Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бидний гэр Гараг Дэлхийг засаж аврах ердийн жижиг ‘шураг’ лекцийн 7-ын 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тиймээс хэрэв та эдгээр аль хэдийн төлөвшин хөгжиж, дэлгэрч гарсан Бурханы хөвгүүд, Төлөөлөгчид, эсвэл Бурханы ач охид, ач хүүг дагахыг хүсвэл аль ч Их Багшийг дагаж, Тэдний Нутагт очин, тэнд хамтдаа амьдарч болно. Хамтдаа. Гэгээрлийн дээд зэрэгт нэгэнт хүрсэн Будда буюу Гэгээнтэн Мэргэдийн тэр нутаг орнууд мөнхөд орших болно. Тэдгээр нь анх ирсэн Бурхан руугаа, Бурханлаг руугаа буцахгүй.

Энэ нэг сонголт нь. Хэрэв та нар нэг Их Багшийг дагаж, Тэдний Улс Оронд, Газар Нутагт нь байрлая гэвэл, Буддагийн Оронд, Бурханы Ач Хүүгийн, Ач Охины Оронд байрлая гэвэл тэгж болно. Манай эгэл ертөнцийн хэлээр надад үүнээс илүү тайлбарлах боломж алга. Боломж гарвал магадгүй дараа би илүү дэлгэрүүлж ярина аа. Гэвч ийм байдлаар ингээд төсөөлөөрэй.

Нэг бол та нар Хүү Охин дээр нь эсвэл Ач Хүү, Ач Охин дээр нь очоод Тэдэнтэй цуг байж, Тэднээр халамжлуулж болох ба Бурхан руу эргээд очих шаардлагагүй. Мэдээж та нар Бурхантай ялгаагүй л холбогдоно. Зүгээр л өөр, харин буцаад анх бий болсон Эх үүсвэр рүүгээ, Бурхан руу уусан шингэхгүй л юм. Гэхдээ та нарт зориулаад Өөрөө ертөнц бүтээсэн Агуу Гэгээрсэн Их Багшийг дагасан хэн бүхэн, чин сэтгэлтэй байвал, Тэднийг дагаж, Тэдэнтэй үлдэх хангалттай гэгээрэлтэй бол улам цааш дэвших болно. Улмаар нэг өдөр та нар ч бас Тэдний Газарт Будда болно. Гэхдээ Будда ч бай үгүй ч бай, Будда болсон болоогүй хамт байх болно.

Харин тэгмээргүй байж, зүгээр л орхивол Их Тэсрэлтээр дамжуулан Бурханаас гарах цикл, эсвэл буцаад Бурханд буюу Эх Үүсвэртээ очно гэвэл, ямар ч Их Багшийг дагах шаардлагагүй. Та нар сайн байх л хэрэгтэй. Тэгвэл магадгүй материаллаг оршихуйд тань эсвэл өөр ямар ч оршихуйн бай биед тань тухтай. Хаана байгаагаас тань хамаардаг. Та нар илүү тухтай амьдрах болно. Гэхдээ энэ бүх дүрэм журам, ёс зүйн стандарт, өөрийгөө ухаарах ухаарал, өөрийгөө зүлгэх зэргийг та нар тоодоггүй бол үргэлжлүүлэн амьдарсаар байна. Зарим өдрүүдэд там руу явж, өөр өдрүүдэд нь буцаад материаллаг ертөнцөд ирнэ, эсвэл буцаад амьтны аймагт төрөл авах юм уу өөр юу ч юм болдог. Ийм байдлаар үргэлжилж, та нар үүрд мөнх эргэлдэж байгаад Бурханд хүрдэг. Үүндээ та нар хүрнэ. Тэгээд ахиад л эргэлтэд орж, буцаад нэг өдөр эргэн ирж, нэг бол хүн, үгүй бол амьтан-хүн эсвэл мод гэх мэт болж, байгалиасаа аяндаа нас бие гүйцэж тэр амьдралаа үргэлжлүүлэх болно, хэрвээ амьдралдаа юу ч хийхгүй бол шүү дээ.

бясалган дадуулдаггүй, Ертөнцийн Хууль болон Бурханы Тааллын дагуу юу ч хийхгүй бол ийм байдлаар ахин дахин эргэлдсээр байх болно. Тамд, Диваажинд, Дэлхий дээр, эсвэл оргүй хоосонд, хаа ч юм эргэлдэнэ, өмнөх төрөлдөө юу хийснээс тань хамаардаг. Харин Их Багшийг дагавал үхэж төрөхийн хүрднээс үүрд гэтлэгддэг. Үүрд шүү. Өөрсдийнхөө агуу “Би”-г бүрэн олох хүртлээ та нар улам бүр сайжирсаар байх ба улмаар Их Багш нартай адил болдог. Тэгээд бусдад туслах боломжтой. Хувь тавилан тань ямар байгаагаас хамаарна, эсвэл гэгээрснийхээ дараа юу хийх шийдвэрээс тань хамаарна. Тэр агуу гэгээрлээс өмнө, хэрэв та нар бусдад туслахыг хүсвэл хангалттай хүчтэй болдог.

Хэрэв Агуу Гэгээрсэн Их Багштай бол Тэр мэдээж та нарт зааж сургаж, агуу “Би”-г тань улам илүү таньж мэдүүлсээр байдаг. Харанхуй мунхаг болон энгийн мэдрэхүйт төрөлтнүүд болон агуу Их Багшийн хувьд гэвэл илүү дэвших тусмаа илүү хүчтэй болно. Тэгснээр дотоод дахь эрдэнээ эрж олоогүй зүгээр л нэг энгийн хүн байхын оронд та бусад хүмүүст, бусад төрөлтнүүдэд туслах боломжтой. Тийм учраас олон хүмүүс Их Багш нарыг дагаж, Тэднийг ихэд шүтдэг юм, яагаад гэвэл тэд төрөл бүрийн амьдралын хэв маяг, хувь тавиланд ахин дахин эргэлдэх хүрднээс гарч чадна гэдгээ мэдэж байдаг. Гэвч тэд Их Багшгүй бол ийм байдлаар ахин дахин үүрд үхэж төрөх хүрдэнд эргэлдэнэ.

Энэ нь зөвхөн нэг өдрөөс нөгөөд үргэлжлэх зүйл биш. Буцаад Анхдагч Хүчинд Анхдагч Бурханд шингэсний дараа одоогийн та нарын байгаа байдалдаа, эсвэл илүү ч юм уу дорд байдалд буцаад ирэхэд маш урт, урт, урт, урт хугацаа ордог. Үүнийг Их Тэсрэлт гэж нэрлэе. Тийм. Учир нь энэ мөч нь зүгээр л нэг өдөр өнжөөд маргааш нь бий болчихдоггүй. Энэ гараг дээр, эсвэл өөр бусад гараг дээр та нарын хүн ч юм уу эсвэл амьтан-хүн, өөр бусад төрөлтөн, бүр мод чулуу хүртэл байсан энэ бүх төрөлдөө үймүүлсэн бүхнийг цэвэрлэхэд уртаас урт хугацаа орж, амардаг. Тэгэхээр шингээлт нь шууд үйлчилдэггүй. Маш олон эрин галавын хугацаа шаардагддаг. Хэрэв ямар ч Их Багшийг дагадаггүй, тэр хүрднээс өөрийгөө гэтэлгэхгүй бол маш олон эрин галаваар хүлээх ёстой болно, ялангуяа одоо цикл төгсөж буй энэ цаг үед. Шүүлт маш нягт нямбай явагдаж, хатуу чанд үйлчлэх болно. Хэрэв та гавьяагүй, буянгүй бол гэтлэгдэж чадахгүй.

Улмаар та буцаан шингээгдэж, тамыг туулж, эсвэл өөр өөр доогуур түвшинд ч юм уу өндөр түвшинд очдог, нөхцөл байдлаас хамаарна. Тэгэхээр үнэхээр буцаад Анхдагч Бурхан дээр ирэхэд маш олон олон олон эрин галавыг туулж, үүрд үргэлжилдэг. Тэгээд буцаад гаръя гэвэл тэндээ бас ахин нэг Их Тэсрэлт болохыг хүлээж үүрд мөнх хугацааг өнгөрүүлж байгаад бүх зүйлс тэрхүү Анхдагч байршлаас, Анхдагч Хүчнээс ахин гарвал та нар ахиад тухайн үед юу л байна түүгээрээ гарч ирдэг: хүн, амьтан-хүн, бусад төрөлтнүүд, чулуу, мод, гэх мэт. Тийм учраас эрин галавын тэртээгээс л үүнийг ойлгосон бүхэн Их Багшийг дагадаг болсон. Мөн тэд Их Багшийгаа үнэхээрийн болгоомжтой сонгодог. Учир нь бурууг нь сонгочихвол буцаад л нөгөө хүрдэнд орох болно. Яагаад гэвэл тэр их багш нь өөрөө чөлөөлөгдөөгүй байдаг. Тийм байж яаж та нарыг гэтэлгэх вэ?

Тиймээс л эрин галавын тэртээгээс олон Их Багш нар ирж байсан ч тоолшгүй олон бол биш. Эзэн Есүсийн цаг үеэс хойш буюу 2000 оноос хойш жинхэнэ Гэгээрсэн хэчнээн Их Багш нар гарч ирэв? Гарын хуруугаараа тоолох боломжтой. Би энгийн бас товчлон ярьдгийг ойлгоорой. Та нар үнэхээр үүнийг ойлгоно гэж найдъя. Тийм учраас хүмүүс дагаж, Нэрсийг нь унших Гэгээрсэн Их Багш нарыг хайдаг. Будда нар байхгүй болсон ч манай гарагт заларч байсан жинхэнэ Будда буюу Шагжамуни Буддагийн хэлж өгснөөр Тэдний Нэрсийг уншдаг. Дээрээс нь Эзэн Есүс бууж ирээд харамсалтай нь маш богино хугацаанд хүмүүст заасан. Тийм учиртай. Ингэж л та нар Есүс Христийн болон Буддагийн нэрийг мэддэг болж мөн бусад олон Буддагийн, Есүс Христийг дагаж, Өөрсдөө өндөр гэгээрэлд хүрсэн өөр бусад Гэгээнтэн Мэргэдийг мэддэг болсон.

Тиймээс Тэдний Нэрсийг уншихад адислал хүртэж, дэвшиж, хамгаалагдаж, Тэдний Диваажин руу явах болно. Гэхдээ зөвхөн Тэдний Нэрсийг уншиж, Тэднийг байх үед нэг их бясалгаж дадуулаагүй бол Тэдний оршихуйд очихдоо тийм ч өндөр түвшинд байхгүй. Яг л сургуульд маш сайн багштай байлаа ч сайн юм сурахгүй бол ангидаа хамгийн сүүлд ордогтой адил. Тэгээд магадгүй таны сайн ажилд орж, илүү мөнгө олох ч юм уу, нийгэмд өндөр байр суурь эзлэх магадлал нь сурлага сайтай хүүхдүүдтэй харьцуулахад буурдаг. За, өөр зүйл байна уу? Би бичлэгээ зогсоож байгаад бодож, санах хэрэгтэй байна.

Хэчнээн олон Их Багш нар Дэлхийд бууж ирээд аймшигтай харгислал, хэрцгийлэлд зовсон билээ, Тэд одоо ч зовсоор байгаа. Хүмүүст хайртай хэвээр учраас зовсоор буй. Авшиг хүртэх үйл явцаар дамжуулан Тэдэнтэй холбогдохыг л Тэд хүсдэг. Өөр юм хүсдэггүй. Үнэндээ тун энгийн, учир нь Их Багшийн Хүчээр дамжуулан мэдлэгийн агуулахаа нээчихвэл шууд л хүртдэг. Тиймээс нэг их хийх зүйл үгүй, өдөр бүр илүү хүч хуримтлуулахыг л хичээх болно, мөн Гэртээ харих замаа та нар улам бүр нээж, өөрийгөө чөлөөлөх үүд хаалгыг улам олноор нь нээж, Их Багшийн Хүч үргэлж дэргэд тань байж та нарт тусалж, унахад тань ч түшиж байдаг.

Намайг байнга веганизмын тухай ярьдаг гэж та нар боддогийг би мэднэ. Гэтэл энэ бол та нарын хаалгаа байшиндаа тогтоох шураг тань юм шүү дээ. Энэ шураггүйгээр тогтоож чадахгүй. Энэ нь энгийн, бас жижиг ч гэлээ тэр хаалгыг тогтоох гэсэн хэн ч болов тэр шургийг л нэхэж, “Миний шургууд хаачив? Би сая энд тавьсан, алга болчхож. Хайгаад олдохгүй байна.” гэнэ. Тэр шургийг олох ёстой болно. Нугасанд нь хэдэн нүх байгаагаас, эсвэл хаалга нь хэр том гэдгээс хамаарч, гурав юм уу дөрвөн шураг орно. Тэгээд л гүйцээ. Би та нарт “Ямар ч хамаагүй өөр шураг, эсвэл дэгээ аваад ир! Нэг чулуу тэнд тавиад, илүү том, бат бэх өөр шураг ол.” гэж хэлж чадахгүй. Тийм биш, яг таг таарах ёстой. Нөгөө жижиг шураг л хэрэгтэй. Ердөө л тэр. Бид маш олон зүйл хийсэн, бүхнийг хийчихсэн. Гэтэл тэр шураг дутуу байхад та нар гүйцээчихгүй л байна.

Би төр засгийн удирдагчдаас ингэж гуйсан: “Ард түмэндээ үүнийг ойлгуулж, веган хууль журам гаргаач дээ. Яг одоо та нар зүгээр л илүү татвар ноогдуулж, зэрлэг амьтан-хүмүүсийг авран, тэдэнд зам хөндлөн гарах гүүр барьж өгч байна. Энэ бүхэн мэдээж гайхалтай үйлс л дээ. Та бүхэн амьтан-хүмүүсийг хамгаалж, ‘Амьтдыг бүү зовоо, амьтдыг бүү хүчирхийл.’ гэсэн хууль гаргадаг. Гэтэл амьтан-хүмүүсийн махыг идсээр байвал хүмүүс тэднийг өдөр бүр хүчирхийлсээр байх болно.” Тэгээд тэр эмх замбараагүй зүйл дотроос өнөөх шургийг хайгаад олж чадахгүй. Гуйя, веган л болчих. Тэгвэл бүх зүйл засагдаж, тогтвортой, хүчирхэг болно. Бүр дэлхийн дайнаас ч зайлсхийх боломжтой. Иймдээ тулбал шүү дээ. Хэдэн сарын дараа Японд болох тэр бүх илүү хүчтэй газар хөдлөлтүүдийг ч бид зогсоох боломжтой. Олон зөн билигтэн, бошиглогч томоохон, хүчтэй, хөнөөлт газар хөдлөлт хар шуурганы хамт болохыг зөгнөсөн. Учир нь далайн ёроол цуурч байгаа бөгөөд улам бүр томрохоор байгаа.

Photo Caption: Эгэл Даруу Талархах Сэтгэлээр Өндөр Дээд Диваажинд Цэцгийн Баглаа Өргөн Баръя

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/7)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-05-24
249 Үзсэн
Онцлох мэдээ
2025-05-23
734 Үзсэн
33:41
Онцлох мэдээ
2025-05-23
3 Үзсэн
Биднийг хүрээлэн буй дэлхий ертөнц
2025-05-23
1 Үзсэн
Бидэнтэй зэрэгцэн орших амьтдын ертөнц
2025-05-23
3 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд