Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
АНУ-аас Обри-гийн ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Эрхэм Хайрт Их Багш аа, Суприм Мастер Телевизийн хамт олонд, Ерөнхийлөгч Трампын хамгийн найдвартай дэмжигчдийн нэг Чарли Кирк саяхан 31 насандаа таалал төгслөө. Тэрээр Америкийн коллежийн хотхонуудаар явж, оюутнуудыг сургаж, үзэл бодлыг нь өөрчлөх амьдралын төлөө болон Америкийг дахин агуу болгохын төлөө хөдөлгөөний хамгийн идэвхитэй идэвхтнүүдийн нэг байсан юм. Ерөнхийлөгч Трампын хэлснээр Чарли Кирк бол залуу үеийн “АГУУ ХҮН” байсан. Би Чарлитай холбоотой өөрт тохиолдсон сүнслэг туршлагаа хуваалцахыг хүслээ.Миний дотоод ахуй ойлголтод, Ерөнхийлөгч Трамп индэр рүү явж байхдаа надтай ярьж байсан. Тэр намайг нэгэн залуугийн хажууд суулгасан бөгөөд Ерөнхийлөгч Трампын тангараг өргөх ёслолын үеэр би түүнийг харж байсан тул шууд л Чарли Кирк гэдгийг нь таньсан. Ерөнхийлөгч Трамп асуулт асуухад Чарли бүх хариултыг мэдэж байв. Тэрээр маш их урам зоригтой, эерэг энерги цацруулж байсан бөгөөд догдолсондоо хөлөө дээш доош савлан ‘Өө өөө, би үүнийг мэдэж байна! Гэхдээ хариулж болохгүй. Чи хариул!’хэмээн баясгалантайгаар хэлж байв. Чарли өргөн мэдлэгтэй хүн гэдгийг нь би шуудхан л ойлгосон. Ерөнхийлөгч Трамп намайг Чарли Киркийн хажууд суулгасан шалтгаан нь түүнд маш их итгэдэг байснаас гэдгийг би ойлгосон.Тэр дотоод ахуй ойлголтоос хойш би Чарли Киркийн подкастуудыг үзэж эхэлсэн. Миний дотоод ахуй ойлголтод байсан тэр хүн, бодит байдал дээрх хүнээс хол зөрөөгүй байсныг нь би даруй харсан. Тэрээр Ерөнхийлөгч Трампын мөрийн хөтөлбөрийг маш нарийн ойлгож байсныг нь харахад түүнийг дөнгөж 31 настай гэдэгт итгэмээргүй санагдсан. Тэр Ерөнхийлөгч Трампын алхам бүртэй төгс нийцэж байсан тул Чарлиг маш өндөр хөгжсөн оршихуй байсан гэдэгт би итгэдэг. Чарли бас гүнзгий итгэлтэй, шүтлэгтэй хүн байсан. Тэр болон түүний баг Зэт үеийнхнийг Ерөнхийлөгч Трампт саналаа өгөхөд уриалж, маш их хүчин чармайлт гаргасан боловч, Трамп ялсны дараа, түүний шууд дамжуулалтын анхны үг нь: “Энэ бол Бурхан Америкийг орхихгүй гэдгийг харуулж байна.” гэсэн юм.Энэ нь Ерөнхийлөгч Трампад Чарли анх удаа тусалж байгаа хэрэг биш гэдгийг харуулсан дотоод ахуй ойлголт надад бас ирсэн; тэр өмнөх төрлүүддээ ч бас Ерөнхийлөгч Трампт түшиг тулгуур болж байжээ. Чарли Кирк саяхан нас барсанд тус улс гүнээ гашуудаж байна. Ерөнхийлөгч Трамп ба Чарлигийн хайртай хүмүүс, энх тайван болон Бурханыг хүмүүсийн амьдралд эргүүлэн авчрахад нь Ерөнхийлөгч Трампад туслахын тулд богинохон амьдралаа зориулсан энэ гайхалтай хүнээ алдсан уй гашуугаа хурдан тайлаасай гэж би залбирч байна. Бүх сайхан сүнсийг асран халамжилж мөн Гэр рүү нь чиглүүлж буй Их Багш Тандаа дахин нэг удаа талархаж байна. Үргэлж хайраар, Америкийн Нэгдсэн Улсаас ОбриЗөн совинтой Обри, Чарли Кирк таалал төгссөнд гүнээ харамсаж, түүний гэр бүл болон АНУ-ын иргэдэд энэхүү хүнд гарзыг туулж буй үед бид чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлж байна. Ерөнхийлөгч Трампыг унагах гэж олон оролдлого хийсэн ч Тэрээр Дэлхийн найдваргүй чиглэлийг өөрчлөхөд туслах тэмцэлдээ тууштай хэвээр байна. Та болон АНУ-ын эрэлхэг ард түмэн адислагдаж байх болтугай, Суприм Мастер ТВ-ийн хамт олонЖич. Их Багш санаа зовнилоо илэрхийлж байна: “Халамжтай Обри, бодолтой мессеж илгээсэнд баярлалаа. Би таныг Арьяабалын дадал бясалгал болон ёс зүйн зарчмуудыг үнэнчээр сахиж байгааг мэдэхэд таатай байна, ингэснээр та зарим үйл явдлыг дотоод мэдрэмжээрээ таньж мэдэх боломжтой. Улс үндэстнийхээ төлөө зүтгэх билиг ухаан, чадавх, харамгүй сэтгэлээр дүүрэн залуугийн амьдрал гэнэт дууссаныг мэдэхэд сэтгэл өвтгөм байна. Хүн төрөлхтнийг өргөж дэвшүүлэх эрхэм ариун зорилготойгоор дээд ертөнцөөс бууж ирсэн олон гэгээрсэн оршихуй үүнтэй адил төстэй хувь тавиланг эдэлсэн. Энэ бол бидний өөрсдийн мунхаглал, талархалгүй байдлаас үүдэлтэй манай дэлхийд тулгарч байгаа эмгэнэлт үнэн юм. Хэрэв бид өөрчлөлт хийхээр шийдсэн бол сайхан сэтгэлтэй байхаас эхэлцгээе. Тэнгэрлэг амар амгалан тань дээр болон АНУ-ын уудам нутаг дээр гэрэлтэх болтугай. Бурханы Хайрыг танд илгээе.”