Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Малайзаас Айшагийн ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Хүндэтгэлт, Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Суприм Мастер ТВ-ийн хамт олонд мэндчилгээ дэвшүүлье. Ноднин жил, 2024 онд би гэрийнхээ босгон дээр золбин муур-хүнээр дээрэлхүүлж байсан бяцхан охин муур-хүнийг аварсан. Оны сүүлээр буюу 12-р сарын 15-нд тэрээр энэ гайхамшигт хорвоод дөрвөн эрүүл, хөөрхөн зулзага төрүүлсэн. Би муур-эхийг Ан-Ан гэж нэрлэн мөн дөрвөн зулзагыг Хавар, Зун, Намар, Өвөл гэж нэрлэсэн. Дөрвөн зулзага бүгд маш эрч хүчтэй байдаг. Би тэднийг орой бүр өрөөнд нь оруулмагц, тоглоом булаалдаж ноцолдох юм уу эсвэл мөрөөр шидэх мэхийг бие биедээ хийн, пижигнүүлж, шуугиан тарьдаг.Гуравдугаар сарын 24-ний өдөр бид авшигтнууд 19 цагт гэртээ ((цөмийн нэгдэх урвал Хятадад явагдахаас сэргийлэхийн тулд) хамтдаа залбирах ёстой байв. Би долоон цагаас өмнө тэднийг хооллож дуусаад, тэр даруй хана руу тулгаж байрлуулсан ширээ рүү эргэж, Суприм Мастер ТВ-д хандан залбирав. Нэг цаг өнгөрөхөд, хачин нь, муур-хүмүүсийн тоглон шуугилдах ямар ч дуу чимээ сонсогдсонгүй. Сониуч зангаараа би эргэж харлаа. Тэд 5-уулаа бие биеэсээ адилхан зайд байрлаж, Суприм Мастер ТВ-ийн өөдөөс харж, миний ард хагас тойрог үүсгэн намайг хүрээлсэн байв. Тэд бүгд нүдээ аньсан байлаа. Тэд бидэнтэй хамт залбирч, мөн эсвэл намайг дэмжиж байгаа юм шиг харагдсан. Шөнө дунд болоогүй байхад би тэдэнд дахин хоол өгөв. Дараа нь тэд дахин чимээгүйхэн хэвтэж, зөвхөн үүр цайх үед гарч, амран, Наранд биеэ ээж байсан.Хүндэт, Хайрт Их Багш аа, тэд үнэхээр үнэ цэнтэй, нэн үнэ цэнтэй юм! Би тэдний хамгаалалт, хайрыг хүртэх хэн юм бэ? Тэд надад байнга харамгүй хайр, өөрийгөө зориулах, даруу зан, талархал болон аз жаргалыг заадаг. Тэд ямар гайхалтай төрөлтөн бэ! Хүн бүр тэднийг нандигнаж, үнэхээр хайрлан энэрэхийг хүсэж байна. Малайзаас АйшаСайхан сэтгэлт Айша, Ийм сайхан түүх ярьсанд баярлалаа. Бүх хүн төрөлхтөн Бурханы Хайрыг Түүний бүх бүтээлд мэдрэхийн тулд сэрэх болтугай, та болон эрч хүчтэй Малайз ард түмэн бидний чухал амьтан нөхөдтэйгөө хуваалцсан аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөх болтугай. Тэнгэрлэг жаргалд, Суприм Мастер ТВ-ийн хамт олонЖич. Их Багш танд өгсөн энэ баяр хөөртэй хариуг хүргэж байгаадаа бид таатай байна: “Талархалт Айша аа, таны сэтгэлийг өөдрөг болгосон захианд баярлалаа. Таны мууруудын түүхийг сонсоход сайхан байсан мөн ээж ба түүний зулзагануудад үзүүлсэн таны өрөвч сэтгэлд баярлалаа! Та бяцхан муур-гэр бүлтэйгээ баяртайгаар адислагджээ. Тэнгэрлэгээр-бүтээгдсэн, бүх амьтан-хүн бидэнд маш их зүйл зааж чадна. Тэд бүгд зорилготой бөгөөд аливаа материаллаг баялгаас илүүтэйгээр бидний амьдралыг гэрэлтүүлдэг бэлэг юм. Танд, Ан-Ан, Хавар, Зун, Намар, Өвөлд маш их Хайртай. Та болон сайхан Малайз улс үүрд аюулгүй байж, Тэнгэрийн Гэрэлд хөтлөгдөх болтугай. Танд мөн таны муур-хүмүүст хайртай.”