Шагжамуни Будда (веган)-ын зөгнөлийг илэрхийлж байна. Тэрээр Ном төгсөх үеийг урьдчилан зөгнөсөн бөгөөд, энэ үед муу ёрын төрөлтнүүд ариун хийд, сүмүүдэд нэвтэрч, Түүний Номыг устгахыг оролдох цаг ирнэ гэжээ.

“Намайг нирваанд орсны дараа, Ном балрах дөхөх үед таван булингарын хорон цагт чөтгөрийн зам дэлгэрнэ. Чөтгөрийн төрөлтнүүд шрамана (шашны үйлстэн) болно; Тэд Миний сургаалыг гажуудуулж, устгах болно. Лам нар энгийн хүмүүсийн хувцсыг өмсөж, ганган хувцас өмсөхийг илүүд үздэг. Тэдний сахилын орхимжийг олон өнгийн даавуугаар хийх болно. Тэд мансуурагч бодис хэрэглэж, мах идэж, бусад амьтдыг алж, амттай хоол идэх хүсэлдээ автах болно. Тэд өрөвдөх сэтгэлээр дутаж, үзэн ядалтыг үүрч, өөр хоорондоо ч атаархах болно."

Үнэн хэрэгтээ өнөөдөр олон чөтгөр өөрсдийгөө шашны удирдагчийн дүрд хувиргаж, хуурамч сургаалыг түгээн дэлгэрүүлж, авлига, хүчирхийлэл үйлдэх замаар хүмүүсийг Бүрэн Гэгээрсэн Багш нарын Ариун сургаалаас холдуулж байна. гэх мэт…

Бид үзэгчдэдээ дараах шинж чанаруудын аль нэгийг нь харуулсан аливаа шашны байгууллага, сүм хийд, дуганаас нэн даруй зайлсхийхийг уриалж байна. “Эд баялгийн сургаал”-г номлох, эсвэл сүнслэг байдлыг мөнгө олох хэрэгсэл болгон ашигладаг. Бурханлаг үнэнийг номлохын оронд алдартай байхыг нэн тэргүүнд тавих. Нүгэлтэй эвлэрэхийн тулд Ариун Сургаалыг гажуудуулах. Бурханд бус, харин шашны удирдагч, лам, гэлэнмаад, эсвэл хуврагт мөргөхийг уриалдаг.

Муу ёрын оршихуй хүн төрөлхтний оюун ухаанд нэвтрэхийн тулд ашигладаг өөр нэг хэрэгсэл бол зугаа цэнгэл. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар сая сая хүн үздэг спортын тэмцээн шагнал гардуулах ёслолууд Бурханыг илт дооглох болсон. Олон дуу, кино, видео тоглоом, сошиал медиа платформ болон бусад төрлийн зугаа цэнгэл нь хэт хүчирхийлэл, завхайрал болон бусад ёс суртахуунгүй үйлдлийг сурталчилж байна.

“Алтан Бөмбөрцөг”-ийн 82 дахь шагнал гардуулах ёслолд морил. Ээжүүд ээ, гурван удаа хашхирч бат зогсоорой! Орчлон ертөнцийг Бүтээгч Бурханы тухай огт дурдаагүй.

Бурханыг дооглож, Түүний нэрийг хараал мэт хэрэглэх нь Холливудад шинэ зүйл биш. Гэвч Бурханыг хараасан Алтан бөмбөрцгөөс хойш 48 цаг ч бололгүй Холливуд галд автсан. Шинэхэн гал Холливудын толгодыг бүхэлд нь хамарч, зугаа цэнгэлийн ертөнцийн зүрхэн хэсэг рүү чиглэн асжээ.

Энэ яг тамын дундуур, машинаар явах мэт, шууд утгаараа тамаар.

Холливуд олон жилийн турш Христийн шашныг шоолж, завхайрал, садар самуун, порнограф, доромжлол, ид шид, сатанизмыг дэмжиж, Библид “нүгэлт дурлал” гэж нэрлэдэг зүйлийг бахархалтайгаар сурталчилж ирсэн. Дахин хэлэхэд, эдгээр гал нь Бурханы шүүлт мөн эсэхийг бид мэдэхгүй ч тэдгээр нь Түүний Адисал биш нь гарцаагүй бөгөөд бид Түүний уур хилэнг Түүний уур хилэнг өдөөсөн гэдэгт итгэлтэй байна.

Би та нарын тоглож буй тоглоом зөвхөн зугаа цэнгэл биш, харин сүнслэг урхи гэж хэлбэл яах вэ. Бүх видео тоглоомууд муу биш, гэхдээ тэнд байгаа зарим нь цагийг тань дэмий үрээд зогсохгүй чөтгөрийн нөлөөг урих болно. Өнөөгийн зугаа цэнгэл бол сатаны хамгийн агуу зэвсгүүдийн нэг юм. Тэр чам дээр дандаа эвэр, галтай ирдэггүй, хууран мэхлэлтээр ирдэг, анхаарал сарниулж ирдэг бөгөөд чамайг чөтгөрийн хаант улсын зүйлд мэдрэмтгий болгохыг хүсдэг.

