Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Нарны шуурганы сэрэмжлүүлэг: АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв НАСА 2025 оны 7-р сард нарны мөчлөг дээд цэгтээ хүрэх бөгөөд энэ нь дэлхий дээр асар хүчтэй нарны шуурга үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, цахилгаан тасрахад хүргэж болзошгүй гэж анхаарууллаа. (SciencePulses) Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) ийн хэллээ: Хамгаалалтын “бүрхүүл”, Нэгдсэн Гурвын Адислалаар Дэлхийд Нарны томоохон шуурганы нөлөө болох учиргүй, эсвэл нөлөө нь хамгийн багаар ирэх болно. Гэвч хэрэв дэлхийн үйлийн үр буянаасаа давсан үед: Залбир, залбир, залбир. Хэрэв гадагш гарч чадахгүй бол чадах бүхнээ хий. Оройн Дээд, Хамгаас Өршөөлт Бурханы нэрийн өмнөөс амжилт хүсье. Цаг үргэлж даруу бай, цаг үргэлж наманчил. Тайван байж, НЭГ ДОЛОО ХОНОГ~ийн хүнс, ус, гар чийдэн, гал асаах түлш нөөцөл, ИНТЕРНЭТ-гүй үед сонсох боломжтой Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлын бичлэгийг хадгалаарай. Мөн залбир, эрт унт, сайн амар. Гишүүддээ хандан хэлэхэд аль болох их бясалга. Бусдад хандан хэлэхэд амьтан-хүний мах иддэг бол тийм ч их хэрэггүй. Чин сэтгэлээсээ залбирч, гэрээсээ гарах үедээ өөрийгөө сайтар халхал... Шөнийн цагаар шаардлагагүй бол бүү гар, ялангуяа одоогоос эхлэн энэ 2025 оны 8-р сарыг дуустал. Ёс зүйтэй, сайн бай. Бие, сэтгэлийг хэт хөөргөх ямар ч зүйл хэрэггүй. Веган байж, зөөлөн хоол ид, хурц амтлагчтай, халуун хоол хэрэггүй... Архи, тамхи бүү хэрэглэ, мөрийтэй бүү тогло, гэх мэт... Нарны гал энгийн нүдээр харагдахгүй байж болох ч тэнд байж байгаа... Тэгээд зарим талаар хүмүүст хор хөнөөл учруулдаг. Бусдад сайхан сэтгэл, нигүүлслээр ханд... Хөнгөн дасгал хийж, библи/судар, ариун ном, оюун санааны ном гэх мэтийг унш... Зүрх сэтгэл, сүнсээ тайвшруулж баярлуулах зүйлс хий, өөртөө болон хайртай хүмүүстээ чанартай цагийг зориул. Цахилгаан эрчим хүч удаан хугацаанд тасарч мэдэх тул амьдрал буцаад хэвийн болохыг хүлээх зуураа тэдэнд дурсамжтай нандин захидал бичээрэй, эргээд хэвдээ орвол шүү дээ! Хэрэв бие биеэсээ хол амьдардаг бол бүгд хамтдаа залбирч болох тогтсон цагийг товлож хэлээрэй... Боломжтой бол гараар эргүүлж цэнэглэдэг, бас зайгаар ажилладаг радио, унадаг дугуй бэлтгэж, мөн хайртай тэжээвэр амьтан-хүмүүсийнхээ хэрэгцээтэй зүйлсийг ч бэлдэх хэрэгтэй. СҮСЭГ БИШРЭЛТЭЙ бай. Мөн ойрын өдрүүдэд Японы төлөө залбираарай... Диваажин өршөөх болтугай!