Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 9-р сарын 13
Израил улс АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Газын зурваст гал зогсоох саналыг хүлээн авч, дайныг зогсоон, барьцаалагдсан бүх хүнийг суллаж, Хамас бүлэглэлийг зэвсэглэлгүй болгох хэлэлцээрийг зарчмын хувьд зөвшөөрч байна гэж Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар мэдэгдэв. (Ройтерс)
Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн үргэлжилсэн аадар борооны улмаас 900 гаруй хүн нь амиа алдаж, хэд хэдэн газар нь усанд автсан Пакистан улсад НҮБ-аас 5 сая ам.долларыг үерийн тусламж болгон нэмж олголоо. (Бао Тинь Тук Тон Тань Са Вьет Нам)
[Этиопын] Аддис Абаба: Удирдагчид Африкийн Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад цугларч, баян чинээлэг улс орнуудыг Африкийн ногоон эдийн засгийг дэмжихийг уриалж, хэрэв санхүүжилт хангалтгүй бол 2050 он гэхэд тус тив [Дотоодын нийт бүтээгдэхүүн] ДНБ-ийхээ тавны нэгийг алдах эрсдэлтэйг анхааруулав. (Гуардиан)
АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг 9-р сарын 17-ноос 19-ний хооронд хаан Чарльзтай уулзахаар Виндзорын шилтгээнд айлчлал хийх үед хамгаалахын тулд ИБУИНВУ-ын цагдаа нар хамгийн олон нисгэгчгүй онгоц, нисгэгчдийг оролцуулан “ИБУИНВУ-ын түүхэн дэх хамгийн том нисгэгчгүй онгоцны ажиллагааны нэгийг” хэрэгжүүлнэ. (Өдрийн шуудан)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 2026 онд болох тус улсын 250 жилийн ойн өмнө шашны нийгэмлэгүүдийг нэгдсэн залбиралд уриалах зорилготой “Америк залбирч байна” санаачилгыг эхлүүллээ. (WhiteHouse.gov)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп улсын сургуульд оюутнуудын залбирах эрхийг хамгаалах холбооны шинэ удирдамжийг зарлаж, олон оюутан итгэл үнэмшлээ илэрхийлснийхээ төлөө цензурт орж, шийтгэл хүлээдэг хэмээн мэдэгдэв. (Католик мэдээллийн агентлаг)
Ерөнхийлөгч Трампын Сүсэг бишрэлтэй хүмүүст зориулсан шилдэг 100 ялалт, 7-гийн 2-р хэсэг
15) Хууль зүйн Яам (ХЗЯ) орон даяар еврейчүүдийн эсрэг үзэлтэй тэмцэх ажлын хэсэг байгуулжээ. 16) Боловсролын Яам еврей оюутнуудыг дарамтлахыг зөвшөөрсөн 60 их сургуулийг шалгаж эхлэн, заримыг нь Иргэний эрхийн тухай хуулийн VI зүйлийн дагуу буруутгалаа. 17) Холбооны агентлагууд Харвард болон Колумбийн Их Сургуулиуд еврей оюутнуудаа хамгаалж чадаагүй гэсэн үндэслэлээр олон тэрбумын гэрээгээ цуцалжээ. 18) Ерөнхийлөгч Трамп Колумбын Их Сургуультай хуулийн дагуу тохиролцоонд хүрч, Иргэний эрхийн хуулийг зөрчсөнд нь хариуцлага тооцуулав. 19) Вашингтон дахь Израилын ЭСЯ-ны ойролцоо болсон аллага болон [Колорадо] мужийн Боулдер хотод үйлдсэн халдлага зэрэг семитийн эсрэг [еврейчүүдийн эсрэг] хүчирхийллийг буруушааж байна. 20) Иргэдийг, тэр дундаа шашин шүтлэгтэй хүмүүсийг шийтгэх зорилгоор төрийн эрх мэдлийг ашиглах “зэвсэгжилтийг” таслан зогсоохыг тушаав. 21) Үг хэлэх эрх чөлөөг сэргээж, үзэл бодлоо илэрхийлэхэд холбооны цензур тавихыг зогсоохыг зарлигдлаа. 22) Банк, компаниудад улс төрийн үзэл бодол, шашны итгэл үнэмшил, хууль ёсны бизнесийн үйл ажиллагааны улмаас данс хаахыг хориглов. 23) Хууль зүйн Яам өмнөх Байдений засаг захиргаа шашинтай католикчууд болон сургуулийн бодлогын эсрэг тэмцэгч эцэг эхчүүдийг хэрхэн онилсныг шалгах Зэвсэгжилтийн ажлын хэсгийг байгуулсан болно. 24) Хууль зүйн Яам амь насны төлөө тэмцэгчид (үр хөндөлтийг эсэргүүцдэг хүмүүс)-ийн эсрэг FACE хууль (үр хөндөлтийн эмнэлгийн эсрэг тэмцлийн талаарх хууль)-ийн хэрэглээг хязгаарлаж, тэдгээртэй холбоотой хэд хэдэн хэргийг хэрэгсэхгүй болгов. (WhiteHouse.gov)
АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Трампад Ардчилсан комиссар Ребекка Слотерийг албан тушаалдаа үлдэхээр тэмцэж буй хуулийн хэрэг нь үргэлжилж байх хугацаанд Холбооны Худалдааны Комиссоос түр хугацаанд чөлөөлөхийг зөвшөөрлөө. (New York Post)
АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Трампын багийнханд аюултай гэмт хэрэгтэн хууль бус цагаачдыг онилсон нэгжлэгийг Өмнөд Калифорнид дахин эхлүүлэхийг зөвшөөрөв. Цагаачлалын хуулийг хэрэгжүүлэх нь шүүх, доод шатны шүүхийн биш, харин Конгресс, Ерөнхийлөгчийн үүрэг гэдгийг хуульч Бретт Кавано онцолжээ. (АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын Яам)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дээд шүүхийн 21 хэрэгт ялалт байгуулснаа тэмдэглэж, Түүний засаг захиргааны бодлого хууль ёсоор дэмжигдэн, үндэсний тэргүүлэх чиглэлийг урагшлуулж байгаагийн нотолгоо хэмээн мэдэгдэв. (Цагаан ордон)
АНУ-ын засгийн газрын ажлын байр тоолох агентлаг болох Хөдөлмөрийн статистикийн товчоо (ХСТ) 2024 оны 4-р сараас 2025 оны 3-р сарын хооронд ажлын байрны өсөлтийг 911,000-аар хэтрүүлсэн тооцсоноо хүлээн зөвшөөрчээ. Энэ нь урьд өмнө нь хийгдсэн хамгийн том бууралтын залруулга бөгөөд Байдены үеийн эдийн засаг анх мэдээлснээс хамаагүй сул байсан гэсэн үг юм. Ерөнхийлөгч Трампын баг ХСТ-д шинэчлэл хэрэгтэй хэмээн үзэн, EJ Антонийг тус агентлагийн шинэ тэргүүнээр батлуулахыг Конгрессоос хүсэж байна. Ерөнхийлөгч Трамп мөн Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүг хэт удаан барьсан гэж шүүмжлэн, даруй бууруулах ёстой гэлээ. (Цагаан ордон)
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем Холбооны Онцгой байдлын агентлаг (ХОБА)-ийн ажилтнуудыг төрийн төхөөрөмжийг буруугаар ашиглан, садар самуун агуулгатай зүйл үзэж, түгээсэн хэргээр ажлаас нь чөлөөлж, энэ үйлдлийг “жигшүүртэй” бөгөөд үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан гэж мэдэгдэв. (АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын Яам)