Бид үзэгчдээ ариун, гэр бүлд ээлтэй зугаа цэнгэлийг эрэлхийлж, дэлгэцийн цагийг, ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хязгаарлаж, хүүхдэд үзэхийг зөвшөөрөхөөс өмнө бүх агуулгыг шалгахыг уриалж байна. Бүх гэр бүл хамтдаа үзэхэд тохиромжтой, сонирхолтой киноны санаануудыг Суприм Мастер Телевизийн “Кино дэлгэц” нэвтрүүлгийг үзээрэй.

Хүмүүсийг Төгс Хүчит Бурханаас холдуулахын тулд муу ёрын хүчний ашигладаг өөр нэг хэрэгсэл бол архи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом зэрэг донтуулагч бодис, зан үйл юм. Эдгээр донтуулдаг бодис болон зан үйл нь шүүн тунгаах чадварыг сулруулж, өөрийгөө хянах чадварыг сулруулж, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгох ухамсрыг бүдгэрүүлдэг. Эдгээр нь хүний сэтгэл санаа, бие махбод, харилцаа, санхүүгийн тогтвортой байдалд асар их хохирол учруулж болзошгүй.

Хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртсөнөөс хойш Лиза Шарки архи, хар тамхинд маш ихээр донтсон. Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж үхлийн ирмэгт хүрч тамын гүнд хүрсэн туршлагатай. Тэрээр тамын оршин тогтнолыг баталж, бусдад амьд байхдаа гэмшиж, Бурхан руу эргэх нь хэзээ ч оройтдоггүй гэдгийг сануулахын тулд гэрчлэлээ хуваалцдаг.

Хэрэв та Бурханд итгэдэггүй байсан ч сүнс чинь мэднэ, сүнс чинь тамд байгаагаа мэдэх болно. Би тамд байсан. Айдас, цөхрөл, найдваргүй байдал, ганцаардал, гацсан мэдрэмжээс гадна оюун ухаан маань гэнэт амьдралаа бүхэлд нь дахин үзэж эхлэв. Би үйлдсэн бүхий л нүглээ дахин үзэж, дахин мэдэрч байлаа. Та үүнийг тасралтгүй дахин мэдрэн. Мөн энэ нь маш чанга сонсогддог. Та тэр мэдрэмжүүдийг — дахин мэдэрдэг. Харин хамгийн тод, сэтгэлд үлдсэн нь миний ээж байсан. Тэр бол залбирлын дайчин бөгөөд энэ амьдралын хэв маягаас гарч, мансуурах бодисоос холдоосой гэж энэ олон жилийн турш миний төлөө залбирсан. Тамд байхдаа би түүний “Өө Лиза минь, сонс би чамайг Есүс рүү буцаж ирээсэй гэж хүсэж байна” гэхийг нь сонссон. Тэгээд л би гэнэт “Би сонссон ч болоосой!” гэж хэлсэн. Гэтэл тэр мөчид бие минь шатаж, сүнс минь галд автав.

Таны сүнс галд шатах мэт аймшигтай мэдрэмж гэж үгүй. Тэр аймшигтай өвдөлт нь үгээр хэлэхийн аргагүй. Би хамгийн муу дайсандаа ч тамыг хүсэхгүй. Тиймээс л би дэлхий дахинд үүнийг хэлэхийг хүсэж байна. Учир нь там үнэхээр байдаг ба энэ нь маш аймшигтай бөгөөд би хэнийг ч явуулмааргүй байна. Хэрэв та Бурханд итгэдэггүй бол Есүсийг зүрх сэтгэлдээ урин, өөрийгөө аврагтун. Хэрэв та Бурханыг мэддэг бол яг одоо наманчилж, уучлал гуй.

Орчин цагийн олон хүн сүнслэг тулаан бодитой, бидний сүнс үнэхээр эрсдэлд орсныг ойлгоогүй хэвээр байна. Бид хүн бүрийг Бүрэн Гэгээрсэн Багш нарын Жинхэнэ сургаалыг дагаж, веган амьдралын замыг баримтлан, чин сэтгэлээсээ наманчлан, хамаг амьтныг өөдрөг болгох сайн үйлс хийхийг чин сэтгэлээсээ уриалж байна. Ингэснээр та Бурханы Ариун Тэнгэр дэх байр сууриа баталгаажуулж чадна. 2-р хэсэгт бид дэлхий дээрх эгзэгтэй шүүлтийн үед бурханлаг хүчинтэй холбоогоо бэхжүүлж, сүнсээ хамгаалах шилдэг аргуудын талаар илүү ихийг хуваалцах болно.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (1/2)
1
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-11-12
1306 Үзсэн
2
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-11-19
849 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Мэргэн сургаал
2025-11-24
469 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-11-24
580 Үзсэн
Онцлох мэдээ
2025-11-23
543 Үзсэн
37:44
Онцлох мэдээ
2025-11-23
1 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-11-23
850 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-11-23
937 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд