ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 1-р сарын 13
Колумбын ерөнхийлөгч Густаво Петро, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоорондоо утсаар ярьсан яриа нь хамтын ажиллагаагаа шинэчлэх гол цэг болж, хоёр удирдагч Колумбын сүүлчийн томоохон идэвхтэй партизан бүлэглэл болох Үндэсний чөлөөлөх арми (ҮЧА)-ийн эсрэг хамтарсан ажиллагаа эхлүүлэхээр тохиролцжээ. (Евроньюс)
Турк, Малайз улсууд [Туркийн] Анкара хотод болсон Дээд түвшний стратегийн хамтын ажиллагааны зөвлөлийн анхны хуралдааны дараа стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэд хэдэн гэрээнд гарын үсэг зуржээ. (QNA)
Шинэ судалгаагаар ховор тохиолддог "авьяаслаг үг сурах чадвартай" нохой-хүмүүс асран хамгаалагчдынхаа яриаг санамсаргүй сонсох замаар шинэ объектын нэрийг сурч чаддаг болохыг тогтоожээ. (Дэйли Мэйл)
Колумбын ерөнхийлөгч Густаво Петро, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар дипломат хэлэлцээрээ дахин эхлүүлж байгаатай холбогдуулан Колумбын гол евангелист холбоо болох Колумбын Евангелист Конфедераци [CEDECOL] нь улс даяар мацаг барьж, залбирах өдрийг зарлахыг уриалж байна. (Христийн өдөр тутмын мэдээ)
Иран улсын эсэргүүцлийн жагсаал улам эрчимжиж байна. Засгийн газар улс даяар интернэтийг хаасан нь эдийн засгийн уналт, дарангуйллын улмаас үүссэн үймээнийг зогсоож чадахгүй байна. Хүний эрхийн байгууллагууд хэдэн арван хүн амиа алдсан гэж мэдээлж байгаа бол жагсаал цуглаан томоохон хотуудад тархаад байна. (Фокс Ньюс)
Цусан дахь кофейны хэмжээ их байх нь биеийн өөх тос, чихрийн шижингийн эрсдэл багасахтай холбоотой бөгөөд генетикийн судалгаагаар өдөөгч бодис нь термогенез [дулаан үйлдвэрлэл]-ийг болон өөх тосны исэлдэлт [өөх тосыг энерги болгон хувиргах явц]-ийг нэмэгдүүлдэг болохыг харуулж буй ч судлаачид шалтгаан, үр дагаврын холбоог илүү сайн тогтоохын тулд урт хугацааны туршилт хийхийг уриалж байна. (Шинжлэх ухааны сэрэмжлүүлэг)
Авокадо нь байгалийн гаралтай нойрсуулах үйлчилгээтэй хүнс болдог. Энэхүү супер хүнс нь мэдрэлийн системийг тайвшруулж, стрессийг зохицуулах магнийн өндөр агууламжтай. Эрүүл тос нь серотонин, дофамин зэрэг сэтгэл санааны төлөв, нойрыг зохицуулдаг даавруудыг тэнцвэржүүлэхэд тусалдаг бол кали нь булчингийн хямралыг арилгадаг. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд унтахаас 1-2 цагийн өмнө хагас авокадо идэж, ингэснээр та тасалдалгүй, сэргэг шөнийн нойрыг авах боломжтой гэж зөвлөж байна. (ВнЭкспресс)
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд гэнэтийн амьсгал давчдах үед авах шуурхай арга хэмжээг танилцуулж байна. Өвчтөнүүд амьсгалын замыг чөлөөлөхийн тулд цэх сууж, урагш бөхийх хэрэгтэй бөгөөд хүчилтөрөгчийн түвшнийг тогтворжуулахын тулд хамраараа амьсгалж, уруулаа жимийж аажмаар амьсгалах дасгал хийх хэрэгтэй. Мэргэжилтнүүд бариу хувцсыг суллаж, цэвэр агаарын солилцоог сайжруулахыг зөвлөж байна. Хэрэв шинж тэмдгүүд арилахгүй, эсвэл цээжээр өвдөж байвал, түргэн тусламж дуудах шаардлагатай. Оношлогдоогүй амьсгалын замын өвчнийг хүндрүүлэхээс сэргийлж, өөрөө дур мэдэн эмчлэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. (ВнЭкспресс)
Албани улсад үерийн гамшиг тохиожээ. Өвлийн шуурганы улмаас [Албанийн] Дуррес хотод орон нутгийн нэг ажилчин амиа алдаж, Балканы бүс нутгийн ажиллагааг тасалдуулж, Фиер, Влоре орчмын хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. (Ройтерс)
2025 онд далай тэнгис түүхэн дээд хэмжээний дулааныг шингээжээ. Дэлхий дахины судалгаагаар хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал нь асар их дулаарлыг өдөөж, далайн түвшний өсөлт, хүчтэй шуурга, ширүүн бороо, шүрэн хадны үхлийг дордуулсныг тогтоосон байна. (Бао Тин түк)
Горетти шуурга Хойд Европыг дайран өнгөрч, 10 гаруй хүний аминд хүрчээ. Франц, Их Британи, Герман, Молдав, Румын, Турк улсууд зам тээврийн тасалдал, зам тээврийн эмх замбараагүй байдал, цас, үертэй тулгарч байна. (euronews)
2025 оны 11-р сарын 21-27-ны хооронд Австралийн зүүн хэсэгт хүчтэй мөндөр орж, PERILS [даатгал, давхар даатгалын салбарын мэдээлэл нийлүүлэгч] Квийнслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужуудад 1.81 тэрбум ам.долларын даатгалын хохирол учирсан гэж тооцоолж байгаа нь Австралид сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тохиолдсон хамгийн их хохирол учруулсан Хүчтэй Конвекц Шуурга [хүчтэй аадар борооны төрлийн] гамшгийн нэг болж байна. (Beinsure Media)
[АНУ-ын] Массачусетс мужийн нэгэн эрд амьтан-хүнийг тамлан зовоосон хууль бус бичлэгийг санхүүжүүлэх, бүтээх, түгээхэд хуйвалдсан хэргээр буруутган, 30 сарын хорих ял оноожээ. (АНУ-ын Хууль зүйн яам)
[Ау Лак (Вьетнам)-ын] Тай Нинь мужийн цагдаа нар нохой-хүн хулгайлдаг болон нохой-хүний махны хууль бус наймаа эрхэлдэг бүлэглэлийг илрүүлж, есөн хүнийг баривчилж, 1.6 тонн хулгайлагдсан нохой-хүний сэг зэмийг хураан авчээ. (Түөй Трэ)
[АНУ-ын] Лонг Айленд хотын 68 настай эрийг Куинс хотод хоёр нохой-хүнийг машиныхаа ард чирч буй бичлэг цацагдсаны дараа амьтан-хүнтэй харгис харьцсан хэд хэдэн зүйл ангиар буруутгажээ. (NewsX)
Бүтээгдэхүүн дээрх "ургамлын гаралтай" гэсэн мэдэгдэл нь казейн, желатин, кармин зэрэг амьтны гаралтай орц найрлагыг нуун дарагдуулдаг учир Веган худалдан авагчид бүтээгдэхүүний шошгололтын урхинд орох эрсдэлтэй тулгарч байна. Мэргэжилтнүүд тогтворгүй ил тод байдал нь сонор сэрэмж шаарддаг гэдгийг анхааруулж байна. Ёс зүйдээ нийцүүлэхийн тулд хэрэглэгчдийгВеган Нийгэмлэг гэх мэт бүлгүүдийн баталгаажсан логонуудыг нэн тэргүүнд харах, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг нууж болох "байгалийн амт" гэх мэт төөрөгдүүлсэн нэр томьёог орц найрлагын жагсаалтаас нягталж үзэхийг уриалж байна. (ВежАут)
Британийн алдарт жүжигчин Жейми Лэйнгийн бүтээсэн Их Британийн веган чихрийн брэнд болох Candy Kittens нь тус компанийн үндсэн төрлөөс гуравны нэг орчмоор хямд үнэтэйн зэрэгцээ ижил хүчтэй амтыг хадгалсан, илүү хямд үнэтэй Smittens цувралыг худалдаанд гаргалаа. (Эдинбургийн тоймууд)
Канадын веган гадуур хувцасны Alpine North брэнд нь веган өд сөд, хиймэл үслэг эдлэлээр хийсэн хүйтэн цаг агаарын дулаан, загварлаг сонголттой, өвлийн хүрэм худалдаанд гаргажээ. (Ленай Валли Лайв)
АНУ-д амьтан-хүмүүсийг шинэ гэртэй болгохоор хойд зүг рүү онгоцоор хүргэжээ. Теннесси мужийн хэт дүүрсэн асрах газрууд зай талбайтай, үрчлүүлэх эрэлт ихтэй Нью Жерси, Мэрилэнд мужуудын аврах газруудад нийт 17 нохой-, муур-хүнийг илгээжээ. Тээвэрлэлтийг Pilots to the Rescue буяны байгууллага гүйцэтгэсэн байна. (WJHL)
Молдав улс гэр бүлүүдэд жирэмсний, төрөлт, хүүхэд асаргаа, эцэг эхийн тэтгэмж зэрэг олон төрлийн хүүхдийн тэтгэмжийг санал болгож, ихэвчлэн автоматаар олгодог бөгөөд жирэмсний тэтгэмж нь жирэмсний хожуу үеэс эхлэн олгогдож, гурван нас хүртэл үргэлжилж байна. (Moldpres)
Өмнөд Африкийн Animal Guardians буяны байгууллага нь [Өмнөд Африкийн] Бенонид нэн ховордсон цоохор яст мэлхий-хүнийг хулгайн анчнаас аварч, гэмтсэн яст мэлхий-хүнийг мал эмнэлгийн тусламжид яаралтай хүргэжээ. (Good Things Guy)
[Канадын] Онтарио мужийн инженерийн чиглэлээр суралцаж буй 18 настай оюутан орон гэргүй хүмүүст туслах зорилгоор модульчлагдсан шилэн хөвөн бичил байшингийн туршилтын загварыг бүтээжээ. (Сайн мэдээний сүлжээ)
Өдрийн гэгээрүүлэгч эшлэл: “Дусал далайд нийлдэг гэдгийг хүн бүр мэддэг ч далай дусалтай нийлдэг гэдгийг цөөхөн хүн мэддэг.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Сатгүрү Кабир Сахиб Жи (цагаан хоолтон) (azquotes.com)
Тэнд байхад намайг хамгийн их гайхшируулсан нэг зүйл бол тэр газрын амар амгалан, тайван байдал байсан. Би бүрэн амгалан, бүрэн аюулгүй байгаа мэт л санагдсан. Тэр бол миний мэдэх хамгийн хайр энэрэлтэй орчин байсан. Би хүчирхийлэлтэй орчинд өссөн учраас миний хувьд энэ нь сонирхолтой туршлага болсон. Миний амьдрал нэлээн хүчирхийлэлтэй байсан бөгөөд тэр мөч хүртэл хайр ямар байдгийг би танд хэлж чадахгүй байсан. Шинэ Зеландын иргэн Кристофер Весселинг сургуулийн усан сэлэлтийн хичээл дээр живж, гүн гүнзгий амар амгалан, хэмжээлшгүй хайр, хязгааргүй мэдлэгийн ертөнцөд орсон өдрөө эргэн дурсаж байна. Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн тэрээр дөнгөж өсвөр насандаа усан сангийн ёроолд живж, ус залгиж, ухаан алджээ.
Би урдаа 30 орчим градусын өнцөгтэй энэ гэрлийн хонгилоор доош явж байснаа санаж байна. Тэгээд би нөгөө талд нь гарч ирсэн. Би гарч ирэнгүүтээ л урдаа байгаа дүр зургийг харж чадсан. Өвс байх шиг байсан ч өнгө нь өөр байсан. Энэ нь лавандархуу, нил ягаан, ягаандуу, бор өнгөтэй байсан ч өвс шиг харагдаж байлаа. Урд талд усан сан байсан бөгөөд энэ ч бас миний энэ физик түвшинд дассанаас өөр бүтэцтэй байсан.
Тэнд тэнгисийн нөгөө эрэг дээр нэгэн эрхэм сууж байв. Бид харилцаж эхэлсэн. Тэр надтай анхнаасаа ярьж байхдаа ямар ч үг хэлээгүй нь намайг гайхшируулсан. Энэ бүхэн дотоодод болж байгаа юм мэт, бүрэн дүүрэн ойлголтууд миний оюун санаанд нэг дор бууж ирэх мэт санагдаж байв. Кристофер ухаалаг эрхэмтэй чимээгүй, телепатаар холбогдон, гүнзгий амар амгалан, хайрыг мэдэрч, энэ газраас цааш илүү их зүйл хүлээж байгааг мэдэрчээ.
Энэ нь хаалга байсан бөгөөд энэ мөчид надад сонголт байгааг би ойлгосон. Би энэ газар руу урагшаа явж болох байсан ч, хэрэв тэгвэл буцаж ирэхгүй гэдгээ мэдэж байв. Гэхдээ намайг байсан газраа үлдэхийг дэмжсэн бөгөөд нэг л мэдэхэд би буцаж ирэх цаг болсныг мэдсэн. Гэхдээ тэр хүртэл тэнд байгаа эрхэмтэй байхад мэдлэгийн эх сурвалж мэт санагдсан. Тэр шууд хэлж байснаасаа хавьгүй илүү их зүйлийг мэддэг байсан бөгөөд би тэнд асар их мэдлэг байгааг мэдэж байсан ч тэр үед шууд ойлгоогүй. Гэвч олон жилийн дараа би энэ явдлыг хуваалцаж, буцаж ирээд, дахин эргэцүүлэн бодож эхэлмэгц тэр мэдлэгийн сан боломжтой болсон.
Тэрхүү чимээгүй мэдлэгийн дотор байхдаа Кристофер энэ газрын гүн гүнзгий байдлыг мэдэрсэн бөгөөд энэ мэргэн ухааныг олон жилийн дараа л бүрэн ойлгожээ. Энэ бол хайр дүүрэн, тайван газар байсан. Халуун дулаан элч байсан. Хайр байсан. Ойлголцлын мэдрэмж байсан. Миний амьдрал зорилготой, би энд учир шалтгаанаар байгаа, надад буцаж ирэх зорилго байгааг би ойлгосон. Хэрэв би тэр үед явсан бол зөв цаг нь биш гэдгийг мэдэх байсан. Энэ нь миний мэдэж буй төлөвлөгөөг тасалдуулж байсан.
Энэхүү зорилгын мэдрэмжээр удирдуулсан Кристофер туршлага нь өөрчлөгдөж, түүний мэдлэгийг бие махбод руу нь буцаан татаж байгааг мэдэрчээ. Буцаж ирэх мэдрэмж төрөх үед бие махбод маань тодорхой нөхцөл байдалд байгааг би мэдэж байсан бөгөөд үүнийг мэдэж байсан ч тэр үед би үүнд оршин байгаагүй. Тэгээд ямар нэгэн зүйл миний биед орж, уснаас гарч, миний толгой доошилсон усан сангийн ирмэг дээгүүр үүнийг хөдөлгөж, ус урсан гарч эхэлсэн. Хангалттай ус гарсны дараа бие ханиалгахад л би гарч ирж, өөрийгөө биедээ буцаж ирснээ мэдэрсэн. Тэгээд би ханиалгаж, хахаж эхлэв. Илүү их ус гарч байлаа. Тэр мөчөөс эхлэн би өөрийг дахин олж, ухаан орж, биеэ өдөөж, дахин хөдөлж эхэлсэн бөгөөд байгаа газартаа аажмаар дасан зохицох хугацаа гаргасан. Кристофер биедээ эргэн ирж, амьсгалахын төлөө тэмцэж байхдаа амьд үлдэх тал дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Гэвч энэ ойлголт нь олон жилийн дараа ч үргэлжилж, ухамсрыг хэрхэн ойлгож, эцэст нь амьдралыг хэрхэн ойлгож байгааг нь бүрдүүлнэ гэдгийг тэр мэдээгүй байжээ.
Хэн ч надад буцаж очиж болохгүй гэж хэлээгүй болохоор би огт эргэлзэж байгаагүй. Би дөнгөж сая л буцахыг сурсан, түүнээс хойш би үүнд хандаж байна. Миний хувьд энэ бол бид бүгдэд байгаа зүйл юм. Энэ бол ухамсрын нэг тал буюу бидний үүссэн ухамсар юм. Бид бясалгалын ахуй ойлголтоор дамжуулан үүнд нэвтэрч, дахин очихыг сурч чадна. Энэ нь үнэндээ бидний хэн бэ гэдгийн нэг хэсэг юм. Ухамсарт байгаа бүх зүйл мэдэгдэж байдаг бөгөөд ухамсар бүх зүйлийг мэддэг. Юу ч орхигддоггүй.
Хүмүүстэй хуваалцдаг нэг зүйл маань гэвэл бид бүгд энд зорилготой оршдог гэдгийг олж мэдсэн нэг зүйл юм. Хэрэв бид олон хүнд тохиолддог шиг сэтгэлээр унасан бол энэ нь амьдралд зорилго, үнэ цэнэ байхгүй гэсэн үг биш юм. Зүгээр л ихэвчлэн бид үүнийгээ олоогүй байдаг. Амьдралын томоохон хэсэг хамгийн энгийн зүйл мэт санагдаж болох ч хамгийн чухал зүйлсийн нэг бол амьдралын сайн сайхныг үнэхээр танин мэдэх явдал юм. Энэ нь хүүхэд насны гэнэн цайлган сэтгэл рүүгээ буцаж буй хэрэг бөгөөд бид үүнийг олж мэдмэгц, зүгээр л цэцэг, өвсний ширхэг, үсээр минь нэвт үлээх салхины гоо үзэсгэлэнг таньж мэдэж эхэлмэгц амьдралын энгийн зүйлс бөгөөд үнэ цэнэ нь тэнд оршдогийг ойлгодог. Энэ нь тэр даруй, тэр мөчид ухаарч буй зүйлсэд оршдог. (КҮТ-ын өдрийн тэмдэглэл)