Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Дэлхийгээ аврахын төлөө органик веган болцгооё, олон ангит цувралын 20-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сүүлчийн асуултыг Гана улсын Хот ФМ-ийн сурвалжлагч ноён Келвис Донкелин асууна. (Тавтай морилно уу.)

Mr. Kelvis Donkelin: Хатагтай, байгаль дэлхий болон хүн төрөлхтний төлөө хийж буй зүйлсэд Тань маш их баярлалаа. Миний асуулт дэлхийн дулааралтай холбоотой. Бид амьтан(-хүмүүс)-ийг алж хөнөөхөө зогсоох хэрэгтэй. Энэ бол дэлхийн дулаарлыг арилгах нэг арга юм. Миний асуух зүйл бол: Бид ихэнх хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээ барууны орнуудаас импортолдог. Дэлхийн дулаарал юунаас болж болж байгааг мэдүүлэхийн тулд тэнд байгаа хүмүүст боловсрол олгох талаар бид юу хийж байгааг мэдмээр байна.

Хоёрдугаар асуулт маань хүн төрөлхтөн, байгаль дэлхий, амьдралын талаар маш их зүйлийг сурч мэдсэн эмч нартай холбоотой. Тэд бидэнд (амьтны-хүний) махыг хэт их идэхгүй байхыг сургах ёстой ч, загас(-хүмүүс)-г их иддэг.

Гуравдугаарт, амин зуулгынхаа төлөө загас(-хүмүүс)-ийн цөөрөмд загас(-хүн) үржүүлж, магадгүй орон гэрээ харж хандах зорилгоор үүнийг импортолж, зарж, арчилдаг хүмүүсийн тухай. Би тэднийг дэлхийн дулаарлын талаар илүү ихийг мэдэхэд хэрхэн сургах талаар мэдмээр байна. Баярлалаа.

Master: За, ноён Донкелин. Өнөөдөр бидэнтэй хамт байсанд баярлалаа, санаа тавьсанд баярлалаа. Та эерэг хандлагатай сэтгүүлчдийн нэг, бид ийм хүмүүсийг маш их хүндэтгэдэг. Тан шиг сэтгүүлчид үнэн зөв, эерэг, бүтээлч мэдээллийг олон нийтэд хүргэхэд тусалдаг хүмүүс. Тан шиг сэтгүүлч, сурвалжлагч нар хангалттай олон байсан бол гарагт маань их тустай сан. Таны асуултад хариулж хэлэхэд эрхэм ээ, энэ бол мэдээжийн хэрэг бид бүгдэд сорилт болж байна.

Дахин хэлэхэд, бидний дурдсанчлан, төр засаг, хэвлэл мэдээлэл дэлхийн хэмжээнд иргэдээ дахин сэнхрүүлэхэд олон нийттэй нэгдвэл зохилтой. Амьжиргааныхаа төлөө амьтан-хүмүүсийг нядлах ёстой болдог хүмүүсийг бид бусад төрлийн ажилд дахин сургах хэрэгтэй. Тэд амьтан-хүмүүсийг нядлахын оронд мод тарьж, ой модыг анхаарч арчилж болно. Яг одоо бидэнд эрчимтэй хөгжиж буй, бас ирээдүйд асар их боломжтой “ногоон үйлдвэрлэл” байна. Эдгээр хүмүүсийн хийж болох олон ажил мэргэжил байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Засгийн газар тэднийг шинэ мэргэжил сурах хүртэл нь татаас өгөх хэрэгтэй. Хүн нядалж байгаа амьтан-хүмүүс тийм ч олон байдаггүй. Бид тэднийг дахин сургаж чадна.

Мөн хоёр дахь асуултын тухайд, зарим хүмүүс амьжиргаагаа (амьтан-хүний) мах экспорт, импортоор залгуулахаас өөр аргагүйд хүрдэг гэсэн асуултын хувьд, энэ нь адилхан шийдэл гэж бодож байна. Тэд (амьтны-хүний) мах импортолж, экспортлохын оронд веган бүтээгдэхүүн импортолж, экспортолж болно шүү дээ. Өнөө үед нэг сайхан юм нь бидэнд маш олон веган гахайн мах, веган тахиа, веган бяслаг, веган хиам гэх мэт хуучин хоолтой адилхан харагддаг, маш сайхан амттай, маш тааламжтай амттай, бүх төрлийн амттай веган хоол байна.

Тиймээс эдгээр хүмүүс (амьтан-хүний) мах импортлох, экспортлохын оронд зөвхөн веган бүтээгдэхүүн импортолж, экспортолж болно шүү дээ. Хүн бүр веган хоолонд шилжих учраас энэ нь тэдэнд сайн орлого оруулах болно. Тиймээс энэ бол ойлголтын л асуудал гэдгийг та харж байна. Бид үзэл баримтлалаа өөрчлөх ёстой. Мөн төр засаг нь энэ хүмүүст туслах ёстой. Хэрэв тэд даруй хөл дээрээ босож чадахгүй бол төрийн нийгмийн хамгааллын системээрээ дамжуулан тэдэнд эхэн үед тусалж чадна. Харин өнөө үед олон оронд веган хоол хангалтгүй байгаа тул бид үүнийг хийж болно шүү дээ. Баярлалаа, эрхэм ээ. Бид амьтан-хүн үржүүлэх, амьтан-хүнийг нядлах, амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүн импортлохын оронд органик веган хүнс экспортлох, импортлох, тарих боломжтой. Органик ногоо тарих, органик веган уураг үйлдвэрлэх, веган бүтээгдэхүүн импортлох, экспортлон үйлдлээ л эсрэгээр нь өөрчлөх хэрэгтэй. Бурхан таныг ивээг, эрхэм ээ. Танай радио станц болон хамт олныг тань бурхан ивээг. (Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Танд маш их баярлалаа.) Зүгээр ээ.

Үүгээр манай асуулт, хариултын хэсэг өндөрлөж байна. Танд маш их баярлалаа. Их Багш аа, бидний бүх асуултад хариулсанд маш их баярлалаа! Хүн төрөлхтөнд энэрэнгүй, амьтан(-хүмүүс)-ээс ангид веган хооллолтыг баримтлах нь хэчнээн чухал болохыг дахин тайлбарлаж өгсөнд баярлалаа, энэ нь бидний нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, дэлхийн дулаарлыг бодитоор бууруулах боломжтой юм. Энэ бүх мэдээллийг сонссоны дараа та нарын ихэнх нь органик веган хөдөлгөөнд нэгдэхийг хүсэх нь лавтай.

Master: Миний бодлоор хүн бүр юу хийхээ хэдийн мэдэж байгаа. Энэ бол үхэл, амьдралын асуудал гэдгийг мэдэж, арга хэмжээ авах л асуудал юм. Энэ нь ноцтой. Бид үүнийг хийх ёстой. Бид үүнийг өчигдөр хийчихсэн байх ёстой байсан. Би энэ завшааныг тохиолдуулан энэ сайхан арга хэмжээнд оролцож, дэмжиж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Мөн энэхүү чухал уулзалтад оролцохоор ирсэн бүх хүмүүст баярлалаа.

Мөн ВИВА-гийн хатагтай Жульет Геллатли, Синика академийн доктор Шоу Чен Лю, ноён Жек Бэйлс, дэд захирал Смит зэрэг видео мэндчилгээ дэвшүүлсэн бүх хүндэт илтгэгч нарт талархал илэрхийлье. Мөн эрхэм Ахлоунсу, доктор Офей Агьеман, хотын дарга Ауисси болон түүний төлөөлөгч нарт үнэтэй дэмжлэг, илтгэлд нь талархаж байна. Өнөөдрийн бидний онцгой арга хэмжээг дэмжигч эрч хүчээрээ сэлбэсэн хүндтэй зочид та бүхэндээ мөн баярлалаа.

Оролцогчдын санаа зовоосон асуудал, таны бодолтой, ухаалаг асуултууд миний сэтгэлийг хөдөлгөж байна. Энд байгаа эрхэм хүмүүстэй, Бурхантай ойр байн тод гэрэлтдэг ариун сүнснүүд та бүхний нэг хэсэг болон энэхүү бага хуралд оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн халуун дулаан, шийдэмгий зүрх сэтгэлээрээ өгөөмөр Того улсдаа, Африк тив даяар, дэлхийд бүхэлд нь тогтвортой ертөнцийг бий болгох эрхэм зорилгод хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна. Та бүхний тусламж, эрхэм ариун дэмжлэг, Тэнгэрлэг үйлсээр тань бид Энхжиний орон мэт дэлхий рүү хамтдаа алхах нь лавтай.

Бурхан та бүхнийг ивээг. Эрдэнэт гарагаа аврах хичээл зүтгэлдээ амжилт олоход маань бид бүгдийг Бурхан машид ивээг. Бурхан Африкийг ивээг, Бурхан манай дэлхийг ивээг – ерөөл бат оршиг. Баярлалаа. Мөн би та бүхэнд хайртай. Би та нарт хайртай шүү.

Их Багш аа, Таны бүхий л сайхан, утга төгөлдөр, сэтгэл хөдөлгөм үгст баярлалаа. Өнөөдөр өөрийн цаг заваа умартан, тэвчээр, мэргэн ухаанаа гарган, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, органик веган байхын ач холбогдлыг хөндөж тайлбарлаж өгсөнд баярлалаа. Бид энэ завшааныг тохиолдуулан манай өнөөдрийн “Дэлхийгээ аврахын тулд Органик веган болцгооё” бага хуралд оролцогч хүн нэг бүрд талархлаа илэрхийлье.

Interviews1:

(Өглөөний мэнд, эрхэм ээ.) Өглөөний мэнд. (Та өөрийгөө танилцуулна уу?) Намайг Котти Микоффи ахмад байна.

(Дэлхийн дулаарал болон веган хооллолтын талаар хийсэн энэхүү бага хурлын талаар та юу гэж бодож байна вэ?) Тийм ээ, энэ нь надад өмнө нь ойлгоогүй байсан олон зүйлийг ойлгоход тусалсан, үнэхээр сургамжтай байсан.

(Дэлхийн дулаарлыг шийдвэрлэх арга зам, ялангуяа веган хоолны талаар та юу гэж бодож байна вэ?) Тийм ээ, шийдэл нь тодорхой байна - веган хоолны дэглэм баримтал.

(Энэ бага хурлын дараа та веган болох шийдвэр гаргаж, эргэн тойрныхоо хүмүүсээ веган болоход урамшуулж чадах уу?) Тийм ээ, мэдээжийн хэрэг, мэдээж. (Эрхэм ээ танд маш их баярлалаа.) Та тавтай морилно уу. Баярлалаа.

Interviews2:

(Өглөөний мэнд, хатагтай.) Өглөөний мэнд, эрхэм ээ. (Та өөрийгөө танилцуулна уу?) Би хатагтай Алена Оквасике байна.

(Дэлхийн дулаарал ба веганизмын талаар зохиогдсон энэ бага хурлын талаар та юу гэж бодож байна вэ?) Дэлхийн дулаарал бол манай гарагт заналхийлж буй гамшиг гэж би боддог. Үүнийг даван туулж, хүссэн газартаа хүрэх хамгийн сайн арга бол веган хоолны дэглэм барих явдал юм.

(Энэ бага хурлын дараа та хувь хүнийхээ хувьд веган болж, эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлж чадах уу?) Үнэнийг хэлэхэд би 2000 оноос хойш цагаан хоолтон болсон. Миний хүүхдүүд бүгд төрсөн цагаасаа цагаан хоолтон байгаа гэж бодож байна. Тиймээс би найзууддаа энэ хооллолтын ач тусыг ойлгуулахыг хичээх болно. Цаг хугацаа өнгөрөхөд тэд үүнийг хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байна. (Баярлалаа, хатагтай.) Танд ч бас баярлалаа.

Photo Caption: Сүнсэнд минь тайтгарал авчирдаг ГЭРЭЛ-ийн гайхалтай давхаргуудаар ХАЙР-ын төлөөх асар хүнд саад бэрхшээлийг даван туулсан Наранд баярлалаа! Таныг нулимс дуслуулан хайрлаж байна.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (20/21)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-06-04
70 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-06-04
546 Үзсэн
33:42
Онцлох мэдээ
2025-06-03
1 Үзсэн
Дэлхий дахины соёлын ул мөр
2025-06-03
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд