Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид АНУ-аас Эйдены ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Бидний дэлхийг дахин аварсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Ариун Гурвалд Амар амгалан, Адислал ерөөе. 8-р сард Нарнаас дэлхий даяар их хэмжээний зовлон зүдүүр авчирч болзошгүй тухай Хайрт Их Багшийн сэрэмжлүүлгийг Суприм Мастер Телевизээр сүүлийн нэг сарын турш хүргэж, бэлтгэлтэй байхыг анхааруулсан. Наймдугаар сарын нэгэн өглөө утсаа нээхэд нэг найз маань манай Нарнаас их хэмжээний плазмын дэлбэрэлт мөн 130,000 километр буюу [80,000 миль]-ийн өндөртэй нарны хар салхи нэгэн зэрэг болж байсан ч манай гараг руу чиглээгүй тухай мэдээг хуваалцсаныг олж харав.Уг мэдээний нийтлэлд “Гайхширал төрүүлэм гэрэл зураг нь Нарны хар салхи ба наран дээр зэрэг, зэрэг үүсэж буй асар том, хүчтэй плазмын дэлбэрэлтийг харуулж байна гэж бичсэн байлаа. Хэдийгээр нарны үйл явдлууд нь хоорондоо холбоогүй боловч хоёулаа нарны үл үзэгдэх соронзон орны доголдлын үр дүн бөгөөд зарим плазм нь хар салхи хэлбэрт шахагдан орж, зарим плазм нь дэлбэрэлтийн гялбаа гэж нэрлэгддэг асар өндөр, сүрлэг нум хэлбэрийн дэлбэрэлтээр ялгардаг байна. Румын улсын Сансар судлалын хүрээлэнгийн судлаач Максимилиан Теодореску лхагва гаригт (8-р сарын 20) нэгэн зэрэг болж буй хоёр үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгажээ.Нарны хар салхи нь ойролцоогоор 130,000 километр буюу [80,000 миль] өндөр байна” гэж Теодореску хэлэв. “Үндсэндээ Нарны диаметрийн аравны нэгтэй тэнцэнэ.” Энэ хэмжээг ойлгоход (бодит жишээгээр харуулахын тулд) Дэлхий ойролцоогоор 7,926 миль буюу (12,756 километр) өргөнтэй, иймээс энэ хар салхи 10 Дэлхийг дээр дээр нь давхарлан тавьснаас арай өндөр юм. Нарны хар салхи нь ихэвчлэн 15,500-аас 62,000 миль буюу (25,000-аас 100,000 километр) өндөр байдаг тул энэ нь үнэхээр аварга юм. Максимилиан Теодореску түүний авсан гэрэл зургийн плазмын нум нь (Нарнаас цацагдан буй асар том хэмжээний цахилгаан соронзон бодисууд)-ыг гаргасан гэж тэмдэглэв. Гэхдээ тэр бидэн рүү чиглээгүй тул ямар ч саатал эсвэл хойд туйлын гэрлийг үүсгэхгүй гэж тэр хэлэв.”Их Багш болон Ариун Гурвалд биднийг дээрх гамшгаас аварсанд би маш их баяртай байна. Нарны асар том хар салхи болон плазм буюу ионжсон хийн (цахилгаан соронзон чанартай ) ялгарал манай үзэсгэлэнт гараг руу чиглээгүйд би талархаж байна! Манай дэлхийг аварсан Их Багш болон БУРХАНД би талархаж байна. Их Багш мөн Ариун Гурвалдаа баярлалаа. Та бүхний хийж байгаа бүхний төлөө Суприм Мастер ТВ-ийн хамт олондоо маш их хайртай! Таны шавь, Эйден АНУ-аасБаярлалаа Эйден, Их Багш мөн Хамгаас Хүчирхэг Гурвалд гүн талархлаа илэрхийлэхэд бид тантай нэгдэж байна.Их Багш танд дараах бодолтой, эргэцүүлсэн хариултыг хүргэлээ: “Дотоод-хүчтэй Эйден, таны сэтгэлийн үгийг уншихад таатай байна. Анхааралтай, сонор сэрэмжтэй Бурханы шавь байгаад нь хайрын сэтгэлээр талархаж байна. Тийм ээ, өөр нэг хямралыг холдуулсан ч гэм зэмгүй олон амьтан анд нөхдийг тасралтгүй хөнөөснөөр, өдөр бүр бий болгож буй хар-тамын энергийг арилгах хүртэл бид тулгарах гамшгаас хэзээ ч ангижрахгүй. Зүрх шимширмээр нь бүх сэрэмжлүүлгийг үл харгалзан амьтан-хүмүүсийг үргэлжлүүлэн идэж байгаа хүмүүсийн аймшигтай хувь тавилан нь, бүх амттай веган хоол хүнс байгаа үед засах боломгүй байж магадгүй. Тэдний хувь заяа тэдний гарт байна. Гараг Дэлхийг энэ үед Адисалж байгаа Хамгаас Хүчирхэг Гурвалын асар их Хүч нь одоохондоо бидэнд илүү их цаг хугацааг үргэлжлүүлэн өгч байна. Бид Тэдэнд үүрд талархах ёстой. Бурхан таныг болон шинийг санаачлагч Америкийг үргэлж үнэн, сайн сайхныг манай дэлхийд үйлдэхэд хөтлөх болтугай. Танд халуун дулаан тэврэлт болон маш их Хайрыг илгээж байна.”