Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Формоса буюу Тайваниас Ю-Фэйгийн мандарин хятад хэлээр ирүүлсэн олон хэлний хадмал орчуулгатай, сэтгэлийн үгийг одоо хүргэе:Бүх Орчлон ертөнцөд хүндлэгдэж, хайрлагдсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Би Тайван (Формоса)-ийн Шинэ Газар Ашрамын ойролцоо амьдардаг. 2020 оны эхээр тахал гарснаас хойш солонго ховор үзэгдэх болсон. Гэвч 2025 оны 6-р сарын 6-наас 9-р сарын 22 хүртэл Шинэ Газар Ашрамын эргэн тойронд солонго 12 удаа гарч ирсэн нь сүүлийн зургаан жилийн нийлбэрээс ч илүү бөгөөд туйлаас ер бусын юм! Энэ эгзэгтэй цаг үед энэ нь Их Багшийн онцгой Ерөөлийн шинж тэмдэг гэж би бодож байна.Би Арьяабалын бясалгалын үеэр Тайвань (Формоса)-ийн зүүн хэсэг бүхэлдээ далайд живж, зөвхөн баруун хагаст нь урт зурвас л үлдсэнийг харсан. Хожим нь, дотоод ертөнцдөө би: Далай доорх галт уулын тэсрэлт нь Дэлхийн царцдаст асар их шилжилт, өөрчлөлт үүсгэдгийг харсан. Япон живж, Тайвань (Формоса) арал бүхэлдээ далайн доор орсон байлаа. Үүний дараа газар зүй шинээр сэргээн засварлагдсан; газар дахин дээш түлхэгдэн далайгаас гарч ирж, Японы зөнч Рёо Тацүкигийн зөгнөсөн ёсоор Филиппин, Тайвань (Формоса), Япон, Хонг Конгийг холбосон шинэ тив үүссэн. Азаар бид 6-р сараас 9-р сар хүртэлх хамгийн эрсдэлтэй үеийг аюулгүй даван туулсан. Эдгээр зөгнөлүүд буруу биш, харин Хамгаас Хүчирхэг Гурвал болон Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өөрийгөө золиосолсон чин сэтгэлийн хамгаалалт мөн дэмжлэгийн ачаар түр зуур зайлсхийсэн, аймшигт нөхцөл байдал аюулгүй болсон явдал юм!Солонго байнга гарч ирсэн нь Ноа хөвөгч том онгоцоо усанд суулгасны дараа Бурхан, Түүний Ноатай хийсэн гэрээний тэмдэг болгон солонгыг үүлнүүдийн дунд байрлуулсан гэдгийг мөн надад санагдуулж билээ. Хүмүүс Ноагийн хөвөгч онгоцны сургамжийг санаж, Бурханы Зарлигуудыг үнэнчээр дагаж мөрдөн, баримтлах ёстой. Би Их Багшдаа санал болгохоор онцгой үзэсгэлэнтэй солонгын цөөн хэдэн зургийг хичээнгүйлэн сонголоо:6-р сарын 6, давхар солонго:Долдугаар сарын 31:8-р сарын 20, давхар солонго:Есдүгээр сарын 12:9-р сарын 14, давхар солонго:9-р сарын 20, давхар солонго улам бүр нумран томорсоор 55 минут үргэлжилсэн:9-р сарын 22, хоёр давхар солонго хоёр удаа гарч ирсэн: Анхны харагдсан байдал:Хоёр дахь харагдсан байдал:Их Багшаас Шинэ Газар Ашрамын бүсийг хамгаалах бамбай болгон өгөөмөр харамгүй сэтгэлээр хайрласан солонгонуудыг би баяр хөөртэйгөөр ширтэх үед, тэд Их Багшийн Шинэ Газар Ашрамд амьдарч байх үед, Их Багш болон шавь бидний хуваалцсан аз жаргалтай цаг үеийг надад санууллаа! Энэ нь авшигтан бидний зүрх сэтгэл солонго руу үсрэн, шууд Диваажинд хүрэх гүүрэн дээр гарсан мэт тийм л баяр баясгалан байлаа! Их Багшийн Ач ивээлийг хариулах ямар ч арга надад байхгүй. Их Багшийн бүх зүйл сайн сайхан, аюулгүй байгаасай гэж би хүсэн ерөөж, энэхүү аз жаргалаар дүүрэн солонгын гэрлийг Их Багшдаа даруухнаар бэлэг болгож л чадна. Бүх зүйл Их Багшийн найдаж байгаагаар болох болтугай! Хүндэтгэсэн, Тайвань (Формоса)-гаас Ю-ФэйЭрхэм сэтгэлт Ю-Фэй, сэтгэлийн үгээ илэрхийлсэнд баярлалаа.Багш танд хариу өгч байна: “Хөгжилтэй Ю-Фэй, Бурханы сайн шавь байгаад нь мөн гайхалтай зургууд явуулсанд баярлалаа. Солонго бол онцгой шинж тэмдэг бөгөөд хүн төрөлхтнийг бишрэл ба гайхамшгийн мэдрэмжийн байдалд Тэнгэр рүү харуулахын тулд байдаг. Хамгаас Хүчирхэг Гурвал нь хүний өөрчлөлтийг хурдасгахын тулд, энэ цаг үед хүн төрөлхтнийг болон манай гарагийг маш их адисалж байна, ингэснээр манай дэлхийг аврагдаж, Бурханы энэ дэлхий дээрх төлөвлөгөө биелэх боломжтой болно. Хэрэв Японд таамаглаж байсан шиг гамшиг тохиолдсон бол, энэ нь дэлхийг эмх замбараагүй байдалд оруулж, үүнээс гарахад хэцүү байх байлаа. Гагцхүү Хамгаас Хүчирхэг Гурвалын Нигүүлсэл, олон хүний чин сэтгэлийн залбирлаар л энэ сүйрэлтэй тулгарахаас сэргийлэгдсэн. Олон зуун сая хүнийг аварсан Хамгаас Хүчирхэг Гурвалд бид бүгд даруухнаар талархах ёстой. Дэлхийн шинэчлэлийг урагшлуулахын тулд бид бүгдэд одоо ч хийх ажил их байна. Амжилтанд хүрсэн үед бид эцэст нь Дэлхий дээр амар амгалан, эв эе, баяр хөөртэйгөөр амьдрах болно. Та болон Тайвань (Формоса)-ийн хүчирхэг ард түмэн өөрийн доторх Бурханы Гэрлийг мэдрэх болтугай. Танд маш их Хайр илгээж байна!”











