ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 11-р сарын 15
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп хууль бус цагаачдыг сүүлийн зургаан сарын хугацаанд улс оронд нэвтрүүлэхийг зогсоож чадсан гэж мэдэгдлээ. Энэ нь Түүний хууль бус цагаачлалыг хязгаарлах амжилттай арга хэмжээний үр дүн гэж Тэрээр онцлов. (Нью-Йорк Пост)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Сенат дахь Бүгд найрамдах намын гишүүдээс Obamacare [Обамагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ]-г цуцалж, холбооны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний олон зуун тэрбум долларын санхүүжилтийг америкчуудад шууд шилжүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрсдөө худалдан авах боломжийг олгохыг уриаллаа. (Фокс Ньюс)
[АНУ-ын Теннесси мужийн] Мемфис хотын хүү Брэйлон Брай Ерөнхийлөгч Трампад Үндэсний гвардийг тус хот руу илгээсэнд талархаж байгаагаа илэрхийлээд шөнийн хүчирхийллийг зогсоож, гадаа дахин тоглоход аюулгүй, хот “одоо тайван” болсон гэж мэдэгдэв. Брэйлон Ерөнхийлөгч Трампад “Би найзуудтайгаа санаа зоволтгүй сагсан бөмбөг тоглож чадахаар боллоо. Та бол бидний хувьд баатар.” гэж хэлсэн байна. (Фокс Ньюс)
Их Британи: BBC-ийн ерөнхий захирал Тим Дэви, BBC News-ийн дарга Дебора Тернесс нар Ерөнхийлөгч Трампын 2021 оны 1-р сарын 6-ны өдрийн илтгэлийг санаатайгаар гуйвуулсан баримтат киноны дараа шүүмжлэлд өртөж албан тушаалаасаа огцорлоо. Тус баримтат кино нь Трампын энх тайванч, эх оронч үгийг хасаж, Түүнийг хүмүүст “тэмц” гэж уриалсан мэт болгосон байжээ. Ерөнхийлөгч Трамп “Truth Social”-д бичихдээ BBC-г “яриаг нь засварлан гуйвуулсан” авлигад идэгдсэн байгууллага гэж буруутган, тэдний огцорсныг баярлан хүлээн авсан байна. (Фокс Ньюс)
Европчуудын талаас илүү хувь нь ЕХ үндсэн эрх, үг хэлэх эрх чөлөө, нийгмийн тэгш байдал, халамжийг хамгийн сайн төлөөлдөг гэж үздэг. 52% нь ЕХ-ны ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байгаа бол 66% нь аюулгүй байдал, ялангуяа Украин (Урейн)-ы мөргөлдөөнд санаа зовж буйгаа илэрхийлжээ. (Флаш Евробарометр; Европын Комисс)
Европын Холбоо байгаль орчин, уур амьсгалын үйл ажиллагааны LIFE хөтөлбөрийн хүрээнд байгаль, биологийн олон янз байдал, эргэлтэт эдийн засаг, уур амьсгалд тэсвэртэй байдал, цэвэр эрчим хүчийг хамарсан 132 шинэ төсөлд 358 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж байна. (Европын Комисс)
ЕХ Испанийн ногоон технологийн үйлдвэрлэлийг дэмжих 700 сая еврогийн хөрөнгө оруулалтын схемийг 2028 оны 12-р сар хүртэл хүчинтэй байлгахыг зөвшөөрөв. (Европын Комисс)
Европын Холбоо Европын тэргүүлэх дэвшилтэт технологийн гарааны бизнес эрхлэгчид, судлаачдыг санхүүжилт болон Дэвшилтэт Инновацын Өдөөлтүүдээр дэмжих зорилгоор 1,4 тэрбум евро хуваариллаа. Энэ санхүүжилт нь чухал түүхий эд, цөмийн нэгдэл, хиймэл оюун ухаан, уур амьсгалд дасан зохицох технологийг дэмжих зорилготой юм. (Европын Комисс)
Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн хэлснээр жирийн сорго нь уураг, эслэг, антиоксидант полифенолоор баялаг, цавуулаггүй эртний үр тариа бөгөөд цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, зүрхний эрүүл мэндийг дэмжих, үрэвслийг бууруулахад тустай. Судалгаанаас харахад үүний удаан шингэцтэй нүүрс ус нь тогтвортой энерги өгдөг бол эслэг нь гэдэсний эрүүл мэнд, эрүүл холестерины түвшнийг дэмждэг байна. Магни, төмөр зэрэг эрдэс бодисын агууламжтай жирийн сорго нь идэвхтэй амьдралын хэв маягийг тэтгэдэг. Үүнийг буцалгаж, попкорн шиг халаан, эсвэл зутан байдлаар веган хооллолтод оруулан хэрэглэж болно. (Cleveland Clinic)
Эмч нар бүхэл үрийн улаан буудай урт наслахад маш их ашиг тустай гэж үздэг. Эслэг, уураг, В амин дэм, магни, цайр зэрэг эрдэс бодисоор баялаг тул зүрхний эрүүл мэнд, цусан дахь сахарын тогтвортой байдал, хоол боловсруулалтыг хэвийн болгодог. Бүхэл үрийн улаан буудай нь байгалийн гаралтай, ургамалд суурилсан антиоксидантуудынхаа ачаар эсийг хамгаалж, үрэвслийг бууруулдаг. [Италийн] Сардини болон [Грекийн] Икариа зэрэг дэлхийн хамгийн урт насалдаг бүс нутаг буюу цэнхэр бүсийн оршин суугчид бүхэл үрийн улаан буудайгаар хийсэн исгэсэн талхыг уламжлалт байдлаар хэрэглэдэг нь энгийн үр тариа насан туршийн эрүүл мэндийг хэрхэн тэтгэж болохыг харуулж байна. Өдөр бүр бүхэл үрийн талх, гоймонг веган хооллолтдоо оруулснаар эрч хүч, амьдралын чанарыг урт хугацаанд хадгална. (WebMD)
Шинэ судалгаагаар элсэн чихрийн орлуулагч болгон “сахаргүй” болон “кето” бүтээгдэхүүнд түгээмэл байдаг эритритол нь тархи ба цусны хоорондын хамгаалалтын ханыг гэмтээж болзошгүйг тогтоов. Энэ нь эсүүдэд стресс үүсгэж, хамгаалах чадварыг бууруулснаар цусны бүлэнгийн эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай ажээ. (ScienceAlert)
Тайвань (Формоса) даяар өнгөрсөн сард дээд хэмжээний халалт болж, нийт 11 цаг уурын станц 1951 оноос хойших хамгийн өндөр дундаж температурыг бүртгэв. Улсын дундаж температур 27.4°C хүрч, сүүлийн 30 жилийн дундаж 25.2°C-аас давлаа. (Тайванийн мэдээ)
[Ау Лак (Вьетнам)-ын Жиа Лай аймгийн] Сро коммун: Аадар бороо, хүчтэй урсгал Храк тосгон руу чиглэсэн 120 метр бетон замын хэсгийг урсгаж, 1000 гаруй оршин суугчийг тусгаарлав. (Бао Тиень фон)
[Японы] Иватэ мужийн далайн эрэгт 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 10 сантиметр хүртэл хэд хэдэн жижиг цунамийн давлагаа үүсгэлээ. (Бао Түөи Трэ)
Асар их хүчтэй фун-вон хар салхи Филиппинийг сүйрүүлснээр наад зах нь 10 хүн амиа алдан, 1,4 сая хүнийг нүүлгэн шилжүүлэв. Үүнээс хэдхэн хоногийн өмнө өөр нэг хар салхи 232 хүний аминд хүрсэн юм. (Аль Жазира)
Шинэ Зеланд улс [Хойд арал дахь] Тонгариро үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн наад зах нь 1100 га талбайг шатааж, хяналтаас гарсан ойн түймрийг унтраахын тулд нэмэлт гал унтраах онгоц илгээжээ. (Ройтерс)
Хонконгийн оршин суугчид тэнгэрт нисэж буй өнгөлөг луутай төстэй ховор үүл харагдсаныг өлзийтэй гэж үзсэн байна. (hk01.com)
Түүхэн дэх хамгийн хурдан мөсөн голын нуралт саяхан Антарктидад бүртгэгдлээ. АНУ-ын эрдэмтэд Хекториа мөсөн гол 2022 оны сүүлийн хоёр сард 8 км орчим ухарсан гэж мэдэгдэв. Судлаачид бусад газар дахь төстэй нөхцөл байдал нь дэлхийн далайн түвшний өсөлтийг одоогийн таамаглаж байгаагаас илүү хурдасгаж болзошгүйг анхааруулж байна. (Earth.com)
Нэгдсэн Үндэстний Байгууллага болон [АНУ-ын] Стэнфордын Их Сургууль уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн ургацын хэмжээ эрс буурч байгааг анхаарууллаа. 1ºC-ийн өсөлт нь дэлхийн хүнсний хангамжийг өдөрт нэг хүнд ногдох 120 калориор бууруулж, баян, ядуу үндэстний аль алинд нь нөлөөлнө. (Earth.com)
Европын ой “нүүрстөрөгчийн давхар ислийн үйлдвэр” болж байна: ЕХ-ны ойн нүүрстөрөгчийн нөөц 2020-2022 онд 2010-2014 онтой харьцуулахад 27%-иар буурчээ. Финландын нүүрстөрөгчийн хуримтлал 2018 оноос хойш эрс багассан нь модны хэт ихсэлт, хөгшрөлт болон температурын өсөлтөөс үүдсэн органик бодисын задрал хурдсаж буйтай холбоотой. Франц 25,000 га ойгоо алдаж, харин Герман, Испани, Швед улсууд хөнөөлт шавж, ойн түймэр, ургалт удаашрах зэрэг асуудалтай тулгараад байна. (Бао Тинь Түк)
Их Британийн судлаачид тархины саажилт, татаж унах зэрэг өвчнийг эрт оношлох боломжийг олгох үүднээс нярай хүүхдүүдэд тархины хяналтын малгай туршиж байна. (VTV)
Япон, АНУ хоёр Филиппинд Тино хар салхи болон Себүгийн газар хөдлөлтийн дараах сэргээн босголтод нь тусламж үзүүлэхээ мэдэгдэв. АНУ 1 сая ам.долларын яаралтай тусламж үзүүлэхээ амласан бол Япон улс тусламжийн ажиллагаанд туслахад бэлэн гэдгээ мэдэгджээ. (Inquirer.net)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хошимин: Там Тү Таи сайн дурын бүлэг 2025 оны “Эерэг энерги түгээх” аяны хүрээнд олон нийтэд баяр хөөр, халамж, энэрэл түгээх зорилгоор Фам Вань Дон гудамжаар өнгөрч буй хүмүүст савтай веган гоймон үнэ төлбөргүй тараалаа. (Бао Түөи Трэ)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хошимин хотын бизнес эрхлэгч Фам Ти Ким Хан “ногоон дэлгүүр” нээжээ. Limart Zero Waste 2019 онд сар бүр бараг хагас тонн хуванцар хог хаягдлыг загварын гар цүнх болгон хувиргадаг. Дэлгүүрт мөн хөгжлийн бэрхшээлтэй ажилчид ажилладаг юм. (Soha.vn)
“Тэр одноос бүтсэн. Үс гэхээсээ илүү гэрэлтсэн цацрагтай хөшиг шиг. Тиймээс түүнд Мария шиг нэг зүйл байсан.” Америк эмэгтэй Роуз клиник үхэлд орж, аймшигт харанхуйгаас түүний нэрлэснээр Агуу Эх хэмээх Оршихуй бүхий гэрэл гэгээтэй учрал руу хэрхэн шилжсэн тухайгаа өгүүлж байна.
Роуз амьдралд туйлдаад байлаа. Өвлийн харанхуй саруудад олон хоног ажиллахдаа тэрээр амьдрал ингэсхийгээд л дуусдаг юм болов уу гэж бодож эхлэв. “Хэрэв амьдрал ердөө ийм юм бол би хүсэхгүй байна.” гэж бодсоны маргааш нь халуурч, нуруу нь өвджээ. Түргэн тусламжид үзүүлээд амрахаар гэртээ харьсан ч бие нь улам дордов. Тэр оройдоо тэрээр ухаан алдаж унаад толгойгоо цохиж, эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүнийг цусны халдвар, олон эрхтний дутагдалтай гэж оношилсон байна. Роуз ухаан алдсан үедээ өөрийн мэддэг байсан зүйлээс ялгаатай ертөнцөд оров.
“Би юм сонсож, алга ташилтыг мэдэрсэн. Хоёр хавтанг хооронд нь чангаар цохиход гардаг чимээ шиг байсан. Өөр орон зайд орчихсон юм шиг санагдсан. Неон судалтай хар дэвсгэр байв. Троны тор шиг, хачирхалтай. Зөвхөн халуун, ягаан, улаан ягаан, хар өнгөтэй байсан.” Роуз ганцаараа биш гэдгээ тун удалгүй ойлгожээ. “Тэр оршихуй намайг энэ орон зайд орж ирэхэд анзаараад над руу анхаарлаа хандуулж, намайг үнэлсэн. Түүний гаднах байдал нь хүн шиг, аварга том. Маш их булчинлаг. Тэр сүүлтэй байсан... Харгис, хорон санаат оюун ухаантай. Түүний анхаарал надад төвлөрнө гэдэг миний хүсээгүй бүх зүйл байлаа.” Тэр төрөлтөн түүнийг шалгаж үзэн, өөрт хэрэггүй гэж үзээд, тоолгүй өнгөрчээ. Дараа нь Роуз бордуу өнгийн агуйтай төстэй, эрээн, муухай, мушгирсан биетэй амьтад хүрээлсэн өөр нэгэн орчинд унасан байна. “Тэд хэвийн биш хэлбэртэй байсан. Заримынх нь гар байх ёсгүй газраа хэд нугаларсан байв. Тэд намайг шоолж, аймшигтай зүйл хэлж байлаа. Харин тэд надад огт хүрдэггүй байсан. Гэхдээ үүнийг бодитоор мэдэрч байлаа. Аймшигтай тамлал! Үнэхээр аймшигтай! Би яаж гарахаа мэдэхгүй байсан.” Тамлал эцэс төгсгөлгүй мэт, дахин дахин давтагдаж, зугтах боломжгүй байв.
Эцэст нь Роуз ямар нэг байдлаар гарч ирээд эрчимт эмчилгээнд буй өөрийнхөө биеийг харж байлаа. Хавдсан, халдвар авсан биеэ тэр өөрийнхийгөө гэж таньсангүй. Дараа нь тэр Диваажингийн гэрэлтсэн, хайраар дүүрэн, төсөөлөх аргагүй бодит байдлыг зэрвэс харжээ. “Нөгөө тал нь гайхалтай учраас эндээс л яримаар сайхан хэсэг эхэлдэг дээ. Энэ бол таны төсөөлж чадах бүх зүйл, түүнээс ч илүү. Тэнд та ч өөрөө хамаагүй илүү. Та бол хайр, өөрийнхөө төгс хувилбар болдог. Харьцуулахын аргагүй. Энэ бол бодит амьдрал, энэ бол мөрөөдөл.”
Гэвч амар амгалан удаан үргэлжилсэнгүй. Роуз дахин харанхуйд гулсан унав. Тэгтэл Гэрэл, оддоос бүрдсэн Асар их эмэгтэйлэг Оршихуй түүн рүү иржээ. “Миний учирсан тэр оршихуйн тухайд тэр бол Агуу Эх гэж би мэдэрсэн. Тэр одноос бүтсэн. Үс гэхээсээ илүү гэрэлтсэн цацрагтай хөшиг шиг. Тиймээс түүнд Мария шиг нэг зүйл байсан. Тэр бол хүчтэй эм. Тэр бүх зүйлийг адилхан хайрладаг. Тэр туузан хорхойг ч хайрладаг. Тэр тахлыг ч хайрлана. Тэр таныг ч, намайг хайрладаг.”
Агуу Эх түүнийг тарчлалаас ангижруулж, харанхуй оршнолууд хүртэл Түүний нэг хэсэг, бүх бүтээл хайранд агуулагддагийг харуулсан хэмээн Роуз ярив. “[Бид] өөр газар очсон. Тэр газар үнэхээр үзэсгэлэнтэй байсан! Бид “бүх зүйлийн” ирмэг дээр зогсож байлаа. Бидний өмнө бүтээлийн хязгааргүй орон зай дэлгэгдсэн мэт байв. Тэгээд тэр надад асар их мэдээлэл татаж авч өгсөн. Заримдаа би ямар нэгэн зүйл сонсож байхдаа тэр нь үнэн эсэхийг шууд мэдэрдэг болсон.”
Роуз биедээ эргэн ирснийхээ дараа хүмүүсийн бодлыг сонсож, эмнэлгийн танхимд тоглож буй хүүхдүүдийн сүнсийг хардаг болсон байна. Эдгэрэлт удаан үргэлжилж, хэдэн сарын турш тэрхүү аймшигт ертөнцөөс шалтгаалсан ГДСЭ [гэмтлийн дараах стрессийн эмгэг]-тэй тэмцжээ. Гэсэн хэдий ч тэрээр шинэ ойлголттой болсон юм. “Би зөөлөн болж буцаж ирсэн. Юуны өмнө өөртөө зөөлөн хандах болсон. Би ингэж газардах мэт тайвширч, өөрийгөө хайрлах мэдрэмжтэй болсон учраас бусдад хандахдаа илүү зөөлөн болсон. Учир нь хүмүүс ойлгодоггүй нэг зүйл бий: Бусдад сайн хандаж л байвал өөртөө муухай харьцаж болно гэж боддог. Энэ бол балай зүйл! Юуны түрүүнд энд, бас энд өөртөө зөөлөн байх ёстой.”
Роузад тохиолдсон явдал түүний үхлээс айх айдсыг арилгаж, амьдралыг харах өнцгийг өөрчилсөн байна. “Бид энэ амьдралаас цааш үргэлжилдэг гэдгийг би одоо мэднэ. Бид нэг төрлийн загварчлалд орсныг би мэднэ. Бид бодит зүйлийн доторх загварчлалд байна уу, эсвэл энэ бүгд загварчлал уу? Би та бүхэнд үүнийг хэлж чадахгүй. Гэхдээ бид үхсэнийхээ дараа цааш үргэлжилдэг.” (Шаман Өүкс)
Өдрийн ухаалаг эшлэл: “Шашин болгонд хайр байдаг ч хайранд шашин байдаггүй.” – Хүндэт, Гэгээрсэн Их Багш Руми (цагаан хоолтон)