Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Одооноос цагаан хоол, бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар Ау Лак (Вьетнам) улсын засгийн газарт бусад бүхний нэгэн адил хууль ёсны салбар гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх болно!

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Вьетнам буюу Ау Лакаас Гиа Анхийн ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Хамгаас Хүндтэй Багш аа! Энэхүү баярт мэдээг Тантай хуваалцаж байгаадаа би үнэхээр их баяртай байна: 2025 оны 8-р сарын 1-нд, Диваажин болон Будда нарын Ач ивээл дор Ау Лак (Вьетнам) улсын Ханой нийслэлд цагаан хоолны шинжлэх ухаан болон хоол судлалын Үндэсний төв албан ёсоор нээлтээ хийсэн түүхэн чухал үйл явдал боллоо! Цаашид цагаан хоол хийх замд ганцаардсан нулимс урсгахаа больж, шим тэжээлийн дутагдал, тэрс үзэлтэн, эсвэл бүүр хамгийн буруугаар улс үндэстэндээ хор хөнөөл учруулах гэж байна гэх мэт цагаан хоолны талаарх буруу ташаа ойлголт гарахаа болино. Одооноос цагаан хоол, бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар Ау Лак (Вьетнам) улсын засгийн газарт бусад бүхний нэгэн адил хууль ёсны салбар гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх болно!

Цагаан хоолны шинжлэх ухаан, хоол судлалын үндэсний төв нь Боловсрол ба байгаль орчны шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяа байгууллага бөгөөд цагаан хоолны ашиг тусын талаар олон нийтэд таниулах зорилготой. Тус төв нь олон нийтэд цагаан хоолтон амьдралын хэв маягийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв тэнцвэртэй байдлаар хэвшүүлэхэд дэмжин, туслах зорилгоор шинжлэх ухааны судалгаа, мэргэжлийн сургалт, хоол тэжээлийн зөвлөгөөг өгдөг. Нэмж дурдахад, тус төв нь цагаан хоолтнуудад зориулсан иж бүрэн, гүнзгийрүүлсэн сургалт явуулах зорилгоор маркетинг, харилцаа холбоо, хүний нөөц, санхүү, ​​гарааны бизнесийг дэмжих, хууль эрх зүйн асуудлууд, бизнес загвар боловсруулах, арга хэмжээний зохион байгуулалт гэх мэт цагаан хоолтой холбоотой үндсэн болон тусгайлсан хөтөлбөрүүдийг санал болгодог!

Таны хайрласан хязгааргүй Нигүүлслийн хариуд би талархан уйлсан. Олон тооны цагаан хоолтон найз нөхөд, олон тооны бизнес эрхлэгчид, цагаан хоолны газрууд, том жижиг гэлтгүй бүгд энд цугларсан. Баярын арга хэмжээ 400 гаруй зочдод, 20 гаруй төрлийн эрүүл цагаан хоолны буфетээр үйлчилснээр дууссан. Нийслэл хотод 38 хэмийн халуунтай байсан ч, уг арга хэмжээний орчин сэрүүн сайхан хэвээр байлаа.

Ау Лак (Вьетнам) улс бидний үзэсгэлэнт Эх дэлхийгээ хамгаалах веганизм буюу ногоон амьдралын хөдөлгөөнд манлайлан оролцоно гэдэгт би найдаж байна. Цагаан хоолтон, хөгжимчин, дуучин Луу Минь Туан-ийн зохиож, нээлтийн ёслол дээр эх оронч хайраар дүүрэн дуулсан ВЬЕТНАМ ЦАГААН ХООЛТОН БОЛЛОО дууны хэсгээс би Тантай болон олон улсын найз нөхөдтэйгөө хүндэтгэлтэйгээр хуваалцаж байна.

ВЬЕТНАМ ЦАГААН ХООЛТОН БОЛЛОО

Гараг дэлхийн дунд ногоо ургасан С хэлбэрт ариун дагшин нутгаас Бид зүрх сэтгэлт цагаан хоолыг сонголоо, Амьдралыг сонголоо, Эрүүл, ухамсартай, сэргэг болсон хайраар дүүрэн Вьетнамын төлөө!

… Хүүхдээс хөгшид хүртэл, Эмчээс эрдэмтэд хүртэл, Амьдралыг эрхэмлэгч Зөвхөн энэ л ганцхан хоолоор амьдралыг хүндэлж, хайрлаж ханддаг...

Цагаан хоол зүгээр нэг хоол биш, Цагаан хоол амьдралын хэв маяг, Цагаан хоол бол энх тайвныг Эрхэмлэгч үндэстний зөөлөн хүч.

Вьетнам цэвэр, эрүүл амьдралын хөдөлгөөнийг тэргүүллээ, Вьетнам ногоон, ургамалд суурилсан хоол тэжээлийн эрин үеийг эхлүүллээ, Вьетнам бол цагаан хоолыг үндэсний бодлого болгосон орон, Хүчтэй, үүрд мөнхийн, цэцэглэн хөгжих ирээдүйн төлөө! Шавь Гиа Анх Ау Лак (Вьетнам) улсаас

Эх оронч Гиа Анх, сэтгэлийн үгээ илэрхийлсэнд тань баярлалаа.

Багш баяртай хариу өглөө: “Амар амгалан Гиа Анх, Вьетнам (Ау Лак) мөнх оршиг. Өчигдөрхөн л би Суприм Мастер ТВ-ийн хамтрагч ажилтнууддаа надад зочлох, амьдрах нэр хүндтэй боломж олдсон бүх л улс орнуудын дотроос миний зүрх сэтгэлд гүн шингэсэн бүх дурсамжаас авч үзвэл Вьетнам (Ау Лак) бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй улс гэдгийг хэлсэн! Хэзээ нэгэн цагт би эртний гайхамшигт нийслэл Ханойд зочилж, Өгсөж буй Луугийн гудамжаар алхаж болох тухай бодохдоо, ийм мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм гэж бодохоор нулимс дуслуулдаг. Гайхалтай шинэ төвийн талаар сайн мэдээ дуулгасанд баярлалаа. Энэ үнэхээр гайхалтай бөгөөд одоо ч миний зүрхийг баяр, талархлын мэдрэмжээр хөдөлгөж байна. Удахгүй улс орон бүр эрүүл веган амьдралын хэв маягийг албан ёсоор дэмжих ижил төстэй хүчин чармайлт гаргах байх гэж найдаж байна. Веганизм нь зөвхөн хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, ирээдүй хойч үеийнхэнд дэлхийг авран хамгаалдаг. Энэ нь хүн төрөлхтнийг амьтан-хүний махны үйлдвэрлэлд төрөөс татаас өгөх гэх мэт хор хөнөөлтэй үйл ажиллагааг хэвээр хадгалахын оронд зөв чиглэлд хөтлөх нь манай гарагийн хувьд зайлшгүй шаардлагатай алхам юм. Та болон Ау Лак (Вьетнам)-ын эх орондоо хайртай ард түмэн өдөр тутмын амьдралдаа гайхамшгууд болон Тэнгэрийн Ивээлийг мэдрэх болтугай. Хайртай, хайртай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-09-25
288 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-09-25
426 Үзсэн
Онцлох мэдээ
2025-09-24
526 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-09-24
1122 Үзсэн
36:11

Онцлох мэдээ

2025-09-23   289 Үзсэн
Онцлох мэдээ
2025-09-23
289 Үзсэн
Дэлхий дахины соёлын ул мөр
2025-09-23
279 Үзсэн
Веганизм: Эрхэм амьдралын хэв маяг
2025-09-23
297 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-09-23
902 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд