Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Зөгнөл дугаар 364 - Аюул гамшгийг арилгахын тулд Аврагчтай хамт Жинхэнэ Хайрыг сэрээ

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

“Харагтун, долдугаар эрин ирж байна. МАРГААН ТЭМЦЭЛТЭЙ МАХАН ХООЛТНООСОО, ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ УРГАМЛАН ХООЛТОН БОЛОХЫГ БҮТЭЭГЧ ТАНЬ ТА НАРААС ШААРДАЖ БАЙНА. Араатны дөрвөн толгойг далд хийх хэрэгтэй;тэгвэл Дэлхийд дайн дажин үгүй болно.” дайн дахин гарахгүй.

1882 онд 19-р зууны зөн билэгч, шүдний эмч, зохиолч Др. Жон Ньюброу (веган) “Оахспе: Ехова болон Түүний Сахиусан Тэнгэрүүдийн Элч нарын Үгээр бичигдсэн Шинэ Библи” номыг хэвлүүлсэн бөгөөд энэ нь Бурхны өгсөн онгод дээр тулгуурлан “автомат бичлэг” гэж нэрлэгддэг буюу хүн өөрийн санаагаар бус, сүнслэг хүчээр дамжуулан бичдэг үйлдэл, сүнслэг үзэгдлээр бичигдсэн юм. Текстэд агуулагдсан олон мэдээлэл нь түүний цаг үеийн шинжлэх ухаан, оюун санааны ойлголтоос давсан байв. Энэ номд Бурхан Космон гэж нэрлэсэн удахгүй болох шинэ эриний тухай илчлэлтүүдийг хуваалцдаг.

“Ехова хэлэхдээ: Би Дэлхийн улс, үндэстнүүдийг энх тайван байдалд хүрэхийг тушаахдаа, харагтун Би гараа махан хоолтны толгой дээр өргөнө. Би амьтан болгоныг өөрийн зохих дарааллаар төгс бүтээж байсан цаг үе бий; мөн үүнтэй адил цаг үе хүн төрөлхтөнд ирэх болно. Одоо түүний эхлэл болж байна. Тиймээс би үүнийг Космон гэж нэрлэсэн.

Энд энх тайвны шинэ эрин үе Космон, ирэхэд тэрээр Өөрийн гараа махан хоолтны толгой дээр өргөх болно гэдгийг Их Эзэн тодорхой тунхагладаг. Энэ нь Тэрээр Дэлхий дээр хүн төрөлхтний амьтан-хүний мах иддэг зуршил, дадлыг таслан зогсооно гэсэн үг юм.

“Харагтун, долдугаар эрин ирж байна. МАРГААН ТЭМЦЭЛТЭЙ МАХАН ХООЛТНООСОО, ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ УРГАМЛАН ХООЛТОН БОЛОХЫГ БҮТЭЭГЧ ТАНЬ ТА НАРААС ШААРДАЖ БАЙНА. Араатны дөрвөн толгойг далд хийх хэрэгтэй;тэгвэл Дэлхийд дайн дажин үгүй болно.” дайн дахин гарахгүй.

Бурхан Оахспе-д бүх талаар амьтан-хүнийг алж, махыг нь иддэг ёс суртахуунгүй, гутамшигт дадал, зан үйлийг буруушаадаг.

“Энэ бол махан хоол хүнсээр хүний цусыг бохирдуулах явдал бөгөөд үүний талаар та тунгаан бодох хэрэгтэй. Би бүх амьд биетийг ижил төрлийн зүйл, ижил төрлийн зүйлтэй бүтээсэн. Өөрийгөө махан хоолтон болгосон хэн боловч өөрийн эрхтэн, сүнс, бие доторх тэмцэл, маргаан, зөрчилдөөнөөс зугтан зайлж чадахгүй. […] Өнөөдөр би үүнийг [махан хоол]-ыг түүний хувьд хор болгож байна. Мөн хүн түүнийг орхин, хаях болно; мөн түүний үнэр нь түүний дургүйг хүргэн өвчлүүлнэ; цус харах нь түүнд айдас төрүүлэх болно. Яргачин хүн өөрийн мэргэжлээсээ ичих болно; хөршүүд нь түүнд: Чиний биеэс цусны муухай үнэр үнэртэж байна! Гэж хэлэх болно”

Доктор Жон Ньюброугийн Оахспе-д бичигдэн, тэмдэглэгдсэн “Еховагийн Дуу хоолой”-ны эдгээр хүчирхэг үгс нь хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт Космон эрин үед илүү дэвшилттэй хувьсал, хөгжлийн шинэ үе шатанд орох болно гэдгийг илтгэж байна. Энэ цаг үе ирэхэд амьтан-хүний мах идэх дадал, зуршлыг жигшүүртэй зүйл гэж үзэх болно. Тэрээр Гараа “махан хоолтны толгой дээр” өргөх замаар Цаглашгүй Оройн Дээд Бурхан, Түүний Тэнгэрлэг зарлиг, Тушаалыг үл тоомсорлосон хүмүүс шийтгэл амсаж, хариуцлага хүлээх болно гэдэг ноцтой, аймшигтай анхааруулгыг өгч байна.

Одоогийн зууныг Христийн шашинд Эцсийн цаг үе, Буддын шашинд Үнэн номын Төгсгөлийн эрин үе, Майяагийн соёлд хуучин мөчлөгийн төгсгөл, Хинду шашинд Харанхуй Эрин үе гэж тодорхойлсон байдаг. Энэ нь Оахспе-д дурдсан шинэ Космон эрин үеийн зааг, эхэн үе ч байж болох юм. Амьтан-хүний мах идэх зэрлэг, цуст зуршил үргэлжилсээр байгаа тул мах идэх дадал, зуршлын хувь хүмүүс болон дэлхий дахинд үзүүлэх сөрөг, хор хөнөөлтэй, хохирол учруулагч нөлөөг бид гэрчлэн харж байна.

Бидний гэм зэмгүй амьтан анд нөхдийн амийг хөнөөж буй нь дэлхийн эрүүл мэндийн хямралууд, амьтан хүн хооронд дамжих халдварт тахал, уур амьсгалын өөрчлөлт болон бусад тоо томшгүй олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

Манай дэлхий дээрх амьтны гаралтай аж ахуйн өргөн хүрээтэй тархсан ноцтой сөрөг нөлөөг үгүйсгэх аргагүй юм. Дэлхийн хэмжээний ноцтой хямралууд нь цаг уурын өөрчлөлт болон хүрээлэн буй байгаль орчны эвдрэл, бохирдол зэргээс үүдэн төрөл зүйлүүд устах, өлсгөлөн, ядуурал, өвчин эмгэг, антибиотикт тэсвэртэй байдал зэргээс бий болсон. Эдгээр нь бүгд амьтны гаралтай аж ахуйтай шууд холбоотой бөгөөд манай өнөөгийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн системүүдийн тогтолцоо асар их үр ашиггүй байдгийг илтгэнэ.

Үхрийн мах үйлдвэрлэхийн тулд бид Канад, АНУ, Төв Америкийн бүх нутгийг, Венесуэл, Колумб, Эквадорыг нийлүүлсэнтэй дүйцэх хэмжээний газарт тариалан эрхэлдэг.

Ургамалд суурилсан хооллолт нь бидний хоол хүнсийг үйлдвэрлэхэд шаардлагатай газрын хэмжээг 3.1 тэрбум га-аар бууруулна. Энэ бол нийт Африк тивийн хэмжээтэй тэнцэх газар юм.

Боловсруулсан улаан мах нь олон төрлийн өвчний, түүний дотор хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэгтэй холбоотой гэж үздэг. Мөн, өнөөдөр гарсан шинэ судалгаа нь энэ жагсаалтад санах ой муудах өвчнийг нэмж оруулав.

АНУ нь дэлхийн улаан махны хамгийн их хэрэглэгчдийн нэг бөгөөд энэ нь биднийг зүрх судасны өвчин болон 2-р төрлийн чихрийн шижин зэрэг эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Одоогоор судлаачид боловсруулсан улаан мах болон санах ой муудах хоёрын хооронд шууд холбоо байгааг тогтоосон.

Бид ирээдүйн цар тахлын эрсдэлийг бууруулахын тулд хүлээх ёсгүй. Эхний алхам болгон бид энэ болон түүнээс өмнөх тохиолдлуудын үндсэн шалтгааныг ойлгох ёстой: бидний амьтдад үзүүлж буй харьцаа, хандлага. Эбола, SARS, MERS, шувууны ханиад болон бусад үхлийн аюултай дэгдэлтүүд бүгд бидний амьтдад үзүүлж буй харьцаатай шууд холбоотой.

COVID-19-ийг үүсгэдэг вирус нь үхсэн ба амьд мөн зэрлэг болон фермийн амьтдыг хүмүүс идэх зориулалтаар худалдан авч зардаг нойтон зах буюу (амьтан мөн хүнсний бүтээгдэхүүн шууд худалдаалагддаг зах)-тай холбоотой.

Бид дахин нэг өөр цар тахлын босгон дээр ирчихсэн байж болох уу? Мөн энэ нь коронавирусын үүсгэсэн тахлаас ч илүү муу, аюултай тохиолдол байж болох юм. Энэ удаад үнэхээр шувууны ханиад байж магадгүй, үгүй л гэж найдъя. ХӨХБУСТ (Халдварт өвчний Хяналт ба Урьдчилан сэргийлэх төв) одоо Америкийн фермүүдэд шувууны ханиадны шинжилгээг нэмэгдүүлэхийг уриалж байна, учир нь фермийн хэд хэдэн ажилчид амьтдаас энэ өвчний халдвар авсан тул сэрэмжлүүлэг гаргалаа.

Харамсалтай нь шувууны ханиад хүнд халдварлах үед нас баралт ихтэй байдаг. Магадгүй нас баралт нь ойролцоогоор 25-50% хооронд байдаг.

Гэх мэт….

Хэрвээ хүмүүс энэ цуст хоол идэх дадал, зуршлаасаа татгалзахгүй бол байдал улам дордох болно. Орчин үеийн үзмэрч, зөн билигтнүүд хүн төрөлхтөнд ирж болох хачирхалтай шинэ өвчнүүдийг олж харжээ.

Би шувуудын сүргийг харсан бөгөөд тэднийг тэнгэрээс унахыг нь мэдэрсэн. Бүхэл бүтэн маш том сүрэг шувууд саяхан тэнгэрээс унаж ирлээ. Энэ нь юунаас болж байгааг би мэдэхгүй байна, эсвэл энэ нь магадгүй бэлгэдлийн шинж чанартай юу? Энэ нь магадгүй шувууны ханиадны цар тахлын дахин тархалтын бэлгэдэл мөн үү?

Энэ нь яг ханиад шиг. Энэ бол вирусийн халдварт өвчин юм. Тэд өвчтэй байна, хүмүүс, мөн би үхрүүдийг харлаа, тэд ч өвчтэй байна. Тэгээд тэд, үнээнүүд зүгээр л шууд унаж байна. Мөн эдгээр бүх хүмүүс, би тэднийг сая саяараа үхэж байгааг харж байна. Би тэднийг энэ вирусээс болж өвдөн, биеийн хүчээ алдан, шаналж байгааг харж байна; тэд бөөлжиж байна. Маш ихээр, хүндээр өвчилсөн.

Хүн төрөлхтөн яагаад ийм ноцтой хүнд нөхцөл байдалд орчхов оо? Жигшүүрт, ёс бус махан хооллолтын цаана сүнслэг гүн гүнзгий учир шалтгаан байдаг. Амьтан-хүний мах идэх нь хүн төрөлхтний доторх “араатан”-ыг өдөөн сэрээж чадах ба, тэгснээр биднийг өөрчилж, улмаар бидний сүнсийг, жинхэнэ сүнсийг мартахад хүргэдэг гэж Оахспе-д хэлсэн байдаг.

“Ехова хүмүүнийг бузар муу үйлээс татгалзахыг уриалав; гэвч хүмүүн Түүнийг сонссонгүй. Учир нь араатны заль мэх нь хүний бие махбодыг өөрчилсөн, тэгснээр түүний сүнс нь үүлэн дунд нуугдсан мэт болж, гэм нүгэлд дурлах болов.”

“Махан хоол нь хүнийг зөгнөлөөс, бурханлаг үнэнээс холдуулдаг; сүнслэг мөн чанараас холдуулдаг. Мах идэгч хүмүүсээс бүрдсэн улс үндэстэн үргэлж эцсийн үр дүндээ сүнслэг мөн чанарт үл итгэгчид болно; мөн тэд махан биеийн дур хүслүүдэд донтдог. Ийм хүмүүс ойлгож чадахгүй; тэдний хувьд хэрвээ ядуу бол ертөнц хоосон зүйл бас мөн зовлон юм; эсвэл, хэрвээ баян бол, дур хүслээ хангахын тулд баясан, цэнгэх газар.”

Тийм ч учраас мах-идэхийг хориглох нь Бурханаас хүмүүст өгсөн ариун зарлигуудын нэг юм.

“Бурхан хэлэхдээ: Эдгээр нь би Иошуагаар дамжуулан зааж байсан миний сургаалууд байлаа: “Та нар заавал Мосегийн Арван Тушаалыг сахин, дагаж мөрдөх ёстой. Та нар дайнд оролцохгүй, дайныг өдөөн турхирахгүй, туслахгүй байх ёстой. ТА НАР ЕХОВАГИЙН АМЬД БОЛГОН БҮТЭЭСЭН ЯМАР Ч АМЬТАН, ЭСВЭЛ ЗАГАС, ЭСВЭЛ ШУВУУ, ЭСВЭЛ ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР ШУВУУ, ЭСВЭЛ МӨЛХӨГЧ АМЬТНЫ МАХЫГ ИДЭЖ БОЛОХГҮЙ” […]

Доктор Жон Ньюброугийн (веган) тэмдэглэсэн “Оахспе: Ехова болон Түүний Сахиусан Тэнгэрүүдийн Элч нарын Үгээр бичигдсэн Шинэ Библи”-ийн сургаалууд нь түүхийн аль ч үеэс хамаагүй урт хугацааны өмнө Дэлхий дээр амьдарч ирсэн бүрэн төгс Гэгээрсэн Багш нарын бүх сургаалын зарчмуудтай нийцэж байна.

“Мах идэхгүй болох цаг ирэх болно. Анагаахын шинжлэх ухаан зөвхөн анхан шатандаа явж байгаа хэдий ч БИДНИЙ БАЙГАЛИЙН ХООЛЛОЛТ БОЛ ГАЗАР ШОРООНООС УРГАДАГ ЗҮЙЛ гэж харуулсан. Хүмүүс энэхүү байгалийн хоолны нөхцөл байдал руу аажмаар хөгжинө.” ~ Абдул-Баха Аккагийн Гэрэл дэх Өдрүүд (Бахаизм)

“БҮХ АМЬД ТӨРӨЛТНҮҮД БОЛ БУРХАНЫ БҮТЭЭЛ БА ТЭД ӨӨРСДИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХ ЭРХТЭЙ. Хүн төрөлхтөн бидэнд тэднийг бусад аминч зорилгоор идэж эсвэл ашиглахын тулд алах эрх байхгүй билээ.” ~Бишноизмийн Зарчмууд

“МАХ ИДЭХ НЬ ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЛИЙН ҮРИЙГ УСТГАДАГ мөн мах идэгч нь бүхий л үйл хэргээрээ хамаг төрөлтнийг биеэсээ ялгарах махны үнэрээрээ айлган түгшээдэг.” ~ Махабаранирвана Судар (Буддизм)

