ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 11-р сарын 5
ЕХ-Украин (Урейн) хоорондын худалдааны шинэчилсэн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, тогтвортой, урт хугацааны худалдааны тогтолцоог бий болгов. Түүнчлэн Украин (Урейн) улс ЕХ-ны мал, амьтан-хүмүүсийн халамж, үйлдвэрлэлийн стандартуудаа ЕХ-ны түвшинд нийцүүлэн, жил бүр ахиц дэвшлийн тайлан гаргах үүрэгтэй. (Европын Комисс)
АНУ Мелисса хар салхины дараа Кубад хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгааг зарлаж, орон нутгийн түншүүдээр дамжуулан яаралтай тусламж илгээхэд бэлэн байна. АНУ-ын хуульд Кубын ард түмэнд туслахаар илгээж буй хувь хандивлагчдын хүнс, эм бэлдмэлийг татвараас чөлөөлдөг. (АНУ-ын Төрийн департамент)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Мелисса хар салхины сүйрлийн дараа Багамын арлууд, Куба, Хаити, Ямайкийн ард түмэнд туслах зорилгоор бүс нутгийн гамшгийн үед тусламж үзүүлэх багийг илгээн, ажиллуулж байна. (АНУ-ын Төрийн департамент)
Канад улс нь Carbon for Good (C4G) төслөөр дамжуулан Ау Лак (Вьетнам)-ыг уур амьсгалд тэсвэртэй, ойн тогтвортой менежментийг дэмжихээр ажиллаж байна. 2028 оны 3-р сар хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулан, Ау Лак (Вьетнам)-т өндөр чанарын ойн нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэн, тус улсын цэвэр бохирдолтыг бууруулах зорилтыг биелүүлэхэд тусална. (Бао Дань Три)
Нигерийн нийслэл Ниамейд Америкийн номлогч хулгайлагдсаны дараа гэмт хэрэг, терроризм, хүн хулгайлах эрсдэлтэй гэж үзэн АНУ Нигерт аялах талаар сэрэмжлүүлэг гаргажээ. (Ройтерс)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Нигерийг хэт даврагч исламын бүлэглэлүүд, тэр дундаа Боко Харам Христийн шашинтнуудыг хөнөөсөн хэргийн улмаас “онцгой санаа зовоосон улс” гэж нэрлэв. Олон улсын Нээлттэй хаалга байгууллагын мэдээлснээр 2025 онд дэлхийн Христэд итгэгчдийн нас баралтын 70 орчим хувь нь Нигерид бүртгэгджээ. Ерөнхийлөгч Трамп албан тушаалтнуудад нөхцөл байдлыг шалгахыг даалган, АНУ шашны хядлага хийж буй үйлдлүүдийг хараад зогсож чадахгүй гэдгийг онцоллоо. (Фокс Ньюс)
Ау Лак (Вьетнам)-ын эрх баригчид олон улсын цахим залилангийн сүлжээнүүдийг таслан зогсоолоо. Энэ арга хэмжээ нь Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны Ханойн конвенцын дагуу хэрэгжиж байгаа бөгөөд улс хоорондын мөрдөн шалгах, яллах ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. (ANTV)
АНУ-ын холбооны шүүгч Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанд Олон нийттэй харилцах албаны бараг бүх 15 ажилтныг халахыг зөвшөөрөв. (Ройтерс)
Шинжилгээ: Сая сая ядуу америк иргэн хүнсний нэмэлт тусламжаа алдах гэж байгаа ч Ардчилсан намынхан өөрсдийн улс төрийн ашиг сонирхолд нийцүүлэн сонгуулийн өдөр (11-р сарын 4) хүртэл засгийн газрын төсвийг гацаанд оруулж байна. Сенатын Ардчилсан намын гишүүд засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслийг зургаан долоо хоногийн дотор 13 удаа хориглож, АНУ-ын түүхэн дэх засгийн газрын хоёр дахь удаагийн хамгийн удаан үргэлжилсэн гацалтыг үүсгээд байгаа юм. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Трамп жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өлсгөхгүйн тулд чадах бүхнээ хийж байгаа билээ. (Нью-Йорк Пост)
АНУ: Байдены хэвлэлийн төлөөлөгч асан Иан Сэмс хоёр жилийн хугацаанд Байдентай Цагаан ордонд ердөө 1-5 удаа уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь 2024 онд MSNBC News сувгаар Байденыг “өдөр бүр” харж байсан, ерөнхийлөгч “сэргэлэн” байсан гэсэн мэдэгдэлтэй нь зөрчилдөж байна. Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Сэмсийг Байдены танин мэдэхүйн бууралтыг нуун дарагдуулахын тулд худал хэлсэн гэж буруутгаж, үүнийг “Байдены Автопен ерөнхийлөгчийн засаглалын” өргөн хүрээний дуулианы нэг хэсэг гэж нэрлэв. (Фокс Ньюс)
Судалгаанаас харахад 16-25 насны америкчуудын 50 гаруй хувь нь уур амьсгалын өөрчлөлтөөс айж, хүүхдийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллөөс болж хүүхэдтэй болохоос эргэлздэг ажээ. Гэсэн хэдий ч хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь эх дэлхийдээ хийж чадах хамгийн сэтгэл ханамжтай, утга учиртай хувь нэмэр бөгөөд хүний шинэ амьдрал бүрийн өвөрмөц үнэ цэнэ “нүүрстөрөгчийн ул мөр”-өөс давж гардаг гэж шүүмжлэгчид хэлж байна. (Бао Түөи Трэ)
Брокколи, цэцэгт байцаа хоёрын аль нь эрүүл мэндэд илүү сайн, эх дэлхийд илүү ээлтэй вэ? Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эдгээр хүнсний ногоо нь антиоксидант, эслэгээр дамжуулан гэдэсний эрүүл мэнд, дархлааг сайжруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Брокколи нь уураг, эслэг, витамин С агуулан, тэжээллэг чанараараа бага зэрэг давуу бол цэцэгт байцаа нь тархины болон эсийн үйл ажиллагааг дэмждэг фолат, холин ихтэй байдаг. Боловсруулалтад оруулаагүй веган хоолны нэг хэсэг болох брокколи, цэцэгт байцааг ээлжлэн хэрэглэснээр илүү тогтвортой гарагийг цогцлооход хувь нэмрээ оруулахын зэрэгцээ бүх төрлийн шим тэжээлийг авах боломжтой. (Нэг ногоон гараг)
Финландын судалгаагаар малын улаан, боловсруулсан махыг буурцагт ургамал (буурцаг, сэвэг зарам)-аар орлуулах нь хүмүүст илчлэгийг хасахгүйгээр жингээ хасахад тусалдаг болохыг тогтоожээ. 102 эрэгтэй оролцсон зургаан долоо хоногийн туршилтад буурцагт ургамлыг илүү ихээр идсэн хүмүүс илүү их калори хэрэглэж байсан ч амьтан-хүний мах иддэг бүлгийнхээс илүү жин хассан байна. Буурцаг иддэг хүмүүсийн муу холестерин (МХ) нь буурцагт ургамал дахь эслэг, эрүүл ханаагүй өөх тосны ачаар мэдэгдэхүйц сайжирсан нь амьтан-хүний махыг веган уургаар солих нь илчлэгийг хязгаарлах хоолны дэглэм барихгүйгээр зүрхний эрүүл мэндийг сайжруулах боломжтойг харуулж байна. (Нэг ногоон гараг)
Уганда: Хүчтэй аадар бороо орсны дараа Букво, Квин дүүрэгт хөрсний гулгалт үүсэж, хүний амь үрэгдэн, хэд хэдэн тосгон сүйрчээ. Албаныхан сураггүй болсон хүмүүсийг хайж байна. (Ройтерс)
Хүчтэй аадар борооны улмаас [Ау Лак (Вьетнам)-ын] Куан Нгаи хотын төвд хүчтэй үер бууж, ус хагас метрт хүрснээр эрх баригчид усыг соруулж зайлуулан, хичээлийг түр зогсоов. (Тиень Фон)
[Ау Лак (Вьетнам)-ын] Ха Тинь аймаг: Дөрвөн өдөр дараалан орсон хүчтэй аадар борооны улмаас 4300 орчим байшин үерт автаж, 4000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. (Түөи Трэ)
[Ау Лак (Вьетнам)-ын Лам Дон аймгийн] Луон Сонь коммун: Удаан үргэлжилсэн аадар борооны улмаас толгодоос улаан элсэн “үер” бууж, Үндэсний автозам 1-ийн 100 орчим метрийг 30 см элсний давхаргаар хучин, замын хөдөлгөөнийг хааж, мотоцикл сууж, гацахад хүргэсэн байна. (Тань Ниень)
[Кенийн баруун хэсгийн] Рифтийн хөндий: Аадар борооны улмаас үүссэн хөрсний гулгалтаас болж дор хаяж 13 хүн амь үрэгдэж, 19 хүн аврагджээ. Сураггүй алга болсон хүмүүсийн тоо тодорхойгүй байгаа бөгөөд цэрэг, цагдаагийн нисдэг тэрэг илгээв. (US News & World Report)
2025 оны 10-р сард хойд болон төв Ау Лак (Вьетнам) даяар борооны дээд амжилтыг 30 гаруй удаа эвдэж, Матмо, Фэншэн хар салхины улмаас 239,000 гаруй байшин үерт автаж, 50 хүн амиа алджээ. [Хюэ хотын] Бак Ма оргилд 24 цагийн дотор 1,739 миллиметр хур тунадас унасан нь Ау Лак (Вьетнам)-ын түүхэн дэх хамгийн их, 1966 оны Францын дээд амжилтын дараа дэлхийн хоёр дахь их үзүүлэлт болоод байна. (VnExpress)
[Ау Лак (Вьетнам)-ын] Лам Дон аймаг: Удаан үргэлжилсэн аадар борооны улмаас Д рань, Гиа Бак, Даи Нинь уулын давааны дагуу хүчтэй хөрсний гулгалт үүсэж, Да Лат руу явах замын хөдөлгөөнийг саатуулжээ. (VTV News)
Лам [Ау Лак (Вьетнам)-ын] Лам Дон аймаг: Асар их борооноос үүссэн түүхэн үерийн улмаас 1060 гаруй байшин, 1157 га тариалангийн талбай усанд автаж, нэг сая орчим ам.долларын хохирол учирлаа. (Бао Тань Ниень)
Папуа Шинэ Гвиней: [Энга мужийн ] Кукас тосгонд хөрсний гулгалт болж 21 хүн амиа алджээ. (AP)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хюэ хотын түүхэн Дон Ба зах үерт өртөж, нэгдүгээр давхрууд нь бүхэлдээ усанд автсанаас болж нэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүд сүйдэж, хэдэн арван мянган ам.долларын хохирол учирсан байна. (Бао Дань Три)
10-р сарын 12-ны шөнө дунд Хонконгийн дээгүүр ховор “сарны цэцэг” гэрэлтэж, төвдөө сартай олон өнгийн цагариг тэнгэрт тодрон харагджээ. (HK Observatory)
Их Британийн парламентын гишүүн Сара Чампион Дэлхийн веган өдөр [11-р сарын 1]-ийг тохиолдуулан амьтдад энэрэнгүй хандахыг уриалдаг байгууллага болох ПETA-тай хамтран веган хооллолтод шилжив. Тэрээр энэ алхмаараа өрөвдөх сэтгэл, эрүүл мэнд, уур амьсгалын хамгааллыг дэмжиж, амьтан-хүний гаралтай хүнсний бүтээгдэхүүний нөлөөг эргэцүүлэхийг олон нийтэд уриаллаа. (ПЕТА)
Дэлхийн веган хүнсний зах зээл 2035 он гэхэд 91.83 тэрбум ам.долларыг давж, жилийн өсөлт 11%-иас давах төлөвтэй байгаа нь эрүүл мэнд, дасгал сургуулилт, амьтан-хүний сайн сайхан байдлын талаарх мэдлэг дэлхий даяар нэмэгдэж буйгаас шалтгаалж байна. Ургамлын гаралтай хооллолт нь жин хасаж, зүрхний өвчний эрсдэлийг бууруулж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлдгийг судалгаагаар тогтоожээ. (Research Nester Pvr Ltd)
11-р сарын 4-ний өдөр [Украин (Урейн-ы)] Львов хотод 2024 оны 7-р сард фронтод амь үрэгдсэн амьтан-хүний эрхийн төлөө тэмцэгч Костя Юзвюк (веган)-ын дурсгалыг хүндэтгэх буяны веган оройн зоог болов. Бүх орлого Украин (Урейн)-ы армийг Оросын нисгэгчгүй онгоцнуудыг устгах тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор “Амьд буцаж ир” сангийн “Дронопад” хандивын аянд зориулагдах болно. (Межа)
ПETA (Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүс) болон 60,000 гаруй дэмжигч аймшигт өвдөлттэй, хүнлэг бус төхөөрөмжүүдийн эсрэг энэрэнгүй арга хэмжээ авахыг уриалсны дараа Канадын хямд үнэтэй дэлгүүрийн Долларама сүлжээ орон даяар 1600 гаруй дэлгүүрт амьтан-хүмүүсийг барих наалдамхай хавхыг бүрэн хориглов. (ПETA)
Нью Мексико орлогоос үл хамааран бүх гэр бүлд хүүхэд асрах үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын анхны муж боллоо. Энэхүү хөтөлбөр нь түлш/хийн орлогоос санхүүгийн эх үүсвэрээ аван, ажил эрхэлж буй эцэг эхчүүдийн жилийн 12,000 орчим ам.долларын санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх зорилготой юм. (Бао Түэи Трэ)
[Канадын] Альбертагийн цагдаагийнхан харгислалд өртөн, тааруу нөхцөлд байсан муур-, нохой-, морь-, үхэр- зэрэг 290 гаруй амьтан-хүнийг Валлейвью дэх “аварч, асрах байр” гэж нэрлэгдсэн газраас аварчээ. Амьтны хамгааллын 16 байгууллага аврагдсан амьтан-хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. (CTV)
[Австрали] Виктория мужийн байгаль хамгаалагч гэрэл зурагчин Даг Гимеси оршин суугаа газрынхаа ойролцоо хавчуулагдсан имж-хүнийг олсныхоо дараа зэрлэг амьтан-хүнийг аврахын тулд 18 гаруй километр өргөст утас, 4 километр цахилгаан хашлагыг буулгаж байна. Энэхүү хүчин чармайлт нь хортой хашаа барихыг хориглож, зэрлэг амьтан-хүмүүсийг хамгаалах илүү аюулгүй хувилбарыг хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм. (ABC News)
Америкийн номлогч, хоригдол байсан Санваартан Кеннет Макдоналд 70 жилийн хоригдох ялаар шийтгүүлж байжээ. Тэр хэрхэн нас барж, тамд очиж, яаж гарсан тухайгаа хүмүүст ярьсан юм. Кеннет Библи, сүмгүйгээр өссөн байна. Түүний өрх толгойлсон ээж Египетийн Викка ид шидийн зан үйл хийдэг байсан бөгөөд хэн ч түүнийг албадаагүй ч тэр сонирхон, судалжээ. Викка нь сатанизмаас ялгаатай ч хоёулаа сатантай холбогдсон нэг харанхуй зам руу хөтөлдөг гэдгийг тухайн үед тэр ойлгосонгүй.
15 настайдаа Кеннет гэрээсээ зугтаж, гудамжинд амьдран, хулгай хийж, хар тамхи хэрэглэн, гэмт хэрэг үйлджээ. 1996 онд 18 нас хүрээд удаагүй байхдаа хүн буудаж, дээрэмдэх оролдлого хийсэн хэргээр баривчлагдав. Тэрээр Невада мужийн шоронд 70 жил хоригдохоор шийтгүүлжээ Шоронд Кеннет тэр даруй гэмт бүлэглэлд элсэж, хар тамхи заран, зодолдож, хутгалж гэмтээх, архи уух зэргээр харгис хэрцгий амьдарч байлаа. Тэрээр мөн Виккийн зан үйлээ улам гүнзгийрүүлэн, эцэст нь “тэргүүн санваартан” болж, ёслолуудыг удирдан, Христэд итгэгчдийг итгэлээс нь холдуулахыг оролдсон байна.
2020 оны 12-р сард Кеннет болон түүний камерын хамтрагч, нас барсан Христэд итгэгч Жеймс хоёр шинэ өрөөгөө цэвэрлэж байх үед тэдний амьдралыг өөрчилсөн нэг зүйл тохиолдсон юм. Жэймсийг хаалганы дэргэд зогсож байхад Кеннет араас нь ханын завсраар нэг хүн орж ирэхийг харав. Тэр нь шалнаас 20 сантиметр өндөрт хөвж, гялалзсан алтан хувцас өмсөж, самбар, үзэг барьсан байжээ. Тэрээр далавчгүй, гэрэлт цагариггүй ч сахиусан тэнгэрийн гоо үзэсгэлэнг цацруулж байлаа. Тэрхүү дүрс 40 секунд орчим чимээгүйхэн юм бичжээ. Кеннет гайхан ширтсээр хөшиж орхив. Жеймс эргэж хараад тэрхүү дүрсийг хараад сандарч, толгойгоо халхлан “Үгүй ээ, гуйя!” гэж уйлж гэнэ. Айдсыг үл харгалзан өрөөнд асар их амар амгалан бүрхжээ. Энэ бол шоронд хэзээ ч болдоггүй зүйл юм. Тэрхүү дүрс тэднийг хараад дахиад хэдэн секунд юм бичээд хана дундуур буцав. Болсон явдлыг харьцуулахад хоёулаа яг ижил үзэгдлийг дүрсэлсэн байна. Тэд энэ тухай хэдэн сар ярьж, хэн, юу болохыг мэдэхгүй байлаа.
Нэг өдөр, яг жилийн дараа Кеннетэд гэнэт хачирхалтай санагдаж, ус ууж, шоронгийн орон дээрээ суугаад нас барсан байна. Эмч нар түүнийг түргэн тусламжийн машинд цахилгааны цочролд оруулж, тариа хийн амилуулах хүртэл тэрээр 20 минут орчим нас баржээ. Тэр үед Кеннет хүний гараар бүтсэн ямар ч зүйлгүй, зүгээр л балгас байсан чимээгүй хөндийд өөрийгөө олж харав. Алсад нэг хүн зогсож байлаа. Алтлаг хүн биш, харин гүн харамсал, сэтгэл дундуур байдалтай, аавын дүрээр замаа алдсан хүүгээ харж буй мэт Кеннетийг харж байв. Кеннет маш их ичиж, өөрөөс нь саарал утаа урсан гарч, тас харанхуй дунд оржээ. Дараа нь тэр хийсэн гэмт хэрэг, худал хуурмаг, гомдоосон бүх буруу зүйлээ хохирогчийн нүдээр мэдэрч эхэлсэн байна. Тэр өөрийн эрхгүй уйлав. Олон хүнд учруулсан зовлонгоо хэзээ ч ойлгоогүй байжээ. Кеннетийн ам гал мэт шатаж, шүднийх нь завсраар аянга гүйв. Амаа нээх бүрд нь улам л шатаж байлаа. Өөрийнх нь үг түүнийг буруушааж байсныг тэр ойлгов. “Би хэн нэгэнд хэлсэн худал, бүдүүлэг үг, хэн нэгэнд хэлсэн гомдоосон үг, мэхэлсэн хагас худал, худал хуурмаг үг, бусдад хэлсэн доромжлол болгоноо дахин хэлэх юм уу дахин хэлэхээс өөр аргагүйд хүрсэн. Амаараа нүгэл үйлдэх болгондоо би дахин хэлж байлаа. Амаа хамхих гэж оролдсон ч чадахгүй. Дахин хэлэхээс өөр аргагүй болно. Тэгээд амаа нээмэгц яг л хүчилтөрөгч шиг галд автдаг. Тэгээд шатаж, би зөвхөн ‘ах’ гэж хэлэхэд хүрдэг байсан… Энэ бол… Энэ үнэхээр аймшигтай. Тэгээд ч би уйлсаар байсан. Би нулимсаараа олимпын усан санг 10 удаа дүүргэж чадахуйц уйлсан. Гэхдээ нулимс хэзээ ч ам руу урсдаггүй.” Кеннетийн зовлон дуусашгүй мэт санагдав. Амьдралдаа тэрээр хутгалуулж, зодуулж, дайруулж байсан ч тамд туулсан тарчлалтай нь харьцуулшгүй юм. “Тэгээд би үхүүлж өгөхийг гуйсан. Би ‘Намайг алчих л даа. Үүнээс илүүг хүсэхгүй байна.’ гэв. Гэхдээ үхэл ирэхгүй гэдгийг мэдэж байгаа учраас тийм олон бодол төрөхгүй.”
Олон эрин галав мэт санагдах тарчлаан зовлонгийн дараа Кеннет “Чи амьдрах уу, эсвэл үхмээр байна уу?” гэж асуух дуу хоолой сонсов. Кеннет өөрийгөө сайжруулахын тулд шоронгийн хөтөлбөрүүдэд огт хамрагдаж байгаагүй. Тэрээр “Яагаад, 70 жил шүү дээ?” гэж бодов. Гэвч тэрээр энэ тамын шийтгэлийг нэг секунд илүү тэсэхийн оронд бохир шоронгийн камерт буцаж очоод тэнд үхэхийг илүүд үзлээ. “Би амьдармаар байна.” гэж хэлэв. Зовлон арилж эхэллээ. Түүний нулимс өвдөлтийн байснаа талархлын, жинхэнэ талархлын, өмнө нь хэзээ ч байгаагүй гүн талархлынх болж хувирав. Манан сарниж, тэр дахиад л хөндийд байлаа. Өөрийг нь таньдаг харцаар харсан хүн рүү эргэв. Тэгээд гэрлээс ч хурдан хормын дотор тэрээр үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэн, хайрын орон руу хүргэгдсэн байна. Хажууд нь таван сүнс зогсож, хув шиг гэрэлтэх ажээ. Хэт их сэтгэлээр унасан Кеннет өвдөг дээрээ сөхрөн суугаад үлдэхийг гуйхаар оролдсон боловч амаа нээхэд оронд нь хөгжим буюу үггүй сайхан аялгуу сонсогдож гэнэ. Нэгэн сүнс түүн рүү “Би ч гэсэн энд ирэхдээ тэгж мэдэрсэн.” гэсэн шиг цэвэр хайр, баяр хөөрөөр харав.
Кеннет босоод урагш харлаа. Хэдийгээр тэр илбэ хийж, Христийн шашныг эсэргүүцдэг байсан ч тэр даруй Бурханы оршихуйг таньсан юм. “Бурханы Алдар чам руу урсаж байгаа нь эргэлзээгүй гэдгийг чи мэднэ. Энэ бол Бурханы Алдар! Энэ бол маш олон талаараа гайхалтай, үзэсгэлэнтэй.” Диваажингийн алтан тэнгэр шингэн гэрэл мэт гялалзаж байв. Бүх зүйл зөөлөн боловч хатуу, өнгө нь амьд байлаа. Кеннет хөгжим сонсож гэнэ. Аялгуу, хонхны дуу амьд чимээ мэт урсаж, хэзээ ч давтагдахгүй, хэсэг бүр шинэ бөгөөд өмнөхөөсөө илүү төгс байв.
Кеннетийн бүх асуултын хариу тэр даруй иржээ. Тэр Есүс Христ (цагаан хоолтон)-ийг жинхэнэ, Эзэн бөгөөд Аврагч гэдгийг мэдэж байлаа. Хайр, амар амгалан нь дэлхийн бүх зүйлээс илүү байв. Кеннет нүгэл зүрхийг толботуулж, сүнсний Гэрлийг бүдгэрүүлдэг гэдгийг ойлгожээ. Хараал хөнгөхөн, өд шиг, бараг нэвт харагдахуйц толбо үүсгэдэг бол аллага шөнө шиг хар, ертөнц шиг хүнд толбо үүсгэдэг. Цэвэр зүрх сэтгэл Бурханд ойр амьдрах боломжийг олгодог. Харин нүгэл сүнсийг хүндрүүлж, унтуулдаг. Диваажингийн ивээл гэрэл мэт урсдаг ч гэм нүгэл түүнийг хаадаг. Сүнсийг сэрээж, Түүний адисыг хүлээн авахын тулд зүрх сэтгэлийн цэвэр байдал яагаад чухал болохыг Бурхан түүнд харуулсан байна.
Дараа нь Кеннет буцаж ирэв. Тэрээр эмнэлэгт, амьд байлаа. Дөрвөн сарын дараа тэрээр бүрэн өөрчлөгдөн, шоронд буцан иржээ. Тэр оролдсон ч хараалын үг хэрэглэж, хуучин хүчирхийлэлт зуршилдаа эргэж орж чадсангүй. Хүмүүс бие биетэйгээ хэрхэн харьцаж байгаад харамсаж, өрөөндөө ганцаараа уйлдаг байв. Нэг өдөр 20 хоригдолтой бүлэглэл түүнийг галзуурсан хэмээн хутга тулгажээ. Удирдагч нь Кеннетээс яагаад тэднээс айдаггүйг нь асууж гэнэ. Кеннет тайвнаар “Та нар өдөр бүр миний хаалган дээр ирээд нөгөө ертөнцөд юу харсныг минь асуудаг. Надад айдас байхгүй. Би дараа нь юу болохыг мэдэж байгаа. Хаашаа явж байгаагаа мэдэж байгаа.” гэв. Тэд түүнийг алахыг оролдсон ч Кеннет амьд үлджээ. Тэр хэзээ ч тэднийг үзэн ядах сэтгэлийг мэдрэлгүй, зөвхөн тамд амссан зүйлээсээ үүдэлтэй өршөөл л мэдрэв. “Учир нь би хэнийг ч, тэр байтугай намайг алах гэж оролдсон хүмүүсийг ч шүүлтэд оруулахыг хүсэхгүй байна.”
Эцэст нь Кеннет сайн мэдээг номлож эхлэхээр шийджээ. Хожим нь түүнийг өршөөлийн зөвлөлийн өмнө ямар ч хөтөлбөр, бэлтгэлгүйгээр очиход тэд түүнийг шоронгоос 40 гаруй жилийн өмнө сулласан байна. Кеннет үүнийг цэвэр Ивээл гэж хэлсэн юм. Алтан эр олон жилийн өмнө түүний зүрхийг бичиж байжээ. Бурхан үүнийг нээлттэй, өөрчлөхөд тийм ч хэцүү биш гэдгийг харсан байна. Тэрээр Кеннет Ивээлийг хүлээн авч чадна гэдгийг мэдэж байжээ. Тийм ч учраас Тэр түүнийг тамаас диваажинд аварсан юм. Одоо Санваартан Кеннет Ютюб (@KennethMcDonald-i2l)-ээр номлолоо айлдаж байна. Тэрээр Христэд жинхэнэ эрх чөлөө бий. Энэ нь шоронгоос гарахаас ч илүү гэж ярьдаг. Суллах бичиг авахдаа зүгээр л доош нь тавьж байснаа дурсдаг. Тэр хэдийн эрх чөлөөтэй болсон байсан. (Диваажин Рэнди Кэйтэй учирсан нь)
Зүрх сэтгэлийг цэвэрлэх өдрийн эшлэл: “Нүгэлтнийг өршөө, түүний дорд байдлыг бүү жигш. Учир нь хүн бүр өөрийнхөө төгсгөлийг мэддэггүй.” — Хүндэт Гэгээрсэн Бурхан Бахаулла (цагаан хоолтон)