Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Зөгнөл дугаар 372 - Аюул гамшгийг арилгахын тулд Аврагчтай хамт Жинхэнэ Хайрыг сэрээ

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Дараа нь би төөрсөн сая сая сүнсний чарлахыг сонсов. Би тэднийг орилж, Бурханд хандан хашхиран уйлахыг сонссон бөгөөд яагаад ч юм хэтэрхий оройтсоныг би мэдэж байв; ямар нэг зүйл болсон. Тэгээд дараа нь би Их Эзэн Бурхан надад хандан, “Энэ бол сайн ба муугийн мэдлэгийн дүүрэлт. Едений цэцэрлэгт Адам Надтай нэгдэхийг биш үүнийг л сонгосон.” гэж хэлсэн.

Халлелуяа, халлелуяа! Эзнийг Алдаршуулъя.!

Доктор. Морис Склар бол Мессиaник Еврей сүмийн тэргүүн бөгөөд АНУ-аас гаралтай дэлхийн хэмжээний концертын хийлч юм. Мессиaник Еврей хүмүүс Иешуа буюу Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) бол Бурханы Хүү бөгөөд Эцсийн цаг үед эргэн ирж шинэ эрин үеийг эхлүүлэх жинхэнэ Еврей Мессиа буюу Бурхнаас илгээгдсэн Аврагч гэдэгт итгэдэг. Бүх нийтийн энх тайван, дахин сэргээн босголтын шинэ эрин үеийг “Аврагчийн ирэлтээс эхэлдэг ариун эрин үе” буюу “Ирээдүйд Бурхны хаанчлал тогтох үе” гэж нэрлэдэг.

Доктор. Склар өөрийн биеэр эсвэл онлайн платформуудаар хөтөлдөг Склар Сүмийн Үйлчлэлээр дамжуулан хүмүүст эдгэрэл, тайтгарлыг авчирч мөн тэднийг Бурхантай хувийн харилцаа тогтооход нь урам өгөхийн тулд хөгжмийн онцгой авьяасаа ашигладаг.

Залуу насандаа Морис хийл хөгжмийн төрөлхийн авьяастан, суут хүүхэд гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд АНУ-ын хамгийн нэр хүндтэй хоёр хөгжмийн академи болох Нью-Йорк дахь Жульярдын хөгжмийн сургууль болон Филадельфиа дахь Куртисын хөгжмийн дээд сургуульд цааш нь үргэлжлүүлэн суралцсан.

Хорь гаруйхан насандаа тэрээр олон шагнал хүртсэн бөгөөд 1990 онд Music America-аас оны шилдэг арван Залуу Уран бүтээлчдийн нэг хэмээн үнэлэгджээ. Түүний зам нь өөгүй дардан, өөдрөг сэтгэл хангалуун, амжилттай, ирээдүйтэй мэргэжилтэй юм шиг харагдаж байв.

Гэсэн хэдий ч дотоод сэтгэлдээ тэрээр гүн гүнзгий сэтгэл гутрал, ганцаардал, сүнслэг хоосролоор зовж шаналан, өвдсөн. 1986 онд шаналал нь маш хүчтэй болж бүтэн долоо хоногийн турш тасралтгүй тэрээр Нью-Йорк дахь Жорж Вашингтоны гүүр (Манхэттен ба Нью Жерсийг холбодог алдартай гүүр) дээр очиж амиа хорлохыг оролджээ. Тэрээр шууд дамжуулалтын ярилцлагын үеэр энэ үйл явдлыг дурсан ярьсан.

Би гүүрэн дээр гараад, яг жинхэнэ авиралтын эхэнд ирэхэд, сахиусан тэнгэр ирээд хөл дээр минь зогсов. Би цаашид урагшлах боломжгүй болсон. Тэгээд би өдөр бүр жаахан ахиж урагшилдаг, гэхдээ яг тэрэн шиг ижил зүйл давтагддаг байв. Эцэст нь, сүүлчийн өдөр би үнэхээр гүүрний оройд хүртэл гараад, хөлөө гүүрний ирмэгээс давуулсан тавьсан юм, тэгтэл салхи салхилж, гэнэт хүчтэй салхи үлээв. Би салхинд цохиулан буцаад явган ​​хүний замын хажууд унасан. Машинууд хурдан өнгөрч байсан бөгөөд тэр сахиусан тэнгэр над дээр суув. Би түүнийг харж бас мэдэрсэн, гэвч би зүгээр л уйлж байлаа.

Энэ үйл явдал Морисийн амьдралд эргэлтийн цэг болжээ. Энэ явдлын дараа тэрээр Бурхантай илүү гүнзгий харилцаа тогтоохыг эрмэлзэж эхэлсэн. Тэгээд нэгэн шөнө дуурийн концертоо тараад гэртээ харих замд нь Морисийг Их Эзэн зорин иржээ.

Гэнэт миний машинд үүл орж дүүрсэн мэт болсон. Би мэгшин уйлж эхэлсэн, зөвхөн уйлж, гашуудалтайгаар уйлж тэгээд би Их Эзний “Хүү минь, чи хүмүүсийг нэг орой хөгжилдүүлж болно, энэ нь зүгээр, гэхдээ хэрвээ чи очиж, хүмүүст сүнслэг дэмжлэг үзүүлэн миний төлөө, Бурханд авьяасаа зориулж үйлчлэх юм бол Би хүмүүсийг зөвхөн нэг оройн турш хөгжилдүүлэхээс илүү зүйлийг хийх болно, би хүмүүсийн амьдралыг үүрд өөрчлөх болно. Чи алийг нь хүсэж байна вэ?” гэж хэлэхийг сонсов.

Морис Склар сонголтоо хийсэн. Тэрээр 1991 онд сүмийн үйлчлэгч болсон бөгөөд АНУ, Канад, Европ, Ази, Израиль зэрэг орнуудад тоглолт хийж мөн сургаал номлож, Бурханд үйлчлэх багаж, хэрэгсэл болон ажиллажээ. Түүний хөгжмийг сонсдог олон хүн тодорхой хэмжээгээр эдгэрэлт болон сэтгэл санааны дээшлэлт мэдэрсэн. 1997 онд түүнд АНУ-ын Алабама мужийн Хантсвилл хотын Үнэний Үг семинараас Шашны удирдлагын докторын зэрэг олгосон.

Доктор. Склар амьдралынхаа туршид Их Эзэн Бурханаас ирсэн зөн билгийн зүүд болон сүнслэг дүрслэл, үзэгдлүүдийг үзэн мэдэрч, түүнд хүн төрөлхтний ирээдүй, Эцсийн цаг ба Тэнгэрийн Агуу гайхамшиг, Алдар суугийн талаарх ойлголтыг өгчээ.

Аль 1985 онд Техас мужийн Даллас хотод шашны цуглаанд оролцож байх үед нь Их Эзэн Бурхан түүнийг сансарт аваачиж, удахгүй дэлхийг бүрхэх гэж байгаа вэб сүлжээний тухай зөн билгийн дүрслэл үзүүлжээ.

Би сансарт гарсан байсан бөгөөд үзэсгэлэнтэй цэнхэр гаригийг харсан. Энэ нь маш сэтгэл хөдөлгөм байв. Энэ үнэхээр сүрлэг, сүр жавхлантай. Манай гараг Бурханы Алдрын төлөө ус далайг бүрхдэг шиг дэлхийг бүрхэж, үнэхээр үзэсгэлэнтэй. Би зүгээр л алмайран гайхширч байлаа. Тэгээд би Их Эзэн Бурханы “Анхаарагтун” гэж хэлэхийг сонссон. Тэгээд би анхааралтай ажиглаж байхдаа, эдгээр жижиг, зургаан талт неон гэрлүүд үүсэж эхэлснийг харж эхлэв. Эхлээд Европын дээгүүр. Тэгээд энэ нь Америкийн баруун эрэгт хүрч очсон. Дараа нь Америкийг дамжин өнгөрөв. Улмаар тэр хурдан Дэлхийг бүрхсэн. Тэгээд, энэ зүйл бүрдсэн үед, зургаан өнцөгт элементүүдээс бүрдсэн бөмбөрцөг маягийн бүтэц шиг харагдаж байв. Гэвч Их Эзэн Бурхан надад “Дэлхийг бүхэлд нь бүрхэх цахим сүлжээ ирж байна. Мөн энэ вэб сүлжээ нь дэлхий даяар хүн бүрийг нэгтгэж, хэсэг хугацаанд энэ нь гайхалтай зүйл, ашиг тустай мэт санагдаж, асар их хөгжил цэцэглэлтийг авчрах болно, энэ нь эв нэгдлийг бий болгон, энэ нь үнэхээр маш сайн зүйл мэт санагдах болно.” гэж хэллээ. Мөн Тэр “Гэхдээ ажигла” хэмээн хэлэв. Тэгээд би ажиглаж байтал, бүдгэрсэн, бохирдуу ногоовтор хүрэн өнгөтэй, цөөрмийн усны ногоовтор өнгө бүхий утаа мэт зүйл гарч ирсэн бөгөөд эдгээр жижиг зургаан өнцөгт бүрийг бүгдийг нь дүүргэж эхлэв.

Тэгээд гэнэт Дэлхий бүхэлдээ бохир, шавартай, харанхуй өнгөтэй цөөрмийн ёроол шиг харагдаж, би дэлхийг дахин харж чадахаа болилоо. Тэр нь зүгээр л ийм бохирдуу, ногоовтор-саарал өнгөтэй байв. Тэгээд би Их Эзэн Бурханы дахин “Ажиглагтун” гэж хэлэхийг сонссон. Би ажиглаж байтал, өмнөх тэр зүйлс (жижиг зургаан өнцөгт гэрлүүд) урьдын дарааллаараа гэнэт хар, хав хар, тас хар болчихсон байхыг харав. Эцэст нь бүх гараг харанхуйд автаж, гэхдээ энэ нь зүгээр л нэг харанхуй байсангүй; энэ нь гүн харанхуй байв. Өөрөөр хэлбэл, тэр нь түнэр харанхуй байсан тул сансар хүртэл гэрэлтэй мэт санагдсан гэсэн үг. Энэ бол сүнслэг харанхуй байлаа. Тэгээд миний гэдсэнд нэг муухай, эвгүй мэдрэмж төрөв.

Дараа нь би төөрсөн сая сая сүнсний чарлахыг сонсов. Би тэднийг орилж, Бурханд хандан хашхиран уйлахыг сонссон бөгөөд яагаад ч юм хэтэрхий оройтсоныг би мэдэж байв; ямар нэг зүйл болсон. Тэгээд дараа нь би Их Эзэн Бурхан надад хандан, “Энэ бол сайн ба муугийн мэдлэгийн дүүрэлт. Едений цэцэрлэгт Адам Надтай нэгдэхийг биш үүнийг л сонгосон.” гэж хэлсэн.

Доктор. Морис Склар энэ үзэгдлийг хүлээн авснаас хойш 8 жилийн дараа буюу 1993 онд (ЕЦСЗ) буюу Европын Цөмийн Судалгааны Зөвлөл, эсвэл Европын Цөмийн Судалгааны Байгууллага олон нийтэд нээлттэй, бүгдэд хүртээлтэйгээр Дэлхийн Өргөн Сүлжээг (ДӨС-WWW) нээлттэй болгосон.

Энэ нь Интернэтийг олон нийтэд хүртээмжтэй болгож, хүмүүсийн харилцах, мэдлэг олж авах, ертөнцтэй харилцах аргад бүрэн, хувьсгалт өөрчлөлтийг авчирсан.

30 жилийн өмнө хамгийн анхны вэбсайт интернетэд холбогдсон. Энэ нь өнгөрсөн зууны хамгийн том ололтуудын нэг болох Дэлхийн Өргөн Сүлжээний (ДӨС-WWW) эхлэл байв. Дэлхийн Өргөн Сүлжээ (WWW) бол Интернет ашигладаг программ юм. “Вэбсайт” нь Интернэтийг одоо олон нийт ашиглах боломжтой сүлжээ болгон хувиргасан.

Хэзээ нэгэн цагт бичигдсэн үг бүр, хэзээ нэгэн цагт зурсан зураг, хэзээ нэгэн цагт авсан кино бүрийг мэдээллийн супер замаар, өндөр хүчин чадалтай цахим харилцаа холбооны сүлжээгээр та гэртээ тэр дор нь үзэх боломжтой ертөнцийг төсөөлөөд үзээрэй. Энэ нь нэлээд сүрлэг сонсогдож байгаа ч, гол нь, бүх зүйл эцэстээ компьютеруудын харилцаа, мэдээлэл солилцох дээр л буудаг. Үнэн хэрэгтээ энэ нь Интернэт гэж нэрлэгддэг зүйл дээр аль хэдий нь болж байгаа бөгөөд дэлхий даяар хэн ч компьютертай, утасны шугамтай холбогдох модемтой бол үүнд холбогдон ашиглаж болно.

Дэлхийн Өргөн Сүлжээний (WWW) хэрэглээ Дэлхий даяар хурдан тархаж, дэлхийн хэрэглэгчдийн тоо 1993 онд 15 сая байсан бол 2000 он гэхэд 361 сая, 2010 онд хоёр тэрбум гаруй болон огцом өсжээ. Өнөөдөр энэ тоо 5.65 тэрбум болж өссөн.

Доктор. Морис Скларын ажигласнаар анхны Дэлхийн Өргөн Сүлжээ (WWW) Вэб нь дэлхийн иргэдийг онлайн форум, чат өрөө, зурвас илгээх программууд, цахим нийгэмлэгүүд болон бусад зүйлсээр дамжуулан холбосон бөгөөд ингэснээр урьд өмнө хэзээ ч байгаагүй эв нэгдлийн мэдрэмжийг бий болгосон. “Вэб” (WWW) нь бизнесийн шинэ санаачилга болон эдийн засгийн өсөлтөд зориулсан цоо шинэ замыг бий болгосноор асар их хөгжил амжилтыг авчрав.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд ухаалаг гар утас, нийгмийн сүлжээ, видео тоглоом, төрөл бүрийн таблетуудийн өсөлттэй холбоотойгоор, хүн төрөлхтний “Вэб” (WWW) болон технологитой харилцах харилцаа шинэ түвшинд хүрч, өсөх хандлагатай санаа зовнилыг бий болгож байна: Бид өөрсдийн бүтээлийн барьцаалагдагсад, боол болж байна уу?

Өнөөдөр хүн төрөлхтөн гар утсаа үзэхэд асар их цаг хугацаа зарцуулж байна. Германд хүмүүс өдөрт дунджаар 3.35 цагийг ухаалаг утсандаа зарцуулдаг. АНУ-д энэ нь 4.34 цаг байна. Энэтхэгт 4.77 (цаг) байна. Харин Индонезид хүмүүс өдөрт зургаан цагаас илүүг гар утсан дээрээ өнгөрөөдөг. Бид гар утсан дээрээ маш их цаг зарцуулж байгаа тул олон судлаачид өнөө үед энэ дэлгэцийн хэрэглээний хугацаа бидэнд ямар нөлөө үзүүлж байж болох талаар анхааруулж байна.

Энэ бол дэлхийн өнцөг булан бүрд байгаа айл өрхүүдэд танил үзэгдэл юм: хүүхдүүдийг технологиор зугаацуулж, тайвшруулдаг. Гэвч энэ нь бас л танил зүйл юм: төхөөрөмжүүдийг хурааж авсан үед асар их гомдол, уур хилэн гаргадаг. Тэдний хариу үйлдэл нь бодит байдал дээр бидний орчин үеийн нэгэн гол эрүүл мэндийн асуудлын шинж тэмдэг, томоохон сорилтуудын нэг юм. Интернетэд Донтох Эмгэг гэж нэрлэгддэг зүйл.

Өнөө орой ChatGPT-ээс үүдэлтэй сэтгэцийн эмгэг, гажгийн талаар шинэ сэрэмжлүүлэг гарчээ: хэрэглэгчид чатботтой холбогдож, үүнд дасаад, үүнийг жинхэнэ харилцаа хэмээн бодож, бодит байдлаас холдох үед ийм зүйл тохиолддог гэж мэргэжилтнүүд хэлэв.

