Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тэгэхээр тэд (шавь нар) Сарны тухай мэдэхийг ихэд хүсэж байгаа. Яагаад гэвэл хүмүүс бидэнд Сар руу явах олон төхөөрөмж, багаж хэрэгсэл байдаг. Зарим нь бүр хэдийн Саран дээр очсон, зарим нь бүтэлгүйтэж, зарим нь амжилт олсон. Гэвч тийм ч олон хүн Сарны тухай мэддэггүй. Саран дээрх амьдралын тухай мэддэггүй гэх гэсэн юм. Зөвхөн гадаргуу талбайг нь хэлээгүй юм шүү.Тэгэхээр би Саран дотор байдаг Сарны Хаантай ярилцсан. Түүнийг Цог жавхлант Хаан Плалос гэдэг. P-L-A-L-O-S. Сарны хүмүүс Түүнд итгэдэг учраас Тэр бол Саран дээрх мөнхийн Хаан нь. Дэлхий дээр бид дөрөв таван жил тутамд удирдагчаа сольдог шиг хаанаа солих ямар ч шаардлагагүй.Саран дээрх хүмүүс бидний талаар их зүйл мэдэх ч бид тэдний талаар юу ч мэдэхгүй. Тэд Саран дотор амьдардаг, гадаргуу дээр нь биш. Бидэнтэй адилхан тэнд бие махбодтой төрөлтнүүд бий. Сарны гадаргуу доор ойролцоогоор бараг л хагас сая хүн амьдардаг. Сарны дотор бас их үзэсгэлэнтэй. Тэнд мод, жимсний мод, зүлэг ногоо, цэцэг бий. Бараг л эндэхтэй адил. Гэвч тэд ямар ч жимс иддэггүй, тэнд ургадаг ямар ч ногоог иддэггүй. Тэдгээр нь зүгээр л байж байдаг. Тэднийг очихоос ч өмнө эдгээр нь тэнд байсан. Саран дээрх бүх хүн анх Саран дээр байгаагүй. Дараа нь очсон. Надад... Би санаж байгаа зүйлээ л хэлье. Эмх цэгцгүй ч том дүр зургийг нь харуулах болно. Тэд Саран дээр анх очихоосоо өмнө өөрсдөө гарагтай байсан. Нэр нь... Би санаадахъя, мартчихаж.Тийм ээ, Саран дээрх хүмүүс өмнө нь өөрсдийн гэсэн гарагтай байсан ба тэр нь “энх тайван гараг” гэсэн нэртэй байсан. Тэд тэндээ жаргалтай амьдарч, бүх зүйл сайхан байсан ч дайтах дуртай хөрш бүлэг нь ирж, тэднийг өөрсдөдөө уусган, өөрсдийгөө хаан болгож, хүмүүсийг нь удирдахыг хүссэн. Тэгэхэд нь энх тайван гаргийн хүмүүс зугтаасан байна. Тэр хаан болон өөр хүмүүс нь сувдаг чөтгөрүүд байсан учраас тэдэнтэй байхыг Сарны хүмүүс хүсээгүй. Үнэхээр доогуур, маш доод түвшний төрөлтнүүд. Тиймээс энх тайван гаргийн хүмүүс тэдэнтэй энхийг тогтоож, “За, та нар хүсвэл үүнийг ав. Бид явлаа, бид зүгээр л явъя. Бүү тулалд, бидэнд төвөг бүү уд.” гэж хэлсэн. Ингээд тэд зөвшилцөлд хүрчээ. Тэгээд Плалос Хаан ард иргэдээ аваад Сар руу очиж, өдийг хүртэл тэнд байгаа юм.Тэднийг очихоос өмнө Сарны дотор аль хэдийн өөрийн гэсэн ертөнц байсан ба манай гадаахтай адил төрөл бүрийн юмтай, бүр өөр өөр газраас нь гэрэл цацарч, төрөл бүрийн тогтоцтой, устай, гол мөрөнтэй, нууртай, далай тэнгистэй байсан. Тийм учраас тэд энэ газарт суурьшсан. Тэдэнд юу ч идэх шаардлага байгаагүй. Нэг төрлийн агааран хоолтнууд. Тэднийг одоо Сарны хүмүүс гэе. Тэгвэл та нарт санаж, хаана хэн байдгийг ялгахад амар.Гэхдээ Саран дээрх энэ хүмүүс зүгээр л тайван амгалан. Тийм учраас тэд хариу тулалдаагүй. Тэдний технологи нь өндөр хөгжчихсөн. Тэд бүгд Дөрөвдүгээр Түвшнийх. Зарим нь магадгүй Дөрвийн доод, Дөрвийн дунд эсвэл Дөрвийн Дээд хэсэгт байдаг. Сүүлд би та нарт Асурын Түвшнээс Тавдугаар Түвшин хүртэл байдаг тухай хэлснийг санаарай. Энэ хүмүүс Дөрөвдүгээр Түвшнийх бөгөөд физик бие махбодтой. Тэд Дөрөвдүгээр Түвшинд хүрсэн ч бие махбодтой, тиймээс бараг л үхэшгүй мөнх хүмүүс. Тэд үхэх шаардлагагүй. Юу ч идэж уух шаардлагагүй бөгөөд тэр байдлаараа амьдарсаар буй.Би Хаанаас, “Та, танай хүмүүс өдөр бүр хэрхэн амьдардаг вэ?” гэж асуухад тэр, “Өө, бид зүгээр л аз жаргалтай амьдардаг. Хөгжилдөх гэж зарим нэг шинэ зүйлс хийж, ойролцоох бусад гаргууд руу зочилж, танай гараг дээр очдог.” гэсэн. Би, “Манай гарагт яагаад зочлохыг хүсээ вэ? Зүгээр л зугаалдаг уу?” гэхэд Тэр, “Үгүй, үгүй, үгүй. Бид бас танай гаргийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээдэг.” гэсэн. Тиймээс би Түүнд талархал илэрхийлсэн.Би санаж байгаа зүйлээ та нарт хэлээд байя. Нэг, хоёр, гурав, дөрөв гээд заавал дараалсан байх албагүй. Учир нь би өөр бусад гарагийн ч юм уу Диваажингийн, эсвэл Бурханлаг төрөлтнүүдтэй би зөвхөн бясалгаж байхдаа харанхуйд холбогддог. Самадид байхдаа бал аваад бичих боломжгүй. Хэрэв би самадигаас гарахыг оролдож, буцаад дэлхийд ирье гэвэл эргээд ороход хэцүү болдог. Бодол тархи ороод ирнэ. Тэр тохиолдолд буцаад ороход хэцүү. Заримдаа би тэгдэг л дээ. Тэдэнд эргээд ирье гэж хэлэх ёстой болдог. Би ийм ч юм, тийм ч юм, яаралтай ажил хийчхээд эргээд ирнэ ээ гэдэг. Гэвч тэдэнтэй ярилцаж, тэдэнтэй хамт ямар нэг зүйл хийхийн тулд тэндээ үргэлжлүүлэн сууж, тэр байдалдаа, тэр түвшиндээ байх нь илүү дээр.Тэгэхээр Саран дээрх хүмүүс заримдаа бууж ирдэг - заримдаа ч биш байн байн. Би хэр ойрхон ирдгийг нь асуухад тэд хэдэн өдөр тутамд, долоо хоногт хэд хэдэн удаа, ойр ойрхон ирдэг гэсэн. Яагаад гэвэл тэд энэ дэлхийг аль болох аюулгүй байхад туслахыг хүсдэг. Тэгэхэд нь би, “За, та нар туслах боломжтой юу? Хэрэв ахиад дэлхийн дайн гарвал та нар ямар нэг зүйл хийж дайныг зогсоон, энх тайвныг тогтоож чадах уу?” гэхэд Тэр, “Үгүй, үгүй, бид тэгмээргүй байна. Хүмүүс үнэхээр түрэмгий учраас бид амар амгалан байдлаар чадах бүхнээ л хийдэг. Тэдний үйлдэл, эсвэл төлөвлөгөөнд хөндлөнгөөс оролцохгүй байсан дээр.” гэсэн.Миний ярилцсан олон гаргууд бүгд биднээс айдаг, үнэхээр тийм. Харамсалтай. Энэ бол бахархах зүйл биш, яагаад гэвэл бидэнд тэдний ихэнхээс хавьгүй илүү зүйлс бий. Тэдний ихэнх нь бидэнд байдаг жимсний модгүй, цөөхөн л жимсний мододтой. Бас тийм ч үзэсгэлэнтэй, ногоон, цэцэгтэй биш, гол мөрөн, ундны ус энэ тэр байхгүй. Зарим нь биднийхээс цөөхөн, зарим нь илүү. Тэдний түвшнээс бас хамаарна. Гэхдээ тэд бүгд биднээс маш их айдаг. Бид дэндүү дайсагналцдаг, дэндүү түрэмгүй, энх тайван бус. Уучлаарай, тэд л тэгж хэлсэн. Тэд биднийг тэгж л ажиглаж, тэгж л хэлсэн. Тэдний ч зөв. Та нар бүгд мэдэж байгаа. Бүгд мэднэ.Зарим доогуур гараг ертөнцүүд илүү амар амгалан. Тэд ямар ч хамаагүй шалтгаанаар дайн хийдэггүй. Хоорондоо ярилцаж, санал солилцдог. Нэгнийхээ газар нутгийг авах гэж, эсвэл өөрсдийнхөө санааг батлах гэж, захирах гэж ч юм уу тэд гарч нэгнээ буудчихдаггүй. Бид бол аймшигтай. Нэг нэгэндээ ханддаг байдал, амьтан-хүмүүс гэх мэт бусад гэмгүй төрөлтнүүдэд ханддаг байдлаар бид бараг л тамтай ойр. Хэсэг хугацааны өмнө би эрх чөлөөтэй байхдаа жолоочтой энэ тэрүүгээр явж байхдаа гудамжны ханан дээр энэ ч мах тэр ч мах ямар үнэтэйг бичсэн байхыг харж байсан. Бурхан минь, бие минь чичирч, “Ээ Бурхан минь, энэ дэлхийд амьдрах үнэхээр аюултай юм” гэж бодсон. Тэгэхээр, хөрш зэргэлдээх хорон санаат чөтгөрүүд ирж (энх тайван-ертөнцийн хүмүүсийн) газар нутгийг нь булаасан. Тэд тоож төлөөс нэхэж ч юм уу, хариу тулалдахыг хүсээгүй. Зүгээр л өөр газар руу явж, яг л одоо Саран дотор байгаа шиг амар амгалан амьдарсан. Тэд тэнд суурьшиж, амар сайхандаа жаргаж байгаа. Мөн энэ тэрүүгээр явж, бусад нөхөрсөг гаргуудад зочилж, тусалж чадах зүйл байгаа эсэхийг мэдэх гэж бидийг ажиглаж байдаг. Өөрсдөө туслах боломжтой зүйл байгаа эсэхийг л хардаг, бидэнд дайныг хүчээр зогсоож өгөх гэж ч юм уу оролддоггүй, учир нь тэд үнэхээр дайнд дургүй. Дургүй. Ямарваа нэг гараг өөр хоорондоо дайтахыг хүсвэл өөрсдийнх нь асуудал гэж тэд боддог. Тэд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. Чадах зүйлээрээ тэд чимээгүйхэн тусалдаг. Тэгээд л гүйцээ.Саран дээрх хүмүүс хөгширдөг эсэхийг эсвэл өөрсдийгөө маш залуу, үзэсгэлэнтэй байлгахын тулд ямар нэг зүйл ашигладаг эсэхийг асуусан тухайгаа сая саналаа. Тэд “Үгүй, юу ч ашигладаггүй” гэсэн. Зүгээр л үүрд тийм байдаг. Саран дээрх хүмүүс хоорондоо гэрлэж, романтик харилцаа энэ тэр үүсгэдэг эсэхийг асуухад тэд, “Тийм, тэгдэг” гэсэн. Би, “Танайд хүүхдүүд гэрлэлтээс ч юм уу манай эндэх шиг зүйлсээс үр дүнд төрдөг үү?” гэж асуухад Тэр “Үгүй, үгүй. Бид зүгээр л хайр энэрэлтэй, романтик байдаг ч бие махбодын харилцаа үүсгэдэггүй.” гэсэн. Тийм учраас тэдний хүн ам нь бараг л байнга тийм байдаг.Тэгэхэд нь би Түүнээс хүмүүс тэнд очиж амьдарч болох эсэхийг асуусан, учир нь зарим хүмүүс тэнд очиж амьдрахаар төлөвлөж байгааг би мэднэ. Тэдний ертөнцөд, Саран доторх ертөнц рүү орж тэдэнтэй хамт амьдрах боломжтой эсэхийг асуухад Тэр, “Үгүй, боломжгүй. Гадаа нь амьдрах боломжтой ч дотогш орох боломжгүй” гэсэн. Тэдэнтэй хамт дотор орохын тулд тэд тоноглогдсон байх шаардлагатай. Би ч хүртэл тэнд очъё гэвэл тэд намайг тусгай хувцсаар тоноглож байж өөр агаар мандлыг тэсэх боломж бүрдэхээс гадна, тэднийг бас гэмтээхээс сэргийлнэ. Бид ямар нэг нян тээгээд, жишээ нь цар тахал, КОВИД-19 ч юм уу тээгээд очиж мэднэ, тэнд бол тийм зүйл байдаггүй, хөөрхий дөө бид. Тэд үүрд амьдардаг бөгөөд үүрд залуу төрхтэй, аз жаргалтай байдаг. Гэвч хэрэв бид ямар нэг шалтгаанаар тэнд очвол тэдэнд асуудал тарьж мэднэ. Тэгээд ч сэтгэлгээ нь өөр. Хүмүүс маш дорд стандарттай, бүр сүнслэг боловсрол мэдлэг нь бүр доогуур. Тэдэнтэй зөрчилдөөн үүсгэж мэднэ.Тийм учраас би тэдний газар нутаг, тэдний ертөнцөд очиж байгаа хүмүүсээс айж байгаа эсэхийг Хаанаас асуухад Тэр, “Үгүй,” гэсэн. “Яагаад гэвэл...” Түүний үгээр бол, “Үгүй, яагаад гэвэл би нууцлаг цамхагт, өндөр хамгаалалтад амьдардаг” гэсэн. Юу ч тэдний хамгаалалтыг эвдэж ертөнц рүү нь нэвтэрч чадахгүй. Тэд тулалдахыг хүсдэггүй болохоор дотроо маш аюулгүй байдаг. Хүссэн газар руугаа тэд явах боломжтой, харин тэдний бүс нутагт хүмүүс очиж байгааг харвал тэднээс зайлсхийж, өөр хаалга руугаа очдог. Тэдний хаалгаар нэвтрэх маш хэцүү. Энэ нь үнэхээр урт, гүн коридор гэж хэлсэн, дотроо маш олон хамгаалалтын системтэй болохоор өдийг хүртэл хэн ч орж чадаагүй. Энэ нь үнэн байгаасай гэж, мөн тэд амар амгалан, амар жимэр байдлаа хадгалаасай гэж залбиръя, учир нь хүмүүс орчихвол юу болохыг төсөөлшгүй.Дэлхий дээр хүртэл хүмүүс өөр хоорондоо үргэлж нэгнийхээ газар нутгийг булааж, дайн дажнаар хүүхдүүдэд дэндүү их уй гашуу, зовлон шаналал тарьдаг, тэд хэсэгхэн газрыг булаах гэж, эсвэл өөрсдийгөө илүү хүчирхэг гэдгээ харуулах гэж настай эмэгтэйчүүд гээд бүхий л гэмгүй төрөлтнүүдийг өгүүлшгүй зовлонд унагадаг. Угаасаа энэ нь бүхэлдээ “би” үзлийн илрэл. Бүхэлдээ чөтгөрийн мэт харгис үйлдэл. Хүмүүний хэмжээнд байх ёсгүй, нийцэхгүй зүйл. Гэвч юу вэ гэвэл энэ гараг дээр зөвхөн хүмүүс байдаггүй. Манай гаргийн ойролцоо өөр ертөнцүүдэд өөр төрлийн чөтгөрүүд байдаг бөгөөд тэд заримд нь нөлөөлдөг, ялангуяа төрөлхийн дайсагнах хандлагатай төрөлтнүүдэд тэдгээр чөтгөрүүд илүү амархан нөлөөлж, биеийг нь эзэлж, дайн дэгдээж, асуудал тарьж, бусад хүмүүст төрөл бүрийн зовлон учруулах зүйл хийлгэдэг.Тэр л асуудал. Саран дээрх хүмүүс маш өндөр зэрэглэлийн хамгаалалттай байдагт баяртай байна. Тэд үүрд иймээрээ байна гэж найдъя.Photo Caption: Зохистой орчинд амьдрал үргэлж дахин шинэчлэгдэнэ.