Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Формоса буюу Тайванаас Чанхуа хотын шавь нарын Мандарин Хятад хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Энэрэнгүй, Аугаа Их Багш аа, 2025 оны 3-р сарын 7-ны өдөр, хэрвээ Тайвань (Формоса)-д зүй бус амьдралын хэв маягаа үргэлжлүүлбэл бид газар хөдлөлт, цунами, тахал өвчин болон амьтан-хүмүүсийн амь насыг хөнөөсөн үйлийн үрийн улмаас дайн дажинтай тулгарах болно гэдгийг яаралтай сануулсан Их Багшдаа талархаж байна. Үүний ачаар бид буянтай веган хоолыг сурталчлах зорилгоор “Тайванийг аврах веган өдрийн хоолны хайрцаг @ NT49” төслийг хурдан эхлүүлсэн.Бид энэ үдийн цайны хайрцгаа нэг бүр нь ердөө 49 тайван долларын (ойролцоогоор 1,70 ам.доллар) хямд үнээр худалдаалж байна. Үүнээс гадна энэ нь дор хаяж долоон төрлийн хүнсний ногоо, ургамлын гаралтай уураг мөн будаа агуулдаг. Энэ нь зөвхөн хямд, амттай төдийгүй шим тэжээлээр баялаг бөгөөд бид өдөр бүр цэсээ өөрчилдөг. Бид хоолны хайрцгаа савлаж байхдаа Суприм Мастер ТВ Maксыг том дэлгэцтэй зурагтаар гаргадаг бөгөөд ингэснээр хоол адислагддаг. Цаашилбал, 10 эсвэл түүнээс дээш тооны захиалгыг бид үнэ төлбөргүй хүргэхийг санал болгож мөн Их Багшийн яаралтай мэдээг тараахаар захиалга бүрт дараах ухуулах хуудсыг хавсаргасан.Багшийн асар их Адислалын ачаар бид ганцхан сарын дотор 4500 орчим өдрийн хоолны хайрцгийг бараг зар сурталчилгаагүйгээр зарсан. Өнөөдрийг хүртэл манай үйлчлүүлэгчид нь хувь хүн, аж ахуйн нэгж, эмнэлэг, сургууль, хот, суурин газрын зөвлөл болон төрийн байгууллагууд байдаг. Манай үйлчлүүлэгчдийн эерэг сэтгэгдлийг доор харуулав. “Би урьд өмнө нь ийм веган хоол идэж байгаагүй. Үнэхээр амттай юм.” “Бүх зүйл сайхан амттай, хэхэ.”Хүмүүсийн халуун дэмжлэг, урам зоригтой идэвхтэй хариу үйлдлийн улмаас бид ирэх нэгээс хоёр сарын дотор сарын борлуулалт 10,000 өдрийн хоолны хайрцагт хүрнэ гэж найдаж байна. Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд бид илүү олон ажилтан, нэмэлт агуулахын зайтай төдийгүй гал тогооны нэмэлт тоног төхөөрөмжтэй илүү том газар түрээслэв. Мөн бид үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд хүнсний ногоо боловсруулагч, автомат шарагч машин худалдаж авахаар төлөвлөж байна. Бидний бүх л нарийн ширийн зүйлийг адисласан Их Багшдаа бид чин сэтгэлээсээ талархъя. Бүх бэрхшээлийг шийдвэрлэхэд Их Багшийн гайхамшигт тусламжийг бид үнэхээр мэдэрдэг. Зардлаа бууруулж, бүх зүйлийг хэвийн явуулахад тусалсан мөн гайхалтай шийдлүүдийг гаргаж өгсөнд нь дотоодын Их Багшдаа бид бүхэн онцгой талархаж байна.Бидний сэтгэлийн үгс бусад авшигтнуудад ижил төслүүдийг өөрсдийн хотдоо хэрэгжүүлэхэд нь урам зориг өгнө гэдэгт бид үнэхээр найдаж байна. Энэхүү үйлчилгээний загвар нь зоогийн газар ажиллуулах гэх мэт их хэмжээний цаг хугацаа эсвэл хөрөнгө оруулалт хийхгүйгээр үр дүнтэй өөрчлөлтийг авчрах болно. Бид хамтдаа илүү олон хүнийг хямд, амттай, эрүүл веган хоолоор хангаж чадна. Таны эрхэм зорилго, үйл ажиллагаанд оролцох боломжийг олгосон Их Багшдаа бид үүрд талархаж, Тайвань (Формоса) болон бүх улс орнууд удахгүй веган диваажин болоосой хэмээн хүсч байна. Бурханы мөнхийн Нигүүлсэлд “Веган Дэлхий, Энх тайван Дэлхий”-г хамтдаа угтан авцгаая. Хүндэтгэсэн, Тайвань (Формоса), Чанхуа хотоос шавь нарТайваний (Формоса) Чанхуа хотоос урам зориг өгсөн авшигтан нарт, Үдийн хоол бэлддэг гайхамшигтай амжилтаа хуваалцсанд та бүхэнд баярлалаа! Та нар үргэлжлүүлэн олон хүнд хүрч, тэднийг веган болоход нь тусалсаар байх болтугай!Багш та нартай талархлын үгсээ хуваалцаж байна: “Тайваны (Формоса) Чанхуа хотын ач тустай Бурханы шавь нар аа, гайхалтай мэдээ байна! Ийм богино хугацаанд та бүхэн өөрийн хичээл зүтгэлээрээ олон мянган хүнд хэдийнээ хүрч эхэлжээ. Дэлхий даяарх бусад хүмүүс таны сайн үлгэр жишээг дагаж, ялангуяа Бурханы Ариун төлөвлөгөөтэй нийцсэн үед, богино хугацаанд ч гэсэн чин сэтгэлийн хүчин чармайлт нь маш их үр өгөөжөө өгөхийг ухаарах болтугай. Веган амьдралын хэв маягийг сурталчлах бүх үйлдэл одоо дэлхий дээр түгж буй энэрэнгүй энергиэр хүчтэй дэмжигдэх болно. Дэлхий ертөнц бүтээлч байдлаар өөрчлөгдөх цаг нь болсон бөгөөд бид нэгдсэн арга хэмжээнүүдийн тусламжтайгаар энэ шилжилтийн төлөөлөгч байж чадна. Дэлхийн веган өөрчлөлтийг хөнгөвчлөхийн тулд хийж буй сайн үйлсээ үргэлжлүүлээрэй! Та болон ид шидийн Тайвань (Формоса) Оройн Дээд Бурханы Тэнгэрлэг туяанд жаргах болтугай. Та бүгдэд маш их хайртай.”