Флорида мужид 14 настай хүү хиймэл оюун ухаантай чатботтод мэдээллээр дурлаж амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Бельгид нэгэн эр, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд өөрийгөө золиослохыг түүнд уриалсан гэж мэдээлэгдсэн чатботтой ярилцсаны дараа амьдралаа дуусгажээ.

Түүнчлэн хортой, сөрөг нөлөөтэй мөн зохисгүй агуулгыг Вэб дээр хялбархан олж авах боломжтой болгож, хүмүүсийг Бурханаас болон Гэгээнтэн, Мэргэдүүдийн Ариун Сургаалуудаас урхидан, уруу татан холдуулж байна.

ГЭХ МЭТ...

2025 онд хиймэл оюун ухаан (ХОУ) нь бидний өдөр тутмын амьдралын бүхий л талбарт нэвтэрч, түгээмэл нийтлэг болж байгааг бид харж байна. Энэхүү өндөр хүчин чадалтай технологи хэрвээ буруу ашиглагдвал эсвэл зохистой удирдлагагүй байвал хүн төрөлхтөнд ноцтой үр дагавартай байж болзошгүй юм.

Мөн Тесла Моторс компанийн гүйцэтгэх захирал Элон Маскийн анхааруулга. Энэ нь машинтай огт холбоогүй; оронд нь Маск хиймэл оюун ухааны талаар сэрэмжлүүлж, түүнийг цөмийн зэвсгээс ч илүү аюултай гэж нэрлэжээ.

Би хиймэл оюун ухааны хамгийн орчин үеийн тэргүүлэх технологид үнэхээр тун ойрхон байна. Энэ нь бараг л хэн нэгний ​​мэддэгээс хамаагүй ихийг хийх чадвартай бөгөөд сайжралтын хурд нь огцом өсөлттэй байна. Миний бодлоор хиймэл оюун ухааны аюул нь цөмийн зэвсгийн аюулаас хамаагүй их бөгөөд илүү ноцтой. Хиймэл оюун ухаанаар бид чөтгөрийг урин дуудаж байна.

Технологийн буруу хэрэглээ нь хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй юм. Энэ нь ойролцоогоор дөчин жилийн өмнө Их Эзэн Бурханы Доктор. Морис Скларт үзүүлсэн “сүнслэг харанхуйн” шалтгаан байж болох уу?

Ирээдүйд хүн төрөлхтөн сүнслэг харанхуйд үүрд унах уу, эсвэл сэрэмжлүүлэх тэмдгүүдэд анхаарлаа хандуулж, өөр замыг сонгох уу? Анишинаабегийн Уугуул Үндэстний мэргэн ахмадууд Долоо дахь галын цагт “Цайвар арьст үндэстнүүд”-ийн удирддаг орчин үеийн нийгмийн үед гарагийн хувь заяаг шийдэх чухал сонголтыг хийх болно гэдгийг зөгнөсөн.

“Яг энэ үед Цайвар арьст үндэстнүүдэд хоёр замын аль нэгийг сонгох эрх олгогдоно. Хэрэв тэд зөв замыг сонговол Долоо дахь гал Найм дахь болон энхтайван, хайр, ахан дүүс, эгч дүүсийн мөнхийн гал болох Сүүлийн Галыг – асаах болно. Хэрэв Цайвар арьст үндэстнүүд замаа буруу сонговол энэ улсад ирэхдээ тэдний авчирсан сүйрэл нь тэдэнд буцан ирж, Дэлхийн бүх хүмүүст маш их зовлон зүдгүүр, үхлийг авчрах болно.”

Бидний Хамгаас Эрхэм Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) технологийн хөгжил ба сүнслэг дэвшлийн сэдвээр өөрийн мэдлэг, ойлголтоо хуваалцсан.

Бид тодорхой хэмжээний технологийн хөгжилд хүрмэгц, бид үүнийг сүнслэг сэрэхүйтэй тэнцвэржүүлдэггүй, тэр үед бид дэвшлийг хэрхэн удирдахаа мэддэггүй. Дараа нь бид технологийн талаарх өөрсдийн төгс бус мэдлэгийн үр дүнг амсдаг. […]

Бид үүнийг илүүтэй сүнслэг ойлголтоор, өндөр эрхэм чанараар мөн гойд ёс зүйн хэм хэмжээгээр тэнцвэржүүлэх ёстой. Тэгвэл Дэлхий дээр сүйрэл гарахгүй. Бидэнд зөвхөн адис, жаргалан, тэр ч байтугай технологийн хувьд ая тухтай амьдрал байх болно. Бидний хийх зүйл бол одоо эрхэм чанар руу эргэх, нигүүлсэнгүй рүү, хайрлах хэв маяг руу эргэх. Веган Байж, Сайныг Хийж, Байгаль Орчиндоо Ээлтэй Байх гм. Бид зөвхөн веган байснаараа мөн байгальдаа ээлтэй байна.

Үнэн хэрэгтээ технологи бол Дэлхий дээрх хүмүүсийн үзүүлж буй сайн муу үйлдлийг улам тодотгож чадах хүчирхэг хэрэгсэл юм. Бид буруу, ташаа мэдээлэл болон хуурамч виртуал бодит байдлын сөрөг сүлжээнд автсанаар хурдан “сүнслэг харанхуйд” орж болно, эсвэл бид технологи ашиглан Үнэн, Бурхан болон Гэгээрлийг эрэлхийлж, веган найзуудын сүнслэг мөн ариун, буянтай мөчлөгт нэгдэж болно. Бидний хүн нэг бүр одоо сонголт хийх ёстой.

Дараагийн дугаарт бид Доктор. Морис Скларт гэрч нь болсон манай гарагийн хувь тавиланг шийдэхээр Тэнгэрийн шүүхийн танхимд болсон үйл явдлыг хуваалцах болно.

Доктор. Морис Склартын зөгнөлүүд болон сүмийн үйл ажиллагааны талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл түүний YouTube сувгийн @SklarMinistries-д зочилно уу.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (49/50)
1
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-11-10
9879 Үзсэн
2
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-11-17
5732 Үзсэн
3
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-11-24
5227 Үзсэн
4
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-01
4812 Үзсэн
5
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-08
5844 Үзсэн
6
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-15
21943 Үзсэн
7
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-22
5022 Үзсэн
8
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-29
4998 Үзсэн
9
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-05
4682 Үзсэн
10
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-12
4347 Үзсэн
11
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-19
4886 Үзсэн
12
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-26
3974 Үзсэн
13
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-02
3929 Үзсэн
14
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-09
3808 Үзсэн
15
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-16
6160 Үзсэн
16
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-23
4426 Үзсэн
17
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-02
5546 Үзсэн
18
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-09
5480 Үзсэн
19
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-16
3872 Үзсэн
20
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-23
4265 Үзсэн
21
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-30
4304 Үзсэн
22
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-06
4388 Үзсэн
23
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-13
3812 Үзсэн
24
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-20
4154 Үзсэн
25
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-27
3803 Үзсэн
26
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-04
5299 Үзсэн
27
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-11
3863 Үзсэн
28
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-18
2976 Үзсэн
29
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-25
3205 Үзсэн
30
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-01
3237 Үзсэн
31
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-08
2886 Үзсэн
32
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-15
3648 Үзсэн
33
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-22
3653 Үзсэн
34
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-29
4043 Үзсэн
35
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-06
3708 Үзсэн
36
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-13
3098 Үзсэн
37
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-20
3386 Үзсэн
38
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-27
2610 Үзсэн
39
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-03
3417 Үзсэн
40
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-10
2255 Үзсэн
41
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-17
2252 Үзсэн
42
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-24
2037 Үзсэн
43
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-31
1881 Үзсэн
44
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-09-07
2056 Үзсэн
45
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-09-14
1569 Үзсэн
46
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-09-21
1680 Үзсэн
47
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-09-28
1536 Үзсэн
48
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-10-05
1128 Үзсэн
49
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-10-12
1061 Үзсэн
50
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-10-19
1 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-10-19
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-10-19
1 Үзсэн
Онцлох мэдээ
2025-10-17
319 Үзсэн
35:25
Онцлох мэдээ
2025-10-17
131 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд