Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Австралиас Лайлагийн ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Эрхэм Хайрт Цаглашгүй Дээд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон хамгийн хүндтэй Суприм Мастер Телевизийн хамт олон, Нигүүлсэнгүй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Таны хүн төрөлхтөн болон Орчлон ертөнцийн бүх оршихуйн төлөө хийсэн бүх зүйлийнх нь төлөө би зүрх сэтгэлийнхээ гүнээс даруухан ТАЛАРХЪЯ. Хүн төрөлхтнийг өөрсдийнх нь мунхгаас аврах гэсэн Таны хязгааргүй Хайр, золиосол болон төсөөлшгүй зовлонгийн тухай бодоход зүрх минь эмтэрдэг. Би зөвхөн Хайрт Их Багшийгаа хамгаалж, өмгөөлөхийг хүсэж байна. Би үнэхээр УУЧЛААРАЙ гэж хэлмээр байна. Бүх насаараа мунхаг хүүхдүүдээ хамгаалж, өмгөөлж байгаа Их Багшийнхаа төлөө харамсаж байна. Одоо ч гэсэн Түүнийг туйлдаж, гэмтсэн байхад хүүхдүүд нь Их Багшийнхаа үл хайхран, сэхээрэхээс татгалзан шаварт гүйсээр л байна.Эрхэм Нигүүлсэнгүй Их Багш аа, миний хамгийн том хүсэл бол Оройн Дээд Бурхан Их Багштайгаа Нэг байж, сайн багаж нь болох юм. Нөхөр бид хоёр Суприм Мастер ТВ-ийг 24/7 тоглуулдаг олон зурагт болон дэлгэцүүдтэй. Бидний итгэл найдвар бол Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хязгааргүй хайрын Хүчээр дамжуулан энэ дэлхийг дэвшүүлж хамаг төрөлтөнд ач тус болох явдал. Бид Суприм Мастер Телевизийг 24/7 тоглуулж эхэлснээс хойших тэнгэрээс авсан манай байшингийн дээрээс болон манай гудамжны зургуудаа доор харууллаа.Хайрт Их Багш аа, саяхан Хадсоны илгээсэн сэтгэлийн үг гарснаар бид бүгдээрээ Суприм Мастер ТВ Максыг тоглуулснаар Адисыг дээд зэргээр өсгөж чадна гэсэн их итгэл найдварыг надад төрүүллээ. Эрхэм Хайрт Цаглашгүй Дээд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Суприм Мастер Телевизэд ажилладаг бүх гэгээнтнүүдийг Бурхан ивээж, хамгаалах болтугай. Австралиас ЛайлаСэргээгдэн, урамшсан Лайла, Таны сэтгэлийн үгийг уншихад таатай байна. Суприм Мастер ТВ Максыг тоглуулснаар манай дэлхийд илүү их Адисыг түгээх Их Багшийн зөвлөгөөг ухаалгаар хэрэгжүүлсэнд баярлалаа. Бурханы үнэнч шавь нар мөн багажийн хувьд бид үргэлж Тэнгэрлэг дотоодын холбоотойгоо нягт уялдаатай, мэдэрдэг, нийцсэн байх ёстой. Та болон Австралийн чин сэтгэлтэй хүмүүс амьдралын өгч буй гайхамшгуудыг хараад сайхан инээмсэглэх болтугай. Суприм Мастер ТВ-ийн хамт олон.Жич, Их Багш өөрийн үзэл бодлоо хуваалцаж байна: “Хайр татам Лайла, хөөх, таны илгээсэн гэрэл зурагнууд үнэхээр гайхалтай байна. Суприм Мастер ТВ Максын тусламжтайгаар энерги нь илүү аз жаргалтай өнгө аяст хувирсан бололтой. Өөрийн чин сэтгэлээсээ зориулсан хүчин чармайлтын эерэг үр дүнг харах нь танд сайн хэрэг юм. Мөн би ч гэсэн таны амьдардаг газрын тэнгэрийн үзэсгэлэнт байдлыг үнэхээр их таашаадаг! Баярлалаа. Бас таны талархал болон Үнэнийг ухаарсанд тань талархъя. Бурханы Нигүүлсэлд улам олон хувь хүмүүс буянтай веган амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн хэрээр хүн болон амьтан-хүмүүс дээрх аль алиных нь дарамт мөлжлөг хурдан зогсоно гэж найдъя. Сүнслэг бясалгалдаа анхаарал тавьж, Бурханыг үргэлж санаж яваарай ингэснээр Таны сүнслэг буян одоо болон хожим (цаашид) ч танд өсөлт дэвшил, жаргал, амар амгаланг авчирсаар байх болтугай. Та болон наранд ээгдсэн Австрали орон арвин их Адислалд амарч, сэтгэл хангалуун байх болтугай. Танд болон танай гайхамшигтай улсад маш их Хайр илгээж байна.”