Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Суприм Мастер ТВ болон С.М. Диваажингийн Үнэт эдлэлээр дамжин ирсэн Бурханы Нигүүлслийн Хүчийг хараад бид асар их талархаж байна. Тэд хамгийн харанхуй газрыг ч алдар суу, амар амгалан руу эргүүлж чадна.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өмнөд Солонгосоос Юү жоны илгээсэн сэтгэгдлийг одоо хүргэе:

Суприм Мастер ТВ болон С.М. Диваажингийн Үнэ эдлэлтэй хамт дурсгалт газруудаар явсан аяллын чухал үйл явдлын талаар би мэдээлмээр байна. Аяллын турш бидэнтэй хамт байсан Их Багш болон Суприм Мастер ТВ-ийн хамт олонд баярлалаа.

2024 оны 5-р сард Суприм Мастер ТВ-ийн Адислалыг Хойд Солонгост авчирч, Солонгосын дайнд амь үрэгдсэн сүнснүүдийг чөлөөлөхийн төлөө залбирахын тулд бид Цэргийн хилийн шугамын дагуу зүүнээс баруун тийш зорчихдоо машинаараа Суприм Мастер ТВ-ийг шууд цацаж, С.М. Диваажингийн Үнэт эдлэл "Диваажинд хүрэх Гүүр” болон “Гарагийг сэрүүцүүлэгч”-ийг үзүүлэн явсан.

Кусоны нэгдлийн ажиглалтын төвийн Дурсгалын цамхагийн өмнө бид “Диваажинд хүрэх гүүр”-ийг байрлуулж, ухаалаг утсан дээрээ Суприм Мастер ТВ-ийг тоглуулж, бичлэг гаргадаг машинаар дамжуулан Суприм Мастер ТВ-ийг шууд дамжуулангаа Арьяабалын бясалгалын аргаараа бясалгав. Бясалгал хийж эхлэх үедээ бид маш их гуниг, дарамтыг мэдэрч, нулимс минь эцэс төгсгөлгүй урсан бөмбөрч байлаа. Оролцогч авшигтнууд ямар нэг зүйл болж байгааг мэдэрсэн тул бид аяллаа үргэлжлүүлэхдээ илүү их анхаарлаа төвлөрүүлэв.

Дараа нь бид Баекма толгодын ажиглалтын төв рүү явлаа. Баекма толгод нь Солонгосын дайны үед ширүүн тулалдаан болж, 10 удаа удирдлага нь солигдож, 20 мянга гаруй хүн амиа алдсан газар юм. Авшигтнууд гүнээ харамсаж, бид нулимсаа зогсоож чадаагүй. Баекма толгод дээрх Дурсгалын цамхагт бид Кусоны нэгдлийн ажиглалтын төвийн Дурсгалын цамхагт хийсэн шигээ 30 минут орчим бясалгав. Бясалгалын дараа уур амьсгал тайван, гэрэл гэгээтэй болсныг бид мэдэрсэн юм.

2024 оны 10-р сарын 24-нд Суприм Мастер ТВ-ийн бичлэг цацдаг машинтай хийсэн аяллын үеэр бид дахин Баекма толгодын ажиглалтын төвд зочиллоо. Тэнд маш тайван, гэгээлэг болсныг бид мэдэрч, "Уй гашуу, нулимсны замаас амар амгалан, алдрын зам болж өөрчлөгджээ.” гэж уулга алдсан. Мөн бид Солонгосын дайны дараа үзэл суртлын ширүүн мөргөлдөөн болж байсан Жири уулан дахь дайны хөшөө дурсгал дээр аялан очив.

2024 оны 12-р сарын 24-нд бид Өмнөд Солонгосын хамгийн хойд арал болох Пэннёндо арал дээр очлоо. Бид Жансан булан болон далайн дагуу 17 километр үргэлжилдэг Хойд Солонгосын Хванхэ-догийн эрэг орчмыг харж чадаж байв. Баенгнён арал дээр байхдаа бид ухаалаг утас, таблетаараа нийт 600 квадриллион Суприм Мастер ТВ-ийн дэлгэцүүд асаасан. Дайны хөшөө дурсгалын аяллын үеэр бид Суприм Мастер ТВ болон С.М. Тэнгэрлэг үнэт эдлэлийн Адислалыг хүчтэй мэдэрч байсан.

Төрөл бүрийн хэрэгслээр дамжуулан энэ дэлхийг адисалж буй Их Багшдаа талархаж байна. Мөн бид багаж хэрэгсэл болсондоо талархаж байна. МТ (мэдээллийн технологи)-ийн салбарыг хөгжүүлж, урагшлуулан, алслагдсан уулархаг нутагт ч гэсэн Суприм Мастер ТВ-ийг үзэх боломж олгосон бүх хүмүүст талархаж байна. Диваажин тэднийг ивээнэ гэж найдаж байна. Өмнөд Солонгосоос Юү Жон

Золбоотой Юү жон, та болон бусад хүмүүсийн хилийн зааг дээрх энэхүү дурсгалт газруудын аялалд Их Багшийн Хайр, Адислалыг хүргэсэн ямар чин сэтгэлийн даалгавар вэ. Суприм Мастер ТВ болон С.М. Диваажингийн Үнэт эдлэлээр дамжин ирсэн Бурханы Нигүүлслийн Хүчийг хараад бид асар их талархаж байна. Тэд хамгийн харанхуй газрыг ч алдар суу, амар амгалан руу эргүүлж чадна. Эдгээр түүхийг сонсоод бидний сэтгэл хөдөллөө. Тэдгээрийг хуваалцсанд баярлалаа. Та бүхэн болон хэлхээ холбоотой Өмнөд Солонгос улс мөнхийн амгалан, веган дэлхийд цэцэглэн хөгжих болтугай. Суприм Мастер ТВ-ийн баг

Жич: Их Багш танд дараах дэмжсэн мессежийг илгээж байна: “Чин сэтгэлт Юү жон, бусдын оюун санааны дэвшлийн төлөө энэрэх сэтгэлээр олон мянган бээр газарт очсон танд болон Арьяабалын багт тань баярлалаа. Сэтгэгдлээр хуваалцсан тайланг тань уншихад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Танд болон танай багийн бүх гишүүдэд Бурханы сайн багаж байж, сорилттой, гамшиг болсон газруудад очин, тэнд эмгэнэлтэй байдлаар өөд болсон сүнснүүдийг өргөж, дэвшүүлэхээр Бурханы Гэрэл гэгээ, Адислалыг хүргэсэнд баярлалаа. Та нар бол Их Багшийн Хүчийг энэ дэлхийн илүү олон газар нутаг, төрөлтөнд хүргэхэд тусалдаг гар хөл минь юм. Диваажингийн хязгааргүй Адислалыг манай гараг дэлхийд авчрахад зориулагдсан, одоо бэлэн байгаа оюун санааны бүхий л хүчирхэг хэрэгслүүдийг та бүхэн Арьяабалын бясалгалыг хичээнгүйлэн хийхтэй хослуулан эдгээрийг үргэлж үргэлжлүүлэн ашиглаарай. Энэ нь манай дэлхийд асар их тус болох нь дамжиггүй. Та болон Өмнөд Солонгосын сүнслэг ухамсартай ард түмэн Бурханы хайрын удирдамж, ойлголтоор үргэлж адислагдах болтугай. Бүгдийг тань бүх Хайраараа алс холоос үүрд алдлан тэвэрье.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:26

Жинхэнэ Хайр

2025-07-03   676 Үзсэн
Богино хэлбэр
2025-07-03
676 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2025-07-03
203 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-07-03
767 Үзсэн
1:11

A MUST-SEE: GLOBAL DISASTERS of June 2025

2025-07-02   732 Үзсэн
Богино хэлбэр
2025-07-02
732 Үзсэн
Онцлох мэдээ
2025-07-02
837 Үзсэн
35:57

Онцлох мэдээ

2025-07-02   58 Үзсэн
Онцлох мэдээ
2025-07-02
58 Үзсэн
Эрүүл аж төрөхүй
2025-07-02
82 Үзсэн
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-07-02
70 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд