Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хятадаас Зи-Янгийн мандарин хятад хэлээр ирүүлсэн олон хэл дээрх хадмал орчуулгатай сэтгэлийн үгийг одоо хүргэе:Хүндэт, Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Суприм Мастер ТВ-ийн хамт олон, би Хайрт Их Багш аавыг минь өөд болоход хэрхэн тусалсан тухай хуваалцахыг хүсч байна. 94 настай аав минь саажилттай болоод хагас жил гаруй болсон. Сүүлдээ идэж, уух нь улам багасан, туйлын сул дорой болж, хэвтэрт нуруу нь цоорох болсон. Тэр ч бүү хэл дэмий хоосон ярьж эхлэв. Өглөө би ээждээ аавыг харж хандахад нь туслахаар гэр лүүгээ харьж, үдээс хойш нь Арьяабалын бясалгалын нийтийн бясалгалд суудаг байв. Би Их Багшдаа залбирч, цагийг нь сонгож, зовж шаналж буй аавыг минь амар тайван тэнгэрт дэвшүүлээсэй гэж гуйсан.Удалгүй нэг шөнө би дотоод ахуй ойлголтондоо “Өөр өрөөнд ор” гэсэн дуу хоолойг сонсоод, мөн нэгэн зэрэг салют шиг, цагаан өнгийн, нэг мөрөөр холбоотой олон зүйл шиг уяан дээр гишгэв. Удалгүй аав маань дахин эмнэлэгт хэвтсэн. Түүний хамрын хөндийгөөр хооллох гуурс оруулав. Тэр өдөр аав надад шаналангуй, “Би ямар нүгэл үйлдсэнийхээ төлөө энэ шийтгэлийг амсана вэ?” гэв.Би аавдаа “Мах (амьтан-хүн) идэх нь бас зовлон авчирдаг. Та залуудаа нисгэгч шиг биетэй байсан ч, хөгширсөн хойноо ийм байдалд хүрснийг хар даа. Хорвоогийн зүйлс найдваргүй. Өвчин эмгэгийн талаар бүү бод. Бурханы тухай бод. Зөвхөн Бурханд л найдаж болно. Надтай хамт Бурханы Нэрийг унш, тэгвэл та хамаагүй дээрдэнэ.” гэв. Гэвч миний аав Амитабха Буддаг л санаж чадаж байсан тул би түүнд Амитабха Буддагийн Нэрийг үг бүрээр нь зааж сургасан. Түүнийг өөд болдог өдөр асран хамгаалагч нь, тэр өглөө ч гэсэн Буддагийн Нэрийг уншсаар л байсан гэж дараа нь хэлсэн юм.2024 оны 12-р сарын 19-ний өдрийн 15 цаг дөнгөж өнгөрч байхад аавын минь зүрх гэнэт зогсч, орны шархны боолтоо солиулж байхдаа өөд болсон. Би эмнэлэг рүү гүйж очоод, түүний цогцсыг аль хэдийн орон дээр хэвтэж байхыг харсан ч тэр тайван унтаж байгаа юм шиг харагдав. Түүний царай бүр хэдэн насаар залуу харагдаж, огт үхсэн хүн шиг харагдахгүй байв. Би тэр даруй Буддагийн Нэрийг уншиж, сүнсийг нь хүргэхийг Их Багшдаа залбирч, аавыгаа чандарлах өглөө хүртэл Их Багшийн Буддагийн уншлага болон Суприм Мастер ТВ Максыг гурван өдрийн турш тоглуулав.Хэдэн шөнийн дараа би өлзийтэй дотоод ахуй ойлголт үзэв. Нээлттэй өнгөт зургийн цомог харлаа. Зүүн талд байгаа зураг нь толгой дээрээ Будда Титэмтэй, баруун гартаа төмөр цагираган саваатай, лам хувцсаар гоёсон Кшитигарбха Бодисадвагийн ар талаас нь авсан дүр зураг байв. Баруун талд нь ээжийн минь зураг байсан. Би сэрээд аавыг минь өөд болоход авч явахаар ирсэн нь Хайрт Их Багш минь гэдгийг мэдсэн. Хүндэт, Хайрт Их Багшийн Ач ивээл, надад болон миний гэр бүлд зориулсан Энэрэнгүй Халамж, Адислалд Тань би талархаж байна. Хятадаас Зи-ЯнБишрэлтэй Зи-Ян аа, аав тань амар амгалан өөд болж, бидний Хайрт Их Багш харж халамжилсан гэдгийг сонсоод бид баяртай байна. Үнэхээр бид гэгээрсэн Их Багш нарт л найдаж болно, учир нь Тэд л биднийг аварч, энэ хуурмаг ертөнцөөс чөлөөлж чадна. Энэ цаг үед хүн төрөлхтөнд асар их Өршөөл үзүүлж буй Хамгаас Хүчирхэг Гуравт бид үүрд талархаж байна. Та болон зөөлөн сэтгэлт Хятадын ард түмэн гэгээрсэн Гэгээнтэн, Мэргэдийн билэг ухааныг дагаж мөрдөн амьдрах болтугай, Суприм Мастер ТВ-ийн хамт олонЖич. Их Багш танд хайраар дүүрэн захиас өглөө: “Халамжтай Зи-Ян, тунгаан бичсэн захидалд тань баярлалаа. Жинхэнэ Багш нар үргэлж хоорондоо холбоотой байдаг бөгөөд Тэд бүх амьд төрөлтнүүдийг чөлөөлөхийн тулд Өөрсдийн энэрэл, Бурхдын хүчээрээ боломжит бүхнээ хийдэг гэдгийг та сайн ойлгоорой. Энэхүү сорилттой ертөнцөд бидний өөртөө болон гэр бүлийнхээ төлөө хийж чадах хамгийн сайн зүйл бол амьд гэгээрсэн Их Багшийн Нигүүлслээр гэгээрлийг олж авах явдал юм. Тэдний зааврыг дагавал бид чөлөөлөгдөхөөс гадна, өвөг дээдсийн маань олон үеийнхэн дээшээ дэвших болно. Аавын тань нас барахын өмнөх таны залбирал болон таны өгсөн зөвлөгөө түүнийг Диваажингийн ертөнцүүдэд саадгүй шилжихэд нь тусалсан байгаа. Дотоод Их Багшийн Халамж нь мөнхийн бөгөөд үргэлж тантай болон таны хайртай хүмүүстэй хамт байдаг. Та үүрд хайрлагдаж, хамгаалагдсан гэдэгтээ итгэлтэй байгаарай. Аав тань сайн халамжинд байгаа. Та болон гүн ухааны Хятад улс Диваажингийн гайхамшигт Гэрэлд жаргах болтугай. Танд болон танай гэр бүлд маш их хайртай!”











