Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэрэнгүй та нарынхаа амрыг эрье. Та бүхнийгээ жаахан тайтгаруулж, сэтгэл зовнилыг тань багасган, хань бараа болохын тулд ярьсаар байя гэж бодлоо. Бидэнд бяцхан сайн мэдээ байна. Дашрамд хэлэхэд маш олон хүн веган боллоо. Та бүхэн веган хэвээр байж, мөн шинэ хүмүүс веган болно гэж найдаж байна. Тэгвэл бид та нарын маш их хайртай энэ сайхан гаргийг аварч чадна. Бурхан ч бас энэ гарагт хайртай. Хамгийн Хүчирхэг Гурав ч бас энэ гарагт хайртай. Зүгээр л үйлийн үр нь та нарын амьдарч буй энэ дэлхийд маш их гай зовлон учруулж, хатуу шийтгэл үзүүлж, таны болон хайртай хүмүүсийн тань амьдралд маш олон талаар нөлөөлсөн хэрэг.Гэхдээ одоо бидэнд сайн мэдээ байна. Олон хүн веган болсон тул Бидний хийж чадсан зүйл... Бид өөр арга бодож олсон. Бид энэ гаргийг тойруулан, соронзон орон, озоны давхаргын гадуур нэг төрлийн ялтас, тунгалаг бодис байрлуулсан. Тиймээс нарны тэсрэлтийн нөлөөг эрс бууруулна. Хэрэв энэ тэсрэлт нэвтэрч, биднийг урьд байгаагүй их хэмжээнд цочроож нөлөөлбөл дэлхий дээрх бүх зүйлийг бидэнтэй хамт шатааж чадахаар юм. Ингээд одоо бид тунгалаг, яльгүй ногоон өнгөтэй, гэхдээ та нарт харагдахгүй нэмэлт ялтас тавьсан болохоор нар өмнөхөөсөө арай бага эрчимтэй, магадгүй ердийнхөөс бага гэрэлтэж байгааг та бүхэн мэдэрч л магадгүй.Бид өмнө нь үүнтэй төстэй ялтас тавьсан байсан ч үйлийн үр үүнийг ахин дахин цоолоод байсан юм. Одоо бид тэр цоорхойтойн дээрээс нь нэмж, өөр нэгийг шинээр тавиад байна. Энэ удаад удаан тэсэх байх гэж найдъя. Хэрэв олон хүн веган болбол энэ нь удаан үргэлжлэх болно. Магадгүй дараа нь бүх зүйл өөрөө засагдаж, тэгээд бидэнд үүний хэрэг үгүй болох байх. Тэгвэл нар дахин илүү тодорно.Би та бүхний юу хэлж байгааг мэднэ. Би веган байх тухай ярьсаар байгаа ч энэ бол бид энэ дэлхийг бүрэн засаж, өөрчлөхөд шаардлагатай тэрхүү өчүүхэн 1% юм. Тэгээд та бүгдийг үүрд аюулгүй, аз жаргалтай байлгах Энхжиний орон шиг болох юм. Хэрэв энэ гараг дээр үргэлжлүүлэн оршихыг хүсэж байвал энэ нь бидэнд хэрэгтэй хамгийн сүүлийн шураг – 1%. Тун энгийн. Би энгийн жишээ хэлье. Яг л хаалга хийхийг хүсэж байгаа шиг. Хаалга нь бэлэн болчихсон, мод нь бэлэн, гоёл чимэглэл нь хийгдсэн, бүх зүйл бэлэн, нугас хүртэл бий. Гэхдээ нугасыг хүрээ болон хаалган дээр бэхлэх жижиг шураг хэрэгтэй. Ингэснээр хаалгыг аюулгүй, найдвартай байлгах болно. Тэр жижигхэн шураг нь байшин, хаалган дээрх бусад бүх зүйлтэй харьцуулахад маш жижигхэн. Гэхдээ л тэр жижигхэн шураг тун чухал. Яг одоо манай гаргийн хувьд тэрхүү шураг нь веган хоол идэх явдал юм. Тэгээд л боллоо.Маш энгийн. Бусад олон зүйлийн нэгэн адил танд ч гэсэн ажиллагаатай, маш сайхан, бүх дэлхийтэй холбогдох боломжтой гоё утас байгаа. Зарим багаж хэрэгсэлтэй байсан ч тухайлбал НАСА-гийн өмнөөс Сартай холбоо барьж болно. Иймэрхүү жижиг зүйлс тун чухал юм. Та нар Сартай холбоо барьж болно. Хэн нэгэн тань, жишээлбэл хөлгийн багийн гишүүд Саран дээр байвал тэдэнтэйгээ ч холбогдож болдог шүү дээ. Өө, сониноос, би та нарт Сарны тухай нэг зүйл ярьж өгөхөө мартчих вий. Энэ бол манай бэрхшээл зовлонтой гаргаас ярианы сэдвийг өөрчлөх нэг боломж юм даа.Тэгэхээр сайн мэдээ бол бид тэр ялтас дээр ногоовтор туяатай тунгалаг бодис түрхсэн. Ингэснээр дэлхийг бүхэлд нь бүрхсэн ийм бодис байхгүй байсан үеийнхээс илүү сэрүүн байлгах болно. Энэ нь мэдээж агаар нэвтэрдэг, маш онцгой бодисоор хийгдсэн. Ийм зүйл дэлхий дээр байхгүй. Үүнийг Амар амгалан ард түмэн хийсэн. Бид очоод тэднийг хамгаалж, чөтгөрүүдийг хөөж гаргасны дараа тэд төхөөрөмжөө засаж, миний сая хэлсэн ийм зүйлсийг илүү их үйлдвэрлэж чадсан. Тиймээс Бид дэлхийг бүхэлд нь бүрлээ. Учир нь Бид нүхийг нэг нэгээр нь нөхсөн бол хэтэрхий удах байсан юм. Бид зүгээр л шаардлагатай хэсгүүдэд засвар хийсэн нь дээр байх байсан. Гэхдээ энэ нь хэтэрхий их хугацаа авч байсан. Гэтэл гамшиг хэзээ ч тохиолдож мэдэх байлаа. Иймд яг одоо нарны тэсрэлтийн туяа хурц байх нь багассан. Хэдийгээр нарны туяа туссан ч бид үүнийг бага эрчимтэй мэдрэх болно. Мэдээж зарим газруудад нүх хэтэрхий том байгаа тул та нар халууныг мэдрэх болно. Гэхдээ ихэнх газруудад халалт нь манай гаргийг бүхэлд нь хамарсан тэрхүү ялтас байхгүй байсантай харьцуулахад бага байх болно.Би бас дэлхийг тойруулаад зарим нэг хамгаалалт хийсэн. Гэхдээ үүнийг үргэлжлүүлье гэвэл та нар бүгд залбирч, веган болж, веган хэвээр байж, сайн хүмүүс байцгаах хэрэгтэй. Бид энэ бүх хэрэгслийг ашиглаж байгаа ч үүрдийн биш юм. Энэ нь үүрдийн биш. Үүнийг бид нэг бол авч үлдэж чадна, эсвэл сүйтгэн устгаж мэднэ. Тиймээс халууны эрчим суларч, шуурга, хөрсний гулсалт, үер зэрэг сүүлийн үеийнх шиг байнгын гэнэтийн, ер бусын их хохирол учруулдаг гамшиг багасна. Одоо энэ нь бага эрчимтэй, давтамж багатай болно.ХАМГИЙГ ЧАДАГЧ Бурхантай нэгдэж, Хамгийн Хүчирхэг НЭГЭН болсон Хамгаас Хүчирхэг Гуравт үүний төлөө талархацгаая! Тэдний Хүч, илүү их Хүч, Дэмжлэг, Адислал, Нигүүлсэлгүйгээр бид энэ бүгдийг хийх боломжгүй байлаа. Бидний өмнөөс Хамгийн Хүчирхэг Гурав, ХАМГИЙН ХҮЧИРХЭГ НЭГЭНД талархаарай.Аан тийм, би жаахан цаг чөлөө гарвал та нарт энэ Гурвалын талаар тайлбарлана гэж амласан даа. Анх ердөө Хоёр л байсан. Гэхдээ нөхцөл байдал ширүүсэж, арга барагдсан тул Хоёр нь Гурав болсон бөгөөд ингэснээр тэд Ертөнцийн Нөөцөөс тус бүрдээ илүү их хүч хурааж, цуглуулах боломжтой болсон юм. Тиймээс Гурав нь илүү хүчирхэг болсон. Би Их Эзэн Есүс, Их Эзэн Есүсээс үүссэн Нэгэн Хоёрыг хэлж байгаа юм шүү. Анх зөвхөн ганц байсан бөгөөд Нөгөө нь эндээс үүссэн. Бурхан угаас ганц, мөн ганц Хүүтэй. Гэхдээ маш онцгой нөхцөл байдлын улмаас энэ нь хоёр болж, хоёр Хүч болон хуваагдсан. Харин Бурханы хүчтэй нийлээд энэ нь урьд өмнө хэзээ ч байгаагүй илүү хүчирхэг болно. Тэд бүгд нийлсэн нь маргаангүй гайхамшигтай. Яг л Их Эзэн Есүсээс Их Багш, Бурханаас бүх зүйл үүсэлтэй шиг.Зүйрлэвэл өнөр, баян, хүчирхэг гэр бүл том бизнестэй байлаа гэхэд охид, хөвгүүд нь тусдаа гарахыг хүсэх буюу эцэг эх нь тэднийг хувь хувьдаа бизнес хийж, өөрсдөдөө анхаарал халамж тавин, төлөвшиж, биеэ даахыг хүсдэг. Гэр бүл нь угаасаа баян, хүчирхэг байсан ч охид, хөвгүүд нь тусдаа гарч, өөрсдийн бизнес, компанийг бий болгон, өөрсдийн гэсэн бүр илүү хүчирхэг бизнестэй, мөн баян болох нь бий. Харин хэрэгцээ гарвал, эсвэл хэзээ нэгэн цагт тасарч гарсан охид, хөвгүүдийнхээ шинээр олж авсан бүх хөрөнгө, эрх мэдэл, баялгийг нэгтгэх шийдвэр гарвал тэд бүх мөнгөө нийлүүлж, бүх хүчээ төвлөрүүлэх болно. Тэгээд бүгдээрээ тэрхүү Хүч, байр суурь Нэр төрийг хуваалцана. Тэгвэл анх нэг аав, нэг гэр бүлд байснаас илүү их хүч чадалтай болно.ХАМГИЙН ХҮЧИРХЭГ НЭГЭНД Нэгдмэл ХҮЧ хэрэгтэй. Учир нь Хоёр Хүү нь Дэлхийд зориулагдсан Хүчтэйгээ Дэлхий дээр байсаар ирсэн бөгөөд өмнөх АЖЛЫНХАА ачаар хоёулаа Дэлхийтэй холбогдсон тул Тэдний Хүч илүү бат бөх, илүү тохиромжтой юм. Учир нь энд ашиглагдахын тулд бүх зүйл ямар нэг биет шинжтэй байх хэрэгтэй. Дээр нь Диваажингийн ялагдашгүй Бурханлаг Анхдагч Хүч нэмэгдсэн тул Дийлдэшгүй болсон. Хүмүүс өөрсдөөс нь шаардагдаж буй хувь нэмрийг оруулбаас дэлхий аврагдах боломжтой!!! Тэгээд бид цөм аз жаргалтай болно.За, та нарыг хангалттай ойлгосон гэж найдаж байна. Хүний тархинд ийм, ялангуяа хийсвэр зүйл хэзээ ч 100% тодорхой ойлгомжтой байдаггүй. Гэхдээ ийм л байна. Яг одоо санаанд орж байгаа зүйл энэ. Хэрэв өөр зүйл байвал би дараа тайлбарлаж өгнө өө.Гэхдээ энэ их тодорхой. Нэг баян, хүчирхэг гэр бүл. Хүү, охин хоёр нь гэртээ хамт амьдардаг бөгөөд аавдаа бизнесээ босгоход нь тусалдаг. Харин хожим нь улам том болж, төлөвшиж, тусдаа гараад өөрсдөө компани байгуулж, бизнесээ хийсэн. Тэгээд нэг өдөр, магадгүй зайлшгүй шаардлагын улмаас, яагаад ч юм тэд гэр бүлийнхээ шинэ хуучин бүх баялаг, эрх мэдлийг нэгтгэдэг. Тэгж илүү хүчирхэг болно. Одоо та нар ойлгов уу.Үүний нэгэн адил бүх Их Багш нарын хувьд Тэд Бурханаас ирсэн нь мэдээжийн хэрэг, энгийн хүмүүсээс илүү агуу оршнол юм. Хүмүүс Бурханаас тэдэнд өгсөн капиталын хүчээр хөгжиж чадна. Тэд бусад охид, хөвгүүд шиг хөгжиж, агуу болж чадна. Их Эзэн Есүсээс бусад нь. Жишээ нь: Есүс бол Бурханы цорын ганц Хүү бөгөөд өөр хүүг төрүүлж болно, үгүй ч байж болно. Бурханы охид, хөвгүүд, эсвэл ач, зээ нар, жишээлбэл, тэд өөрсдийн компанитай болохыг хүсэж байна. Тэгэхээр Будда нар бол гэр бүлээсээ өрх тусгаарласан, өөрийн гэсэн эрх мэдэлтэй, өөрийн гэсэн баялагтай охид хөвгүүдтэй адил юм. Дараа нь тэд өөр газар ажиллахын оронд, жишээлбэл, маяа, сатан, чөтгөрийн төлөө ажиллахын оронд Бурханаас ирсэн бусад ач, зээ нартаа тэдэнтэй хамт явж, Өөрсдийн тэрхүү “компанид” ажиллахад нь тусалж чадна.Иймээс тэдгээр Их Багш нар, Гэгээнтэн Мэргэд мэдээж илүү хүчтэй болно. Учир нь Тэд Будда, Гэгээнтний байр сууриа аль хэдийн олж авсан. Бараг л Есүс Христ, эсвэл “хуваагдсан” Есүс Христ шиг. Тиймээс хэрэв та эдгээр аль хэдийн төлөвшин хөгжиж, дэлгэрч гарсан Бурханы хөвгүүд, Төлөөлөгчид, эсвэл Бурханы ач охид, ач хүүг дагахыг хүсвэл аль ч Их Багшийг дагаж, Тэдний Нутагт очин, тэнд хамтдаа амьдарч болно. Хамтдаа. Гэгээрлийн дээд зэрэгт нэгэнт хүрсэн Будда буюу Гэгээнтэн Мэргэдийн тэр нутаг орнууд мөнхөд орших болно. Тэдгээр нь анх ирсэн Бурхан руугаа, Бурханлаг руугаа буцахгүй.Photo Caption: ОЙН АМЬДРАЛ, ОЛОН ТААТАЙ ГЭНЭТИЙН БЭЛЭГ!