АНУ-ын засгийн газар Вашингтон мужид хил хамгаалалтын албан хаагчид “гал сөнөөгчдийг” баривчилсан гэсэн худал мэдээллийг няцаалаа. Тэд үнэндээ хууль бус гэмт хэрэгтнүүд байжээ. Тэдний нэг нь метамфетамин наймаалсан, өмнө нь хэд хэдэн удаа албадан гаргагдсан, нөгөө нь галт зэвсгийн хэрэгт холбогдож байсан юм. (АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын Яам)
Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа оюутнуудыг сургах, залуучуудыг хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засагт бэлтгэхээр Google, Microsoft зэрэг технологийн томоохон компаниудтай хамтран үндэсний хиймэл оюун ухааны боловсролын төлөвлөгөө гаргалаа. Компаниуд платформ, хэрэгсэл, санхүүжилт, сургалт, сургалтын хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэхээ амлав. (Цагаан ордон)
Хиймэл оюун ухаан (ХОУ) оффисын ажилд заналхийлж байгаа тул Өмнөд Солонгосын залуучууд плита наах, гэрийн засвар хийх зэрэг гарын ур шаардсан ажил руу шилжиж байна. Гарын ур шаардсан ажилд шилжсэн зарим нь ажлын цагийн илүү сайн хуваарьтай, илүү тогтвортой орлоготой болсноо мэдээлжээ. (CafeF.vn)
Энэтхэг, Пакистаны үерийн улмаас басмати будааны тариалангууд сүйдэж, Пакистанд ургац 20% хүртэл буурсан нь дэлхийн үнэ өсөж, хомсдол, экспорт тасалдах болгоомжлол төрүүлж байна. (Ройтерс)
Өдөр бүр 20-40 грамм брокколи, цэцэгт байцай болон бусад тоонолжин цэцгийн төрлийн хүнсний ногоо идэх нь ургамлын гаралтай эслэг, үрэвслийн эсрэг нэгдлүүдийн ачаар бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20%-иар бууруулдаг болохыг судалгаагаар тогтоов. (Veg News)
400,000 насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгаа ургамалд суурилсан хооллолт нь хорт хавдар, архаг өвчний эрсдэлийг бууруулдаг бөгөөд мах бага иддэг хооллолттой харьцуулахад бүрэн веган хооллолт нь илүү хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг харууллаа. (Ургамлын гаралтай мэдээ)
Солонгосын судлаачид кешью, бүйлсний зэрэг самрын сүү нь энгийн сүүнээс илүүтэйгээр кофены эрүүл мэндийн чанар, амтыг сайжруулдаг болохыг тогтоосон байна. Энэ нь самрын сүүнд агуулагдах шим тэжээлтэй тос болон антиоксиданттай холбоотой ажээ. (Ургамлан суурь)
Шинэ судалгаа ургамлын гаралтай уураг нь дасгалын дараах булчингийн нөхөн сэргэлтийг үр дүнтэй дэмждэгийг харууллаа. Дасгалын дараа 30 грамм вандуй, шар буурцаг, эсвэл бусад ургамлын уураг хэрэглэснээр шар сүүний уурагтай харьцуулахуйцаар жин, хүч чадлыг нэмэгдүүлдэг ба олон ургамлын уургийн хослол илүү сайн үр дүнг өгдөг ажээ. (The Cool Down)
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар усан бууцайг эрүүл веган хооллолтод оруулбал урт насалж, эрүүл амьдрахад тусална. Энэ нь судсыг цэвэрлэж, цусан дахь сахарын хэмжээг бууруулж, нүдний харааг дэмждэг лютеин, эслэг зэрэг ургамлын тэжээллэг бодисыг агуулдаг. Энгийн эрүүл оройн хоолонд зөөлөн буцалгаад, шар буурцгийн цуу нэмээрэй. Буцалгасан ногоон усыг шим тэжээлээр баялаг цай болгон ууж болно. (Cao Minh Trường Official)
Судлаачид хөгшрөлтийн эсрэг улаан манжин идэхийг зөвлөж байна. Энэ нь цусны эргэлтийг дэмжиж, тархийг хамгаалан, элэг, цусыг цэвэрлэхэд тусалдаг. Үүнд агуулагдах нитрат болон ургамлын гаралтай антиоксидант нь зүрхний эрүүл мэндийг дэмжиж, харин эслэг нь хоол боловсруулалтад тустай. Уураар жигнэх юм уу шүүс болгож долоо хоногт 2–3 удаа хэрэглээрэй. (Sống Lâu Sống Khỏe 360)
Зөвхөн нэг алим өдөр тутмын эслэгийн 20%, витамин С, кали өгдөг гэдгийг эмч нар тэмдэглэжээ. Эдгээр нь хоол боловсруулалтыг хөнгөвчлөн, өтгөн хатахаас сэргийлж, чихрийн шижин, жин нэмэх, цусны даралтын эрсдэлийг бууруулдаг. Алим нь эслэг болон бусад ургамал суурьтай хамгаалалтын нэгдлүүдийнхээ ачаар элэгний энцефалопати [элэгний асуудлаас үүдэлтэй тархины үйл ажиллагааны алдагдал]-аас урьдчилан сэргийлж чаддаг. Тэжээллэг веган хооллолтын нэг хэсэг болгон өдөрт нэг удаа, болж өгвөл хальстай нь идээрэй. (VnExpress)
Гэрийн тэжээвэр амьтдыг машинд сул тавьж явах нь эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тэднийг урд суудалд суулгахгүй, цонхоор цухуйлгахгүй байхыг, мөн гэнэт зогсох, эсвэл аюулын дэрнээс болж гэмтэхээс сэргийлэхийн тулд бат бөх, осолд тэсвэртэй зөөврийн хайрцаг, бүс хэрэглэхийг зөвлөж байна. (Нэг ногоон гараг)
ИБУИНВУ-ын агаарын бохирдол зүрхний дутагдлын эрсдэлийг 27%, цус харвалтын эрсдэлийг 7%-иар нэмэгдүүлдэг гэж томоохон судалгаагаар тогтоожээ. PM2.5 [нарийн тоосонцрын бохирдол]-ын түвшин жил бүр 22 хоногт аюулгүй байдлын зөвлөмжөөс давдаг байна. (Гуардиан)
[Норвегийн] Нордланд мужид үйл ажиллагаа явуулж байсан шувууны аж ахуйд шувууны ханиадны ноцтой дэгдэлт 500 шувуу-хүнийг устгаж, Дэлхийн Амьтны эрүүл мэндийн байгууллагаас албан ёсны сэрэмжлүүлэг гаргав. (Ройтерс)
[Грекийн] Эвиа арал 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэж, нийслэл Афин хотод чичиргээ мэдрэгдлээ. (Ройтерс)
Вануату арлуудад 6 баллын хүчтэй газар хөдлөлт болов. (Ройтерс)
Хятадад 1961 оноос хойших хамгийн халуун зун, хамгийн урт борооны улирал тохиож, долоодугаар сард Бээжинд 40 гаруй хүний амийг авч одсон үер болжээ. (Ройтерс)
[АНУ-ын] Калифорнид аянга цахилгааны улмаас дэгдсэн ой хээрийн түймэр эртний сэквоиа моддод заналхийлж, 54,000 гаруй акр [21,850 га] талбайг шатаалаа. Түймрийн дөнгөж 14 хувийг дараад байна. (Вашингтон Пост)
[Энэтхэг] Химачал Прадеш: Хөрсний нуралт 5 хүний амийг авч, 3 хүнийг гэмтээжээ. Энэ нь 6-р сарын 20-ноос хойш хэдэн зуун хүний амийг авч одсон үхэл дагуулсан борооны улирлын нэг хэсэг юм. (Тасним мэдээ)
[Пакистаны] Панжаб мужид болсон үерийн улмаас нэг өдрийн дотор 122,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 8-р сараас хойш борооны улмаас бүс нутаг даяар нийт 2.2 сая хүн орон гэрээсээ дайжин яваад байна. (AP)
[АНУ-ын] Аляскад мөсөн гол хайлж, Лэйк Алсект шинэ арал ил гарч ирсэн нь уур амьсгалын хурдацтай өөрчлөлт, мөсөн бүрхүүл алга болж буйг харуулж байна. (Түөи Трэ)
Далайн шуурга шуурсны дараа олон мянган далайн од-хүн [ИБУИНВУ-ын] Шотландын] Файф эрэг дээр гарч иржээ. Нутгийнхан үүнийг “далайн оддын сүйрэл” гэж нэрлэж байгаа бөгөөд эрдэмтэд энэ үзэгдлийг шуурга, урсгал, далайн түрлэгтэй холбон тайлбарлаж, уур амьсгалын өөрчлөлт иймэрхүү олноороо ил гарах үзэгдлийг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулж байна. (STV News)
[АНУ-ын] Виржиниа Бич хотын эрэг дээр жижигхэн хөх товчин полип (porpita porpita)-ууд гарч иржээ. Эдгээрийг олон хүн далайн залхаг-хүмүүс гэж андуурсан ч үнэндээ халуун бүсийн далайгаас Эрин хар салхиар зөөгдөн ирсэн байна. Мэргэжилтнүүд эдгээрийг гадаад төрхөөрөө хоргүй мэт харагдавч хүчтэй хатгадаг тул хүрэхгүй байхыг анхаарууллаа. (Ньюс18)
Дэлхийн хүчилтөрөгчийн 20 хувийг бүрдүүлдэг халуун орны Prochlorococcus далайн нянгийн тал хувь нь усны температур тэсвэрлэх хязгаараас нь хэтэрч дулаарвал устаж болзошгүйг судалгаагаар анхааруулжээ. (AP)
Эрдэмтэд [АНУ-ын] Лос Анжелесийн эрэг орчмын далайн ёроолд олон арван жилийн өмнөх хортой хаягдалтай торхнуудаас одоо ч өндөр шүлтлэг бохирдуулагч алдагдаж байгаа бөгөөд цагаан тойрог хэлбэрийн толбо нь далайн ёроолын экосистемд урт хугацааны гэмтэл үлдээж байгааг тогтоов. (Phys.org)
Европын парламентын Хөдөө аж ахуйн хороо веган болон лабораторид ургуулсан маханд “бургер,” “зайдас” гэх мэт нэршлийг хэрэглэхийг хориглох саналд саналаа өгчээ. Энэ нь 2024 оны Европын Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн хэрэг болж байна. Шүүмжлэгчид тэрхүү шийдвэрийг байгальд ээлтэй ургамлын гаралтай үйлдвэрлэгчдэд хор хөнөөлтэй, хэрэглэгчдэд төөрөгдөл үүсгэж, махны салбарын лобби нөлөөлсөн гэж буруушаасан юм. (Ногоон хатан хаан)
АНУ-ын амьтан-хүмүүсийг түр хамгаалах төвүүд цүндгэр гахай-хүмүүсийн асуудалд өртөөд байна. Хууль тогтоомж сул, шийтгэлгүй үлдсэн хэрцгийлэл, олон нийтэд мэдээлэл дутагдалтай байгаа зэрэг нь тэднийг ихээр хаягдахад хүргэжээ. (Дэлхийн амьтдын мэдээ)
Австрали, Германы эрдэмтэд галлийн арсенид болон энгийн гэрэл, өнгөний шилжилтийг ашиглан усан дахь хортой нано хуванцрыг илрүүлэх оптик багаж бүтээв. (The Conversation)
[Японы] Токиогийн анхны бүрэн веган суши ресторан Веган суши Токио нь уламжлалт япон хоолыг аллагагүйгээр идэхийг хүссэн жуулчдын дунд дэлхий даяар алдаршиж байна. (Japan Wire)
Ургамлын гаралтай сам хорхойн дэлхийн зах зээл 2022 онд 1,2 тэрбум ам.доллар байсан бол 2035 он гэхэд 3,2 тэрбум ам.доллар болж хоёр дахин өсөх хандлагатай байгаа нь сам хорхойн амт, бүтэцтэй их төстэй шинэ бүтээгдэхүүний эрэлтээс үүдэлтэй юм. (DataM Intelligence 4market Research LLP)
Австрали улс зүүн эрэгт мод бэлтгэлээ зогсоож, 476,000 га талбай бүхий Их Коала үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, коала-хүмүүс, арай том глайдер-төрөлтнүүд болон ховордсон 100 гаруй зүйлийг хамгаалах болно. (SBS Australia)
Америкийн ах дүү Бобби, Рали Женкинс хоёр Аляскаас Техас хүртэл дугуйгаар 5500 бээр [8850 километр] замыг 80 өдрийн турш туулан, ашгийн бус байгууллага болон шинжлэх ухааны судалгаанд зориулан хөрөнгө босгожээ. (kvue.com)
Нутгийн иргэд [Ау Лак (Вьетнам)-ын] Ха Тиньх аймгийн эрэг орчимд хайргадаж гацсан 100 кг жинтэй далайн гахай-хүнийг аврав. Ингэх нь ховор бөгөөд нутгийн далайн гахай-хүмүүс ихэвчлэн эргээс хол байх нь нийтлэг юм. (VTV)
[Тайвань (Формоса)-ийн] Тайбэй хот амьтан-хүний сайн сайхны кампанит ажил эхлүүлэв. Үүнд гэрийн тэжээвэр амьтан-хүний иог, үрчлэх арга хэмжээнүүд, автобус болон парк дахь гэрийн тэжээвэр амьтан-хүнд ээлтэй орчны өргөтгөл багтжээ. (Тайванийн мэдээ)
[АНУ-ын] Кентакки мужийн сувилагч Мисти Комбс архи нэвт шингэсэн хогийн саванд унаад, согтож, усанд живэх шахсан элбэнхийн зулзагыг ЗУС [зүрх, уушги сэргээх] арга ашиглан аварсан байна. Хатагтай Комбс түүнд шингэн зүйл өгч, дулаан хөнжилд байлгасны дараа түүнийг байгальд нь буцаан тавьжээ. (TMZ)
АНУ: Хурдны зам дээр машинтай явсан эхнэр нөхөр хоёр Ст.Луис хотын ойролцоох замын хажуугийн хайрцгаас хэт халсан, хаягдсан 16 гөлгийг аварсан байна. Тэд одоо St. Louis-ийн Stray Rescue орон нутгийн хамгаалах газрын ачаар асрамжийн газарт аюулгүй байгаа ажээ. (Newsweek)
Тэтгэвэрт гарсан хамгаалалтын ажилтан, гурван хүүхдийн ээж Күийн 2007 онд клиник үхэлд орсон тухайгаа ярьжээ: Хорт хавдрын мэс заслын үеэр эмч санамсаргүйгээр гэдсийг нь зүсэж, бие нь цочролд орсон байна. Удалгүй Күийн биедээ дарагдсан мэт мэдрэмж төрж, хөдөлж, нүдээ аньж, ярьж чадахгүй болжээ. Сувилагч, эмч нар ЗУС [зүрх, уушги сэргээх] эмчилгээ хийхээр яаран орж ирэхэд түүнд дэлхийн хүндийн хүчинд татагдсан мэт хүнд санагдаж байв. Дараа нь гэнэт хүнд байдлаас чөлөөлөгдөн, өд шиг хөнгөхөн санагдсан тул Күийн тааз руу хөөрч эхэлжээ. Ойртохын хэрээр цохиулчих вий гэж айсан ч биеэ доошоо харуулж чадсан байна. Тэрээр дээрээс бүх яриаг нэгэн зэрэг сонсож, хананы цаанаас рентген туяа шиг нүдээр харж, ээжийгээ өвдөг сөгдөн, эмчээс охиноо аврахыг гуйж байгааг ч харав.
Дараа нь цаг хугацаа оршихоо больж, Күийн дэлхий дээр хэзээ ч мэдэрч байгаагүй цэвэр, үгээр илэрхийлэхийн аргагүй амар амгалан, хайраар бүрхэгдсэнээ мэдэрчээ. Энэ нь хүүхэд төрүүлэх үеийн хайраас ч хэтийдсэн хайр байсан бөгөөд түүнийг бүтэн, эргэж ирэх хүсэлгүй болгож байв.
Дээрээс нь цагаан алтлаг гэрэл гарч ирэн, улам томорч, түүнийг өөр рүүгээ татаж гэнэ. Күийн дээшээ хөдлөхөд үл үзэгдэх хүч түүний тохойноос шүүрэн авахад 1996 онд цусны хорт хавдраар нас барсан эгч Эмийнхээ дууг танив. Эми “Чиний цаг болоогүй байна.” хэмээн Күийнийг буцаж явахыг шаарджээ. Күийн эсэргүүцсэн ч Эми түүнийг нуруунаас нь татсанаар Куин хар өнгийн хонгил дундуур шаргал-улаан туяа татуулан унасан бөгөөд бие рүүгээ эргэн ороход дахин хүнд мэдрэгдэв. Эмч түүний цээжинд зүүгээр тариа хийж, бүх зүйл хар болж хувиртал тэр дахин саажилттай болж, хөдөлж ч, ярьж ч чадахгүй байжээ. Найман цагийн дараа Күийн гэрийнхэндээ сэрж, бүдэгхэн харж байхдаа асар их хайр, хөнгөн байдлыг орхисондоо гунигтай байлаа.
Күийний ээж хожим Күийнийг нас барсан гэж 39 минутын турш хэлж, нас барах хугацаа нь 22 минут хэмээн мэдэгдсэн гэжээ. Ээжийнх нь гуйлт эмчийг дахин зүрх, уушги сэргээх оролдлого хийхэд хүргэж, түүнийг сэргээсэн аж.
Күийн мөн эгч Эмигээ нас барахаас өмнө өрөөнд нь сахиусан тэнгэрүүдийг харсан тухайгаа ярихдаа тэдний нэг нь сандал дээр суугаад түүнийг “гэрт” нь хүргэж өгөхөөр бэлдэж байсныг дурссан байна. Эми нас барахаасаа долоо хоногийн өмнө ногоон тал, цэцэгс, тэнгэрийн элч нар түүнд дуулсан дуу, хүүхдүүдээсээ холдож буй айдсыг нь намжаасан тайвшруулах газрыг дүрсэлжээ.
Күийн клиник үхэлд орсныхоо дараа үхлээс айхаа больсон юм. 2011 онд тэрээр ресторанд нэгэн эмэгтэйг 28 минутын турш зүрх, уушги сэргээх арга хэрэглэн аварсан нь дэлхий дээрх зорилго нь дуусаагүйг нотлов. Тэр эмэгтэйг дагалдан эмнэлэгт дахин очих үедээ Күийн хүүхэлдэйн киноны зангиагаа дурсаж, биеэсээ гарч үзэж харсан зүйлээ баталж, эмчийг гайхшируулжээ.
Күийн одоо өдөр бүр зорилготойгоор амьдарч, хайр, оршихуйг онцлон, эерэг өөрчлөлтийг бий болгож, эмээгийнхээ хэлсэн богино хугацаанд гашуудаж, амьдралыг бүрэн дүүрэн хүлээн авах мэргэн ухаанаас урам зориг авч байна. (Тиа Рене)
Энэ өдрийн урам зориг өгөх эшлэл: “Үүнийг уншиж байгаа хүн бүр өдрийг үнэхээр сайхан өнгөрүүлж байна гэж найдаж байна. Хэрэв тийм биш бол өнгөрсөн минут тутамд танд үүнийг өөрчлөх боломж гарч ирдэг гэдгийг мэдэж аваарай.” - Жиллиан Андерсон, OБE Америкийн жүжигчин
Илүү огноо харах
8 / 42
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах