Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй уншаарай
Эрдэмтэд манай галактикаас тогтмол дохио цацдаг үл мэдэгдэх биетийг илрүүлжээ. Одон орон судлаачдын шинээр илрүүлж, ASKAP J1832-0911 гэж нэрлэсэн энэ биет 44 минут тутамд сансарт рентген болон радио долгион илгээж байна. Эдгээр дохиог Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (НАСА)-ийн одон орны рентген цацрагийн ажиглалтын төв Чандра болон Австралийн хавтгай дөрвөлжин километр талбарын одон орон судлалын шинжлэн судлагч (ASKAP) радио телескоп хүлээн авчээ. Одон орон судлаачид ийм объектыг урт хугацаанд үзэгдэн өнгөрөгч (LPT) гэж ангилдаг. 2022 онд анх нээсэн LPT объектууд минут, эсвэл цаг тутамд тогтмол радио долгион цацдаг гэдгээрээ алдартай. Энэхүү шинээр олдсон LPT нь радио болон рентген дохионы аль алиныг цацаж буйгаараа бусдаас ялгаатай учраас судлаачдын сонирхлыг татаж байна.Одон орон судлаачид хоёр минутын турш 44 минут тутамд гэрлийн импульс цацдаг нууцлаг оддын биетийг илрүүлжээ. Өмнө нь үүнтэй төстэй цөөн хэдэн объект олдсон боловч энэ нь радио долгион, рентген туяаны аль алиныг цацдаг анхны объект юм. Көртэн Их Сургуулийн одон орон судлаач, доктор Зитен Ван олон улсын шинжилгээний багийг ахалжээ.Бид сайтар ойлгож чадахгүй зүйлийг олж нээлээ. Энэ бол 44 минут тутамд радио долгион болон рентген туяа цацруулан анивчдаг сансрын биет юм. Энэ долгион манай галактикаас ойролцоогоор 15,000 гэрлийн жилийн зайнаас ирж байна. Нэлээд хол боловч манай галактикийн дотор байна.Энэхүү нээлтийг мэдээд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) бидэнд яаралтай айлдвар илгээв: “Бидний харж буй зүйл бол Бидний Хүч хэт их, аймшигт үйлийн үрийн ачааг давах боломжгүй тохиолдолд болох дэлхийн эцсийн сүйрлийн Дохио юм. Энэ дүрс бичлэг дээр сансрын станц баяртай гэж хэлж байна! Камерт харагдаагүй, бичигдээгүй өөр дохио тэмдгүүд ч бас бий. Хүмүүс ИХ НҮГЛИЙГ багасгах буюу хүчингүй болгож, байдлыг тэнцвэржүүлэх талаар хангалттай хичээхгүй байх шиг байна! Бид хамгийн муу хувилбараас зайлсхийхийн тулд гагцхүү веган болж, илүү их хичээх хэрэгтэй.”Энэхүү LPT-ийн талаарх судалгааны үр дүнгээ дэлхий дахинтай хуваалцсан доктор Зитен Ван зэрэг оролцсон эрдэмтдэд баярлалаа. Сансар огторгуйн энэхүү үзэгдлийг тайлбарлан, хүн төрөлхтөнд одоо эрс өөрчлөгдөж, хайр энэрэлт веган хооллолтыг багтаасан зарчимч амьдралаар амьдрах нь зайлшгүй гэдгийг дахин сануулсан Их Багшдаа бид гүнээ талархаж байна.