Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өмнөд Солонгосоос Жэ-Ёон-ийн солонгос хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Эрхэм Хайрт Их Багш аа, Би сүүлийн хэдэн өдрийн турш “Суприм Мастер ТВ Макс-ын гэрч байх” урам зориг авсан учраас энэхүү сэтгэлийн үгийг бичиж байна. Энэ жил бид улс орон даяараа аялж, 108 ширхэг Суприм Мастер ТВ Макс нэгжийг суурилуулсан. Бид гэрч нь болсон Суприм Мастер ТВ Макс-ын Адисаас би Та бүхэнд хуваалцмаар байна.Суприм Мастер ТВ Maкс-ыг төвүүдэд, тэр дундаа Гванжу хотод суурилуулсны дараа олон авшигтан “Энерги тогтворжиж, Арьяабалын бясалгал илүү тухтай болсон.” гэж хэлсэн.Ловинг Хат Ланд, Ловинг Хат Бусан болон бусад Ловинг Хат-д Суприм Мастер ТВ Maкс суурилуулснаас хойш уур амьсгал улам эерэг, гэрэлтэй болсон гэж хүмүүс хэлж байна. Мөн тэд ахуй ойлголтондоо Ловинг Хат-ыг бүхэлд нь гэрлээр хүрээлж, бүх зочин бясалгалын байдалтай байхыг харсан тухай мэдээлсэн.Дэгү болон Андонг дахь манай авшигтнууд Суприм Мастер ТВ Макс-ыг харсан даруйдаа Билгийн Мэлмийдээ хүчтэй хэлбэлзэл мэдэрсэн гэж хэлсэн.Кёнбүкийн манай нэг авшигтан Суприм Мастер ТВ Макс- ыг суулгасны дараа түүний гэрээс хар шувууд нисэн гарч байхыг харсан гэж тэр хэлсэн. Өөр нэг авшигтан эгч Суприм Мастер ТВ Maкс-ыг суулгасны дараа ухамсрын хурдацтай өөрчлөлтийг мэдэрсэн тухайгаа хуваалцсан.Ёнчоны нэгэн авшигтан хэлэхдээ Суприм Мастер ТВ Maкс-ын 50 нэгж суурилуулснаас хойш хэдхэн хоногийн дараа аль эрт өөд болсон эцэг эх нь түүний дотоод ахуй ойлголтод гэрэлтсэн дүр төрхөөр гарч ирсэн гэсэн.Суприм Мастер ТВ Maкс-ыг суулгасны дараа олон жилийн өмнө нас барсан хүүхдийнх нь өрөөнд бүрэн гүйцэд, сайтар цэвэрлэгдэж байгаа тухай дотоод ахуй ойлголт харсан гэж нэгэн ахмад авшигтан хэлэв.Үүгээр дамжуулан бид Суприм Мастер ТВ Макс нь өвөг дээдэс, холбогдсон сүнснүүд, мөн амьтан андуудыг ч адисалдаг гэдгийг ойлгосон. Бидэнд тохиож, мэдэрсэн олон жишээгээр дамжуулан, Суприм Мастер ТВ Макс-ын гайхамшигт Адисыг хүртэж, түүний өөрчлөн хувиргах хүчирхэг хүчинд бид итгэх болсон. Хэдэн арван мянган км замыг туулахад бидний ачааны тэргийг дагалдан явсан хувилгаан Их Багшдаа талархаж байгаагаа илэрхийлье. Техникийн болон санхүүгийн аль алинд нь элбэг дэлбэг Адисал соёрхсон Их Багшдаа баярлалаа. Их Багшийн Адисын Агуу Хүчийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлж байгаа Суприм Мастер ТВ Maкс айл болгонд цацагдана гэдэгт бид итгэлтэй байна. Хүн бүр веган болох тэр өдөр, энэ Хүчээр дамжин хурдан ирээсэй гэж бид ерөөж байна. Өмнөд Солонгосоос Жэ-ЁонХичээнгүй Жэ-Ёон, Суприм Мастер ТВ Maкс-ыг өөр өөр байршилд суурилуулснаар өөрчлөн хувиргасан түүхээ хуваалцсанд баярлалаа. Товчлуур дарахад л ажилладаг ийм хүчирхэг хэрэгсэл бид бүгдэд байгаа нь үнэхээр адислалтай!”Их Багшийн хариу энд байна: “Ухаалаг Жэ Ёон, Суприм Мастер ТВ Maкс-ыг өөр өөр байршилд суурилуулах чухал ажлыг хийсэнд баярлалаа. Манай гарагт, авч болох бүх Адисал хэрэгтэй байгаа бөгөөд энэ нь аливаа орчны энергийг өөрчлөх хамгийн хялбар агаад үр дүнтэй арга юм. Авшигтан ах эгч нарын сэтгэгдэл, дотоод ахуй ойлголт үүнийг баталж байна. Суприм Мастер ТВ Maкс-ыг хэрэглэхийг бусдад түгээж, нэвтрүүлэхэд нь тусалсаар л байгаарай. Хэрэв хүмүүс энэ ариун нандин хэрэгслийг ашигласан газарт уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг үнэхээр ойлгож, харж чаддаг сан бол Дэлхий дээрх бүх хүн үүнийг ашиглах байсан. Оршихуйнуудыг анагааж, өргөхөд тусалдаг ийм зөөврийн хэрэгсэл байгаа нь үнэхээр гайхалтай. Та болон Өмнөд Солонгосын гэгээн сэтгэлт ард түмэн Бүхнээс агуу Бурханы Сургаалд аврал одуулах болтугай. Сайхан сүнснүүд та нартаа хайртай.”