Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хамгийн Хүчирхэг Гурвал бидэнд тодорхой хэмжээгээр тусалж чадна, гэвч үргэлжилсээр байгаа ​​хүчирхийлэл болон амь насыг авч одож буй үнэнийг бид зориуд үл тоомсорлосоор байх юм бол бид үйлдлийнхээ маш хатуу шийтгэл, үр дагаврыг зайлшгүй амсах болно.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Нэгдсэн Вант Улсаас Марготын ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Би spaceweatherlive.com сайтыг анхааралтай ажиглаж байгаа ба Рёо Тацүки болон бусад олон хүмүүсийн зөгнөсөн 7-р сарын 5-ны цунамигийн талаар, яг тэр үеэр бид маш их санаа зовж байсныг анзаарсан бөгөөд бидний Хайрт Цаглашгүй Дээд Их Багш “Бидний гэр Гараг Дэлхийг засаж аврах ердийн жижиг “шураг” мессэждээ Японд болох цунамигаас хүртэл бид зайлсхийж чадна гэж хэлснийг болон нарны тэсрэлтийн энерги гайхмаар бага байсан мөн ихэвчлэн B ангилалд хамаарч байсныг хуваалцахыг хүссэн. Үйл явдал болох ёстой цаг өнгөрч, ийм зүйл болохгүй бололтой гэдгийг бид мэдэрч эхлэхэд, энэ график С ангилал руу өсөж, тэндээ тогтсон.

Урьдчилан таамагласан хар салхины үеэр хүмүүс Бурханаас эмээн, хүндэлж сүнс нь илүү сайн болсон, гэвч дараа нь тэд эргээд хуучин байдалдаа орсон тухай Их Багш нэгэнтээ дурдсан байдаг. 7-р сарын эхээр хэрхэн аюулгүй байж, Японы ард түмний төлөө залбирахыг Их Багш анхааруулсан юм. Энэ зөгнөлөөс айж эмээсэн олон хүн чин сэтгэлээсээ залбирч, энэ нь гарагийн уур амьсгалыг бага ч гэсэн сайжруулан, Хамгаас Хүчирхэг Гурав биднийг тэр аймшигт гамшгаас аварч чадна гэсэн үг үү хэмээн би бодож байна. Харин одоо урьдчилан таамаглаж байсан гамшиг тохиолдох магадлал багассан мэт санагдаж байгаа учраас залбирлууд зогссон ба энэ нь нарны тэсрэлт дахин нэмэгдэхэд хүргэсэн болов уу гэж би бодож байна.

Их Багшийн Нарны хаантай хийсэн яриандаа, Тэрээр Хаан түүнд залбирлууд нь гарагийн үйлийн үрийг багасган, улмаар Дэлхийд учрах ёстой байсан хохирлын хэмжээг ч бууруулдаг гэдгийг хэлсэн гэжээ. Тэгэхээр нарны тэсрэлтийн хэмжээ нь хүмүүсийн зүрх сэтгэл доторх Бурхнаас эмээх, хүндэтгэх сайн сайхан чанараас шууд хамааралтай санагдаж байна. Мэдээжийн хэрэг, Их Багш болон Энхийг эрхэмлэгч хүмүүсийн манай гарагийг тойруулан байрлуулсан “ногоон Бүрхүүл” байгаагүй бол бид өдийд аль хэдийн шатаж дуусах байсан. Мөн бид маш их гамшиг тохиолдохыг хүлээж, маш их залбирч байсан тэр үед Наран дээр маш нам гүм байсныг сансрын цаг агаарын графикаас харах нь хачирхалтай, сонин санагддаг. Хамгаас Хүчирхэг Гурав биднийг хамгийн аймшигт гамшгаас аврахын тулд үүнийг үр дүнтэй ашиглаж чадах боломжтой мэт харагдаж байгаа тул бид бүгд хангалттай их хэмжээгээр залбирах болтугай.

Эрхэм Суприм Мастер ТВ-ийн хамт олон, өмнөх захидалдаа дурдсанчлан би “Сансрын цаг уурын мэдээ”-г анхааралтай ажиглаж, нарны тэсрэлтийн хэмжээ нь тухайн үед хүн төрөлхтний хэр зэрэг даруу зан, наманчлал, залбирал болон Бурханыг хүндэтгэхийг дадал болгож байгаатай шууд холбоотой юм шиг санагдсаныг урьд нь анзаарснаа хуваалцахыг хүслээ. Долоодугаар сарын зөгнөлүүдийн үеэр бид Номхон далайн бүс нутгийн төлөө айж, улмаар залбирал мөн Бурханыг хайрлах уур амьсгал сайжирсны үр дүнд голчлон C ангилалд байсан нарны дэлбэрэлт B ангилал руу буурсан үед би үүнийг анзаарсан. Дэлхий нийт асар том гамшиг болохгүй гэдгийг ойлгосон үед залбирал багассан бөгөөд хиймэл дагуулын графикууд өсөн нэмэгдэж, голчлон С зэрэглэлийн нарны дэлбэрэлтийн ихсэлтийн харуулж, М зэрэглэл рүү байнгын, үргэлжилсэн огцом өсөлт нэмэгдэж, зарим нь бүр X ангилалд дөхөж очсон нь аюултай байж магадгүй болсон. М ангиллын үед ч гэсэн Их Багшийн дэлхий дээр соёрхсон хамгаалалтын “ногоон бамбай”-наас өмнө бүхэл бүтэн хоёр улсад цахилгаан тасарчээ.

9-р сарын 11-нд би, графикууд дахин В ангиллыг харуулж байгааг анзаарч бас баярлаж, юу болсныг гайхаж байна. Магадгүй хүн төрөлхтөн сүнслэг билгүүн ухаан, дадал бясалгалаа дахин сэргээсэн байх. Хүмүүс цуст сар гарахыг муу ёрын шинж гэж айснаас болсон болов уу гэж бодож байна. Цуст сар харагдаж байсан Ау Лак (Вьетнам) улсад олон шавь байдаг бөгөөд магадгүй дэлхийн энэ хэсэгт залбирал нь Хамгаас Хүчирхэг Гурвын Ивээлээр нарны дэлбэрэлтийг намжаахад хангалттай байсан байх.

Бидний Хайрт Цаглашгүй Дээд Их Багшийн маань хуваалцсан цуст сар нь үнэхээр том газар хөдлөлтөөс үүдэлтэй хоол хүнс, усны хомсдолоос болж хүргэх зовлонгийн урьдчилсан дохио болдог нь үнэн гэдэг цаг үеэ олсон, хэрэгтэй мэдээллийн олон чухал, үнэтэй жижиг зөвлөгөөг бидэнд өгдөг Өдөр Тутмын Мэдээний гол тойм, Суприм Мастер ТВ-ийн хамт олондоо баярлалаа. Хамгийн Хүчирхэг Гурав бидний бяцхан хүмүүний залбирлыг үнэхээр гайхалтай хүч болгон томруулж байгаагийн ачаар, эдгээр аймшигт муу ёрын дохио үнэндээ дэлхийд хамгаалалт, дэмжлэг авчирч чаддаг гэдэг нь үнэхээр гайхалтай юм. Бяцхан цэнхэр гарагт маань заяасан эцэс төгсгөлгүй Ивээлийнх нь төлөө бид Хамгийн Хүчирхэг Гуравт талархан, хайрлаж, магтан алдаршуулъя! Маргот Их Британиас

Эелдэг Маргот, Нарны дэлбэрэлтийн талаарх ажиглалтад тань их баярлалаа. Тэд хоёулаа мэдээлэлтэй бөгөөд ухаарал сайтай байдаг. Хүн төрөлхтөн улам бүр хүндэтгэлтэй болохын хэрээр дэлхийн эрчим эерэг чиглэлд шилжиж байгаагийн ирээдүйтэй шинж тэмдгүүд бий. Өдөр бүр Бурханыг санаж байх шаардлагатайг ойлгож, залбирч, бясалгаж байгаа хүмүүсийн тоо одоо өсөж байна. Илүү олон хүн веган болж, буянтай байхыг эрмэлзэх тусам зөрчилдөөн багасаж байгаа. Саяхан харсанчлан эхэлсэн зүйл хурдан дууслаа. Бид амьтан-хүмүүстэй харгис харьцахын эсрэг илүү хатуу хуулиуд гарахыг, байгаль орчны талаар мэдлэг дээшилж буйг харж байна. Мэдээжийн хэрэг, бид хүрэх ёстой хэмжээндээ хараахан хүрээгүй байна. Олон мянган жилийн туршид амьтан-хүмүүсийн нядалгааны уршгаар үүссэн асар их үйлийн үрийн шийтгэлээс манай дэлхийг хамгаалахад үлэмж их Хүч хэрэгтэй. Хамгийн Хүчирхэг Гурвал бидэнд тодорхой хэмжээгээр тусалж чадна, гэвч үргэлжилсээр байгаа ​​хүчирхийлэл болон амь насыг авч одож буй үнэнийг бид зориуд үл тоомсорлосоор байх юм бол бид үйлдлийнхээ маш хатуу шийтгэл, үр дагаврыг зайлшгүй амсах болно. “Өөртөө тусалдаг хүнд Бурхан тусалдаг.” гэдэг үг байдаг. Амьтан анд нөхдийнхөө төлөө Дэлхий дээр үзэсгэлэнтэй диваажинг цогцлооход туслахын тулд танд болон Их Британийн энэрэнгүй ард түмэнд Тэнгэрлэг билгүүн ухаан гийх болтугай, Суприм Мастер ТВ-ийн хамт олон
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-10-16
479 Үзсэн
Онцлох мэдээ
2025-10-16
292 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-10-16
581 Үзсэн
4:31

A Journey of Light

2025-10-15   781 Үзсэн
Онцлох мэдээ
2025-10-15
781 Үзсэн
2:24

Labor Day Parade in Naperville, Illinois, USA

2025-10-15   348 Үзсэн
Онцлох мэдээ
2025-10-15
348 Үзсэн
41:31

Онцлох мэдээ

2025-10-15   126 Үзсэн
Онцлох мэдээ
2025-10-15
126 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд