ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 9-р сарын 27
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп НҮБ-д үг хэлэхдээ “сүйтгэгч даяарчлалыг” эрс няцааж, улс орон бүр өөрийн тусгаар тогтнолыг нэгдүгээрт тавих ёстой гэж хатуу мэдэгдлээ. Тэрээр терроризм, хяналтгүй шилжилт хөдөлгөөн, биологийн зэвсэг, соёлын доройтлын эсрэг улс орнууд нэгдэхийг уриалав. Түүний хэлсэн үгийн гол санаанууд: + Энэ эрин үеийг “Америкийн алтан үе” хэмээн зарлаж, хүчирхэг эдийн засаг, хил хязгаар, цэрэг арми, оюун санааг онцоллоо. + Долоон сарын дотор “дуусашгүй” долоон дайныг дуусгасан гэж мэдэгдэв. + НҮБ-ыг утга учиртай арга хэмжээ авахын оронд хоосон мэдэгдэл гаргаж, барууныханд хүртэл шинэ асуудал үүсгэж байна гэж шүүмжиллээ. + Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшсэн тухайгаа дурдсан ч жинхэнэ шагнал бол дайныг зогсоосноор хүний амийг аврах явдал юм гэв. + Палестин улсыг нэг талдаа хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцэж, Хамаст барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг шаардлаа. + Хятад, Энэтхэг болон НАТО-гийн зарим орнуудыг Оросын нефтийг худалдан авсаар байгааг зэмлэв. + Биологийн зэвсэг бүтээхийг бүрмөсөн хориглохыг уриаллаа. + “Хуурамч ногоон эрчим хүч”, шударга бус худалдаа, хилийн нээлттэй байдлаас сэрэмжлүүлэн, үүнийг бүтэлгүйтсэн, хүний наймаа, гэмт хэргийг өдөөж буй хортой бодлого гэж нэрлэв. + Америкийн Нэгдсэн Улс террористууд болон хар тамхины бүлэглэлүүдийг устгаж, худалдааг зөрчигчдөд татвар ногдуулан, үг хэлэх эрх чөлөө, шашны эрх чөлөөг хамгаална, ялангуяа Христийн шашныг хамгаална гэж амлалаа. + Үндсэн захиас: Улс үндэстэн бүр хил хязгаараа хамгаалж, өвөрмөц байдлаа хадгалан, “бүтэлгүйтсэн даяарчлалын төлөө өөрийгөө золиослохоос” татгалзах эрхтэй. (WhiteHouse.gov)
Оросын Путин улс орнуудын цөмийн зэвсгийг хязгаарласан АНУ-ын зэвсэгт хяналт болох Шинэ ЭХЛЭЛ гэрээг нэг жилээр сунгахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Тэрээр хурцадмал байдалд буй энэ нөхцөлд зэвсгийн уралдаанаас зайлсхийхийн чухлыг онцлон тэмдэглэв. (Нью-Йорк Пост)
Киргиз улс Афганистаны ард түмэнд хүмүүнлэгийн тусламж болгон 78,000 гаруй ам.доллар хуваарилжээ. (Hasht-e Subh Daily)
НҮБ, Африкийн Холбоо, Европын Холбооны удирдагчид Африк дахь энх тайван, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэнэ гэж амлалаа. Тэд Суданы дайныг зогсоож, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Ливи, Сахел, Сомалид илүү хүчтэй дэмжлэг үзүүлэхийг уриалав. Тэд мөн санхүүжилт, хөгжлийн банкны шинэчлэл, уур амьсгалын үйл ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал зэрэгт онцгой ач холбогдол өглөө. (НҮБ-ын мэдээ)
Доминиканы Бүгд Найрамдах Улсын эрх баригчид Карибын тэнгисийн өмнөд хэсэгт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний устгасан хурдны завинаас 377 боодол кокаин хураан авсан нь хар тамхины терроризмын эсрэг Доминикан-АНУ-ын хамтарсан анхны ажиллагаа болж байна. (Нью-Йорк Пост)
АНУ-ын Дээд Шүүх Ерөнхийлөгч Трампыг Худалдааны Холбооны Комиссын хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөхийг түр хугацаагаар зөвшөөрөв. Энэ асуудлыг арван хоёрдугаар сард бүрэн хэлэлцэнэ. (Фокс Ньюс)
Ерөнхийлөгч Трамп мэдрэлийн мэс засалч, АНУ-ын Барилгын сайд асан доктор Бен Карсоны Итгэл, эрх чөлөө, олон нийт, амьдрал гэсэн дөрвөн үндсэн зарчмыг сурталчилдаг Америкийн тулганы чулуу хүрээлэнд оруулсан хувь нэмэр, манлайллыг нь үнэлж, Америкийн хамгийн дээд иргэний шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонг хүртээх болсноо зарлалаа (Фокс Ньюс)
Netflix-ийн үүсгэн байгуулагч Рид Хастингс Ерөнхийлөгч Трамп H-1B ажилчдын визний хураамжийг 100,000 ам. доллар хүртэл нэмэгдүүлэхийг дэмжин, үүнийг өндөр үнэ цэнтэй ажилд виз нөөцлөх “маш сайн шийдэл” гэж нэрлэв. (Нью-Йорк Пост)
АНУ: Амиа алдсан консерватив идэвхтэн Чарли Киркийн эхнэр Эрика алуурчныг олон нийтийн өмнө уучилж, “Би түүнийг уучилсан. Учир нь энэ бол Христийн хийсэн зүйл. Чарли ч үүнийг хийх байсан.” гэжээ. Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан үзэгчид босон алга ташицгаасан байна. (VnExpress)
АНУ: Нэгэн эрэгтэй Ерөнхийлөгч Трампын Marine One нисдэг тэргийг дээгүүр нисэж байх үед нь лазераар онилсон хэргээр баривчлагджээ. Энэ нь дээд тал нь таван жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэг юм. (Фокс Ньюс)
Хятадын залуучуудын ажилгүйдэл 2025 оны 8-р сард 18.9%-д хүрч, 12.2 сая их дээд сургууль төгсөгч хөдөлмөрийн зах зээлд эрэлт бага байгаагаас үүдэн ажил олоход хүндрэлтэй байна. Ийм үзүүлэлт урьд өмнө бүртгэгдэж байсангүй. (Түөи Трэ)
Шинжээчдийн үзэж байгаагаар хулуу нь давсаг, түрүү булчирхайн эрүүл мэндийг дэмжиж, үл исэлдүүлэгч чанартай, цайр агуулдаг тул шээсний асуудлыг багасгадаг. Мөн эслэгийн өндөр агууламж нь өтгөн хатахаас сэргийлж, тайван унтахад тусалдаг байна. Хулууг эрүүл веган хоолны нэг хэсэг болгон долоо хоногт 2-3 удаа шөл хэлбэрээр, эсвэл уураар жигнэн идээрэй. (Хань Тринь Хүэ Вэ Зиа)
Эмч нар хаш нь холестериныг бууруулж, цусны даралтыг тогтворжуулдаг насунин, хлорогенийн хүчил зэрэг ургамлын гаралтай хамгаалалтын нэгдлүүдтэй тул “зүрх хамгаалагч” хэмээн онцлон тэмдэглэжээ. Үүний эслэгийн агууламж нь хоол боловсруулахад тусалдаг бол гликемийн бага индекс нь цусан дахь сахарын хэмжээг хянахад тохиромжтой. Зүрхний эрүүл мэнд, хоол боловсруулалт, нойрыг сайжруулахын тулд долоо хоногт дор хаяж 2-3 удаа чанасан, эсвэл уураар жигнэсэн хашийг идээрэй. (Хүэ Мои Нгэи Түөи 60)
Хоол тэжээлийн мэргэжилтнүүд бүйлс, хушга нь насажсан булчинг дэмждэг гэж хэлж байна. Жижиг атга нь омега-3, омега-9 тосоор баялаг тул үрэвслийг бууруулж, цусны эргэлтийг сайжруулан, булчин болон үе мөчийг хамгаалдаг. Үхрийн сүүнээс ялгаатай нь бүйлс, хушганы сүү нь гэдэс дүүрэхээс сэргийлдэг тул мэдрэмтгий ходоодонд тохиромжтой. Эдгээр самар дахь магни, триптофан нь мэдрэлийг тайвшруулж, булчин таталтыг багасгаж, гүн нойрсоход тусалдаг. Нойрыг сайжруулж, булчингаа хамгаалан, ерөнхий эрүүл мэндээ сайжруулахын тулд эрүүл веган хоолны нэг хэсэг болгон өдөр бүр нэг атгыг идээрэй. (Туань Таи Туок)
Канад улс КОВИД-19-ийн XFG хувилбарын өргөн тархсан дэгдэлттэй тулгараад байна. Бохир усанд хийсэн тандалт Манитоба, Ньюфаундленд ба Лабрадорт халдварын дундаж түвшин нэмэгдэж байгааг харууллаа. (VTV)
[Австралийн] Квинсланд улаан бурхан өвчин дэгдэж, сүүлийн 6 долоо хоногт дор хаяж 12 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдвартай газар илэрсэн тул эрүүл мэндийн ажилтнууд гараа угаах болон бусад аюулгүй байдлын арга хэмжээг авахыг уриалж байна. (VTV)
Филиппиний зүүн хэсэгт нам даралтын бүс хүчтэй болж, 2025 оны 9-р сарын 27-нд Өмнөд Хятадын тэнгис рүү орох 10-р шуурга болон хувирч болзошгүйг анхаарууллаа. (Лао Дон)
2025 оны 6-р сараас хойш Пакистанд болсон үерийн улмаас Пунжаб, Синд мужууд ноцтой хохирол амсаж, олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж, хөдөө аж ахуй, аж үйлдвэрт олон тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Пакистаны төв банк ДНБ [Дотоодын нийт бүтээгдэхүүн]-ий өсөлт 3.25-4.25%-ийн доод түвшинд хүрч унана гэж анхааруулав. (Ройтерс)
[Энэтхэгийн] Колката: Дурга дарь эхийг хүндэтгэх Хинду шашны томоохон баяр болох Дурга Пужагийн өмнөхөн хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, цахилгаанд цохиулан наад зах нь есөн хүн нас баржээ. (Хинду)
[Тайвань (Формоса)-ийн] Гуанфу: Хүчтэй аадар борооны улмаас 300 орчим хүн үерт автан, хоёр хүн амиа алдлаа. Супер хар салхи Рагаса ойртож байгаа тул яаралтай аврах ажиллагааг эхлүүлэв. (Нгүөи Лао Дон)
Эрдэмтэд АНУ-ын гол мөрөн урьд өмнө байгаагүй дулаарч, экосистемд заналхийлэн, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас усны чанарт асуудал үүсгэж байгааг анхааруулж байна. (NBC)
Шведийн судлаачид лазераар ажилладаг үснээс ч жижиг, өчүүхэн араа бүтээжээ. Үүнийг эмнэлгийн хэрэглээ болон лабораторийн чипэн системд “бяцхан хөдөлгүүр” хийхэд ашиглах боломжтой юм. (Түөи Трэ)
Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа амьтан-хүний туршилттай холбоотой анагаах ухааны судалгаанд өгдөг холбооны санхүүжилтээс ойролцоогоор 28 сая ам.долларыг танаж, хиймэл оюун (ХОУ) зэрэг амьтан-хүнд ээлтэй хувилбарыг дэмжих бодлого руу шилжиж байна. Энэ санаачилгыг амьтан-хүний эрхийг хамгаалагчид болон хоёр намын гишүүд дэмжжээ. (CBS)
Латин Америкийн веган сүүний зах зээл бараг хоёр дахин нэмэгдэж, 2030 он гэхэд 2.54 тэрбум ам.долларт хүрэн, Мексик нийт зах зээлийн 32%-ийг эзлэх төлөвтэй байна. Энэ нь веган эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой юм. (MarkNtel Advisors LLP)
Зүүн өмнөд Азийн веган сүүний зах зээл 2030 он гэхэд 1.98 тэрбум ам.долларт хүрч, жилийн 6.88%-ийн гайхалтай өсөлттэй байх төлөвтэй байгаа бөгөөд эрүүл мэнддээ анхаардаг, лактозгүй сонголт хийх хандлагатай байгаа энэ үед Индонези улс зах зээлийн 47%-ийг эзэмшинэ. (MarkNtel Advisors LLP)
[АНУ-ын Пенсильвани мужийн] Бетлехемд веган пицца Паранормаль пицца гал түймрийн улмаас хоёр жилийн турш хаалттай байсны дараа шинэ байршилд нээгдлээ. Эднийх шинжлэх ухааны уран зөгнөлт сэдэвтэй өвөрмөц цэсийг готик маягийн шинэлэг байдалтай ашиглана. (Lehigh Valley Live)
Ау Лак (Вьетнам): Сүүлийн 10 жилийн турш Ханой Као Даи сүм веган амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор цагаан сарын эхний өдөр үнэ төлбөргүй веган ”хавч”-тай гоймонтой шөл өгч, олон нийтийн асар их дэмжлэг, талархлыг хүлээж байна. (VietNamNet)
Амьтдын Азийн Сангийн Британийн зэрлэг амьтан-хүний шинжээч Райан Хокли аврагдсан 8 заан-хүнийг асран хамгаалж, илүү сайн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд заан-хүнийг унах бус, ажиглах аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Ау Лак (Вьетнам) дахь заан-хүмүүсийн халамжийг сайжруулж байна. (Түөи Трэ)
Жим Брутон 2016 онд онгоцны ослын дараа клиник үхэлд орж үзсэн харснаа хуваалцжээ.
Насан туршдаа хуучин загварын онгоц сонирхогч байсан Жим 1930-аад оны “Нисдэг бүүрэг”-ийн хуулбарыг бүтээн, нисэж байжээ. Туршилтын нислэгийн үеэр хөдөлгүүр нь доголдож, цагт 112 километрийн хурдтай модны их биеийг мөргөж, Жимийн бүх хавирга хугаран, хоёр уушги нь хагарч, баруун өвдөг нь хугаран, нүүрэндээ гүн шарх авсан байна.
Эмнэлэгт дэмийрлийнх нь улмаас гуурс суулгаж, хөдөлгөөнгүй болгосон бөгөөд эмч нар түүнийг хиймлээр үүсгэсэн комд оруулж, гэр бүлд нь амьд гарахгүй ч байж магадгүй хэмээн анхааруулжээ.
Комд байхдаа Жим өөрийгөө тагтан дээр сүйрлийн дараах хотыг харан зогсож байгаагаар олж гэнэ. Энэ нь мянган жилийн өмнө гамшигт өртсөн [АНУ-ын] Нью-Йорктой адил харагдаж байв. Хар үүл шуурга шуурахыг илтгэнэ. Дотор муухайруулах давлагаа түүнийг цохиж, нэгэн чимээ түүнийг төмөр туузаар хийсэн өндөг хэлбэртэй 4-5 давхар тор руу татжээ. Дотор нь зарим нь хатуу, зарим нь хий үзэгдэл мэт, зарим нь бие биеэ нэвтлэх араа аажмаар хөдөлж байлаа. Нэгэн намуухан, энэрэнгүй дуу “Энэ бол ирээдүйд төрөх нь одоо ... болох үйл явц.” хэмээн тайлбарлав. Эдгээр араа түүний өнгөрсөн сонголттой холбоотой ирээдүйн үйл явдлуудыг илэрхийлэх ажээ: Хатуу араа нь ойрын, эсвэл магадлал өндөртэйг, сүнс шиг араа хол, бага магадлалтайг илтгэнэ.
Жим нэг араанд хүрэхэд дотор муухайрах нь ихсэв. Үүнийг сугалж авмагц араанууд маш хурдан шинэ загварт шилжжээ. Дуу хоолой тайлбарлалаа: “Араа бүр нь таны ирээдүйд хийх бодол, үг, үйлдлийн магадлал юм. Хувь тавилан тань өөрийгөө сэргээж байна.” Зарим араа яагаад өвдүүлдгийг асуухад тэрхүү дуу хоолой бүх сонголт санамсаргүй үр дагавартай байдаг, зарим нь харамсалтай, зарим нь үгүй, өвдөлт бол түүний удирдамж байсан гэж хэлжээ. Жим “Сайхан мэдрэмж төрүүлдэг араа хаана байна?” гэж асуухад өнөөх дуу хоолой “Та энд сайн мэдрэмж авах гэж ирээгүй.” гэж тайвнаар хариулав.
Анхааралтай ажиглаад Жим зарим араа нь аз жаргалтай ач зээ нар гэх мэт эерэг ирээдүйг илэрхийлж буйг олж хараад тэднийг тэнд нь орхилоо. Харин өвдөлт авчирдаг бусдыг нь тэрээр “өөрийн хувь тавиланг цэвэрлэх” гэж зайлуулав. Ард нь хаягдсан арааны овоо томрох тусам Жим тэднийг салгах нь түүний амьдралыг богиносгож магадгүй гэж айж байлаа. Өнөөх дуу хоолой түүнийг тайвшруулан “Амьсгалын тань тоо аль хэдийн тоологдсон. Сүүлчийнхийг нь би анхаарна.” гэв.
Жим өөрийгөө “Завсрын орон зай… Мөнхийн Одоо” дотор зогсож буйг ойлгосон байна. Энд хүн “нэг агшны өнө мөнх дотор” оршдог. Дуу хоолой түүнд та өнгөрсөн үеийг өөрчилж чадахгүй ч ирээдүйд илүү сайн сонголт хийж чадна, бүх зүйл хоорондоо холбоотой гэж хэлэв. Түүнд “харилцаандаа илүү их анхаарал хандуулж, бусдад би танд эелдэг хандаж байгаа шиг эелдэг ханд.” гэж захижээ. Муу сонголтуудыг авлаа гээд буруу сонголт хийхгүй байна гэсэн баталгаа болохгүй. Зарим алдаа гарах нь гарцаагүй тул бүх зүйл хэрхэн “тохирч, шинэчлэгддэг” гэдэгт итгэж, “Агуу загвар”-т итгэх нь дээр гэж нэмж хэлжээ. Дуу хоолой мөн Тэнгэрлэг Нигүүлсэл бол төрөлхийн эрх ч дэлхий дээр шунал хүлээсийг золиослон байж сонгогдох ёстой гэж хэлж гэнэ. Жим “Миний ирээдүйг засах нь зовлонтой байна.” гэж эсэргүүцэхэд өнөөх дуу хоолой шинэ гинж хийх хүсэл тэмүүллийг арилгах нь гинжийг хийсний дараа үүрч явахаас хамаагүй бага зовлонтой гэж хариулав.
Эцэст нь Жим чулуун саарал тэнгэр, сөнөсөн хот руу сүүлчийн удаа харан, өндгөнд хүрч, “Би одоо үүнтэй хамт амьдарч чадна гэж бодож байна.” гэж хэлжээ. Тэрээр эмнэлэгт сэрлээ.
Жим эдгэрч байхдаа 2002 онд ээжийгээ нас барахаас өмнө түүний сүнстэй ярилцаж байхдаа биеэсээ гарсан тохиолдлыг санав. Ээж нь амьдралынхаа зорилгын нэг хэсгийг тодорхой мэдрэмжийг хамтдаа мэдрэх явдал байсан гэж хэлсэн нь өнөөх дуу хоолойн харилцааны ач холбогдлыг онцолсон үгсийг баталжээ.
Жим клиник үхэлд орсон нь үхлээс айх айдсыг нь арилгасан юм. Энэ бол түүний инженерийн оюун ухаанд тохирсон Бурханлаг учрал байсан гэдэгт тэр итгэдэг. Тэрээр одоо жинхэнэ ёсоор амьдарч, харилцаандаа анхаарлаа хандуулан, хүлээснээсээ салж, өнөөх дуу хоолойн дараах билиг ухаанаар удирдуулж байна: “Чамд хэрэгтэй бүх хүсэл зориг орхих урлагт байдаг.” (Тиа Рене)
Энэ өдрийн урам өгөх эшлэл: “Хэзээ нэгэн цагт бид салхи, давлагаа, далайн түрлэг, таталцлыг эзэмшсэнийхээ дараа Бурханы төлөө хайрын эрч хүчийг ашиглах болно. Тэгвэл хүн дэлхийн түүхэнд хоёр дахь удаагаа галыг нээсэн болно.” - Францын гүн ухаантан, санваартан Пьер Тейхард де Шарден