“Хэрэв та мах иддэг, тэгээд сүнслэг бясалгал хийхийг хүсдэг бол таны сүнсэн бие доод түвшний энергиэр бохирдож, хүнд болно; тийм учир тэр дунд түвшнээс дээш гарах боломжгүй.” ~Их Хүрдний Үнэн Сургаал (КАО ДАОИЗМ)

“МАХ ИДЭХГҮЙ ДАРС УУХГҮЙ эсвэл хэн ч бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн.” ~ Ром, Ариун Библи (Христийн шашин)

“Хоол нь ходоодонд зориулагддаг ходоод нь хоолонд зориулагджээ: Харин Бурхан тэдний аль алиныг нь устган үгүй болгоно.” ~ 1 Коринт, Ариун Библи (Христийн шашин)

Гэх мэт….

Бидний Хамгаас Хайртай Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) хүмүүст Бурханы Зарлигуудыг дуулгавартай дагахыг зааж, хүнлэг бус, харгисаар амьтан-хүний мах иддэг зан үйлийг олон арван жилийн турш буруушааж байна.

Энэ нь бид веган болох ёстой өөр нэгэн шалтгаан юм. Бид хэрцгийллээ, хүнлэг бус үйлдээ зогсоож мөн хайр, онцгой байдлаараа манай дэлхийг адислахаар энд ирсэн бүх амьтан-хүнд хандаж буй хүмүүний стандартаас дор үйлдлээ зогсоох ёстой.

Би урд нь 55 тэрбум амьтан-хүн жил бүр, хоол хүнсний зориулалтаар хуулийн дагуу нядлагдаж байгааг дурдсан. Энэ нь бүр тэрбум тэрбум загас-хүнийг тооцоогүй тоо! Төсөөлж байна уу? Бидэнд өөр сонголт байсаар байхад өөрсдийн таашаалын төлөө гэмгүй, энхрий амьд төрөлтнүүдийг үй олноор нь аймшигтай хүчирхийлэн хөнөөж байгаагаас үүдэн үүссэн ёс суртахууны хямралаас илүү том доройтол гэж байхгүй. Ийм олныг хамарсан аллага бол дэлхийн хэмжээний гэмт хэрэг. Энэ аллагын энерги эргээгээд бусад сөрөг энергийг үүсгэн мөн улам хүчирхэг болгож, энэ нь нийгмийг доройтуулж дэлхийг минь устгаж байна.

Тиймээс, өөрсдийгөө болон дэлхийгээ бүх төрөлтнүүд аюулгүй, хамгаалагдсан, хайрлагдсан мөн бүх хүмүүс Бурханы хүүхдүүдийн нэр төртэй замаар явах тэр цэвэр ариун төлөв рүү эргэхийн тулд, бид гэмгүй амьтан-хүмүүсийг алахаа зогсоох хэрэгтэй. Яг одоо зогсоо. Яг одоо үүнийгээ зогсоо тэгээд амьдралын өршөөл энэрлийн зам руу эргэгтүн. Бурханы биднийг амьдраасай гэж хүссэн байгалийн амьдралын хэв маяг болох веган хооллолт руу эргэгтүн. Энэ нь ийм веган амьдралын хэв маягаар амьдарч буй хүн бүрийн мөн манай гарагийн ухамсрыг дахин сэргээх болно, Хэрэв ухамсар саруул бол, бидэнд дахин ёс суртахууны доройтол гэж байхгүй болно, эрхэм ээ. Бидэнд амар амгалан ирнэ.

Бид эв найрамдалтай байна. Бид элбэг дэлбэг байх болно.

Хэрэв бид билгийн Нүдтэй бол манай Дэлхий дээрх болон өөр гарагууд дахь өмнөх соёл иргэншлүүд хоёулаа зарим үед технологийн хувьд маш хурдацтай хөгжсөн болохыг олж мэдэж болно. Гэвч сүнслэг хөгжил, тэдний хайрын агуулах доогуур эсвэл хоосон байсан. Бид юу харж байна вэ? Хэрвээ бид өөрсдийн гишүүдийн болон хамтдаа орших төрөлтнүүдийн амьдралыг тэтгэхээс татгалзах юм бол; үүнд амьтан-хүмүүс болон модод гээд бүх л адил төрөлтнүүдийг хамруулаад гэсэн утгаар, бидний харж байгаагаар ийм хэв загварын нийгэм урт хугацаанд оршин тогтнохгүй. Эсвэл, тэд өөрсдийн амьдарч буй байгаль орчныг сүйтгэвэл тэр нийгэм удаан оршиж чадахгүй. Бид үүнийг мөн түүхийн тэмдэглэлээс харж болно. “Мэлхий өөрийн амьдардаг цөөрмийн усыг дуустал нь уухгүй” хэмээх зүйр үг шиг. Учир нь түүнд ус хэрэгтэй, ойлгож байна уу? Тиймээс бид байгаль орчноо сүйтгэхийн зэрэгцээ, бас мөн тэндээ амьдарч чадахгүй.

Космон – хэмээх энх тайвны шинэ эрин үед махаар хооллодог амьдралын хэв маягт ямар ч орших орон зай байхгүй гэдэг нь ойлгомжтой. Доктор Жон Ньюброугийн (веган) тэмдэглэсэн “Оахспе: Ехова болон Түүний Сахиусан Тэнгэрүүдийн Элч нарын Үгээр бичигдсэн Шинэ Библи”-д тайлбарлан өгүүлсэн бүх гэгээрсэн Их Багш нарын Үнэн Сургаалуудыг анхааралтай даган мөрдөх замаар хүн төрөлхтөн энэхүү чухал, эгзэгтэй сорилт, шалгалтын үеийг амжилттай даван туулах болно гэдэг өөдрөг байдлаа бид хадгалж байна. Дараагийн дугаараар бид Оахспе дахь зөгнөлийн үгсийн талаар илүү ихийг хуваалцах болно.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (41/43)
1
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-11-10
9152 Үзсэн
2
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-11-17
5261 Үзсэн
3
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-11-24
4782 Үзсэн
4
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-01
4399 Үзсэн
5
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-08
5368 Үзсэн
6
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-15
21380 Үзсэн
7
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-22
4582 Үзсэн
8
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-29
4530 Үзсэн
9
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-05
4303 Үзсэн
10
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-12
3930 Үзсэн
11
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-19
4381 Үзсэн
12
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-26
3582 Үзсэн
13
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-02
3521 Үзсэн
14
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-09
3388 Үзсэн
15
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-16
5701 Үзсэн
16
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-23
3903 Үзсэн
17
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-02
5162 Үзсэн
18
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-09
5043 Үзсэн
19
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-16
3469 Үзсэн
20
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-23
3511 Үзсэн
21
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-30
3513 Үзсэн
22
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-06
3970 Үзсэн
23
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-13
3423 Үзсэн
24
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-20
3519 Үзсэн
25
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-27
3423 Үзсэн
26
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-04
4680 Үзсэн
27
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-11
3277 Үзсэн
28
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-18
2557 Үзсэн
29
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-25
2707 Үзсэн
30
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-01
2779 Үзсэн
31
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-08
2445 Үзсэн
32
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-15
3099 Үзсэн
33
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-22
3149 Үзсэн
34
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-29
3441 Үзсэн
35
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-06
3226 Үзсэн
36
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-13
2568 Үзсэн
37
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-20
2808 Үзсэн
38
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-27
2028 Үзсэн
39
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-03
2652 Үзсэн
40
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-10
1577 Үзсэн
41
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-17
1577 Үзсэн
42
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-24
1191 Үзсэн
43
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-31
659 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2025-09-01
253 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-09-01
432 Үзсэн
Онцлох мэдээ
2025-08-31
317 Үзсэн
36:34
Онцлох мэдээ
2025-08-31
1 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-31
659 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд