Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 10-р сарын 11
Израилын барьцаалагдсан гэр бүлүүдийг төлөөлдөг Барьцаалагдсан болон сураггүй алга болсон гэр бүлүүдийн форум нь Норвегийн Нобелийн хороонд АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг барьцааны хүмүүсийг солилцох гэрээ байгуулж, Газын зурвас дахь дайныг зогсооход оруулсан хүчин чармайлтынх нь төлөө Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэхийг уриалжээ. Барьцаалагдсан ар гэрийнхэн Түүний тууштай байдал, АНУ-ын зуучлалаар 1-3-р сард олон арван олзлогдогсдыг сулласан гал зогсоох хэлэлцээрийг магтан сайшааж, “Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Трампаас илүү дэлхий дахинд энх тайвныг тогтооход хувь нэмрээ оруулсан ямар ч удирдагч, байгууллага байхгүй” гэж онцлон тэмдэглэжээ. (Нью-Йорк Пост)
Австрали болон Папуа Шинэ Гвиней улсууд халдлагад өртсөн тохиолдолд харилцан дэмжлэг үзүүлэхийг шаардаж, Папуа Шинэ Гвинейн 10,000 иргэн Австралийн Батлан ​​хамгаалах хүчинд алба хаахыг зөвшөөрсөн батлан ​​хамгаалах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь Папуа Шинэ Гвинейн анхны батлан ​​хамгаалах гэрээ юм. (Ройтерс)
Иорданы Цог жавхлант II Абдулла хаан АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай утсаар ярьж, Газын зурвасын дайныг зогсоох АНУ-ын удирдагчийн 20 заалт бүхий төлөвлөгөөний талаар ярилцжээ. Хаан нэн даруй гал зогсоох, хангалттай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахыг уриалж, Баруун эрэг болон Иерусалимд байдал хурцдахаас сэрэмжлүүлсэн байна. Хоёр удирдагч мөн АНУ-ын бүс нутагт үзүүлэх голлох үүрэг, стратегийн түншлээ бэхжүүлэх арга замын талаар ярилцжээ. (Жорданы мэдээллийн агентлаг)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Бразилын бараанд 50%-ийн татвар ногдуулах тухай маргаан гарсны дараа Бразилын ерөнхийлөгч Лула да Силватай эдийн засаг, худалдааны талаар утсаар хэлэлцсэний дараа, АНУ, Бразил улсууд "хамтдаа маш сайн ажиллана" гэж мэдэгджээ. (Политико)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп АНУ-ын үйлдвэрлэгчдийг хамгаалах үүднээс 2025 оны 11-р сарын 1-нээс эхлэн, дунд болон хүнд даацын ачааны машинд 25%-ийн татвар ногдуулахаа мэдэгджээ. (Аль Жазира)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хүүхдийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан, америк хүүхдүүдийн эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалах амлалтаа онцоллоо. Америкийг дахин эрүүл болгох комисс нь эрүүл бус, хэт боловсруулсан хоол хүнсийг багасгах, сургуулийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг сэргээх, хүүхдэд зориулсан эмийг хэтрүүлэн бичиж өгөх эрсдэлийг судлахад анхаарч байна. Ерөнхийлөгч мөн хүүхдийг цахим мөлжлөгөөс хамгаалах TAKE IT DOWN хуулийг онцлон тэмдэглэжээ. (WhiteHouse.gov)
[АНУ-ын] Цагаан ордон Чикаго хотын дарга [Ардчиллын намын] Брэндон Жонсоныг хотын нутаг дэвсгэрийг "ICE [Цагаачлалын гааль, хууль сахиулах газар]-аас чөлөөт бүс” гэж зарласныг буруушааж, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хууль бус цагаачдыг хамгаалж буй урвалт гэж үзжээ. (WhiteHouse.gov)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп хэрэв шаардлагатай бол цэргийн хүчинд хотуудыг аюулгүй байлгаж, хүмүүсийн амь насыг хөнөөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд энгийн иргэдийг баривчлахыг зөвшөөрөх Бослогын тухай хуулийг хэрэгжүүлэх болно гэж мэдэгджээ. Тэрээр Чикаго, Портланд болон бусад томоохон хотуудад хууль сахиулах хүчний эсрэг хүчирхийллийн жагсаалын үеэр иргэд болон холбооны төлөөлөгчдийг хамгаалах зорилгоор Цагаан ордонтой хамтран ажиллахыг Ардчилсан намын шүүгчид, хотын удирдлагуудад уриаллаа. (AFP Мэдээллийн агентлаг)
Сенатын Ардчилсан намын гишүүд Бүгд найрамдах намын гишүүдийн газрын үйл ажиллагааны түр зогсолтыг зогсоох гэсэн сүүлийн оролдлогыг хааж, холбооны олон мянган ажилчдын ажлын байр, сая сая гэр бүлийн үйлчилгээг эрсдэлд оруулаад байна. Ерөнхийлөгч Трамп, Сенат дахь Бүгд найрамдах намын олонхын бүлгийн удирдагч Жон Тун нар уг мухардмал байдалд Ардчилсан намынхныг буруутгаж байгаа бөгөөд хэлэлцээр хийхэд нээлттэй байгаагаа мэдэгджээ. (Нью-Йорк Пост)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Google-ээс испани хэл дээрх Univision сувгийг төлбөртэй холбоотой маргааны улмаас цуцалсны дараа YouTube TV-д уг сувгийг буцааж оруулахыг шаарджээ. Тэрээр тус суваг нь АНУ-ын олон сая испани хэлтнүүдэд хүрдэг учраас уг шийдвэр нь 2026 оны завсрын сонгуулийн өмнөхөн Бүгд найрамдах намын хувьд маш муу зүйл боллоо гэж мэдэгдээд, "шударга ёсны төлөө" буцааж сэргээхийг уриалжээ. (Нью-Йорк Пост)
Амьтны хүмүүсийн сайн сайхан байдал одоо АНУ-ын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга бага Роберт Кеннедигийн “Америкийг дахин эрүүл болгоё” хөтөлбөрийн нэг хэсэг болж, лабораторид ургуулсан 3 хэмжээст эдийн загвар гэх мэт өндөр технологи, хүнд суурилсан судалгааны аргуудыг сурталчлахад тэргүүлж байна. Нарийн бичгийн дарга Кеннеди эдгээр хувилбарууд нь амьтан-хүмүүсийг хамгаалахын зэрэгцээ архаг өвчний судалгааны зардлыг хурдасгаж, бууруулж, амьтдын сайн сайхан байдлыг хуучинсаг үзэлтэй болон уламжлалт өмгөөлөгчдийн аль алиных нь хүлээн зөвшөөрдөг хоёр намын хөдөлгөөн болгон хувиргаж чадна гэж үзэж байна. (Политико)
АНУ-ын Амьтдын сайн найзууд нийгэмлэгээс гэрийн тэжээвэр амьтан-хүний асран хамгаалагчдыг Хэллоуины баярын үеэр болгоомжтой байхыг анхааруулжээ. Учир нь хаалганы хонх, чихэр, чимэглэл зэрэг нь амьтан-хүмүүсийг стресст оруулж, аюулд хүргэж болзошгүй юм. Тэд гэрийн тэжээвэр амьтан-хүмүүсийг чимээгүй өрөөнд байлгах, чихрийг хүрэхгүй газар хадгалах, дөлгүй лаа хэрэглэх, амьтан-хүмүүст ихэвчлэн тухгүй байдал үүсгэдэг учраас хувцас өмсгөхөөс зайлсхийхийг зөвлөж байна. Тус бүлэг нь мөн амьтан-хүмүүсийн үхэлгүй үндэстэнд шилжихэд туслах зорилгоор тэжээвэр амьтан-хүмүүсийг “Хэллоуины баярын сайхан амттан" болгон үрчлэн авахыг дэмжиж байна. (KTLA)
Олон улсын 2025 оны Expat Insider судалгаагаар ажлын байрны аюулгүй байдал, орон сууц, амьдралын чанар зэрэгт үндэслэн гадаадын иргэдэд зориулсан шилдэг 10 орны жагсаалтыг гаргажээ. Үүнд: 1) Панам 2) Колумби 3) Мексик 4) Тайланд 5) Ау Лак (Вьетнам) 6) Хятад 7) Арабын Нэгдсэн Эмират 8) Индонез 9) Испани 10) Малайз улсууд багтаж байна. (CNBC)
Эмч нарын хэлж буйгаар шагналт алтан амтлагч гүргэм нь ургамлын гаралтай хамгаалалтын нэгдлээр дамжуулан тархины эрүүл мэндийг сайжруулдаг. Гүргэмийн ханд нь хөнгөн болон дунд зэргийн Альцгеймерийн өвчтэй өвчтөнүүдэд жороор олгодог эмийн нэгэн адил танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг болохыг эмнэл зүйн туршилт харуулж байна. Судалгаагаар гүргэм нь мөн сэтгэл санааг сайжруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулж, алсын харааг сайжруулдаг. Ургамлын гаралтай бүлээн сүү, цайнд чимхээр идээшүүлж, веган хоолонд нэмэн, зөөлөн, тархины үйл ажиллагааг сайжруулах нэмэлт болгон хэрэглээрэй. (Дэйли Мэйл)
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гашуун амтат гуа нь цусан дахь сахрын хэмжээг хянах хүчтэй ургамлын холбоотон юм. Шарантин, полипептид-п зэрэг байгалийн нэгдлүүд нь инсулинд мэдрэг байдлыг сайжруулж, глюкозын түвшнийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн С амин дэм, үл исэлдүүлэгчээр баялаг тул дархлааг дэмжиж, үрэвслийг намдаадаг. Ургамлаар тэтгэгддэг найдвартай ашиг тусыг нь хүртэхийн тулд гашуун амтат гуаг долоо хоногт 3-4 удаа хуурах, шүүсийг нь уух, шөлөнд зөөлөн буцалган хэрэглээрэй. (Туан Тай Түөк)
Судлаачид чихэр өвсний үндэс нь хоол боловсруулалтыг хөнгөрүүлж, дааврын үйл ажиллагааг дэмжиж, үрэвслийг бууруулдаг ургамлын гаралтай хосгүй нэгдэл болох глициризиныг агуулдаг гэж үздэг. Судалгаанаас харахад чихэр өвс нь ханиалгыг намдааж, ходоодны салст бүрхэвчийг хамгаалдаг бөгөөд вирусийн эсрэг шинж чанартай байдаг. Чихэр өвсний хүчтэй охь нь цусны даралтад нөлөөлдөг тул үүнийг эрүүл мэндийг дэмжигч веган амьдралын хэв маягийн хүрээнд цай, эсвэл зөөлөн нэмэлт тэжээл болгон дунд зэрэг хэмжээгээр хэрэглэх нь хамгийн тохиромжтой. (Туан Тай Түөк)
Үргэлж үхэлд хүргэдэг Хантингтоны өвчнийг анх удаа AMT-130 шинэ гений эмчилгээний тусламжтайгаар амжилттай эмчилжээ. Эмнэл зүйн туршилтаас харахад 36 сарын хугацаанд өвчний явц 75%-иар бага, ганц тун нь өвчтөний амьдралын туршид үйлчлэх боломжтой байгаа юм. (Сайн мэдээний сүлжээ)
Эмнэлгийн 500,000 гаруй бүртгэлд хийсэн судалгаагаар энцефалит, уушгины үрэвсэл, могой яр зэрэг вирусийн халдварыг Альцгеймер, Паркинсон зэрэг мэдрэлийн доройтлын өвчинтэй холбож байна. Вируст энцефалит [тархины хаван] өвчтэй өвчтөнүүдэд хожим нь Альцгеймерийн өвчин тусах магадлал ойролцоогоор 31 дахин их байгаа нь богино хугацааны үрэвсэл, урт хугацааны тархины өвчний хоорондын холбоог харуулж байна. (Шинжлэх ухааны сэрэмжлүүлэг)
Папуа Шинэ Гвиней: Лае Моробе мужийн ойролцоо 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 21,000 орчим хүнд хүчтэй доргилт мэдрэгджээ. (Ажиглагчид)
Матмо хар салхинаас үүдэлтэй хүчтэй аадар бороо орсны улмаас [Ау Лак (Вьетнам)-ын] Тайнгуен хотод хүчтэй үер бууж, усны түвшин 1-2 метрт хүрч, байшингууд үерт автаж, тээврийн хэрэгслүүд ажиллагаагүй болжээ. (Түөй Трэ)
[Египетийн] Меноуфиа муж: Нил мөрний ус нэмэгдэж, тосгод үерт автан, оршин суугчдыг завиар нүүхэд хүргэжээ. (Ройтерс)
Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул 16 мужид үер болж, дор хаяж 12 хүн амиа алдан, 100,000 гаруй өрх нэрвэгдсэний дараа яаралтай тусламж үзүүлэхийг тушаалаа. (Ройтерс)
Матмо хар салхинаас үүдэлтэй аадар борооны улмаас [Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотын хэд хэдэн бүс үерт автаж, тээврийн хэрэгсэл гацаж, сургуулиудыг хааж, нислэгүүд саатахад хүргэжээ. (Ройтерс)
АНУ-ын сансрын агентлаг НАСА дэлхий "илүү харанхуй" болж, ялангуяа дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст нарны гэрэл багасаж, дэлхийн цацраг идэвхт туяа арван жил тутамд нэмэгдсээр байгааг анхааруулж байна. Энэ нь Хойд туйлын мөс хайлж, үүл/аэрозол багассанаас үүдэн Европ, Хойд Америкийн дулаарлыг түргэсгэж байгаатай холбоотой юм. (PC World)
[Их Британийн] Кембрижийн Их Сургуулийн эрдэмтэд органик хагас дамжуулагч дахь далд квантын механизмыг нээжээ. Энэ нь гэрлийг өөрөөр нь цахилгаан болгон хувиргах боломжтой болгосноор зөвхөн нэг материалаар хямд, өндөр үр ашигтай нарны хавтан үйлдвэрлэх боломжтой болгож байна. (СкайТехДэйли)
Ау Лак (Вьетнам): Као Дайн шашны цагаан хоолны гал тогоо нь Тэй Ниний Ариун Сүмд болсон 2025 оны Диеү Три Кун фестивалийн үеэр мөргөлчдөд өдөр бүр 10,000 гаруй хоолоор үйлчилж, 300 гаруй сайн дурын ажилтны тусламжтайгаар нутгийн иргэдийн хандивласан орц найрлагыг ашигласан нь Као Дайн шашны өглөг буяны сэтгэлийн илэрхийлэл болжээ. (ВьетНамНет)
Европын веган өндөгний орцын зах зээл ургамалд суурилсан эрэлт хэрэгцээ, тогтвортой байдлын чиг хандлагын улмаас 2032 он гэхэд 952.2 сая ам.доллароос 1.7 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна. (Зах зээлийн тогтвортой судалгаа)
Европын овьёосны ундааны зах зээл 2032 он гэхэд 253.5 сая ам.доллароос 434.4 сая ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа нь веганизм, байгаль орчны талаарх мэдлэгийн өсөлтөөс үүдэлтэй юм. (Зах зээлийн тогтвортой судалгаа)
Их БританийнVegan Events нь 10-р сарын 12-ны ням гарагт [Английн] Шеффилд коллежид дэлхийн хоолны 60 бүхээг, мэргэжилтнүүдийн яриа, бусад зүйлсийг багтаасан Шеффилд Веган фестивалийг зохион байгуулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг VeganEventsUK.co.uk хаягаас авна уу. (Дэйли Стар)
[Ау Лак (Вьетнам)-ын Нгеан аймгийн] Тан Кун дүүрэгт үерт нэрвэгдэгсэд усанд автсан мотоцикл, цахилгаан хэрэгслээ засварлаж, санхүүгийн дарамтыг хөнгөвчлөн, шуурганаас үүдэлтэй сүйрлийн дараах өдөр тутмын амьдралаа сэргээхэд нь туслах зорилгоор олон тооны үнэ төлбөргүй засварын газруудыг нээжээ. (VTV)
[Австралийн] Виктория мужийн оршин суугч эр Стив Ламплоу голден ретривер нохой анд Денни нь коала баавгайн зулзагыг нуруун дээрээ өхөөрдмөөр үүрч явааг олж харжээ. Бяцхан коала модноос унасан байж бололтой. Хөөрхөн зураг авалтын дараа Стив нялх коала баавгайг ойролцоох модон дээр, эх нь буцааж авах боломжтой болгон тавьжээ. (Сайн мэдээний сүлжээ)
[АНУ-ын Флорида мужийн] Уэст Палм Бич хотын “Найрсаг тусламжийн гар” ашгийн бус байгууллага нь хэт ачаалалтай асрах газруудын улмаас унтуулах эрсдэлд байгаа нохой-хүмүүсийг аварч, 90 хүртэлх нохой нөхдийг сар бүр шинэ гэртэй болгох арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. (WPBF 25)
Сингапурын мал эмнэлгийн ажилчин Ринчен Кох, Бенжамин Берк нар Сингапурын анхны 24 цагийн гэрийн тэжээвэр амьтан-хүний аврах алба болох Рояал Амьтан аврах газрыг үүсгэн байгуулж, онцгой байдлын 1,000 гаруй тохиолдолд 30 минутын дотор хариу өгч, энэ тоо цааш нэмэгдэж байна. (Стар)
Америкийн зөнч дамжуулагч Рашель Гехман сүнслэг авьяасыг нь нээж өгсөн клиник үхлийн тохиолдлоо хуваалцаж байна.
1994 онд Рашель 30 орчим настай байхдаа, хүнд хэцүү, хүчирхийлэлтэй гэрлэлтийн дунд, нялх хүүхдээ өсгөж байжээ. Нэгэн удаа тэрээр гадна талбайн тохижилт хийж байгаад хар тарантула зөгийд хатгуулжээ. Хөл нь хүчтэй загатнаж эхлэхэд тэрээр дотогш яаран орж, ваннд хөлөө дүрсэн ч хариу урвал нь улам дордов. Хөрш сувилагч нь түүнийг хараад анафилаксийн шокт орсон байгааг ойлгон, эмнэлэгт хүргэхээр явжээ.
Эмнэлгийн үүдэнд Рашель ухаан алдах гээд байгаагаа эмч нарт анхаарууллаа. Түүнийг ширээн дээр хэвтүүлж, гурван тун эпинефрин, [вений судасны] IV шингэн тарьсны дараа л тэр сэргэж чаджээ.
Энэ хугацаанд Рашель ер бусын төлөвт орсон байна. Сүнслэг гэр бүлд өссөн тэрээр тэр даруй сүнсний хөтөч нартайгаа ярьж эхлэв. Рашель биеэсээ гарч, харанхуй хонгилд хөтөч, сахиусан тэнгэрүүдээр хүрээлэгдэн, амар амгалан, хайраар дүүрэн оршихуйгаар дүүрэн орчинд буйгаа олж мэдэв. Тэр тэдэнд баттайгаар: “Би явахгүй. Би хүүгээ өсгөнө. Үүнийг тохиролцох боломжгүй.” гэж мэдэгдэв. Түүний хүсэл туйлын байв. Эмч нар түүний бие дээр ажиллаж байхад тэд түүнд сонголт өгсөн юм уу, эсвэл зүгээр л тэнд байлгасан мэт байдлыг тэр мэдэрчээ.
Рашель буцаж ирэхдээ улбар шар гэрэл харав. Нэгэн сувилагч түүнд тэд өөрийг нь бараг алдчихсан байсан гэж хэлжээ. Дараагийн нэг сарын турш тэрээр гүн бодолд автаж, өөрийгөө хэр хол төөрснөө ухаарчээ. Тэрээр сүйрсэн гэрлэлтээ орхиж, сүнсээ сэргээн босгохоор шийдэн, долоон жилийн аяллаа эхлүүлжээ.
Хэдийгээр тэр зуучлагчийн авьяасуудаа удаан хугацаанд дарж байсан ч, клиник үхэлд орсон явдал нь тэднийг чимээгүйхэн нээв. Олон жилийн дараа алдартай зөн билигтэнтэй уулзсаны дараа Рашель дуудлагаа хүлээн авахдаа сүнсний ертөнцийн "баяр хөөрийг" сонсжээ. Тэрээр идэвхтэй зуучлагч болж, ном бичиж, эцэст нь бусад зуучлагч нарт зөвлөгөө өгдөг болжээ. Түүний хөтөч баг болох тэнгэр элч нар, эдгээгч, багш, баяр баясгалангийн хөтөч, хамгаалагч, тусгай хөтөч нар бага байхаас нь түүнтэй хамт байдаг байв. Тэрээр тэдний хайрыг дэлхийн хайраас хавьгүй илүү гэж тодорхойлдог.
Рашель клиник үхэлд орсон явдал нь шийдвэрлэх эргэлтийн цэг байсан гэдэгт итгэдэг. Хэдийгээр тэр бүрэн яваагүй ч, хөтөч нартайгаа учирч, явахаас эрс татгалзсан нь түүний замыг өөрчилсөн бөгөөд эцэст нь түүнд сүнслэг зорилгоо хүлээн зөвшөөрч, сүнсний зуучаар дамжуулан бусдад үйлчлэхэд хүргэжээ. (Тиа Рене)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Шашин надад огт тус болоогүй. Гэхдээ Бурхан, Есүс, бидний хоорондох харилцаа миний амьдралыг өөрчилсөн.” — Фан Ти Ким Фук Аулак (вьетнам)-канадын зохиолч, хүмүүнлэгийн үйлстэн
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах